Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/01362

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/01362

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багт байрлах Хаан банкны Орхон салбар, Согоот тооцооны төв /Регистрийн дугаар: 2693321/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******, Боржигон овогт Зэвгийн Бадамзул /регистрийн дугаар ЙР74041662,*******/ нарт холбогдох

Зээлийн төлбөр 20,798,382.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2017 оны 11-р сарын 17-ны өдөр ЗГ201743293514 тоот зээлийн гэрээ байгуулан 19,600,000 /Арван есэн сая зургаан зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 %-ийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч , Д.Бадамзул нар нь 2018 оны 09-р сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /Зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу төлнө/ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна.

Банкнаас зээл төлөхийг удаа дараа шаардаж 2019 оны 05 сарын 14, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл бичгээр өгөхөөр холбогдож уулзаж байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт таньд амаар сануулж байсан хэдий ч 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн байдлаар та зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 385 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ201743293514 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 2,774,757.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,760,394.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,355.64 төгрөг, нийт 5,670,507.28 төгрөг төлсөн байна. Иймд үндсэн зээл 17,401,242.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,261,784.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,355.64 төгрөг, нийт 20,278,382.57 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие тай амьдарч байхдаа Хаан банкнаас 19,500,000 төгрөгийн зээл авч, 17 сая хүртэл төлж байгаад ажилгүйдлийн улмаас төлж чадалгүй жил болсон. Батлан даагч нь байв. Одоогоор ажил олдохгүй байна. 2018 онд тай гэр бүлээ цуцлуулж, 2 охиныг авч явсан. Тэр үед нь битгий яваа үр хүүхдээ бод, намайг бас бодолдоо та нарыг явчихаар би хэцүүднэ сэтгэлийн тэнхээгүй тэгээд ажлаас гаргуул яана, тэгэхээр цалингийн зээл өндөр байгаа батлан даагч нь хэцүүднэ ш дээ гэхэд тэр ямар хамаатай юм бэ салдагаараа сална, чи ажлаасаа гарвал хохьчино, тэр өрийг чинь би төлчихнө гээд байсан. Одоо төлөх юм байгаа биз гэж бодож байна. Миний хувьд зээл төлөх байтугай өөрийгөө яая гэж л амьдарч байна. ч сайн мэдэж байгаа. Одоо амьдарч байгаа рашаантын 2-43 тоот хашаа, байшин аав, ээж, дүү нарын нэр дээр байдаг. Аав минь өнгөрөөд жил гаран болж байна. Ээж, дүү нар аавын гал голомтыг юу гэж чиний нэр дээр болгож чамд өгдөг юм бэ, тэр хүний амьдралаар тоглосон батлан даагч нь банкны дотоод журмаараа өөрөө төлнө биз гэдэг. Би ч тийм бодолтой байгаа. Гэхдээ тогтмол ажилтай болчихвол төлнө гэсэн бодолтой байдаг. Суурин ажил хайж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие Хаан банкны нэхэмжлэл бүхий зээлийн өр төлөх тухай бичигтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн төлбөрт нийт 21,060,324.48 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байна.

Учир нь миний бие тэй 2006 онд анх танилцаж, 2013 онд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2 охин төрсөн. ГОК-д ажиллаж байх үедээ анх Хаан банкнаас 10 гаруй сая төгрөгний зээл авсан. Тухайн үед гэр бүлийн хүн гэдгээрээ би батлан даагч хийж байсан. Энэ зээлийг ямар зүйлд зарцуулсан бэ гэвэл, гийн ярьснаар бол, 2008 онд Эрдэнэт амьдрал ХХК-д ажиллаж байх үедээ компанийнхаа нэгэн тоног төхөөрөмжийг хулгайд алдаж, өндөр төлбөртэй болсон, шүүх хурал хүртэл хийсэн, төлбөр төлөх шаардлагатай байна гэж байсан. Тийм учраас 2008 онд алдагдсан тэр багажны төлбөрийг төлөх гэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж 2014 онд зээл авсан тул дээрхи зээлийн төлбөрийг төлөх тухай шаардлагыг миний бие төлөх боломжгүй, үндэслэлгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1069 дугаар шийдвэрээр бид хоёрын гэрлэлтийг албан ёсоор цуцалсан. Шүүхээс насанд хүрээгүй 2 охиныг маань миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл нь ажилгүй байгаа нэрээр 2 хүүхдийнхээ тэтгэлэгийг төлөхгүй байгаа нь үнэн болно. Тэр ч байтугай шүүхээс тогтоосон улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг ч төлөөгүй байгаа болно. Иймд гээс хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг авах авлагатай болохоос биш, түүний өмнөөс зээлийг нь төлөх ямар ч үндэслэл, боломж байхгүй байна. Миний хувьд өөрөө цалингийн зээлтэй амьдарч байна. Сард 180,000-200,000 төгрөгний зээлийн төлөлттэй байдаг төрийн албан хаагч хүн. Үндсэн цалингийн хэмжээ төрийн байгууллагын албан хаагч тул амьжиргааны өдөр тутмын хэрэглээндээ л хүрэх төдий байдаг. 2 охины хувцас, хунар хичээлийн хэрэгсэл, хоол хүнс, дугуйлан секцийн үнэ төлбөр гээд бүх зүйлийг өөрийнхөө л цалингаар зохицуулж байгаа тул дээрх зээлийг төлөх боломжгүй байна. Мөн гэр бүл цуцлуулснаар 2 охины хамт айлын хажуу өрөөнд түр амьдарч байгаа тул байрны мөнгө, цахилгаан, ус, дулааны мөнгөө хувааж төлдөг тул цалингаас өөр орлогогүй учраас зээл төлөх боломжгүй. тэй ханилан хамт амьдарч байх хугацаандаа миний өөрийн гэсэн хамааралтай эд хөрөнгө, материалаг зүйлийг энэ хүн дур зоргоороо олон удаа үрэн таран хийж шамшигдуулсан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкнаас авсан 19,600,000 төгрөгний цалингийн зээл нь шугам зээл юм. 2017 оны 04 дүгээр сард мөн зээлэн дээрээ нэмж зээл авч, 6,500,000 төгрөгөөр Приус-20 маркийн машин худалдаж авсан. Жил гаруй машинаа унаад 2018 оны 08 дугаар сард 7,000,000 төгрөгөөр зарж, борлуулсан. Энэ үед би шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар өргөдлөө өгөөд эвлэрүүлэн зуучлалын 3 сарын хугацааг бидэнд өгсөн үе байсан. Шүүхээр гэр бүлээ цуцлуулсан шийдвэрт эд хөрөнгийн маргаангүй гэж тусгагдсан байгаа. Угаасаа ч бидний өмчлөлд гэр, хашаа, байшин газар гээд үл хөдлөх хөрөнгө огт байхгүй. Харин цалингийн зээлээр авч, миний нэр дээр байсан Приус 20 маркын машиныг зарсан 7,000,000 сая төгрөгийг дундын өмч гэж өөрсдөө үзээд 4 хүндээ хувааж 4,500,000 төгрөгийг бид гуравт өгсөн нь үнэн болно. Энэ мөнгийг 2 охиныхоо хадгаламжинд хийсэн. Өөр ямар ч эд хөрөнгө, өв залгамжлал 2 охинд минь байхгүй, өгөөгүй. Дээрхи зээлийн төлбөрүүдийн зарцуулалт нь гийн өөрийн буруутай үйлдлээс шалтгаалсан, архи ууж согтуурсан үедээ хохирол учруулснаас үүдэн эд хөрөнгийн хохирол, эдийн засгийн хохирол учраас миний хувьд дээрх зээлээс өөртөө ашигласан, өөртөө зарцуулсан явдал огт байхгүй гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , нарт холбогдуулан 20,798,382.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч , нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр банктай зээлийн гэрээг бичгээр байгуулан 19,600,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай,жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь зохигчдын тайлбар,талуудын хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 2,774,757.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,760,394.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,355.64 төгрөг, нийт 5,670,507.28 төгрөг төлсөн байх бөгөөд үлдсэн зээлийг төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд банкнаас мөнгө авсан талаар болон зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч нь г төлнө гэж, хариуцагч нь ыг төлнө, ажилгүй болсон тул зээлийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Хаан банк шаардах эрхтэй.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болон 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд хүргүүлж байсан боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Мөн түүнчлэн хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулсан, зээлийн төлбөрийг зарцуулаагүй, мөн ажилгүй болсон гэх үндэслэлээр зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгаа нь зээлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч , нараас үндсэн зээл 17,401,242.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,261,784.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,355.64 төгрөг, нийт 20,278,382.57 төгрөгийг гаргуулан *******т олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зааснаар хариуцагч , нараас үндсэн зээл 17,401,242.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,261,784.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,355.64 төгрөг, нийт 20,278,382.57 төгрөгийг гаргуулан *******т олгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 261,941 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 261,941 төгрөг гаргуулан Хаан банкинд олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН