Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/00123

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6 дугаар хороолол 6-10 тоотод оршин суух, Төр овогт Амарсанаагийн Тамир /Регистрийн дугаар: ФБ96121939, 83000012/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-20-02 тоотод оршин суух, Төр овогт Дашдоржийн Алимаа /Регистрийн дугаар: ФБ68042008, 95340964/-д холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 50.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч Д.Алимаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Тамир авга эгч Д.Алимаа бид Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-210105338 дугаартай 44 м.кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг билээ. Би 2013 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа. Цаашид Улаанбаатар хотод амьдрах болсон тул дундын өмч болох 100.000.000 төгрөгний үнэ бүхий Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 м.кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Д.Амарсанаа овогтой Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс би Д.Алимаагийн сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан 3-дагч этгээд Г.Пүрэвдорж нарын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.Алимаа, Г.Пүрэвдорж нарт хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Би 2006 оноос хойш Д.Амарсанаагаас тусдаа амьдарсан. Хадам ээж Замбага болон өөр бусдаас ямар ч мөнгө авч байгаагүй. Бид 2008 оноос хойш Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 байр 14 тоот хаягт оршин сууж байгааг Д.Алимаа, Г.Пүрэвдорж нар мэдэж байсан. Мэдсээр байж худлаа эрэн сурвалжилах хүсэлт гаргасан. Харин нэхэмжлэгч Тамирын ээж Д.Гантөгс би нөхөр Д.Амарсанаагаас гэрлэлтээ цуцлуулах гэж 2 удаа Орхон аймгийн шүүхэд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот хандсан ба хаяг тодорхойгүй гэж буцаад байсан. Уг хаяг дээр Г.Пүрэвдорж, Д.Апимаа, Д.Амарсанаа нар нь оршин суудаг байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж гаргаж өгсөн /гэрлэлт цуцлах нэхэмжлэл/. Д.Апимаа нь дүүгээ хаана оршин сууж байгааг нууж байсан. Бид Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- 2101005338 дугаартай 44 м,кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу бэлэглэлийн гэрээгээр авсан.

Харин Д.Апимаа нь хүү А.Тамирын төрсний гэрчилгээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 м,кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцны гэрчилгээ зэргийг гэрээсээ хулгайд алдсан гэж сонинд хуурамч зар тавьж, мөн А.Тамирын асран хамгаалагч гэж Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн байгааг нь лавлагаанаас мэдлээ. Эдгээр хүмүүс охин А.Хонгорзул, хүү А.Тамирыг 18 насанд хүрэх үед УБ хотоос нөүтбүүк өгье, утас өгье гэж удаа дараа дуудаж хуурч авчраад нотариат дээр дагуулж орсон байсан. Эртнээс муу арга залиар өмчлөх эрхийг нь шилжүүлж авах гэж башир арга хэрэглэж байсан. Иймд бид алга болсон гэж зарлуулсан төрсний гэрчилгээг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч байна.

А.Тамир болон Д.Гантөгс бид 2008 оноос хойш өнөөдөрийг хүртэл Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 байр 14 тоот хаягт оршин сууж байна. Учир нь Б.Гантөгс намайг 2015 оны намар байх Цагдаагийн ерөнхий газраас ярьж 'байна та ирж уулзана уу гэхээр гайхаад очтол таныг Г.ГТүрэвдорж гэж хүн эрэн сурвалжлуулсан байна гэхээр нь надад энэ хүмүүсээс зугтах шаардлага байхгүй гэдгээ бичиж өгөөд холбоо барих утаснуудаа болон гэрийн хаягаа тодорхой бичиж өгсөн. Дахиж намайг хэн ч дуудаагүй. Хэрэв энэ хүмүүс 2015 онд шүүхэд хандаад эрэн сурвалжлаад олсон юм бол шүүхэд хандах эрх нь байсан. 2005 оноос хойш эдгээр хүмүүст биднээс энэхүү байраа буцаан шаардан авах эрх н^

Иймд дээрх дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг авга эгч Д.Алимаагаас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч С.Юра шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Эрдэнэт үүр цайх ХХК нь 29-92 ОРА улсын дугаартай Соната-3 маркын автомашиныг худалдсан байх тул автомашиныг үнэ 3.000.000 төгрөгийг Эрдэнэт үүр цайх-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт Үүр цайх ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Юрагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь С.Юрагийн 29-92 ОРА Соната-3 маркийн автомашиныг хууль бусаар, үндэслэлгүйгээр авсан асуудал огт байхгүй. Миний талийгаач нөхөр С.Лхагвасүрэн нь 2016 онд С.Юратай ярилцаж тохиролцоод 29-92 ОРА Соната-3 маркийн автомашинаа С.Юрагийн өмчлөлийн 47-32 УНЭ Daewoo damas маркийн цагаан өнгийн суудлын машинаар сольсон байсан. Ингээд С.Юра нь Соната-3 маркын машиныг барьж чадахгүй байна буцааж хуучин машинаа авъя гэхээр нь зөвшөөрч түүний цагаан машиныг буцааж өгөөд өөрийн машинаа авсан байсан. Талийгаач надруу Улаанбаатар хотоос утасдаж Соната-3 машинаа буцаагаад авчихлаа. Энэ машиныг компаний нэр дээрээ шмлжүүлээд жолооны дадлагад ашигла, надруу албан тоот явуулж уг машин манай эзэмшилд ирсэн. Миний бие ноднин уг машиныг зарсан учраас одоо байхгүй. С.Юратай автомашин солилцсон, шилжүүлсэн асуудалд миний бие оролцоогүй учраас гарын үсгийн асуудал надад хамаагүй.

Иймд түүний надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Юра нь талийгаач нөхөртэй минь машин солилцож байсан бөгөөд солилгоо буцааж машинаа өөр дээрээ авчихаад одоо байхгүй машиныг надаас нэхэж байгаа учир дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. С.Юрагаас 47-32 УНЭ Daewoo Damas маркын автомашин буюу 3,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Юра нь Эрдэнэт үүр цайх ХХК-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нь түүний 29-92 ОРА улсын дугаартай Соната-3 маркийн автомашиныг 2017 оны 3 сарын 26-нд Эрдэнэт үүр цайх ХХК хууль бусаар ямар нэгэн үндэслэлгүйгээр өөрийн эзэмшил нэр дээр шилжүүлж авсан байдаг гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байх ба дээрх үйлдэл нь хууль бус болох талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас тогтоол гарсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ..... Талийгаач над руу Улаанбаатар хотоос утасдаж Соната-3 автомашинаа буцаагаад авчихлаа, энэ машиныг компанийн нэр дээр аваад жолооны дадлагад ашигла, над руу албан тоот явуул гэсний дагуу би Авто тээврийн байгууллагад албан тоот явуулж, уг машин манай эзэмшилд ирсэн гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн ..Ноднин уг машиныг зарсан учраас одоо байхгүй. С.Юратай автомашин солилцсон,шилжүүлсэн асуудалд миний бие оролцоогүй учраас гарын үсгийн асуудал надад хамаагүй. Иймд түүний надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Юра нь Эрдэнэт үүр цайх ХХК-ийн захирал Н.Баясгалангийн нөхөр С.Лхагвасүрэнтэй харилцан тохирч 2016 онд түүний 29-92 ОРА Соната-3 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн 47-32 УНЭ Daewoo Damas маркийн цагаан өнгийн суудлын машинаар сольж талуудын хооронд арилжааны гэрээ хийгдсэн боловч С.Лхагвасүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Юрагийн эзэмшлийн 95-22 УНЧ улсын дугаартай Соната-3 суудлын автомашиныг Эрдэнэт үүр цайх ХХК-н нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэх гомдлоор Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон тул 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1779 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

С.Юра нь 29-92 ОРА улсын дугаартай Соната-3 суудлын автомашиныг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт үүр цайх ХХК-н нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд Эрдэнэт үүр цайх ХХК-н 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Эрдэнэбаатарын нэр дээр шилжүүлсэн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч С.Юра болон хариуцагч Эрдэнэт үүр цайх ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаж эрх, үүрэг хүлээгээгүй байна.

Харин нэхэмжлэгч С.Юра болон Хүмүүс минь амьдрах сайхан жолооны сургуулийн багш агсан С.Лхагвасүрэн нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзаж, 29-92 ОРА Соната-3 маркийн автомашиныг С.Лхагвасүрэнд буцаан өгсөн байх ба өөрийн өмчлөлийн 47-32 УНЭ Daewoo Damas маркийн цагаан өнгийн суудлын машиныг С.Лхагвасүрэнгээс буцаан авсан болох нь тогтоогдож байна.

Нэгэнт нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашиныг буцаан авсан байх тул Эрдэнэт үүр цайх ХХК-ийн өмчлөлийн машиныг өөрт шилжүүлэн авахыг шаардах эрхгүй байна.

Мөн Эрдэнэт үүр цайх ХХК, С.Юра нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчээс 47-32 УНЭ Daewoo Damas маркийн цагаан өнгийн суудлын машины үнэ 3,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан С.Юрагийн 3,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон Эрдэнэт үүр цайх ХХК-ийн 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН