Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/01076

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/01076

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 тоотод байрлах, *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:,, Шанд баг, 2-1 тоотод оршин суух, Цахар овогт Очирбатын Батхишиг /Регистрийн дугаар: ФВ64010212,*******/

Хариуцагч:,, Шанд баг, 2-1 тоотод оршин суух, Сартуул овогт Жигжиддоржийн Сувдаа /Регистрийн дугаар: ХА67010122,*******/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,531,694.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, онлайнаар хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч дахь эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар Капитап банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон тухайд:

Зээлдэгч *******, нар нь Капитал банктай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр № ЗГ22-40 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 15 000 000.00 төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, Хот байгуулалтын салбарын МОН2301 төслийн зээлийн /Шинээр байшин барих/ зориулалтаар 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан. Банк зээлдэгчийн Капитал банкин дахь тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан тухайд: Зээлдэгч *******, нар нь Капитал банктай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №БГ22-40 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах зүйлсийг барьцаалуулсан. Үүнд:

1.Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,,, тоот хаягт байршилтай,.

2.Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,,, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар байгаа болно. Барьцааг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн.

Зээлийн эргэн төлөлт, он төлбөрийн улдэгдлийн тухайд:

Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4 775 840.18 төгрөг, зээлийн хүүнд 4 606 265.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 490.38 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй 495 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

Зээлдэгчийн ундсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл: 10 224 159.82 төгрөг.

Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл: 1 279 148.63 төгрөг.

Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 23 385.75 төгрөг.

Нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 11 526 694.20 төгрөг.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул наториатын зардал 5 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй болно гэжээ.

Хариуцагч *******, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: -ний зээлдэгч бид нар нь 2015 оны 04 дүгээр сард тус банктай гэрээ байгуулж 15,000,000 төгрөгний зээлийг 9 жил 6 сарын хугацаатай авч, өөрийн төрсөн дүү О.Ганбатын амьдрал ахуйг дэмжиж тусалсан учиртай. Одоо уг зээл авсан хашаа, байшинд ******* миний төрсөн дүү О.Батжаргал нь амьдарч байна. Уг дүү маань харах хүнгүй, сэтгэцийн өвчтэй иргэн болно. Миний бие болон манай эхнэр бид хоёр нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн, өөрийн гэсэн орлогогүй, хүүхэд, дүү нарын дэмжлэгтэйгээр ажиллаж амьдарч байна. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн бидний зээлээс тодорхой хэмжээгээр хөнгөвчлөн өгч туслана уу. Бид хоёрын сард төлөх боломж үр хүүхэд, ах дүү нараас дэмжлэг авч болвол сард 100,000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 11,531,694.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг сар болгон 100,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүсэж байна.

Хариуцагч *******, нар нь Капитал банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ-22-40 тоот зээлийн гэрээ болон БГ-22-40 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №\оот гэрчилгээтэй,,,, тоот хаягт байршилтай,, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,,, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ******* хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч *******ийн нэр дээр нээсэн төгрөгийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.

Хариуцагч *******, нар зээлийн гэрээнд зааснаар нийт зээлээс үндсэн зээлд 4,775,840.18 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,606,265.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,490.38 төгрөг тус тус төлж барагдуулж, үндсэн зээлийн үлдэгдэл 10,224,159.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,279,148.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23,385.75 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 11,531,694.20 төгрөгийг төлөөгүй байх ба, зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

нь өөрийн нөхөр болох *******ийн авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэж гэж үзэж банкны зүгээс гаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.

Хариуцагч *******, нар нь зээлийг хугацаанд нь төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 225, 451 дүгээр зүйлд заасныг баримтлан ******* болон *******, нарын хооронд байгуулсан ЗГ-22-40 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******, нараас 11,531,694.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж заасан байх тул зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,,, тоот хаягт байршилтай,, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,,, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ЗГ-22-40 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******, нараас 11,531,694.20 гаргуулан *******ид олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч *******, нараас 199,457 гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БГ-22-40 тоот барьцаат зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,,, тоот хаягт байршилтай,, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,,, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг дахь шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН