Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/00714

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/00714

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Захиргааны 3 дугаар байр, 4 давхарт байрлах, *******,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, Орхон аймгийн Засаг дарга /Регистрийн дугаар: 9042113,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, газар / Регистрийн дугаар: 9042113,*******,*******/-т холбогдох

1 313 446 860 төгрөг гаргуулах тухай, Улсын комисс ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь газраас зарласан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдэх МОН-2301 төслөөр баригдах цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ОР-02/2017 ажлыг 4,449,189,922 төгрөгийн төсөвт өртөгтэй хийхээр шалгарч, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ-г хийсэн ба гэрээг байгуулж, Орхон аймгийн ,, нар гарын үсэг зурж, баталгаажуулсан. Барилгын ажлыг гэрээний 1.3-д заасан 4,449,189,922 төгрөгийн төсөвт өртөгтэй, гэрээний 2.1-д зааснаар ажлын хуанлийн 153 хоногт багтааж гүйцэтгэх байсан.

Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэлийн дагуу санхүүжилт олгогдоогүй он дамжсан, ажлын зургийн трасст өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаар талууд гэрээндээ дараах өөрчлөлтийг оруулсан:

1.2018 оны 05-р сарын 14-ний өдрийн №СХ-01/18 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр, /1-р хэсэг/ хийж хэрэгжүүлэх ажлын БЗА-151/17 тоот гэрээг сунгасан хавсралт гэрээ-ний 2-д:Гүйцэтгэгч нь ажлыг 2017 оны 12 сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулна гэж:

2.2019 оны 02-р сарын 15-ны өдрийн №СХ-59/18 дугаартай, Орхон аймаг. МОН- 2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр, /1-р хэсэг/ хийж хэрэгжүүлэх ажпын БЗА-151/17 тоот гэрээг сунгасан хавсралт гэрээ-ний 2- д:Гүйцэтгэгч нь ажлыг 2018 оны 12 сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулна" гэж гэрээний хугацааг сунгаж:

3.2019 оны 09 сарын 02-ны өдрийн №НГ-02/19 дугаартай, Орхон аймаг, МОН- 2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний нэмэлт гэрээ-ний 2-д "2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээний үнийн дүнг 1,062,271,281 /нэг тэрбум, жаран хоёр сая, хоёр зуун далан нэгэн мянга, хоёр зуун наян нэгэн/ төгрөгөөр нэмж санхүүжүүлнэ" гэж гэрээний санхүүжилтийг нэмэгдүүлсэн.

Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн дагуу эхний хэсгийн ажлыг 2017 оны 07-р сард эхлүүлж, 2017 оны 11-р сард туршилт, тохируулгын ажлыг дуусгаж, 2018 оны 5-р сард ашиглалтанд хүлээлгэж өгсөн.

2 дахь хэсгийн ажлыг 2018 оны 05-р сард эхлүүлж, 2019 оны 10-р сард дуусгаж, туршилт, тохируулгын ажпыг хийж, ашиглалтанд оруулсанаар гүйцэтгэгч нь №БЗА-151/17 дугаартай гэрээний 6.5-д:"Туршилт, тохируулга хийх ... захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг.

Гэтэл захиалагч талаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилсан үзлэгийн комисс ирж, газар дээр нь ажиллаж, хяналт-шалгалтыг хийгээд явсан боловч, Улсын комисс ажиллуулж, албан ёсоор хүлээж аваагүй бөгөөд энэхүү шалтгаанаа Урьдчилсан үзлэг-ээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулсаны дараа комиссыг ажиллуул гэдэг.

Гэвч Захиалагчийн шаардаж байгаа асуудал нь:

1.Захиалагчын өөрөөс нь шалтгаалсан үйлдэл:

2.Газар шорооны ажлын үед захиалагчийн хяналтыг хийх явцдаа, шугам сүлжээний нүхийг булахаас өмнө яригдах асуудал байхад нүхийг булсны дараа зөрчлийг арилга гэж шаардаж байгаа нь гэрээний 5.2-д "Ажлын явц, чанарт үе шатны захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, талбайн журналд тэмдэглэл хөтөлж, ил, далд ажлын актыг хянан баталгаажуулна, 5.3-р,"Далд ажлыг далдлах талаар гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийг авсанаас хойш 3 хоногийн дотор захиалагч үзээгүй бол гүйцэтгэгч ажлыг үргэлжлүүлэх... гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тодруулбал: Захиалагчийн Урьдчилсан үзлэг-ээр илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага нь дулаан, цэвэр усны шугамын угсралтын ил ажлын үед хийгдэх ажлууд учир угсралтын ажлыг дуусгаж, шороогоор булалт хийгдсэний дараа шууд хийх ажил бишээс гадна ажлын зурагт тусгагдаагүй ажлууд байсан.

Мөн гэрээний 5.3-д: ажил далдлагдсаны дараа дахин үзэх шаардлага гарсан тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч хариуцна" гэсний дагуу зайлшгүй үзэх шаардлагатай бол Захиалагч нь зардлаа өөрөө гаргах учиртайг тайлбарладаг боловч ойлгодоггүй, ойлгосон ч хүлээж авдаггүй.

Гэтэл Захиалагч нь улсын комисс-ыг ажиллуулахгүй гэдэг боловч 2018 оны 5 сараас эхний хэсгийн ажлыг хүлээж авсны дараа цэвэр ус, дулааны шугамд орон сууц, цэцэрлэг, авто засварын газар гэх мэт барилгуудыг холбон ашиглуулж, эдгээр байгууллагуудын ашиглалтын зардал нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК- иар дамжиж, орон нутгийн орлогод орж байгаа зэргээс үзэхэд захиалагчийн үг, үйлдэл хоёр нь зөрж, бидний ажлын үр ашгийг хүртэж байгаа боловч ямар шалтгааны улмаас улсын комисс ажиллуулахгүй гэж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна.

2.Төслийн санхүүжилтийн талаар:

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ-ний 1.3-д зааснаар, төслийн гүйцэтгэлийг 4,449,189,922 төгрөг гэсэн боловч, 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №НГ-02/19 дугаартай, Орхон аймаг, МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажпын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний нэмэлт гэрээ- гээр 1,062,271,281 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5,511,461,203 төгрөг болсон.

Ажлын гүйцэтгэлийн явцад захиалагч талаас 4 удаагийн санхүүжилтээр 4,327,349,552 төгрөгийн санхүүжилтийг манай компанид олгосон байдаг. /задаргааг хүснэгтээр хавсаргасан болно./

Үлдэгдэл 1,040,663,278 төгрөг буюу нийт санхүүжилтийн 20%-ийг захиалагч талаас олгохгүй байгаагаас компанид хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна.

№БЗА-151/17 дугаартай гэрээний 1.3-д:... үлдэгдэл санхүүжилтийг ажлыг ашиглалтанд хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж, баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил, далд ажлын акт, холбогдох бичиг баримтийг үндэслэж олгоно" гэсэн нь зөвхөн захиалагчаас шалтгаалах үүрэг боловч захиалагч нь энэхүү үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж, өнөөдрийг хүртэл хүндэтгэх шалтгаангүй-гээр Улсын комиссыг ажиллуулахгүй, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй, царцааж байна.

Компанийн зүгээс энэхүү асуудлаар өмнө нь удаа дараа Захиалагчид хандаж байсан боловч тодорхой шийдвэр гаргахгүй байсаар өнөөдрийг хүрч байна.

Гүйцэтгэгч нь №БЗА-151/17 дугаартай гэрээний 6.6-д "гэрээнд заасан ажлаа чанартай, хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлийн зардлыг шаардаж авах эрхтэй" гэжээ.

Иймд дараах нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ, 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №НГ-02/19 дугаартай, Орхон аймаг, МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний нэмэлт гэрээ-ний 2-д заасныг үндэслэж:

- Санхүүжилтийн үлдэгдэл төлбөр- 1,040,663,278 төгрөг:

- БЗА-151/17 дугаартай гэрээний 4.7-д зааснаар, алданги- 272,783,582 төгрөг: /задаргааг хавсралтаар үзүүлсэн болно/

- Нийт 1,313,446,860 /нэг тэрбум, гурван зуун арван гурван сая, дөрвөн зуун дөчин зургаан мянга, найман зуун жар/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, манай компанид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Манай компани нь Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, "Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ, 2019 оны 09-р сарын 02-ны өдрийн №НГ-02/19 дугаартай, Орхон аймаг, МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний нэмэлт гэрээ-ний санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт 1,313,446,860 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг гаргасан билээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

Гүйцэтгэгч компанийн хувьд МОН-2301 төслийн ажлын гүйцэтгэлийн талаар Захиалагч талд буюу Төслийн менежерээр ажилласан Хот байгуулалт, барилга захиалагчын алба ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхдалайд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №123 дугаартай, Хүсэлт гаргах тухай албан бичгээр урьдчилсан комисс ажиллуулах талаар,

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №02/05 дугаартай, Хүсэлт гаргах тухай албан бичгээр тус ажлыг ашиглалтанд хүлээж авах, улсын комисс ажиллуулах талаар хандаж, гүйцэтгэсэн ажил тус бүр дээр болон ил, далд ажлын туршилт, тохируулгад акт үйлдэж, захиалагч, гүйцэтгэгч харилцан гарын үсэг зурах гэх мэтээр №БЗА-151/17 дугаартай гэрээний 8.3-д заасны дагуу баталгаажуулж, холбогдох бичиг баримтуудыг захиалагч талд хүргүүлж байсан. Үндсэндээ №БЗА-151/17 дугаартай гэрээний 1.3-д заасан Улсын комиссын акт-аас бусад бүх бичиг баримтын бүрдэл хангагдсан болно.

Гэтэл захиалагч нь өнөөдрийг хүртэл төслийн гүйцэтгэлийн ажлыг хүлээж авч, гэрээнд заасан хугацаандаа Улсын комисс ажиллуулахгүй байгаа нь гэрээний үүргээ болон Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-д:... захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээж авах ... 353-р зүйлийн 353.1.2-д:гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах гэснийг зөрчиж байна.

Иймд Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон дймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ-ний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээж авах Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт тус тус даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан тайлбартаа: " ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар солоор Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг баталсан. Уг дүрэмд барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн барилга хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийг хавсарган гаргаж өгөхөөр заасан.

Нэхэмжлэгч "" ХХК нь өнөөдрийн байдлаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, түүнд хавсаргах холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад гаргаагүй байна.

газар, ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний 1.3-д ...ажпын явцад захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэлийг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 80% хүртэл үе шатны санхүүжилтийг олгож, үлдэгдэл санхүүжилтийг ажлыг ашиглалтанд хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажпын акт холбогдох бичиг баримтыг үндэслэж олгоно. гэж заасан.

Хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу санхүүжилтийг тухай бүрт нь олгож байсан болно.

Нэхэмжпэгч "" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхий санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажлын акт холбогдох бичиг баримтыг үндэслэж олгохоор гэрээнд заасан тул дээрх материал бүрдээгүй тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй. Мөн нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу алданги тооцсон нь захиалагч гэрээний үүргээ зөрчөөгүй тул үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс болон алданги нийт 1,313,446,860 төгрөг гаргуулах, Улсын комисс ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, Нэхэмжпэгч "" ХХК нь өнөөдрийн байдлаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, түүнд хавсаргах холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад гаргаагүй, санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажлын акт холбогдох бичиг баримтыг үндэслэж олгохоор гэрээнд заасан тул дээрх материал бүрдээгүй тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ХХК нь газраас зарласан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдэх МОН-2301 төслөөр баригдах цэвэр усны шугамыг 4,449,189,922 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хуанлийн 153 хоногт хийж гүйцэтгэхээр шалгарч, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МОН-2301 төслөөр баригдах цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ байгуулж, хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхдалай, хяналтын инженер Ц.Хүрэлсүх, Б.Болдбаатар, гүйцэтгэгчийг төлөөлж ХХК-ний Ерөнхий инженер М.Эрдэнэчулуун, нягтлан бодогч Г.Энхбилэг нар гарын үсэг зурсан байна.

Уг гэрээг байгуулагдсанаас хойш гүйцэтгэлийн дагуу санхүүжилт олгогдоогүй он дамжсан, ажлын зургийн трасс өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаар талууд 2018 оны 05-р сарын 14-ний өдөр БЗА-151/17 тоот гэрээний нөхцлийг гүйцэтгэгч нь ажлыг 2017 оны 12 сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулна гэж, 2019 оны 02-р сарын 15-ны өдөр Гүйцэтгэгч нь ажлыг 2018 оны 12 сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулна" гэж, 2019 оны 09 сарын 02-ны өдөр "2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээний үнийн дүнг 1,062,271,281 /нэг тэрбум, жаран хоёр сая, хоёр зуун далан нэгэн мянга, хоёр зуун наян нэгэн/ төгрөгөөр нэмж санхүүжүүлнэ" гэж тус тус өөрчлөлт оруулсан байх бөгөөд, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БЗА-151/17 тоот гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр сунгаж, талууд гарын үсэг зурсан байна.

Талууд гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа сунгагдсан, гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн дагуу эхний хэсгийн ажлыг 2017 оны 07-р сард эхлүүлж 2017 оны 11-р сард туршилт, тохируулгын ажлыг дуусгасан байх ба, 2018 оны 5-р сард ашиглалтанд хүлээлгэж өгсөн, 2 дахь хэсгийн ажлыг 2018 оны 05-р сард эхлүүлж, 2019 оны 10-р сард дуусгаж, туршилт, тохируулгын ажлыг хийж, ашиглалтанд оруулсанаар гүйцэтгэгч нь №БЗА-151/17 дугаартай гэрээний 6.5-д:"Туршилт, тохируулга хийх ... захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.

Хариуцагч болох захиалагч талаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилсан үзлэгийн комисс газар дээр нь ажиллаж хяналт-шалгалт хийсэн боловч, улсын комисс ажиллуулж албан ёсоор хүлээж аваагүй байна.

Хариуцагч нь газар шорооны ажлын үед шугам сүлжээний нүхийг булахаас өмнө захиалагчийн хяналтыг хийх явцдаа илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулж баталгаажуулж явах ёстой атал нүхийг булсны дараа ямар зөрчил илэрсэн нь тодорхойгүй байхад зөрчлийг арилга гэж шаардаж байсан нь ойлгомжгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-д "Ажлын явц, чанарт үе шатны захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, талбайн журналд тэмдэглэл хөтөлж, ил, далд ажлын актыг хянан баталгаажуулна, 5.3-д,"Далд ажлыг далдлах талаар гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийг авсанаас хойш 3 хоногийн дотор захиалагч үзээгүй бол гүйцэтгэгч ажлыг үргэлжлүүлэх... гэж заасан байх бөгөөд хариуцагч энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг өөрсдөө туршилт, тохируулгыг хийгээд далд ажлыг булсан гэж буруутгаж байгаа боловч, хариуцагч буюу захиалагч ажлын явц, чанарт хяналтыг тогтмол тавьж, ил, далд ажлын актыг хянан баталгаажуулна гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Захиалагчийн Урьдчилсан үзлэг-ээр илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага нь дулаан, цэвэр усны шугамын угсралтын ил ажлын үед хийгдэх ажлууд учир угсралтын ажлыг дуусгаж, шороогоор булалт хийгдсэний дараа шууд хийх ажил биш бөгөөд ажлын зурагт тусгагдаагүй ажлууд байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШЗ2020/02783 дугаартай захирамжаар хангаж, 63 дугаар худаг /төв шугам/-аас 7 дугаар хутаг хүртэлх зайнд үзлэг хийсэн бөгөөд, үзлэгээр нэхэмжлэгчийн хийсэн цэвэр бохир, дулааны шугамын эхний хэсэгт хутаг бариагүй, ил задгай байсан ба, 63 дугаар хутгаас 7 дугаар хутаг хүртлэх зайнд байгаа шугамыг булсан байдалтай байсан.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 14-03/310 дугаартай албан бичигт дулаан, ус дамжуулах шугамын дулаалгыг зурагт зааснаар 50 мм зузаантай пенополирутен / үйлдвэрийн аргаар бэлдсэн шахмал хөөсөн материал-аар хийхээр заасныг гүйцэтгэгч дур мэдэн өөрчилж, 20-30 мм, 1 үе шилэн хөвөнгөөр ороож хийсэн нь дулаан хамгааллын шаардлага хангахгүй, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож байна, ус дулаан дамжуулах шугамыг хэсэгчлэн угсарч, далдлахын өмнө захиалагч, ашиглагч, зохиогчийг байлцуулан даралтаар шахаж шалган бин битүү байдлыг тогтоосны дараа далдлах байтал ийм туршилт шалгалт хийлгүй булж байгаа нь цаашид туршилт хийх, бин битүү байдал алдагдсан нөхцөлд хэрхэн шалгах, хэрхэн засах эсэх нь тодорхойгүй болж байна гэжээ.

Гэвч барилгын ажлын зохигчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлтээр Кингфекс үйлдвэрийн евростандарт /EN13162:2001/ шаардлага хангасан, Европын холбооны №АС/0350709/ тоот гэрчилгээтэй шилэн хөвөн материал нь зураг төсөлд тусгагдсан пенополуретин дулаалгатай ижил дулаан дамжуулалт дундаж нягттай байгаа тул шаардлага хангана гэж дүгнэжээ.

Гэрээний 5.3-д: ажил далдлагдсаны дараа дахин үзэх шаардлага гарсан тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч хариуцна" гэсэн заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй, дээрх заалтын талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хүлээж аваагүй байна.

Хариуцагч нь улсын комисс-ыг ажиллуулахгүй гэж байсан боловч 2018 оны 5 сараас эхний хэсгийн ажлыг хүлээж авсны дараа цэвэр ус, дулааны шугамд орон сууц, цэцэрлэг, авто засварын газар гэх мэт барилгуудыг холбон ашиглуулж эдгээр байгууллагуудын ашиглалтын зардал нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК- иар дамжиж орон нутгийн орлогод орж байсан байх бөгөөд хариуцагч бодит үйлдлээр гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан болох нь батлагдаж байна.

Санхүүжилтын хувьд талууд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 1.3-д төслийн гүйцэтгэлийг 4,449,189,922 төгрөг гэсэн боловч, 2019 оны 09 сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээгээр энэхүү үнийн дүнг 1,062,271,281 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5,511,461,203 төгрөг болсон байна.

Хариуцагч ажлын гүйцэтгэлийн явцад 4 удаагийн санхүүжилтээр 4,327,349,552 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч компанид олгосон байх ба үлдэгдэл 1,040,663,278 төгрөг буюу нийт санхүүжилтийн 20%-ийг захиалагч талаас олгохгүй байгаа нь нэхэмжлэгчид хохиролтой нөхцөл байдлыг үүсгэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-д:... үлдэгдэл санхүүжилтийг ажлыг ашиглалтанд хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж, баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил, далд ажлын акт, холбогдох бичиг баримтийг үндэслэж олгоно" гэж заасан боловч захиалагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр улсын комиссыг ажиллуулахгүй, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй байгаа нь буруу байна.

Нэхэмжлэгч энэхүү асуудлаар захиалагчид удаа дараа хандаж байсан боловч тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-д Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авсан гэж үзнэ.

Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-д болон гэрээний 6.6-д "гэрээнд заасан ажлаа чанартай, хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлийн зардлыг шаардаж авах эрхтэй" гэж зааснаар шаардах эрхтэй байна.

Мөн гэрээний 4.7-д тодотгосон ажлын хөтөлбөрийг хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн \

Иймд санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 1,040,663,278 төгрөг, гэрээний 4.7-д зааснаар алданги 272,783,582 төгрөг, нийт 1,313,446,860 /нэг тэрбум, гурван зуун арван гурван сая, дөрвөн зуун дөчин зургаан мянга, найман зуун жар/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчид улсын комисс ажиллуулахыг даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг дарга, газраас 1,313,446,860 төгрөг гаргуулан ХХК-нд олгож, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6,725,185 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, газраас 6,725,185 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН