Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01336

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01336

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатарт хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо *******,*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,*******/-т холбогдох

179,112,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би өөрийн танил *******той 2014, 2015 онуудад түүнд итгэн наймаа хийсэн.

Үүнд: 2014 оны 3 дугаар сард ******* улсын дугаартай Лексус 470 маркын автомашиныг 34,000,000 төгрөгөөр, 2014 оны 8 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Төгөл хотхоны 16А байрны 11 тоот 44.83 м.кв талбайтай байрыг 82,935,500 төгрөгөөр, 16А байрны 10 тоот 50 м.кв талбайтай байрыг 92,500,000 төгрөгөөр, бусад бараа материалын тооцоотой нийлээд нийт 254,843,500 төгрөг болсон ба энэ талаар тооцоо нийлж байсан.

Дээрх хугацаанд ******* нь 135,435,500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаатай хэсэгчилж төлөх санал тавьсаны дагуу ямар нэгэн хүү төлбөргүйгээр зээлийн гэрээг байгуулж төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэвч гэрээгээр хэлэлцэн тохирсон хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус төлбөрөөс нэг ч төлбөр нэмж төлөгдөөгүй тул ийнхүү шүүхэд хандахад хүрлээ. Бид хэлэлцсэн тохиролцсоны дагуу гэрээнд хүү төлөх талаар заалт оруулаагүй бөгөөд харин хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлүүлэхээр гэрээний 2.6-д заасан ба нийт 827 хоногт алданги тооцох болсон байна.

Иймд 827 хоногийн алданги, үндсэн төлбөр 119,408,000 төгрөгийн хамт нийт 179,112,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Элдэв-очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Элдэв-очир миний бие танил эс улсын дугаартай LX-470 маркын автомашиныг 34 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн. Мөн миний 00-49 ОРО улсын дугаартай LX-570 марзын автомашиныг худалдаж авсан бөгөөд энэ машины үлдэгдэл төлбөр 45 сая төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа. Энэхүү нэхэмжилсэн мөнгөний хувьд миний авга дүү тай нь Улаанбаатар хотноо газар худалдаж авсан хэлцэл, наймаа хийсэн ба газрынхаа төлбөрт төлсөн Төгөл хотхонд байрлалтай 2 ширхэг байр бөгөөд түүнийг бусдад зарсан мөнгө болно. нь 2016 оны 03 дугаар сард над руу утсаар ярьж дүүгийн чинь надад зарсан газар хот төлөвлөлтөнд орсон байна. Би наймаагаа буцааж мөнгөө авмаар байна гэсэн. бид хоёр тухайн үед хамтрач хоёр талаасаа мөнгө гаргаж Эрдэнэт хотод таун хаус барьж байсан бөгөөд газар зарсан мөнгөө энэ барилгын хөрөнгө оруулалтанд хийсэн байсан учрыг би д тэр үед тайлбарлаж хэлсэн. Тэгээд хэрвээ чи газрыг нь т буцааж өгөх юм бол цаадахад чинь өгөх мөнгө байхгүй. Энэ барилгад тэр мөнгөө оруулсан. Тэгэхээр чи энэ барилгын мөнгөнөөс л авна гэж би тайлбарласан. Ингээд бид хоёр ерөнхийдөө тохиролцсон бөгөөд энэ тухайгаа гараар дэлгэрэнгүй бичихээр товлосон ч дараа нь намайг Улаанбаатар хотноо дуудаж тайлбар бичүүлэхийн оронд мөнгө зээлсэн мэтээр гэрээ байгуулж, нотариатаар орно гэхээр нь тухайн үед би ямар нэгэн баримт үлдээх гэж байгаа юм болов уу гэж бодоод тухайн нотариатчийн гэрийн шатан дээр оройн 23 цагийн орчим гарын үсэг зурсан. Түүнээс бус би эс мөнгө ерөөсөө зээлээгүй болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч *******оос үндсэн төлбөр 119,408,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 179,112,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 3 дугаар сард ******* улсын дугаартай Лексус 470 маркын автомашиныг 34,000,000 төгрөгөөр, 2014 оны 8 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Төгөл хотхоны 16А байрны 11 тоот 44.83 м.кв талбайтай байрыг 82,935,500 төгрөгөөр, 16А байрны 10 тоот 50 м.кв талбайтай байрыг 92,500,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж зээлээр өгсөн,бусад бараа материалын тооцоотой нийлээд нийт 254,843,500 төгрөг болсон ба энэ талаар тооцоо нийлж байсан.

Дээрх хугацаанд ******* нь 135,435,500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаатай хэсэгчилж төлөх санал тавьсаны дагуу ямар нэгэн хүү төлбөргүйгээр зээлийн гэрээг байгуулж төлөхөөр харилцан тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй , нар ярьж тохиролцон гэрээ байгуулж үүрэг хүлээсэн, ын мөнгийг түүнд өгөхгүйгээр д өгөхөөр болсон гэж байгаа боловч энэхүү үндэслэлээ нотлож чадахгүй байна.

Харин талууд 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 119.408.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээл олгосон хугацаа 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээл олгосон гээд төлөх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцож гарын үсэг зурсан,хариуцагч өөрийн гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Энэхүү нэхэмжилж байгаа мөнгөний хувьд нь авга дүү тай Улаанбаатар хотод газар худалдаж авсан хэлцэл наймаа хийсэн ба газрынхаа төлбөрт төлсөн Төгөл хотхонд байрлалттай 2 ширхэг байр бөгөөд түүнийг бусдад зарсан мөнгө болно. нь 2016 оны 3-р сард над руу утсаар ярьж Дүүгийн чинь надад зарсан газар хот төлөвлөлтөнд орсон байна. Би наймаагаа буцааж мөнгөө авмаар байна гэсэн. бид 2 хамтарч 2 талаасаа мөнгө гаргаж Эрдэнэт хотод таун хаус барьж байсан бөгөөд газар зарсан мөнгөө энэ барилгын хөрөнгө оруулалтанд хийсэн байсан учрыг би д тэр үед тайлбарлаж хэлсэн. Тэгээд хэрвээ чи газрыг нь т буцааж өгөх юм бол цаадахад чинь өгөх мөнгө байхгүй. Энэ барилгад тэр мөнгөө оруулсан.Тэгэхээр чи энэ барилгын мөнгөнөөс л авна гэж би тайлбарласан гэж үндэслэж байна.

Дээрх тайлбараас үзэхэд гэгч хүнтэй хамтран 2 талаасаа мөнгө гаргаж Эрдэнэт хотод таун хаус барьсан байх бөгөөд нь Улаанбаатар хотод байх газрыг нэхэмжлэгч д худалдаж,энэхүү мөнгөө энэ барилгын хөрөнгө оруулалтанд зарцуулжээ.

Гэтэл нь 2016 оны 3 сард уг газар хот төлөвлөлтөнд орсон,цаашид ашиглах боломжгүйг мэдэж,гэрээнээс татгалзаж мөнгөө буцааж авахаар шаардсан байна.

Хариуцагч түүнд тэрхүү мөнгийг тай хамтран барьж байгаа барилгын хөрөнгө оруулалтанд хийсэн гэдгийг хэлжээ.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж мөнгө буюу 82,935,500 төгрөгөөр үнэлсэн Төгөл хотхоны 16А байрны 11 тоот 44.83 м.кв талбайтай байр, 92,500,000 төгрөгөөр үнэлсэн 16А байрны 10 тоот 50 м.кв талбайтай байрны үнэ мөн ******* улсын дугаартай Лексус 470 маркын автомашин үнэ 34,000,000 төгрөг бусад бараа материалын тооцооны үлдэгдэл гэж тооцоо нийлэн нийт 119.408.000 төгрөг болсоныг зээлийн гэрээний хэлбэрт оруулж,хэтрүүлсэн хугацааны алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Элдэв-Очир нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэж 2 талаас хураамж төлсөн,Элдэв-Очир нь тэй гэрээ хэлцэл байгуулж тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн байна.Нэхэмжлэгч нь ыг танихгүй түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй,Элдэв-Очиртой гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийн тайлбараар давхар батлагдаж байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч *******оос үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан *******оос 179.112.000 төгрөг гаргуулан д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,053,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,053,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН