Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/01389

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Амарын талбайд байранд байрлах, *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, *******,*******/-д холбогдох

Гэм хорын хохиролд 42,555,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь Монгол улсын иргэн ******* болон ******* нартай 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №3052-2015/008 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 35,000,000.0 (гучин таван сая) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 31.2% хүүтэйгээр зээлдүүлсэн. Мөн эдгээр зээлдэгч нартай 3052-2015/008 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа болгон *******, ******* нарын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.

Гэтэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, ******* тоот хаягт байрлах Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг хуурамчаар хийж нотариатаар батлуулсан тухайийн гомдлоор Орхон аймгийн Цагдаагийн газар ,,, тоот дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан. Мөрдөн байцааптын явцад ,,, нар нь гэм буруугаа хүлээсэн, мөн холбогдох бусад нотлох баримтуудаар гэм буруу нь тогтоогдсон үндэслэлээр 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, 272 дугаар 272.1 дэх зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. 2015.08.11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Орхон аймгийн Прокурорын газар 2015.11.11-ний өдөр 5/313 дугаартай тогтоол гарган, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхээс 2017.09.21-ний өдөр дугаар шийдвэр гарч, нарын Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Манай банк нь зээлдэгч , хамтран зээлдэгч нарын зээлийг төлүүлэхээр 2016 оны 01-р сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02-р сарын 01-ний өдөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 814 тоот захирамж гарч, Орхон аймгийн ШШГА-нд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан.

Гэвч Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2018 оны 03-р сарын 19-ний өдөр 05 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05-р сарын 16-ны өдөр 221/МА2018/0286 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09-р сарын 17-ны өдрийн 322 тогтоол тус тус гарсан.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 12-р сарын 14-ний өдөр гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган, тус банкны барьцаанд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөн улмаар Орон сууцны худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 2019 оны 01-р сарын 24-ний өдөр Э.Батцоож гэдэг хүний нэр дээр 00064011 тоот гэрчилгээ гаргасан.

Манай банк барьцаалсан хөрөнгөгүй болсны улмаас иргэн болон нарт зээлсэн 35,000,000.0 (гучин таван сая) төгрөгийг одоог хүртэл гаргуулан авч чадаагүй байна.

Иймд иргэн ,, нарын хууль бус гэрээг баталж мэргэжлийн үүргээ зөрчин банкинд хохирол учруулсан гээс учруулсан хохирол болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулан өгнө үү.

Жич: Манай банк 2019 оны 07-р сарын 24-ний өдөр нэхэмжлэлд дурдсан дээрх асуудлаар тус шүүхэд, нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт байдаггүй нъ тогтоогдсон учир 2019.08.05-ны өдөр ИХШХШтХ-ийн 117 дугаар зүйлийг удирдлага болгон, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нъ тогтоогдсон хэдий ч нэхэмжлэлд дурдсан хаягт орших суугаа /байгаа/ учир банк д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч зохих журмын дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хариуцагч гийн гэм буруу нь Орхон аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор хангалттай нотлогдсон тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т ...., энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу банкны зүгээс ийнхүү шаардлага гаргаж байгаа билээ.

Банк нь барьцаа хөрөнгөө алдсаны улмаас нийт 42,555,191.0 (дөчин хоёр сая таван зуун тавин таван мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийг төлүүлж чадахгүй хохироод байгаа бөгөөд өмнө гаргасан нэхэмжлэлдээ техникийн алдаа гаргаж дутуу нэхэмжлэснийг ийнхүү нэмж нэхэмжилж байгаа болно. Иймд 42,555,191.0 (дөчин хоёр сая таван зуун тавин таван төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус банкинд учирсан 35,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг надаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Миний бие энэ банкнаас 1 ч төгрөгний зээл аваагүй, ямар ч хөрөнгө мөнгөний тооцоо байхгүй. Бусдын авсан зээлийг төлөх боломж муудахад надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн бололтой. Энэ асуудлыг Цагдаагийн газарт эрүү үүсгэж шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирол төлүүлэх талаар тухайн хуульд зааснаар зээлдэгч, буруутнаар баталгаа гаргуулсан учир хэрэг цаашид хамтарч шийдвэрлэгдсэн юм. Гэтэл одоо энэ төлбөр төлөгдөөгүй гэдэг шалтгаанаар надаас нэхэмжилсэн нь ямар ч үлдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Би банкинд төлбөрийн өр тооцоогүй. Хэрвээ надтай хариуцлага тооцуулах гэж байгаа бол сахилгын шийтгэл хүлээхэд бэлэн байна. Өр төлбөр байхгүй. Зээлийг авсан эзэн хариуцан төлөх нь шударга зарчимд нийцнэ. Хууль бус үйлдэл, элдэв шийдвэрээр зээл авсан нь өөр этгээдээр өрөө төлүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар нь хариуцагч д холбогдуулан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 42,555,191 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, банкнаас зээл авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

*******ны Орхон салбар нь , ******* нартай 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №3052-2015/008 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 35,000,000.0 (гучин таван сая) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 31.2% хүүтэйгээр зээлдүүлсэн байх бөгөөд, зээлдэгч нартай 3052-2015/008 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа болгон , нарын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Гэвч хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул, нэхэмжлэгч шүүхэд хандаж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 814 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

Зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөхгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг бичиж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан байна.

Гэвч зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-7-11 тоот улсын бүртгэлийн дугаартай, 19.4 м2 нэг өрөө орон сууцыг ,, нар нь хамтран өмчилдөг байсан ба 2012 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр нас барж, өв нээгдсэнээр 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 80 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгчд олгож, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус орон сууцны хамтран өвчлөгч болж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байх бөгөөд, хамтран өмчлөгч нь , нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдэж, дүүийн зөвшөөрөлгүйгээр 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийг хийж мөн өдөртөө 000236373 дугаар бүхийы нэг хүний өмч гэсэн гэрчилгээ гаргуулан авсан байна.

2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр аг ...хувийн шалтгааны улмаас орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан хэлцэл хийж баталгаажуулсан бөгөөд уг хэлцлийг үндэслэн, нарт 000236377 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас олгосон байна.

Орхон аймгийн прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор яллагдагч, , нар нь хуурамч бичиг баримт үйлдэжт онц их хэмжээний хохирол учруулсан, нотариатч нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд яллагдагч нар нь учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, хамтран өмчлөгч нэмэгдэх болон хасагдах хэлцэл, Прокурорын газрын тогтоолоор тус тус нотлогдож байна.

Хариуцагч нотариатч нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг өмчлөгчийн эзгүйд баталж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсны улмаас нэхэмжлэгч *******ны зээлдэгч , нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болсоноор үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй болж хохирсон байна.

Энэ тухайийн гомдлоор Орхон аймгийн Цагдаагийн газар ,,, тоот дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Мөрдөн байцаалтын явцад ,,, нар нь гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд, улмаар нь Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрээр, нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхийн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүргүүлж, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байх ба, тус шүүхээс 2018 оны 03-р сарын 19-ний өдөр 05 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09-р сарын 17-ны өдрийн 322 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хамтран өмчлөгчөөрийг бүртгэж, 2018 оны 12-р сарын 14-ний өдөр гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж, *******ны барьцаанд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн байх бөгөөд улмаар Нарантунгалаг, нар нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э.Батцоожтой худалдах, худалдан авах гэрээ хийж, маргаан бүх орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдсан байна.

Ийнхүү барьцаалсан хөрөнгөгүй болсны улмаас иргэн болон нар нь зээлсэн 35,000,000.0 (гучин таван сая) төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Нэхэмжлэгч нь ,, нарын хууль бус гэрээг баталж мэргэжлийн үүргээ зөрчин банкинд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн хариуцагч гээс учруулсан хохирол болох 42,555,191 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч урьд нь 2019 оны 07-р сарын 24-ний өдөр нэхэмжлэлд дурдсан дээрх асуудлаар тус шүүхэд, нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагчг нэхэмжлэлд дурдсан хаягт байдаггүй нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар ИХШХШтХ-ийн 117 дугаар зүйлийг удирдлага болгон, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд, нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хариуцагчийн гэм буруугийн байдал болон Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02-р сарын 01-ний өдрийн 814 дугаартай захирамжаар нь Капитал банкны нэхэмжилсэн 42,525,191 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлнө гэсэн эвлэрлийг баталсан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа зэргийг харгалзан үндсэн зээл буюу 35 сая төгрөгийн тал хувиар тооцон хохиролыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гээс 17,500,000 төгрөг гаргуулан *******инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,055,191 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 468,783 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/01389

Орхон аймаг