| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0191/э |
| Дугаар | 0194 |
| Огноо | 2017-07-25 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 096.2.5, |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 0194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Иргэдийн төлөөлөгч Г.Д
Хохирогчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Р.Цэрэнханд
Шүүгдэгч Х.Х-, Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х-, Г.П- нарт холбогдох 21125417 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Х-ын Х- / хх********/.
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймаг Сайхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг ** сум ** дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Г-ийн П- / ГЗ *********/.
Холбогдсон гэмт хэргийн талаар
Шүүгдэгч Х.Х-, Г.П- нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайн сэдэлтээр Т.Е-ыг зодож бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Х.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Г.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт: 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим ажлаа тараад эхнэр түүний найз П-, П- мөн түүний эхнэр Ж-, Г-, Э- нарын хамтаар Хуримт баарны караокед орж нийт 11 шил боргио авч хувааж ууцгаасан, хоёр цаг дуулж байгаад гарсан. Тэгээд бүгдээрээ Пирамидын баар ортол хүнтэй байсан учраас Богдгол руу явахаар болсон.Тэгтэл П-ийн найзууд болох П-, Эрээнээ болон тэр хоёртой хамт явсан хоёр охидтой таарч бид нар Богд гол бааранд орсон. Бааранд ороод хүний нэг нэг шил боргио шар айраг уусан. Тэгтэл П-ийн найзууд нь явлаа гээд түрүүлээд явцгаасан. Ингээд бид нар баар хаах үеэр гарч гэртээ харихаар Т- баарны ертөнцийн зүгээр баруун талаар явсан. Хамт явсан хэдээсээ би түрүүлээд ойролцоогоор 4-5 алхамын урд явж байтал Т- баарны хаалгаар 3-4 эмэгтэй гарч ирсэн бөгөөд тэр хүмүүсийн дундуур гарч явтал ард талд нь нэг ах явж байсан ба хажуугаар зөрөхдөө миний цээж рүү мөрөөрөө мөрлөөд тулаад зогсохоор нь холуур яв гээд цааш түлхсэн гэх мэдүүлэг / хх 98-99-р тал /
Шүүгдэгч Г.П- мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим Хуримт баарны гаднах өнгөлгөө шаврыг засах засварын ажлыг хамт гүйцэтгэж байсан А- түүний нөхөр Х-, П- нарын хамтаар ажлаа дуусгаад Богд гол зочид буудлын бааранд орж хүний нэг нэг шил 0,5 литрийн боргио шар айраг уучихаад орой 22 цагийн орчим гарцгаасан, баарнаас авсан шар айрагны тооцоог А- хийсэн, хичнээн төгрөг болсныг мэдэхгүй надад ямар ч байсан мөнгө байгаагүй. Баарнаас гарахаас өмнө манай найз охин МөнхЖ- ирээд бид нар цуг явцгаасан.Тэгээд Т- баарны баруун урд талаар дээшээ өгсөж явтал өөдөөс 6-7 орчим хүмүүс ирж явсан, тэр үед би найз охинтойгоо хамт явсан хүмүүсийнхээ ард нь явж байсан.Тэгтэл Т- баарны баруун урд талд А- нэг эмэгтэйтэй зодолдож байх үед нэг залуу гүйж очоод А-гийн араас боосон. Энэ үед би дөхөж очсон цаанаас Х- гүйж ирсэн, би А-г салгах гэтэл хохирогчтой хамт явсан авгай нар чулуу шидээд болохгүй байсан, тэгээд арай гэж тэр залууг салгах үед А- миний хөл дээр унах үед би ч мөн газар унасан. Тэгээд босч ирээд А-г чирээд найз охиныхоо хамт зугтаасан, тэр хүмүүс араас чулуу шидээд хоцорсон. Тэгээд бид нар 5-р микрийн дэлгүүрийн урд талд очоод Х-, А-, П- гурваас салсан.Тэгээд 3-4 хоногийн дараа ажил дээр нэг эмэгтэй хүн ирээд Хосоог зааж манай нөхрийг зодсон залуу мөн байна гэж байсан. Тухайн үед Х- бид нар бишээ, та хүн андуураад байна гээд салсан гэжээ./1-р хавтас 105х/
Хохирогч Т.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим ажлаасаа тараад 20 цаг 30 минутын орчим Т- баар руу эхнэр Март, түүний найз Ө-, Б-, М- нарын хамтаар орж хүний 2 лааз 0.5 литрийн касс пиво ууцгаасан. Баар хаах дөхөж байхад 23 цаг 30 минутын орчим баарнаас бүгдээрээ гарсан. Тэгээд баарнаас гартал баарны үүдэнд ертөнцийн зүгээс зүүн урд талаас харанхуй газраас 5 хүн өөдөөс маш ойрхон ирж яваа харагдсан. Гэтэл богино савхин куртиктэй залуу намайг цохих шиг болсон, тэгээд ухаан алдсан байсан. Сэртэл маргааш өглөө нь болчихон гэртээ хэвтэж байсан бөгөөд толгой тархиар маш ихээр өвдөж байсан. Эхнэр хэлэхдээ өчигдөр баарны үүдэнд хэдэн залуучууд таараад чамайг зодсон гэж ярьж байсан. Түргэний эмч ирээд өвчин намдаах эм өгсөн. Хүлээн авах тасаг дээр очиж үзүүлж тархины зураг авахуултал хугаралтай байна гэж байсан бөгөөд 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг дээр тархины зураг авахуулсан гэх мэдүүлэг / 1-р хавтас 10 тал/
Миний санаж байгаар ямар ч байсан намайг хэн нэг нь цохиж унагаагаагүй би үүнийг одоо санаж байна. Ямар ч байсан баарнаас гарч ирээд нэг залуу мөрлөсөн нь бол үнэн. Гэхдээ намайг зодоогүй би худлаа ярьж хүн гүтгээд хэрэггүй гэж бодож байна. Тэр залуугаас зөрж өнгөрөөд 1-2 алхаж байгаад газар өөрөө унасан, тухайн үед толгой эргээд мөн архиндаа согтоод унасан гэж бодож байна. Тухайн үед манай эхнэр болсон асуудлыг тодорхой хараагүй, надаас маргааш нь чи өчигдөрийн асуудлыг санаж байна уу? чамайг хүн цохисон юм биш үү эсхүл чи өөрөө газар уначихсан юм уу? гэх зэргээр асуухад би намайг зодсон байхаа гээд хэлчихсэн юм. Тэгээд эхнэр маань мэдүүлэг өгөхдөө намайг зодуулсан гэж ярьсан байсан. Хэн нэг нь намайг цохиогүй үүнийг би баттай хэлж байна. Ямар ч байсан цагдаад өргөдөл бичиж шалгуулъя хэрвээ цохисон бол эмчилгээний хэдэн төгрөг гаргуулж авъя гэж бодоод өргөдөл бичсэн. Х.Х-, Г.П- нараас нийтдээ 1 500 000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Тэр хүмүүс надад энэ мөнгийг өгөхдөө эмчилгээ хийлгээрэй гэж өгсөн нь үнэн. Түүнээс би мөнгө авчихаад худлаа зүйл яриагүй. Үнэхээр хэн ч намайг цохиогүй, зодоогүй байхад тэр намайг зодсон гэж худлаа хэлээд хэрэггүй гэж бодож байна, тэгж хүн гүтгэмээргүй байна. Манай эхнэрийг баарнаас миний араас гарч ирэхэд би хаалганы ойрхон газар уначихсан байсан гэсэн. Тэгэхээр би газар унахдаа тархи толгойгоо гэмтээсэн байх өөрөөр гэмтэх зүйл байхгүй гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 144, 156 тал/
Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсаны дагуу намайг зодсон гэх залуучуудыг манай эхнэр 10 гаруй хоногийн дараа олж өгсөн. Тэгээд тэр залуучууд надаас уучлалт гуйгаад эмчилгээний зардалд нэг хүний 1 500 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргаж өгсөн. Би өөрөө зодуулсан, газар унасан эсэхээ мэдэхгүй байгаа юм. Манай эхнэр л хүнд зодуулсан гэж хэлсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 175 тал/
Би одоо яг үнэн зөв мэдүүлэг өгмөөр байна. 2011 оны 09 дүгээр сарын 08-ны Баасан гарагийн орой эхнэр бид 2 хамт ногоо зарж байсан Ө-, Мөнхчимэг, Бямбаа нарын хамт ажлаа дуусгаад Т- баар руу 19 цагийн үед ороод баар хаах цаг буюу 23 цагийн үед баарнаас гарсан. Тэгээд ертөнцийн зүгээр урагшаа чиглээд явж байтал бид нарын урдаас хүмүүс ирж харагдсан. Миний ар талд эхнэр болон хамт байсан эгч нар явж байсан. Би урдаас ирж байсан хүмүүсийн хажуугаар гарахдаа нэг залуугийнх нь мөрийг шүргээд гарсан чинь үг дуугүй шууд баруун талын хацар руу гараараа цохиод унагаасан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, маргааш өглөө нь гэртээ сэрээд босох гэсэн чинь толгойгоо даахгүй байхаар нь гайхаад эхнэрээсээ өчигдөр юу болов гэсэн чинь манай эхнэр өчигдөр баарнаас гараад явж байхад богино савхи өмссөн залуу чамайг цохиж унагаасан, хажууд нь байсан нэг залуу чиний толгой руу дэвсээд байсан. Тэр залуучууд зодсон гэж хэлсэн. Биеийн байдал тааруу байхаар нь эмнэлэгт хандахад Улаанбаатар хот руу явж эмчлүүл гэсэн. Улаанбаатар хотод очоод эмнэлэгт үзүүлсэн чинь чамархай цуураад нум хугарсан гэх онош тавьсан. Эхний мэдүүлэг өгөхдөө тэр залуучууд намайг зодсон, энэ тухай эхнэр маань надад хэлсэн гэж мэдүүлсэн. Гэтэл намайг зодсон Х.Х-, Г.П- нар нь надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж эмчилгээний зардал болох 3 000 000 төгрөгийг гаргаж өгөөд аав ээжтэйгээ ирж амьдралынхаа зовлон Ж-ыг ярьж өргөдөлөө буцаагаад авчих гэж уучлалт гуйсан юм. Би 2 дахь удаа мэдүүлэг өгөхдөө тэр залуучуудын амьдралыг бодож би өөрөө явж байгаад газар унасан, тэр залуучууд намайг зодоогүй гэсэн утгатай мэдүүлэг өгсөн. 3 дахь мэдүүлэгтээ тэр залуучууд намайг зодсон гэж мэдүүлсэн. Ингэж мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь тэр залуучуудын амьдралыг бодож явж байгаад өөрөө асуудалд орох болов уу гэж бодоод л үнэнээ хэлсэн юм. Баарнаас гарч яваад савхин куртиктэй залууд цохиулаад газар унасан гэдгээ санаж байна. Тухайн үед Х-, П- 2-ын Х- нь савхин куртиктэй явж байсан гэж өөрсдөө надад хэлсэн юм. Би тэр хүмүүсээс эмчилгээний зардлаа гаргуулж авсан. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 2 дугаар хавтас 38 тал/
Гэрч К.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад нөхөр Е- болон хүнсний зах дээр хамт ажилладаг Б-, Ө-, М- нарын хамтаар Т- бааранд орж хоол идээд хүний 2 лааз пиво ууцгааж хэсэг дуулж сууж байгаад 23 цагийн орчим баарнаас гараад явж байтал өөдөөс гэнэт 3 залуу, 2-3 хүүхэн гарч ирээд нөхөр рүү маань дайрсан. Нөхрийг маань нэг залуу тархи толгой руу нь цохиж өшиглөөд цемент рүү толгойгоор нь унагаж байсан. Тэр залуустай хамт явсан эмэгтэйчүүд нь хүртэл зодсон, юунаас болоод бид нарыг зодсоныг ойлгохгүй байна. Маргааш нь эмнэлэг дээр рентген зураг авахуултал тархины баруун чамархайн яс цууралттай байсан учраас Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ, тархины бичлэг хийлгэсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 24 талд /.
Баарнаас 22 цаг өнгөрч байхад гарч яваад баарны баруун тал руу хайрга болон шороон хэсэгтэй замаар явж байгаад өөдөөс ирж байсан 2 залуу, 2 банди нүүр тулаад зөрөөд өнгөрөхийн завдалгүй богино хар савхин куртиктэй хар саравчтай залуу нь цохиод унагаасан. Тэгээд газар унасан байхад нь тэр залуу толгой дээрээс нь өшиглөөд цохиод байсан. Бид нар болиоч наад хүнээ аллаа шүү дээ болиоч гэсэн чинь муу пиздаг алсан ч яадаг юм гээд өшиглөж байгаад зугтаад явсан. Хоёулаа уучлаарай зодсон нь үнэн бид нарыг уучил гомдолгүй гээд хэлээд өгөөч хохирлыг нь барагдуулъя гэж гуйдаг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 184 талд/.
Би хамгийн эхэнд өгсөн мэдүүлгээ тодруулан ярихад 2011 оны 09 дүгээр сарын 08-ны орой нөхөр бид 2 ажлаа тараад ажлынхаа 3 эгчтэй Т- бааранд орж хоол унд авч идэхийн зуур ганц нэг пиво уугаад баарнаас гараад явж байтал миний нөхөр Х-ын найз хүүхний хажуугаар гарахдаа санаандгүй мөрийг нь шүргээд гарсан чинь эргээд харахын завдалгүй миний нөхрийг Х- шууд цохиод унагасан. Тухайн үед ажлын эгч нарын хамт Х- руу чи чинь хүн аллаа шүү дээ гэж хашгирсан чинь тэр 2 залуу үл тоож муу пиздаг алсан ч яадаг юм бэ? гээд хоёулаа нийлээд хөлөөрөө толгой руу нь өшиглөөд байсан. Нэрийг нь мэдсэний дараа Х- манай нөхрийг эхэлж цохиж унагаад дараа нь хоёулаа нийлж байгаад тархи руу нь хөлөөрөө өшиглөсөн. Мөн Х-, П- 2 манай гэрт аав, ээжийнхээ хамт ирээд уучлалт гуйж байхдаа ахаа бид 2 таныг зодсон нь үнэн. 2 дүү нь хохирол гомдлыг чинь барагдуулна уучлаарай гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 39 талд/
Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Бид нар зугтаагаад 5 дугаар микрийн Мэнд-Амар дэлгүүрийн гадаа очоод сая юу болсон бэ? хэнийг цохисон бэ? гэхэд П- тэр залууг /хохирогчийг/ би хавсарч унагаагаад хоёр гурван удаа цохисон гэж ярьж байсан. Хаашаа нь цохисоноо яриагүй ямар ч байсан хавсарч унагаасан гэж байсан. Тэгтэл хажуунаас нь Х- тэр залуу намайг мөрлөөд явуулахгүй байхаар нь цааш нь түлхээд нэг цохисон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 25 талд/.
Гэрч Д.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Бид нар 5 дугаар микрийн Мэнд-Амар дэлгүүрийн гадаа очоод сая юу болсон бэ? хэнийг цохисон бэ? гэхэд П- тэр залууг /хохирогчийг/ би хавсарч унагаагаад хоёр гурван удаа цохисон гэж ярьж байсан. Хаашаа нь цохисоноо яриагүй ямар ч байсан хавсарч унагаасан гэж байсан. Тэгтэл хажуунаас нь Х- тэр залуу намайг мөрлөөд явуулахгүй байхаар нь цааш нь түлхээд нэг цохисон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 28-р талд /
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Е-ыг хэн түрүүлж цохисоныг нь хараагүй бүгдээрээ л зодоод байх шиг байсан. Тэр орчин харанхуй байсан болохоор зүс царайг нь харах боломж байгаагүй. Богино савхин куртиктэй залуу л Е-ыг зодоод байх шиг байсан. Би хүн аллаа шүү дээ та нар гээд орилтол бүгдээрээ гүйгээд алга болчихсон. Е- хажуугаар нь зөрөөд өнгөрөх үед л нэг нь цохиод авсан гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 32-р талд /
Булан тойроод явж байтал Е-ыг богино савхин куртиктэй нэг залуу газар унагаасан зодож цохиж байсан. Царайг нь харж амжаагүй. Тэр залуу л газар унагаасан цохиж харагдсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 176 талд/
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Зугтааж гүйсээр байгаад Мэнд-Амар дэлгүүрийн тэнд очоод юу болсон талаар П-оос асуутал эрэгтэй, эмэгтэй настайвтар хүмүүс араас чулуу шидсэн, би нэг хүнийг ганц хоёр цохисон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33 тал/
Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Бид нар баар хаах дөхүүлээд 00:00 цаг болж байхад баарнаас гараад зүүн эргээд нарийн харанхуй хэсгээр явж байтал бид нарын хажуугаар 2 залуу, 3 хүүхэн зөрөхдөө Е-ыг 2 залуу нь учир зүггүй бүлэглэж зодож тархи толгойд нь гэмтэл учруулсан. Тэр 2 залуугийн нэг нь өндөр туранхай, бор царайтай залуу байсан. Нөгөө нь арай намхан биетэй махлагдуухан залуу байсан. Энэ хоёр залуугийн өндөр бор царайтай залуу нь Е-ыг эхлээд цохиж унагасан нь үнэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 42 талд/
Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогчид үүсэн уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Энэ хатуу мохоо зүйлд толгойгоор хатуу гадаргуутай зүйл дээр унах, цохих, өшиглөх аль ч үйлдэл байж болно...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 43-р талд /
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 812 дугаартай дүгнэлтэнд: Хохирогчид гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, баруун хацар ясны хугарал зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2.д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-ийн1-р хавтас 39-р талд /
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 1-р хавтас 178-181-р талд /
Өвчний түүх /хх-ийн 45-52-р талд /
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 44, 47-р талд/ зэргийг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой байна гэж үзлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Х-, Г.П- нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Т.Е-ын 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...2011 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 20 цагийн орчим ажлаасаа тараад 20 цаг 30 минутын орчим Т- баар руу эхнэр Март, түүний найз Ө-, Б-, М- нарын хамтаар орж хүний 2 лааз 0,5 литрийн касс пиво ууцгаасан. Тэгээд баар хаах дөхөж байхад 23 цаг 30 минутын орчим баарнаас бүгдээрээ гарцгаасан, баарнаас гарахад Ө-, М- хоёр ариун цэврийн өрөө орохоор үлдсэн. Тэгээд баарны үүдэнд ертөнцийн зүгээр урд талаас харанхуй газраас 5 хүн өөдөөс маш ойрхон ирж яваа харагдсан. Тэгтэл богино савхин куртиктэй залуу намайг цохих шиг болсон, тэгээд цааш юу болсныг санахгүй байна, ухаан алдсан. Тэгээд сэртэл маргааш өглөө болчихсон гэртээ хэвтэж байсан бөгөөд толгой тархиар маш их өвдөж байсан, эхнэр маань хэлэхдээ өчигдөр баарны үүдэнд хэдэн залуучууд таараад чамайг зодсон гэж байсан. Тухайн үед толгой их өвдөж байсан болохоор зарим нэг зүйлийг ойлгоогүй өнгөрсөн. Тэгээд толгой бүр их өвдөөд байхаар нь 103-т дуудлага өгсөн, түргэний эмч ирээд өвчин намдаах эм өгсөн. Тэгээд бүтэн сайны өглөө хүлээн авах дээр очиж үзүүлж тархины зураг авахуултал хугаралттай байна гэж байсан бөгөөд шууд гэмтлийн тасагт хэвтсэн. Ингээд 2 дахь өдөр буюу 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг дээр тархины зургаа авахуулсан. Эрдэнэтэд буцаж ирээд гэмтлийн тасагт хэвтэж байгаад 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлгээс гарч гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Ямарч байсан богино савхин куртиктэй залуу намайг цохисон, цааш юу болж өнгөрснийг үнэхээр хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
хохирогч Т.Е-...2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...Миний санаж байгаагаар намайг хэн нэг нь цохиж унагаагүй, үүнийг би одоо санаж байна. Ямарч байсан баарнаас гарч ирээд нэг залуутай мөрлөсөн нь бол үнэн, гэхдээ намайг зодоогүй. Тэр залуугаас зөрж өнгөрөөд 1-2 алхаж байгаад газар өөрөө унасан. Тухайн үед толгой эргээд мөн архиндаа согтоод унасан гэж одоо бодож байна гэх мэдүүлэг,
гэрч К.М-ын 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад нөхөр Т.Е- болон хүнсний зах дээр хамт ажилладаг Б-, Ө-, М- нарын хамт Т- бааранд орж халуун хоол, хүний 2 лааз пиво ууцгааж хэсэг дуулж сууж байгаад 23 цагийн орчим баарнаас гараад явж байтал өөдөөс гэнэт 3 залуу, 2-3 хүүхэн гарч ирээд нөхөр лүү дайрсан. Энэ үед бид нар очоод салгах гэтэл бид нар луу бүгдээрээ дайрсан.Тэгтэл цаанаас нөхрийг маань нэг залуу тархи толгойруу нь цохиж, өшиглөөд цемент рүү толгойгоор нь унагаж байсан. Тухайн үед цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Нөхөр маань газар хэвтчихсэн хурхираад ухаангүй хэвтээд байхаар нь гэртээ шууд аваачиж хэвтүүлсэн. Маргааш нь түргэний эмч дуудаж эмнэлэг дээр тархины зураг авахуултал баруун чамархайн яс цууралттай байсан учир Улаанбаатар хот руу тархины бичлэг, нарийн шинжилгээ хийлгэсэн. Нөхрийг маань болон бид нарыг зодсон дээрхи залуусыг харвал маш сайн танина, өмссөн хувцас, зүс царайгаар нь хүртэл хэлж өгч чадна. Өнөөдөр хүнсний зах дээр сууж байтал бид нарыг зодсон залуус явж байхаар нь цагдаад дуудлага өгч бариулж байна. Нөхрийг маань бид нараас холдуулж ганцаараа тархи толгой руу нь цохиж өшиглөсөн залууг танина,тухайн үед бид нар эрүүл шахуу байсан гэх мэдүүлэг,
гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн...2011 оны 09 сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим Богд гол зочид буудлын бааранд ажлаа тарсаны дараа өөрийн нөхөр Х-, түүний найз П-, П- нарын хамт орж хүний нэг нэг шил боргио шар айраг уучихаад баар хаахаас өмнөхөн гарсан, цаг хараагүй ингээд бид дөрөв гэртээ харихаар Т- баарны хажуугаар харанхуй хэсгээр гарч явтал өөдөөс 4-5 эгч, нэг залуутай хамт явж байсан бөгөөд хамт явсан залуу нь хүүхнүүдээсээ урд талд нь явж байсан. Бид нарын хажуугаар зөрөхдөө нөгөө залуу нь Х-ыг мөрлөөд байхаар нь манай нөхөр та зүгээр байгаач ээ гэж хэлээд цаашаа түлхээд хажуугаар нь зөртөл тэр залуугийн эхнэр нь бололтой нэг хүүхэн чи нөхрийг минь алчихлаа шүү дээ гээд бид нар луу чулуу шидсэн. Тэгэхээр нь бид нар та болиоч ээ гэж хэлтэл бас нэг хамт явсан махлаг биетэй хүүхэн нь чулуу аваад Х- луу шидсэн, тэгтэл нөгөө залуу /хохирогч/ намайг багалзуурдаж аваад газар унагах үед тэр залуутай хамт явсан нэг хүүхэн нь миний дээрээс цохиж өшиглөсөн. Энэ үед Х-, П- хоёр хүрч ирээд тэр хүмүүсийг холдуулж намайг газраас босгосон. Тэгээд бид нар явах гэж байтал Х-ыг нэг эгч заамдчихаад явуулахгүй байхаар нь тэр эмэгтэйг та зүгээр байгаач гээд цааш нь түлхээд бид нар зугтаагаад Мэнд-Амар дэлгүүрийн гадна очоод сая юу болсон бэ, хэн хэнийг цохисон бэ? гэхэд П- –тэр залууг /хохирогчийг/ би хавсарч унагаад хоёр гурван удаа цохьсон гэж ярьж байсан, тэгтэл хажуунаас Х- тэр залуу намайг мөрлөөд явуулахгүй байхаар нь цааш түлхээд нэг цохьсон гэж ярьж байсан. Түүнээс яг хаана нь цохьсоноо хэлээгүй. Ингээд бид нар гэр гэртээ харьсан гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн...Е-ыг түрүүлж хэн цохьсоныг нь харж чадаагүй бүгдээрээ л зодоод байх шиг харагдсан, тэр орчин харанхуй байсан болохоор зүс царайг нь харах боломж байгаагүй, богино савхин куртиктэй залуу л Е-ыг зодоод байх шиг байсан, би хүн аллаа шүү дээ та нар гээд орилтол бүгдээрээ гүйгээд алга болчихсон. Е- хажуугаар нь зөрөөд гарах үед л нэг цохиод авсан. Е-ыг цохиод унагах үед Март та нар яаж байгаа юм бэ гээд дундуур нь орж салгах гэж үзсэн, тэгтэл бүгдээрээ шахуу дайраад эхэлсэн гэх мэдүүлэг,...би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Е-, Март, Ө-, М- бид нар орой ажилаа тараад Т- бааранд ороод ганц нэг пиво уугаад караокед дуу дуулж бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Бид нар баар хаах дөхүүлээд 00 цаг болж байхад баарнаас гараад зүүн эргээд нарийн харанхуй хэсгээр явж байтал бид нарын урдаас хэдэн залуучууд гарч ирээд учир зүггүй бид нар руу дайраад Е-ыг хоёр залуу нь хөлөөрөө өшиглөөд зодож байгаад зугтаасан юм. Бид нар араас нь хөөгөөд гүйцээгүй гэх мэдүүлэг, Х.Х-ын...нэг харсан чинь намайг мөрлөөд гарсан залууг П- гараараа цохиж унагаасан. Тэгээд бид нар шууд зугтаагаад Мэнд-Амар худалдааны төвийн орчимоос салсан. Тэндээс салах гэж байхад П- миний гутал цус болсон байна, нойтон алчуур байна уу гэж манай эхнэрээс асуусан чинь манай эхнэр нойтон алчуур байхгүй гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь П- ажил дээр ирээд би өчигдөрийн залууг нэг цохиод хөлөөрөө дэвссэн гэж хэлсэн гэх мэдүүлэг, Г.П-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэлүүлсэн...тэгээд бид нар 5 дугаар микрын дэлгүүрийн урд талд очоод Х-, А-, П- гурваас салсан. Тэгээд 3-4 хоногийн дараа ажил дээр нэг эмэгтэй хүн ирээд Хосоог зааж манай нөхрийг зодсон залуу мөн байна гэж байсан. Тухайн үед Хосоо бид нар бишээ та хүн андуураад байна гээд салсан. Х- хар өнгийн савхин куртик, доогуураа цэнхэр жинсэн өмдтэй хөлдөө хар өнгийн ботинктой байсан гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан дээрхи үйл баримтад хамааралтай нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х-, Г.П- нар нь танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.П- нь Х.Х-тай бүлэглэж хохирогч Т.Е-ыг зодсон гэх үйлдэлд хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй байх тул Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийнтусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Х- нь 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Т- баарны гадна хохирогч Т.Е-ыг зодож бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, баруун хацар ясны хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Т.Е-ын ...би урдаас ирж байсан хүмүүсийн хажуугаар гарахдаа нэг залуугийнх нь мөрийг шүргээд гарсан чинь үг дуугүй шууд баруун талын хацар руу гараараа цохиод унагаасан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Маргааш өглөө нь гэртээ сэрээд босох гэсэн чинь толгойгоо даахгүй байхаар нь гайхаад эхнэрээсээ өчигдөр юу болов гэсэн чинь манай эхнэр...өчигдөр баарнаас гараад явж байхад богино савхин куртик өмссөн залуу чамайг цохиж унагаасан гэж хэлсэн гэх мэдүүлэг / 2-р хавтсын 38 х/, гэрч К.Мартын...Уг баарнаас 22 цаг өнгөрч байхад гарч яваад баарны баруун тал руу хайрга болон шороон хэсэгтэй замаар явж байгаад өөдөөс ирж байсан хоёр залуу хоёр бандитай нүүр тулаад зөрөөд өнгөрөхийн завдалгүй богино хар савхин куртиктэй хар саравчтай залуу нь цохиод унагаасан. Тэгээд газар унасан байхад нь тэр залуу толгой дээрээс нь өшиглөөд цохиод байсан гэх мэдүүлэг. /1-р хавтас 184 х /, гэрч Г.Б-ын ...Е-ыг хэн түрүүлж цохисныг нь харж чадаагүй, бүгдээрээ л зодоод байх шиг харагдсан. Тэр орчин харанхуй байсан болохоор зүс царайг нь харах боломж байгаагүй. Богино савхин куртиктэй залуу л Е-ыг зодоод байх шиг байсан. Би хүн аллаа шдээ та нар гээд орилтол бүгдээрээ гүйгээд алга болчихсон. Е- хажуугаар нь зөрөөд гарах үед л нэг нь цохиод авсан гэх мэдүүлэг / 1-р хавтас 32х /, шүүгдэгч Х.Х-ын ...Т- баарны хажуугаар гарах үед нэг ах гарч ирээд намайг мөрлөсөн, тэр үед би нөгөө ахад хандаж холуур яваа гээд цааш нь түлхсэн намайг түлхэх үед тэр хүн газар унаагүй цаашаа гуйваад алхаад явсан гэх мэдүүлэг / 1-р хавтас 167х/, шинжээчийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 812 дугаартай дүгнэлт /1-р хавтас 39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Гэвч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.д Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын ялын хэмжээ шүүгдэгчид ашигтай байдлаар хөнгөрсөн, шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.т заасныг журамлан шүүгдэгч Х.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Х- 35 хоног, Г.П- 24 хоног цагдан хоригдсон байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Г-ийн П-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Х-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.д заасныг журамлан шүүгдэгч Х.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Х.Х- 35 хоног, Г.П- 24 хоног цагдан хоригдсоныг тус тус дурьдсугай.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ж.БАЙГАЛМАА