| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/01058/И |
| Дугаар | 142/ШШ2019/01514 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2019/01514
| 2019 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2019/01514 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Баруунбаян-Улаан сум, 1-р баг, *******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, *******,*******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, *******,*******,/ нарт холбогдох
38,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун, гэрч , , онлайнаар , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь ТӨҮГ-ийн ил уурхайд ажилтай, эхнэр нь ЭГ-ийн гуанзанд ажилтай. Эдгээр хүмүүс нь 2017 оны 11 дүгээр сард утсаар ярьж махыг чинь борлуулж өгье гэж тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 28-нд NISSAN КОНДР машины жолооч Өлзийбаатар дараахь махыг тээвэрлэж авч явсан.
Үүнд үхэр-3ширхэг-381кг-5000 төгрөг=1.905.000 төгрөг, хонь-174ширхэг-4,739кг-4000төгрөг=18,956,000төгрөг,ямаа-148ширхэг-2,708кг-3000төгрөг= 8,124,000 төгрөг, нийт 28,985,000 төгрөг. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 21-нд эхнэр нь хадам ах Пүрэвдоржтой очиж хонь-100 ширхэг- 1800кг-3500 төгрөг= 6,300,000 төгрөг, ямаа-100 ширхэг- 1200кг-2500 төгрөг=3,000,000 нийт 9,300,000 төгрөг.
Эдгээр хүмүүс нийт 38,285,000 төгрөгний мах борлуулж өгнө гэж залилан аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хохирлыг маань барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч , С. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би мах борлуулж өгнө гэсэн зүйл огт байхгүй. 2017 онд намар над руу залгаж мах борлуулах хэрэгтэй байна гэхэд нь эндэхийн мах говийн махыг бодвол том байдаг. Маш их мах орж ирж байгаа, өөрсдөө ирж зарахгүй бол бид чадахгүй байх гэдгийг хэлсэн. 2017 оны 11 дүгээр сард ажлаас ирэхэд С.Баярсүрэнгийн хүү, болон дүү мөн жолооч манайд ирчихсэн байсан. Аав чинь ирээгүй юм уу гэхэд ирээгүй, аав буулгаад хэвэг ачаад ирээрэй гэсэн, хэвэг олдох болов уу гэхэд өнөөдөр бүтэхгүй, маргааш бол гээд хонуулсан. Өглөө нь хагас сайн өдөр байсан учраас том ах Пүрэвдоржийн машинд махыг шилжүүлэн буулгасан. 3 үхэр, хонь, ямааг хэвэг ачих болсон чинь бэлэн мөнгөгүй, мах нь тийм хурдан зарагдахгүй учраас эргэж мах борлуулна, ирнэ гээд явсан. Би туслая гээд хүн амьтанд үзүүлсэн боловч үнэтэй байна. Мөн буруу хөлдөөсөн байна. Их туранхай юм гээд голоод авахгүй байна гэдгийг нь хэлж өөрсдөө ирж борлуулах хэрэгтэй байна. Би ах дүү нартаа говийн мах гэдгээр нь шилж арай гайгүй жинтэй махыг 4000 төгрөгөөр 10 хонь өгсөн. Гадуур сураглахад хонь 25 кг-аас дээш ь 2800-3200 ямаа 1000-2000 төгрөгийн хооронд байна гэдгийг нь маш гэдгийг нь маш тодорхой хэлсэн. Энд тийм ханштай байна шүү гэдгийг нь С.Баярсүрэнгийн хүү бол маш сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл үндсэн махаа хотод борлуулж чадахгүй наад руу чинь ачдаг юм бил үү голоод авахгүй байна гэж утсаар ярихад нь хүртэл энд мах чинь гологдоод байна хэрэггүй байх гэдгийг удаа дараа хэлсэн. Махаа зориулалтын биш саванд буулгасан учраас харлаж, хатах гээд байсан учраас Баярсүрэнд хэлээд зах зээлийн үнээр нь хонь 2800-3100 төгрөгөөр цөөхөн хэдийг н.Нараа гэх эгчид өгсөн, 2800 төгрөгөөр Өлзий гэх хүүхэд 30 ширхэг хонь өгсөн. Ямааг нь туранхай гэж найгүй учраас шилж 2000 төгрөгөнд 40 ширхэгийг н.Нараа эгчид өгч үлдсэн бүх ямааг н.Пунцаг, н.Янжмаа нарт өгсөн. Тэгээд өөрсдөө хөдөөнөөс ир гээд ирж чадахгүй боллоо. Хэвэг өвс хэрэгтэй гээд болохгүй болохоор нь Эрдэнэтэд тухайн үед хэвэг 13,500 төгрөг байсан, өөрсдөө ч мэдэж байгаа. гийн 100 ширхэг буудай буюу 2,500 тн хэвэг, өвс нэг бүрийн үнэ нь 10000 төгрөгөөр бодож 100 ширхэг өвс, мөн дээр нь зарахаар 15 тн хэвэг, Баянтээгийн нүүрс ачих хово автомашинаар мөн ах Пүрэвдорж нарыг хөлслөн маш их цастай учраас замдаа сууж маш их зардал чирэгдэл болж хүргэж өгч, зарах хэвэгнийхээ оронд хэвэг зах зээлийн ханш нь 14000 төгрөг байсан учраас тэр ханшаар нь мах сольж авчирч байсан. Би энэ сайн мэдэхгүй, мөн гурил 13000 төгрөгөөр 50 ширхэг шуудай өгч явуулсан. Дээрээс нь эхнэр С. нь 6 сая төгрөг шилжүүлэн авсан байсан. Түүгээр нь мах авч өгсөн. Маш туранхай мах өгч явуулсан байсан. Энэ хүнийг бодолгүй зөвхөн өөрийнхөө ашгийн төлөө тэр хол газар бөөн зардал чирэгдэл болж явуулсан байдаг. Зах зээлийн ханшаар махыг чинь өгсөн мөнгө төгрөгөөр авч чадахгүй байна гэж хэлсний дагуу С.Баярсүрэн авгайтай хавар 6 дугаар сард ирсэн. Тэгээд н.Пунцаг, н.Янжмаа нартай уулзуулаад бид энэ хүмүүст өгсөн. Та хоёр өөрсдөө очиж уулз гээд дагуулж очсон байдаг. Бүр цагдаагийн хэлтэс дээр очиж хүртэл уулзсан. Тухайн үед өргөдлөө өгчих зах зээлийн ханшийн судалгаа хийгээд тогтоодог гэж хүртэл хэлж өгч байсан. Энэ бүгдийг мэдсээр байж зориуд үнийн хөөрөгдлөөр үнэлж биднээс маш их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид бол өөрсдийн зөвшөөрөлөөр л зуучилж өгсөн. Одоо хүртэл тэр хүмүүсээс мөнгө нэхээд аваад өгчих гэхээр та нарын мах юм уу хүний махны мөнгө нэхлээ гээд өгдөггүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч С., нарт холбогдуулан 38,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь 2017 оны 11 дүгээр сард утсаар ярьж махыг чинь борлуулж өгье гэж тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 28-нд үхэр-3ширхэг-381кг-5000 төгрөг=1.905.000 төгрөг, хонь-174 ширхэг-4,739кг-4000төгрөг=18,956,000төгрөг,ямаа-148ширхэг-2,708кг-3000төгрөг= 8,124,000 төгрөг, нийт 28,985,000 төгрөг. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 21-нд хонь-100 ширхэг- 1800кг-3500 төгрөг= 6,300,000 төгрөг, ямаа-100 ширхэг- 1200кг-2500 төгрөг=3,000,000 нийт 9,300,000 төгрөг. Бүгд 38,285,000 төгрөгний мах борлуулж өгнө гэж авсан боловч өгөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд мах худалдаж аваагүй, борлуулж өгье гэсэн зүйл байхгүй, махыг өөр хүмүүст өгсөн, мах нь их муу туранхай байсан учраас зарагдахгүй байсан, бид зуучилсан гэж тайлбарлаж байна.
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр жолооч н.Өлзийбат, нэхэмжлэгчийн хүү , дүү А.Төмөрбаатар нар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд нэхэмжлэгч А.Баярсүрэнгийнхээс NISSAN КОНДР машинаар үхэр, хонь ямааны мах ачиж хариуцагч , С. нарт хүлэлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.
Гэрч Г.Өлзийбат, нарын мэдүүлгээр хариуцагч нар нь нэхэмжлэгч мах ачиж Орхон аймаг руу өөрсөд рүү нь хүлээлгэж өгөхөөр явсан эдгээр хүмүүсийг Булган аймгийн Орхон сумнаас тосож машиныг өөрийн хашаанд оруулан машинаас мах, гулууз бүрийг дор тавьсан кило дээр нэг бүрчлэн жигнэж , хариуцагч С. нар 2 талаас дэвтэр дээр бичиж тэмдэглэн хариуцагч нар уг махыг хүлээн авсан байна. Мөн тэр өдрийнхөө орой харилцан тооцоо нийлэхэд зөрүү гараагүй гэж гэрч мэдүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу хариуцагч нар махыг хүлээн авсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хариуцагч нар эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тухайд нэхэмжлэгч нь Б.Адъяасүрэнбаатар ах залгаж яриад чи мах зарах гэж байгаа юмуу энд мах гайгүй байдаг юм. Ах нь махыг чинь зарж өгье гэсэн.Тэгээд дундаас нь хэдэн төгрөг харъя гэсэн. Би хариуд нь та яаж борлуулж өгөх юм бэ нэхэд үхрийн мах 7000-8000 байдаг. Хонины мах 5000, ямааны мах 4000 байдаг гэж хэлээд надад махаа өгье гэсэн. Би урьд нь сайн таньдаг урьд нь надас тусламж гуйж байсан болохоор татгалзаж чадаагүй гэсэн.
Харин хариуцагч нар мах борлуулж өгье гэсэн зүйл огт байхгүй. 2017 онд нөхөр над руу залгаж мах борлуулах хэрэгтэй байна гэхэд нь эндхийн мал говийн малыг бодвол том байдаг. Маш их мах орж байгаа өөрсдөө ирж зарахгүй бол бид чадахгүй байх гэдгийг хэлсэн 2017 оны 11-р сард ажлаас ирэхэд Баярсүрэнгийн хүү болон дүү мөн жолооч манайд ирсэн байсан гэж өөр өөрөөр тайлбарлаж байна.
Энэхүү байдлаас дүгнэхэд хариуцагч нар нэхэмжлэгчээс мах худалдан авч борлуулан дундаас нь мөнгө олох зорилготой байсан болох нь батлагдаж байна.
Гэрээний зүйлийн үнийн талаар нэхэмжлэгч та яаж борлуулж өгөх юм бэ гэхэд хариуцагч үхрийн мах 7000-8000 байдаг. Хонины мах 5000, ямааны мах 4000 байдаг гэж хэлээд надад махаа өгье гэсэн. Тэгээд та миний үхрийн махыг 5000 төгрөгөөр хонины махыг 4000 төгрөгөөр, ямааны махыг 3000 төгрөгөөр борлуулж чадах уу гэхэд чадна гэсэн гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл талууд нэг килограммыг нь үхрийн мах 5000 төгрөг, хонины мах 4000 төгрөг, ямааны мах 3000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь дээрх үнийн дүнгээр үхэр-3ширхэг-381кг х5000 төгрөг=1.905.000 төгрөг, хонь-174 ширхэг, 4,739кг х 4000 төгрөг=18,956,000 төгрөг, ямаа-148 ширхэг, 2,708кг х 3000төгрөг= 8,124,000 төгрөг, нийт 28,985,000 төгрөгний мах хариуцагч нарт хүлээлгэн өгсөн байна.
Хариуцагч Би тусалъя гээд махыг хүн амьтанд үзүүлсэн боловч үнэтэй байна. Мөн буруу хөлдөөсөн байна, их туранхай юм гээд голоод авахгүй байна гэдгийг нь хэлсэн гэж байгаа боловч энэхүү байдал нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нар нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зааснаар шаардах эрхээ алдсан байна.
Хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн талаар хариуцагч нар ямар нэгэн гомдол гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч С. нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хадам ах Пүрэвдоржтойгоо очиж хонь-100 ширхэг- 1800кг х 3500 төгрөг= 6,300,000 төгрөг, ямаа-100 ширхэг,1200кг х 2500 төгрөг=3,000,000 нийт 9,300,000 төгрөгний мах авсан бөгөөд айлуудаас дээрх махнуудыг цуглуулж бэлтгэж өгсөн, энэ мөнгийг С. төлөөгүй, түүний өмнөөс 9.300.000 төгрөгийг мах худалдсан хүмүүст төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчээс авсан махныхаа үнийг төлөөгүй, чанарын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, харин дахиж очиж хонь, ямааны мах авсан байна.
Хариуцагч нар нь авсан махны оронд өвс, хивэг өгсөн гэж байгаа боловч хэзээ хаана хэдий хэмжээний өвс, тэжээл, хивэг хэдэн төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөн болохоо нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Нэхэмжлэгч харин хивэг авахаар 4 сая төгрөгийг гэрчийн данс руу шилжүүлсэн боловч нэхэмжлэгчид дээрх мөнгөөр нь хивэг авч өгсөн нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч С. нь Эрдэнэт фүүдс ХХК-наас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 840.000 төгрөгний, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3.300.000 төгрөгний хивэг авсан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 3.300.000 төгрөгний баримтанд хүлээн авсан гэдэг дээр С. гэж гарын үсэг зурагдсан, 840.000 төгрөгний баримт дээрх гарын үсэг хэнийх болох нь тодорхойгүй. Түүнчлэн энэхүү хивэг авсан баримтыг нэхэмжлэгчид хивэг өгсөн байна гэж дүгнэх боломжгүй, харин 4 сая төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч хивэг авч өгөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Хариуцагч хүлээж авсан хонь, ямаа, үхрийн махны тохиролцсон үнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хугацаанд хонь, ямаа, үхрийн махны үнийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилж, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн № 06/09 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх хугацаанд Орхон аймаг дахь махны зах зээлийн үнэлгээг хонины мах-4279 төгрөг, үхрийн мах 5174 төгрөг, ямааны мах 3298 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд нийт үнэлгээг 31.177.899 төгрөгөөр тогтоосон нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнтэй ойролцоо байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 21-нд хонь-100 ширхэг- 1800кг-3500 төгрөг= 6,300,000 төгрөг, ямаа-100 ширхэг- 1200кг-2500 төгрөг=3,000,000 нийт 9,300,000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч энэ нь хариуцагч С. нэхэмжлэгчийн оршин суугаа газар очиж өөр бусад хүмүүсээс нэхэмжлэгчийн тусламжтайгаар цуглуулж худалдаж авсан, дараа нь нэхэмжлэгч өмнөөс нь төлсөн гэж тайлбарлаж байгаа махны үнэ бөгөөд нэхэмжлэгч энэхүү шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан , С. нараас 32.985.000 төгрөг гаргуулан д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 349,375 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 322,875 төгрөг гаргуулан д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН