Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/01239

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э Ү ТӨҮГ

Хариуцагч: Э Ү ТӨҮГ холбогдох,

2018 оны 06 сарын 12-ны өдрийн 20/2018 тоот ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгож, Э Ү ХХК-ийн Тэргүүн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.э , хариуцагч Э Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , Э Ү ХХК-ийн ТУЗ-ийн итгэмжлэгдсэн Б.э , түүний өмгөөлөгч Г.ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 тоот тогтоолоор Э Ү ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.ш намайг ажил албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг тогтоолыг гаргасан Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрхгүй /түдгэлзсэн статустай/ бөгөөд гаргасан тогтоол нь Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Э Ү ХХК-ийн Хамтын гэрээ болон надтай байгуулсан Контрактын холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Иймд Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 20/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож, Э Ү ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

Тодруулбал: 2018 оны 01-р сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Э Ү ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан Монголиан коппер корперейшн ХХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2018 оны 02-р сарын 09-ний өдрийн Дугаар 128/Ш32018/0983 тоот захирамжаар гомдлыг авч хэлэлцэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 -р сарын 09-ний өдөр гаргасан Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх асуудлуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 07-ны өдрийн Дугаар 221/ШТ2018/0160 тоот тогтоолоор баталгаажуулж эцсийн шийдвэр болсон. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 14-ний өдрийн Дугаар /Ш32018/11022 тоот захирамжаар дараах асуудлуудыг захирамжласан байна. Үүнд:

1. 2018 оны 01-р сард төрөөс 100 хувь томилогдсон Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгах,

2. 2018 оны 01-р сард төрөөс 100 хувь томилогдсон Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /дарга У.Бямбасүрэн/-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг даалгах,

3. Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06-р сарын 06-ны өдрийн аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг Э Ү ХХК-ийн ТУЗ-ын дарга У.Бямбасүрэн болон Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарт даалган захирамж гаргасан байна.

Гэтэл 2018 оны 01-р сард өөрчлөн байгуулагдсан Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шат шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөрчин, түдгэлзсэн статустай, шийдвэр гаргах эрх хэмжээгүй байж намайг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан Контрактыг цуцлах ямарч үндэслэл бүрдээгүй байсан болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 болон 41 дүгээр зүйлийн 41.2-д заасан Контрактыг цуцлахаас 45 хоногоос 2 сарын өмнө мэдэгдэнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Э Ү ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар зөвхөн хууль болон дотоод журамд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Контрактыг цуцлахаар тусгасан байхад тодорхой шалтгаангүй ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.

Ийнхүү Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрх хэмжээгүй /эрх нь түдгэлзсэн/, шийдвэр гаргахгүй байхыг Шүүхээс даалгасан захирамж гарсан байхад шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн, хууль зөрчөн шийдвэр гаргаж Б.ш намайг Э Ү ХХК-ийн Тэргүүн дэд захирлын ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул уг шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.ш ын нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсоныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож дүгнэлт гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр )7 дугаар тогтоол гаргаж Монголиан коппер корпорейшн ХХК-ийн шилжүүлэн авсан Э Ү ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчийн мэдэлд буцаан авч холбогдох төлбөр тооцоо, бүртгэл хийхийг Монгол Улсын Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Э Ү ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл \цаашид ТУЗ гэх\, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, Тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байна.

Дээрх хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Э Ү ХХК-ийн ТУЗ-ийг томилсон байна.

ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18Ү2018 дугаар тогтоолоор "Э Ү ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн өдрийн ТУЗ-ын 19\2018 дугаар тогтоолоор дэд захирал Ж.Эрдэнэбилэг, 20\2018 дугаар тогтоолоор Тэргүүн дэд захирал Б.ш , 21/2018 дугаар тогтоолоор дэд захирал Д.Эрдэнэцогт, 22\2018 дугаар тогтоолоор дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нарыг Э Ү ХХК-ний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ТУЗ-д хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Э Ү ХХК нь төрийн 100 хувийн өмчит компанийн хувьд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг билээ.

Э Ү ХХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хууль, Э Ү ХХК-ийн дүрэмд заасны дагуу тус компанийн хувьд эрх барих дээд байгууллага учир холбогдох хуульд заасны дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үйл ажиллагаа нь тус компанийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаар хангах зорилгоор гүйцэтгэсэн, холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, тогтоол болох нь дээр дурдсан хууль, эрх зүйн актуудад заасны дагуу үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.ш ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.ш нь Э Ү ХХК-нд холбогдуулан 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 20/2018 тоот ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгож, Э Ү ХХК-ийн тэргүүн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох-р нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Б.ш нь Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор Э Ү ХХК-ийн Тэргүүн дэд захиралын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 16/2016 тоот тогтоол, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрхгүй буюу шийдвэр гаргах эрхийг нь түдгэлзүүлсэн байх хугацаанд шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч Э Ү ХХК болон Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар ирүүлсэн бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр Захиргааны хэргийн шүүх Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан тогтоолуудыг хүчингүй болгосон тул ТУЗ-ийн 20/2018 дугаартай тогтоол хүчингүй болсон. Тиймээс шүүх энэ хэргийг хэлэлцэж дахин шийдвэр гаргах шаардлагагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу... гэсэн тайлбар гаргасан.

Монголиан коппер корпорейшн ХХК нь, Монгол улсын засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай" ХЭГ/500 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөелөгчийн томилж, удирдамж батлах тухай" А/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай" А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Э Ү ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийгхүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Монголросцветмет" ХХК-ийн хувьцаа эззмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон Э Ү ХХК, Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлий бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газ даалгах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдр Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Э Ү" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм батлах тухай 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн дүрэм батлах тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Э Ү ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсз-үйлдлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрээр ...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/500 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Э Ү" ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1-А/666 дугаар албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Э Ү ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт дүрмийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгэсэн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон нэхэмжлэгчийн Э Ү ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Монголиан коппер корпорейшн ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 2, 3, 4, 7 дахь заалтуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалаар ... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай" 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Э Ү ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож,Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Э Ү ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон Э Ү ХХК, "Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулан шийдвэрлэснийг,

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор ... 221/МА2018/0415 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...нэхэмжлэгч Монголиан коппер корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж..." гэсний дараа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал... гэсний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичиг" гэж тус тус нэмж, ...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл... гэснийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт" гэж өөрчлөн, ...ХЭГ/500 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох..." гэсний дараах ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дугээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичиг... гэснийг хасч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба, шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, дээрх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэж /хэргийн 31 хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 128/ШЗ2018/0983 дугаартай захирамж гаргаж ,,,,,,, ,,,,,,,,,

 

сныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШТ2018/0160 дугаартай тогтоолоор /хх36х/ ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаарын тогтоолын хавсралтаар батлагдсан Э Ү, Монголросцветмент төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн Компанийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой хэсэг болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн дүрмийн Компанийн хувьцаа эзэмшигч, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагааны зохицуулалтыг бүртгэсэн хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Э Ү ХХК-ийн ТУЗ-ийн хурлын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой хэсгийг түдгэлзүүлсэн Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байхад Э Ү ХХК-ийн ТУЗ нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тогтоол гарган Б.ш ыг Э Ү ХХК-ийн тэргүүн дэд захиралын албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Тиймээс Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Б.ш ыг Э Ү ХХК-ийн тэргүүн дэд захиралын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч тал, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн энэ хэсгийг: ...Б.ш нь одоо ажлаа эрхэлж байгаа учир ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ажлаа хийж байгаа учир шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэх юм... гэсэн айлбар гаргасан.

Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/03629 дугаартай шүүгчийн захирамжаар Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн учир Б.ш ын ажлыг хүлээлцэхгүй байх нөхцөл байдал бүрдсэн байх ба, энэ ньЭ Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Б.ш ыг Э Ү ХХК-ийн тэргүүн дэд захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Хариуцагч Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билгүүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, Г.Билгүүн нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э Ү ХХК, Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.ш т олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Б.ш ыг Э Ү ХХК-ийн Тэргүүн дэд захиралын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э Ү ХХК, Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.ш т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэр хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/03629 дугаартай Э Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА