| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00510/И |
| Дугаар | 142/ШШ2020/00978 |
| Огноо | 2020-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2020/00978
| 2020 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2020/00978 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /регистрийн дугаар ФМ87050768, 88039837/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, 3-3 дугаар байр, 304 тоотод байрлах, Номун гранд ХХК /Регистрийн дугаар: 4386523, 99117191/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 269,786,637 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Номун гранд ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №84 тоот Зээлийн гэрээ, №84/1 тоот Барьцааны гэрээ-г байгуулж, 2,800,000,000.00 /Хоёр тэрбум найман з>ун сая/ төгрөгийг 29 сарын хугацаатай, жилийн 3.8 хувийн хүүтэй зээлж авсан.
Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:
1.Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг, МАХН-ын байрны ард байршилтай гэрчилгээний дугаар 000099282, Ү-2101012525 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 2,532 мкв талбайтай подволь бүхий 4 давхар барилга;
2.Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил баг, Говил багийн нутаг дэвсгэрт байрлалтай, гэрчилгээний дугаар 000153539, Ү-2101014727, улсын бүртгэлийн дугаартай, үйдвэрлэлийн /үндсэн үйлдвэрийн барилга/ 16,238.6 мкв талбайтай үйлдвэрийн 3258 мкв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
3.Орхон аймгийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 359 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 130101298 дугаартай, гэрчилгээний дугаар 0033257, 1600 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай оффис, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар;
4.Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436223534 дугаартай, гэрчилгээний дугаар 0291804, 15319 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;
5.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Говил багийн нутаг дэвсгэрт байршилтай, 3,456 мкв талбайтай, гэрчилгээний дугаар 000153540, улсын бүртгэлийн дугаар Ү-2101011179, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
6.Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436147636 дугаартай, гэрчилгээний дугаар 0291803, 10745 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;
7. Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436203684 дугаартай, гэрчилгээний дугаар 0360330, 6,852 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.
Номун гранд ХХК нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 400,254,749.31 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 96.094.356,97 төгрөг, нийт 496,349,10628 төгрөг төлсөн байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.
Банк нь 2017 оны 3 дугаар сард зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Үүнээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Номун гранд ХХК нь Капитал банктай №К-01/90 тоот Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №К-01/90 тоот Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу доорх хөрөнгүүдийг үнэлэн Капитал банк ХХК-д 2,449,445,000 төгрөгт тооцон шилжүүлсэн.
Үүнд: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг Дархан зочид буудлын баруун талд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 910 мкв талбайтай, нэгж талбарын дугаар 80155088, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр зоорийн давхар №1-8 тоот хаягт байрлалтай 245.4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003016941 дугаартай өмчлөх эрхтэй авто зогсоол 200,000,000.00 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 2 давхарт байрлалтай, 285.3 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2003018986 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 3 давхарын О, С хэсэгт байрлалтай 104.3 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003018985 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө 1,439,445,000.00 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 5 давхарт байрлалтай 285.3 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003018983 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 6 давхарт байрлалтай 284.73 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003018935 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн11-р хороо, Тэнгэр Рашаан гудамж, 310-р байр, 104 тоот, зоорийн давхар 38,39 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206012716 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө 2206012716 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө 810,000,000 төгрөг нийт 2,449,445,000 төгрөгөнд тооцсон.
Одоо Номун гранд ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 248,469,945.50 төгрөг, зээлийн хүү 17,917,745.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,378,946.06 төгрөг, нийт 269,766,637.07 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.
Тодруулбал: Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үндсэн зээл 248,469,945.50 төгрөг, зээлийн хүү 17,917,745.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,378,946.06 төгрөг, нийт 269,766,637.07 төгрөг байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монголбанкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон болно.
Иймээс Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд дараах нэхэмжлэлийг зээлдэгчид холбогдуулан гаргаж байх тул зохих журмын дагуу хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү.
Иймд Үндсэн зээлд 248,469,945.50 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 17,917,745.51 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 3,378,946.06 төгрөг, нийт 269,766,637.07 (Хоёр зуун жаран есөн сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин долоон төгрөг долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 20,000.00 /Хорин мянган/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Номун гранд ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Номун гранд ХХК нь Капитал банктай 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 84 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,800,000,000 төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээл авсан.
Банкнаас зээлийн 4 үе шаттайгаар буюу 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 300,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000,000 төгрөгөөр тус тус олгосон.
Манай компанийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан.
Банк нь манай компанид зээлээ эргэн төлөх, эргэн төлөх нэмэлт хугацаа тогтоох зэргээр ямар ч арга хэмжээ авч байгаагүй хэрнээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжлэл гаргасан байна.
Манай компани нь үндсэн зээлийн төлбөрт 400,254,750 төгрөг, зээлийн хүүнд 95,836,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257,674 төгрөг, нийт 496,349,108 төгрөгийг төлсөн. Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Номун гранд ХХК нь Капитал банктай №К-01/90 тоот зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Капитал банкинд 2,449,445,000 төгрөгийн эд хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь дээрх эд хөрөнгийг өгөхдөө Капитал банкны удирдлагуудтай харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр үлдсэн зээл, зээлийн хүүний төлбөрт тооцон өгч, банк нь манай компанийн барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцож шийдвэрлэсэн. Ингэснээр манай компани зээлийн өр төлбөргүй болсон. Харин ч Капитал банк нь барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдийг одоог хүртэл суллаж өгөхгүй биднийг хохироож байна. Манай компанийн зүгээс зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, банкинд төлөх төлбөргүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Номун гранд ХХК-д холбогдуулан 269,786,637 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: .......Капитал банк нь Номун гранд ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №84 тоот Зээлийн гэрээ, №84/1 тоот Барьцааны гэрээ-г байгуулж, 2,800,000,000.00 /Хоёр тэрбум найман зуун сая/ төгрөгийг 29 сарын хугацаатай, жилийн 3.8 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн баталгаа болгож 7 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлэн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ..... Номун гранд ХХК нь зээл авснаас хойш 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 400,254,750 төгрөг,үндсэн хүү 95,836,684 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 257,674 төгрөг,нийт 496,349,108 төгрөгийг төлж барагдуулсан ба үүнээс хойш эргэн төлөлт хийгээгүй. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тооцоход үндсэн зээлд 2,399,745,250 төгрөг, үндсэн хүүнд 11,292,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,258,573 төгрөг, нийт 2,413,296,688 төгрөгийн төлбөртэй үлдэж байна. Энэхүү төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 7 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2,449,445,000 төгрөгт тооцон зээлийн өрөнд суутгуулсан хэдий ч дээрх 7 үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан гэж тооцож барьцаа хөрөнгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад банк нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тодорхойлж үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Номун гранд ХХК нь Капитал банк ХХК-иас 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 84 тоот зээлийн гэрээ болон 84/1 тоот барьцааны гэрээ байгуулан 2,800,000,000 төгрөгийг сарын 0,32 хувь, жилийн 3,8 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгчийн нэр дээр нээсэн 2035034076 дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагчийг төлөөлөгч Ч.Батжаргал гарын үсэг зуржээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.20-д ..Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол мэдэгдэл хүргүүлнэ гэж, мөн зээлийн гэрээний 5.1.3-т .....Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь болон зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл гэрээний 8.3 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх арга хэмжээг авах эрхтэй, 5.1.8-д Үүргээ зөрчсөн эс биелүүлсэн тохиолдолд хуульд заасан бүхий л арга хэмжээг авах 5.1.10-т Зээлийн гэрээг дуусгавар болгох, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учирсан хохирлыг төлүүлэх, нэхэмжлэх 5.1.2-т Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл дээрх эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж хариуцагч нэхэмжлэгчийг буруутгаж байна.
Түүнчлэн хариуцагч нь гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Энэхүү үндэслэлээ гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох нөхцлийг тусгасан. Дараахи нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр,хураамж хохиролыг шаардана гээд 8.3.1,8.3.2,8.3.3 заалтуудыг үндэслэлээ болгож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3.1-д Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн эс биелүүлсэн,8.3.2 Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол 8.3.3 Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл,зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй,энэ нь 60 хоног үргэлжилсэн бол банк дангаар гэрээг цуцална гэж заасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ нь 60 хоног үргэлжилсэн бол гэрээг дангаар цуцлах үүрэгтэй байсан гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэх болон гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл шаардлага хүргүүлж байгаагүй байна. Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд зээлийн гэрээний 8.3.3-т зааснаар 60 хоногоор тооцоход 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр гэрээ дуусгавар болох байсан боловч нэхэмжлэгч энэ талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь Номун гранд ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бөйгуулсан зээлийн гэрээний дагуу 2,800,000,000.00 /Хоёр тэрбум найман зуун сая/ төгрөгийг 4 үе шаттайгаар буюу 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 300,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000,000 төгрөгөөр тус тус олгосон байна.
Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Номун гранд ХХК нь Капитал банктай №К-01/90 тоот Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №К-01/90 тоот Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу доорхи эд хөрөнгүүдийг 2,449,445,000 төгрөгөөр үнэлэн Капитал банк ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн байна. Үүнд:
1.Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг Дархан зочид буудлын баруун талд байрлалтай үйлчилгээний зориулалттай 910 мкв талбайтай, нэгж талбарын дугаар 80155088, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар,
2.Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр зоорийн давхар №1-8 тоот хаягт байрлалтай 245.4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003016941 дугаартай өмчлөх эрхтэй авто зогсоол,
3.Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 2 давхарт байрлалтай 285.3 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2003018986 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө,
4.Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 3 давхарын О, С хэсэгт байрлалтай 104.3 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулаттай, улсын бүртгэлийн Ү- 2003018985 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө,
5.Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 5 давхарт байрлалтай 285.3 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулаттай, улсын бүртгэлийн Ү-2003018983 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө,
6.Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 41 байр 6 давхарт байрлалтай 284.73 мкв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003018935 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө,
7.Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн11-р хороо, Тэнгэр Рашаан гудамж, 310-р байр, 104тоот, зоорийн давхар 38,39 тоот хаягт байршилтай 200мкв талбайтай, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206012716 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө 2206012716 дугаартай өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас дээрх эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа хөрөнгүүдийг ямар аргачлалаар хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, хариуцагчийн саналыг аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Номун гранд ХХК-ийг үндсэн зээлийн үлдэгдэл 248,469,945.50 төгрөг, зээлийн хүү 17,917,745.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,378,946.06 төгрөг, нийт 269,766,637.07 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа гэж байгаа боловч энэхүү тооцоог хэрхэн яаж тооцоолж гаргасан нь тодорхойгүй байна.
2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тооцоход хариуцагч нь үндсэн зээлд 2,399,745,250 төгрөг,үндсэн хүүнд 11,292,865 төгрөг,нэмэгдүүлсэн хүүнд 2,258,573 төгрөг,нийт 2,413,296,688 төгрөгийн төлбөртэй байсан байх ба энэхүү төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 7 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2,449,445,000 төгрөгөөр үнэлж зээлийн өр төлбөрт шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлж дуусгасан байна гэж дүгнэх үндэстэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1156.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан Капитал банк дахь эрх хүлээн авагчийн Номун гранд ХХК-наас 269,786,637 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1,453 дугаар зүйлийн 453.2-д заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №84 тоот Зээлийн гэрээ, №84/1 тоот Барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг, МАХН-ын байрны ард байршилтай гэрчилгээний дугаар 000099282, Ү-2101012525 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 2,532 мкв талбайтай подволь бүхий 4 давхар барилга; Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил баг, Говил багийн нутаг дэвсгэрт байрлалтай, гэрчилгээний дугаар 000153539, Ү-2101014727, улсын бүртгэлийн дугаартай, үйдвэрлэлийн /үндсэн үйлдвэрийн барилга/ 16,238.6 мкв талбайтай үйлдвэрийн 3258 мкв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Орхон аймгийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 359 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 130101298 дугаартай, гэрчилгээний дугаар 0033257, 1600 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай оффис, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар; Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436223534 дугаартай, гэрчилгээний дугаар 0291804, 15319 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар; Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Говил багийн нутаг дэвсгэрт байршилтай, 3,456 мкв талбайтай, гэрчилгээний дугаар 000153540, улсын бүртгэлийн дугаар Ү-2101011179, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436147636 дугаартай, гэрчилгээний дугаар 0291803, 10745 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар; Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436203684 дугаартай, гэрчилгээний дугаар 0360330, 6,852 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаанаас чөлөөлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН