Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2020/00103

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн

Засаг даргын тамгын газарт тус тус

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00714 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус холбогдох,

Санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт 1.313.446.860 төгрөг гаргуулах, улсын комисс ажиллуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анударь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, О.Энхбаяр, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Н.Алтаншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдэх МОН-2301 төслөөр баригдах цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ОР-02/2017 ажлыг 4.449.189.922 төгрөгийн төсөвт өртөгтэй хийхээр шалгарч, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ-г хийсэн ба гэрээг байгуулж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, захиалагчийг төлөөлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Соёлчхүү нар гарын үсэг зурж, баталгаажуулсан. Барилгын ажлыг гэрээний 1.3-д заасан 4.449.189.922 төгрөгийн төсөвт өртөгтэй, гэрээний 2.1-д зааснаар ажлын хуанлийн 153 хоногт багтааж гүйцэтгэх байсан. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэлийн дагуу санхүүжилт олгогдоогүй он дамжсан, ажлын зургийн трасст өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаар талууд гэрээндээ дараах өөрчлөлтийг оруулсан:

1.2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №СХ-01/18 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр, /1-р хэсэг/ хийж хэрэгжүүлэх ажлын БЗА-151/17 тоот гэрээг сунгасан хавсралт гэрээ-ний 2-д: Гүйцэтгэгч нь ажлыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулна гэж,

2.2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №СХ-59/18 дугаартай, Орхон аймаг. МОН- 2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр, /1-р хэсэг/ хийж хэрэгжүүлэх ажпын БЗА-151/17 тоот гэрээг сунгасан хавсралт гэрээ-ний 2-д: Гүйцэтгэгч нь ажлыг 2018 оны 12 сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, ашиглалтанд оруулна" гэж гэрээний хугацааг сунгаж,

3.2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №НГ-02/19 дугаартай, Орхон аймаг, МОН- 2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний нэмэлт гэрээ-ний 2-д "2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээний үнийн дүнг 1,062,271,281 /нэг тэрбум, жаран хоёр сая, хоёр зуун далан нэгэн мянга, хоёр зуун наян нэгэн/ төгрөгөөр нэмж санхүүжүүлнэ" гэж гэрээний санхүүжилтийг нэмэгдүүлсэн.

Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн дагуу эхний хэсгийн ажлыг 2017 оны 07 дугаар сард эхлүүлж, 2017 оны 11 дүгээр сард туршилт, тохируулгын ажлыг дуусгаж, 2018 оны 5 дугаар сард ашиглалтанд хүлээлгэж өгсөн. 2 дахь хэсгийн ажлыг 2018 оны 05 дугаар сард эхлүүлж, 2019 оны 10-р сард дуусгаж, туршилт, тохируулгын ажпыг хийж, ашиглалтанд оруулсанаар гүйцэтгэгч нь №БЗА-151/17 дугаартай гэрээний 6.5-д Туршилт, тохируулга хийх ... захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Гэтэл захиалагч талаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилсан үзлэгийн комисс ирж, газар дээр нь ажиллаж, хяналт-шалгалтыг хийгээд явсан боловч, Улсын комисс ажиллуулж, албан ёсоор хүлээж аваагүй бөгөөд энэхүү шалтгаанаа Урьдчилсан үзлэг-ээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулсаны дараа комиссыг ажиллуул гэдэг. Гэвч Захиалагчийн шаардаж байгаа асуудал нь Захиалагчын өөрөөс нь шалтгаалсан үйлдэл, Газар шорооны ажлын үед захиалагчийн хяналтыг хийх явцдаа, шугам сүлжээний нүхийг булахаас өмнө яригдах асуудал байхад нүхийг булсны дараа зөрчлийг арилга гэж шаардаж байгаа нь гэрээний 5.2-д "Ажлын явц, чанарт үе шатны захиалагчийн хяналтыг тогтмол тавьж, талбайн журналд тэмдэглэл хөтөлж, ил, далд ажлын актыг хянан баталгаажуулна, 5.3-р, Далд ажлыг далдлах талаар гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийг авсанаас хойш 3 хоногийн дотор захиалагч үзээгүй бол гүйцэтгэгч ажлыг үргэлжлүүлэх... гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Мөн гэрээний 5.3-д: ажил далдлагдсаны дараа дахин үзэх шаардлага гарсан тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч хариуцна" гэсний дагуу зайлшгүй үзэх шаардлагатай бол Захиалагч нь зардлаа өөрөө гаргах учиртайг тайлбарладаг боловч ойлгодоггүй, ойлгосон ч хүлээж авдаггүй. Гэтэл Захиалагч нь улсын комисс-ыг ажиллуулахгүй гэдэг боловч 2018 оны 5 сараас эхний хэсгийн ажлыг хүлээж авсны дараа цэвэр ус, дулааны шугамд орон сууц, цэцэрлэг, авто засварын газар гэх мэт барилгуудыг холбон ашиглуулж, эдгээр байгууллагуудын ашиглалтын зардал нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК- иар дамжиж, орон нутгийн орлогод орж байгаа зэргээс үзэхэд захиалагчийн үг, үйлдэл хоёр нь зөрж, бидний ажлын үр ашгийг хүртэж байгаа боловч ямар шалтгааны улмаас улсын комисс ажиллуулахгүй гэж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна.

2.Төслийн санхүүжилтийн талаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ-ний 1.3-д зааснаар, төслийн гүйцэтгэлийг 4.449.189.922 төгрөг гэсэн боловч, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №НГ-02/19 дугаартай, Орхон аймаг, МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажпын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний нэмэлт гэрээ- гээр 1,062,271,281 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5.511.461.203 төгрөг болсон. Ажлын гүйцэтгэлийн явцад захиалагч талаас 4 удаагийн санхүүжилтээр 4.327.349.552 төгрөгийн санхүүжилтийг манай компанид олгосон байдаг. /задаргааг хүснэгтээр хавсаргасан болно. Үлдэгдэл 1.040.663.278 төгрөг буюу нийт санхүүжилтийн 20%-ийг захиалагч талаас олгохгүй байгаагаас компанид хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна. №БЗА-151/17 дугаартай гэрээний 1.3-д:... үлдэгдэл санхүүжилтийг ажлыг ашиглалтанд хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж, баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил, далд ажлын акт, холбогдох бичиг баримтийг үндэслэж олгоно" гэсэн нь зөвхөн захиалагчаас шалтгаалах үүрэг боловч захиалагч нь энэхүү үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж, өнөөдрийг хүртэл хүндэтгэх шалтгаангүй-гээр Улсын комиссыг ажиллуулахгүй, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй, царцааж байна. Компанийн зүгээс энэхүү асуудлаар өмнө нь удаа дараа Захиалагчид хандаж байсан боловч тодорхой шийдвэр гаргахгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Гүйцэтгэгч нь №БЗА-151/17 дугаартай гэрээний 6.6-д "гэрээнд заасан ажлаа чанартай, хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлийн зардлыг шаардаж авах эрхтэй" гэжээ. Иймд Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон аймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ, 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №НГ-02/19 дугаартай, Орхон аймаг, МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний нэмэлт гэрээ-ний 2-д заасныг үндэслэж, Санхүүжилтийн үлдэгдэл төлбөр- 1,040,663,278 төгрөг, БЗА-151/17 дугаартай гэрээний 4.7-д зааснаар, алданги- 272,783,582 төгрөг: /задаргааг хавсралтаар үзүүлсэн болно/ Нийт 1.313.446.860 /нэг тэрбум, гурван зуун арван гурван сая, дөрвөн зуун дөчин зургаан мянга, найман зуун жар/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, манай компанид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү?

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Н.Алтаншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Гүйцэтгэгч компанийн хувьд МОН-2301 төслийн ажлын гүйцэтгэлийн талаар Захиалагч талд буюу Төслийн менежерээр ажилласан Хот байгуулалт, барилга захиалагчын алба ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхдалайд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №123 дугаартай, Хүсэлт гаргах тухай албан бичгээр урьдчилсан комисс ажиллуулах талаар, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №02/05 дугаартай, Хүсэлт гаргах тухай албан бичгээр тус ажлыг ашиглалтанд хүлээж авах, улсын комисс ажиллуулах талаар хандаж, гүйцэтгэсэн ажил тус бүр дээр болон ил, далд ажлын туршилт, тохируулгад акт үйлдэж, захиалагч, гүйцэтгэгч харилцан гарын үсэг зурах гэх мэтээр №БЗА-151/17 дугаартай гэрээний 8.3-д заасны дагуу баталгаажуулж, холбогдох бичиг баримтуудыг захиалагч талд хүргүүлж байсан. Үндсэндээ №БЗА-151/17 дугаартай гэрээний 1.3-д заасан Улсын комиссын акт-аас бусад бүх бичиг баримтын бүрдэл хангагдсан болно. Гэтэл захиалагч нь өнөөдрийг хүртэл төслийн гүйцэтгэлийн ажлыг хүлээж авч, гэрээнд заасан хугацаандаа Улсын комисс ажиллуулахгүй байгаа нь гэрээний үүргээ болон Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-д:... захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээж авах ... 353-р зүйлийн 353.1.2-д:гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах гэснийг зөрчиж байна. Иймд Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон дймаг. МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр /1-р хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ-ний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээж авах Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт тус тус даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр, Б.Баттүвшин нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар солоор Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг баталсан. Уг дүрэмд барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн барилга хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийг хавсарган гаргаж өгөхөөр заасан. Нэхэмжлэгч "*******" ХХК нь өнөөдрийн байдлаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, түүнд хавсаргах холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад гаргаагүй байна. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ******* ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БЗА-151/17 дугаартай гэрээний 1.3-д ...ажпын явцад захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэлийг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 80% хүртэл үе шатны санхүүжилтийг олгож, үлдэгдэл санхүүжилтийг ажлыг ашиглалтанд хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажпын акт холбогдох бичиг баримтыг үндэслэж олгоно гэж заасан. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу санхүүжилтийг тухай бүрт нь олгож байсан болно. Нэхэмжпэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхий санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажлын акт холбогдох бичиг баримтыг үндэслэж олгохоор гэрээнд заасан тул дээрх материал бүрдээгүй тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй. Мөн нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу алданги тооцсон нь захиалагч гэрээний үүргээ зөрчөөгүй тул үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00714 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 1.313.446.860 төгрөг гаргуулан ******* ХХК-нд олгож, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6.725.185 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 6.725.185 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон ******* ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Орхон аймаг МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2-р эх үүсвэр ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА-151/17 дугаартай хэлцлийн гэрээний 4.5, 4.7-д заасан зохицуулалт нь тодотгосон ажлын хөтөлбөрийг хугацаанд ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхойлсон гэрээний заалт юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх заалтыг баримтлан захиалагч санхжилтийг хугацаанд нь олгоогүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн заалтиыг зөрчсөн байна. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БЗА-151/17 дугаартай гэрээнд гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь чанаргүй хийж гүйцэтгэх, эсхүл захиалагч санхүүжилтийг хоцроох зэрэгтэй холбоотой хариуцлагын асуудлыг тусгаагүй бөгөөд захиалагчийн зүгээс гэрээний 1.3.-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-д 80%-ийн санхүүжилтийг олгохоос үндэслэлгүйгээр удаашруулсан үйлдэл биш юм. Гэрээнд заасан баримт бичиг бүрдээгүй байхад захиалагчийн зүгээс гэрээг зөрчиж үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 272.783.582 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 1.313.446.860 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын комисс ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлага тус тус гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдэх МОН-2301 төслөөр баригдах цэвэр усны шугамын 2 дугаар эх үүсвэр /1 дүгээр хэсэг/ ОР-02/2017 ажлын 4.449.189.922 төгрөгийн төсөвт өртөгтэй хийхээр шалгарч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №БЗА-151/17 дугаартай, Орхон аймагт МОН-2301 төслөөр баригдсан цэвэр усны шугамын 2 дугаар эх үүсвэр /1 дүгээр хэсэг/ ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Соёлчхүү, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Алтаншагай нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Тухайн гэрээ байгуулагдсанаас хойш санхжүүжилт олгогдоогүйон дамжсан, ажлын зургийн траст өөрчлөгдсөн гэх шалтгаануудаар гэрээндээ 2 удаа өөрчлөлт оруулж ашишлалтад оруулах хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан, мөн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээний үнийн дүнг 1.062.271.281 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр санхүүжилтийг нэмэгдүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан, санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байгаа бөгөөд харин гүйцэтгэгч талаас захиалагч нь улсын комисс томилж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахгүй үлдэгдэл санхүүжилт өгөөгүй гэж, захиалсан талаас гүйцэтгэгчийг хийж гүйцэтгэсэн ажлаа гэрээнд заасан чанартай хийж гүйцэтгээгүй гэж тус тус маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн дагуу эхний хэсгийн ажлыг 2017 оны 07 дугаар сард эхлүүлж 2017 оны 11 дүгээр сард туршилт тохируулгын ажлыг дуусган 2018 оны 05 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн, 2 дахь хэсгийн ажлыг 2018 оны 05 дугаар сард эхлүүлэн 2019 оны 10 дугаар сард дуусгаж туршилт тохируулгын хийж ашиглалтад оруулсан, захиалагч талаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөрурьдчилсан үзлэгийн комисс ирэн газар дээр нь ажиллаж хяналт шалгалт хийхдээ урьдчилсан үзлэгээр зөрчил дутагдал илэрсэн гэх шалтгаанаар улсын комисс томилоогүй ажлыг хүлээж аваагүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь урьдчилсан үзлэгээр илэрсэн зөрчил дутагдлыг газар шорооны ажлын үед захиалагчийн хяналтыг хийх явцдаа, шугам сүлжээний нүхийг булахаас өмнө яригдах асуудал байхад нүхийг булсны дараа зөрчлийг арилга гэж шаардаж байгаа нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т заасан үүргээ захиалагч өөрөө биелүүлээгүй захиалагчийн урьдчилсан үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага нь дулаан, цэвэр усны шугамын угсралтын гол ажлын үед хийгдэх ажил байхад угсралтын ажлыг дуусгаж, шороогоор булалт хийгдсэний дараа шууд хийгдэх ажил биш гэж маргаж тайлбар гарган мэтгэлцжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг урьдчилсан үзлэгээр илэрсэн дутагдал зөрчлийг арилгаагүй гэх шалтгаанаар улсын комисс томилж ажлыг хүлээж аваагүй гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т заасан ...ажлын явц үе шатанд захиалагчийн хяналтыг тогтмол тавьж талбайн журналд тэмдэглэл хөтөлж ил далд ажлын актыг хянан баталгаажуулна, 5.3.-т заасан ...далд ажлыг далдлах талаар гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор захиалагч үзээгүй бол гүйцэтгэгч ажлыг үргэлжлүүлэх бөгөөд ажил далдлагдсаны дараа дахин үзэх шаардлага гарсан тохиолдолд түүнтэй холбогдох гарах зардлыг захиалагч хариуцна гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч байгууллага нь 2018 оны 05 дугаар сараас эхний хэсгийн ажлыг хүлээж авсны дараа цэвэр ус, дулааны шугамд орон сууц, цэцэрлэг, авто засварын газар зэрэг байгууллагуудыг холбож ашиглуулж эдгээр байгууллагуудын ашиглалтын зардал нь орон нутгийн орлогод орж байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь захиалагчид ажлын гүйцэтгэлийг хүлээн авахыг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан байна.

Анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.-д ...үлдэгдэл санхүүжилтын ажлыг ашиглалтад хүлээн авсан комиссын акт, захиалагчийн хянаж, баталгаажуулсан гүйцэтгэл, туршилт болон ил далд ажлын акт, холбогдох бичиг баримтыг үндэслэж олгоно гэж заасан боловч захиалагч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр улсын комисс ажиллуулаагүй, үлдэгдэл санхүүжилтыг олгоогүй нь буруу, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалт болон гэрээний 6 дугаар зүйлийн 6-д зааснаар ажлаа чанартай, хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлийн зардлыг шаардан авах эрхтэй гэсэн дүгнэлтүүдийг нийт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 343, 357 дугаар зүйлд нийцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материаллаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2.-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэж тус тус зааснаар хариуцагч Засаг дарга болон Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйг хариуцлага болох алдангийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7.-д зааснаар хийж гүйцэтгэсэн ажил, хугацаа, санхүүжилт авсан нөхцөл, сар, өдөр, санхүүжилтын дүн зэргийг харгалзан алдангийг тооцсоныг буруутгах боломжгүй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Иргэний хуульд заасан энэ шаардлагыг талууд гэрээндээ тусгасан учраас төр, төсвийн байгууллагаас санхүүжилт авсан эсэхээс үл хамааран алданги тооцох ёстой болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан завж үаалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ