Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 28

 

Ц.Н, Б.Б,

Б.Бат нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ш.Өт холбогдох

                                         иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19*******ний өдрийн 142/ШШ2021/00114 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Н, Б.Б, Б.Бат нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Өт холбогдох

 

 “Я.Бийн хууль ёсны өвлөгч Ц.Н, хүү Б.Б, хүү Б.Бат нар мөн болохыг тогтоолгох, Орхон аймаг Баян*******Өндөр сумын Зэст багийн 18 дугаар байрны 67 тоот байрны үнээс Я.Бийн хууль ёсны өвлөгч болох Ц.Н, Б.Б, Б.Бат нарт ногдох хэсэг болох 22.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.Нийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 15*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Н, Б.Б, Б.Бат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Н миний бие Я.Бтэй 1978 онд танилцаж, гэр бүл болон амьдарч эхэлсэн бөгөөд 1979 онд бидний том хүү Б.Б, 1981 онд бага хүү Б.Бат нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулалгүй амьдарч байгаад 1988 оны 02 дугаар сарын 05*******ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаанд Орхон аймгийн Баян*******Өндөр суманд 1 өрөө 2 ширхэг байр авсан бөгөөд түүнийгээ зараад Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст багт 1*******18*******67 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан. Бид Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөлд мөн гэртээ байсан бөгөөд ирж очин амьдардаг байсан. Миний нөхөр Я.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26*******ны өдөр нас барсан бөгөөд оршуулгын ажлыг нь дуусгаад түүний амьдарч байсан байрыг авах гэтэл Ж.Өлзийноров гэдэг эмэгтэй, уг байрны гэрчилгээнд хууль бусаар өөрийн нэрийг оруулж, миний байр гэж хэлээд бидэнд өгөхгүй, биднийг оруулахгүй байсан. Бид тухайн үед арга буюу хуульчид хандахад өв нээгдээгүй учраас ямар ч боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Одоо миний нөхөр Я.Б нас бараад 1 жилийн хугацаа өнгөрсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандахад тухайн эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсээс уг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авахаар хандахад гэрчилгээнд та нарын нэр байхгүй учраас өгөх боломжгүй, хууль ёсны өвлөгч болохоо шүүхээр тогтоолгож ир гэсэн учраас шүүхэд хандаж байна. Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст багийн 1*******18*******67 тоот 2 өрөө байрыг авахад миний нөхөр Я.Б болон бидний хүүхэд, миний оролцоо байсан бөгөөд бид хамтран шийдвэр гаргаж авч байсан. Тухайн үед байрны гэрчилгээнд зөвхөн Я.Бийн нэрийг бичиж байраа авч байсан. Сүүлд ийм асуудал үүснэ гэж бодоогүй учраас миний 2 хүү болон би өөрийн нэрийг орон сууцны гэрчилгээнд заавал оруулна гэж бодоогүй. Иймд Я.Бийн хууль ёсны өвлөгчөөр Ц.Н, хүү Б.Б, хүү Б.Бат нар мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н, Б.Б, Б.Бат нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Я.Б, Ж.Өлзийноров нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст багийн 18 байрны 67 тоот байрны үнээс Я.Бийн хууль ёсны өвлөгч болох Ц.Н, Б.Б, Б.Бат нарт ногдох хэсэг болох 22.500.000 төгрөг гаргуулах тухай.

             Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: Ц.Н, Б.Б, Б.Бат нар нь тус шүүхэд хандаж Я.Бийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч нар Я.Бийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргаж, Я.Бийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг лавлагааг гаргуулсан. Уг лавлагаагаар Я.Бийн нэр дээр Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст багийн 18 дугаар байрны 67 тоот 18 м.кв 1 өрөө орон сууц байгаа талаар лавлагаа ирсэн бөгөөд хамтран өмчлөгчөөр Ж.Өлзийноров бүртгэгдсэн байна. Бид Ж.Өлзийноров уг байрны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар маргахгүй байгаа бөгөөд Ж.Өлзийноровоос байрны Я.Бийн өмчлөлийн хэсэг буюу уг байрыг 45 сая төгрөгөөр үнэлж, байрны үнийн тал хувь болох 22 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

          Хариуцагч Ж.Өлзийноров шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж.Өлзийноров миний бие нэхэмжлэгч Ц.Н, Б.Б, Б.Бат нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Я.Бтэй 2008 онд танилцаж байсан. Бид бие биенээ мэддэг гэр орноороо орж гарч яваад 2009 онд нөхөр болох Я.Б нэг гэртээ хамт амьдрах санал тавьж нэг гэртээ орцгоосон. Тэр үед 1*******2*******108 тоот 2 өрөө байранд амьдарч байгаад дараа нь 2*******р микрийн 34*******р байрны 2 өрөөнд нүүж очиж амьдарч байгаад байраа зараад 1*******р микрийн 18*******р байрны 67 тоот 1 өрөө байрыг худалдаж авсан. Энэ байрыг 2014 онд нөхөр бид 2 хамтдаа худалдаж авсан. Бид хоёр 9 жил хамт амьдарсан хүмүүс. Энэ хугацаанд өмнөх амьдралаа надад илэн далангүй ярьж байсан. Урьдын амьдралдаа Нацагбанди, Даваацэрэн гэдэг 2 эмэгтэйтэй амьдарч байсан, энэ 2*******оос нийт 5 хүүхэдтэй байсан. Хүүхдүүдээс нь Батжаргал нь аавтайгаа их ойр байсан. Я.Б нь 2014 онд харвалт өгч нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 21 хоног хэвтрийн дэглэм сахиж сахиуртай байсан. Би өөрөө сахиур хийж ханийгаа асарч байсан. Би охин Мөнхтөр, хүү Бат*******Ирээдүй 2*******ыг утсаар дуудаж аавтай нь уулзуулж байсан. Харвалт өгснөөс хойш ухаан санаа нь эрүүл хэдий ч биеийн байдал муухан хүний асаргаа их хэрэгтэй болсон. Хүүхдүүдээс нь Бат*******Ирээдүй, Мөнхтөр 2 хааяа аав дээрээ ирдэг байсан. Цэрэнбат, Батцэрэн нар нь АНУ*******д амьдардаг гэсэн. Хүү Батжаргал нь аавтайгаа их ойр байсан боловч 2017 оны 4 сард хүний гарт амь алдсан. Энэ явдал нь өвгөнд маань их нөлөөлж сэтгэл санаагаар маш их унаж бие нь ч муудаж тэр үеэс л улам хүний гарт асаргаанд орсон доо. Бие нь муу үед үр хүүхдүүдээс нь ирж хамт асарч тойглож байсан хүн байгаагүй. Энэ үед дуудах хүн амьтан байна уу хүүхдүүдийг чинь дуудах уу гэхэд үгүй гэж их дургүйцдэг байсан. Харин миний өөрийн 2 хүү ханийг маань эмнэлэг, гэр хоёрын хооронд их зөөж харж хандаж байсан. Я.Б нь үр хүүхдүүд өмнө ханилж байсан эхнэрийн талаар ярьдаг байсан боловч Наранцэцэг гэх эмэгтэй түүний хоёр хүүхдийн талаар огт ярьж байгаагүй би сонсож ч байсангүй. Харин шүүхэд нэхэмжлэл өгсний дараа л мэдсэн. Наранцэцэг Батмөнхтэй хамт амьдарч байсан, 2 өрөө байр хамтдаа авсан гэж яагаад худлаа бичээд байгааг ойлгохгүй байна. Үнэхээр хамтын амьдрал байсан бол 1*******18*******67 тоот байр нь 2 өрөө биш 1 өрөө гэдгийг мэдэх учиртай. Я.Б бид хоёрыг хамт амьдарсан 9 жилийн хугацаанд мөн түүний бие муудсан 2014 оноос хойш яагаад үр хүүхэд хань ижил нь юм бол энэ хүмүүс нэг удаа ч ирсэнгүй вэ, түүнийг бурхан болоход ажил явдалд нь ирж харагдаагүй хүмүүс шүү дээ. Тэгээд хүнийг гүтгэж хууль бусаар үл хөдлөхийн гэрчилгээнд нэрээ оруулсан гэж байгааг ойлгохгүй байна. Бид энэ байрыг хамтдаа авсан хүмүүс. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19*******ний өдрийн 142/ШШ2021/00114 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1., 528 дугаар зүйлийн 528.2., 528.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нийг Я.Бийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст багийн 18 дугаар байрны 67 тоот байрны үнээс өвлөгдөх 22.500.000 төгрөг гаргуулах Ц.Нийн, мөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст багийн 18 дугаар байрны 67 тоот байрны үнээс өвлөгдөх 22.500.000 төгрөг гаргуулах Б.Б, Б.Бат нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19*******ний өдрийн 142/ШШ2021/00114 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Н би 2021 оны 02 дугаар сарын 1*******ний өдөр хүлээн авч, уг шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь миний гаргасан өөрийн албан ёсны нөхөр болох Я.Бийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг болох 22,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний өв хүлээн авах эрхийг ноцтой зөрчсөн шударга бус хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж маш их гомдолтой байгаа болно.Талийгаач бид хоёр 1978 оноос эхлэн гэр бүл болж амьдарсан, 1988 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн юм. Ханийн минь толгойг эргүүлж надаас салгаж авч явсан хамтран амьдрагч байсан Ж.Өлзийноровт надаас илүү давуу байдлыг олгосон шударга бус шийдвэрийг анхан шатны шүүх гаргалаа.Хэдийгээр нөхөр маань надаас хэдэн насаар дүү энэ эмэгтэйн аргад хууртан түүнийг дагаж явсан ч гэсэн бид хоёр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан нь нотлогдож байгаа. Намайг гэрлэлтээ цуцлуулъя гэхэд намайг өнгөрөхөд өмч хөрөнгө минь хүүхдүүд та хэдэд үлдэнэ чи яах гэж гэрлэлтээ цуцлуулна гээд байдаг юм бэ гээд талийгаач өөрөө зөвшөөрдөггүй байсан. Ингэж хэлдэг байсан хүн яагаад байрныхаа гэрчилгээнд Ж.Өлзийноровын нэрийг оруулж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан нь ч ойлгомжгүй байгаа юм.Бид хэдийгээр түүнийг нас барахаас өмнөх 8,9 жил тус тусдаа амьдарч байсан хэдий ч эхний жилүүдэд Эрдэнэт Хөтөлд ирэн очин аль аль талдаа амьдарч байсан. Харин Өлзийноров гэдэг эмэгтэйтэй хамтран амьдрах хугацаанд буюу сүүлийн 4*******5 жилд нөхөр маань ирэх нь ховордсон энэ нь Өлзийноровтой болон өөрийнх нь бие муу байсантай холбоотой байх. Гэхдээ утсаар байнга ярьдаг, холбоотой байсан ба 2 сар орчим ярихгүй болохоор нь гайхаад очиход гэрт нь байсан залуу нас бараад 49 хоног нь өнгөрчхөөд байна гэж хэлсэн. Хариуцагч Ж.Өлзийноров нь албан ёсны эхнэр, хүүхдүүд нь Хөтөлд амьдардгийг мэдсээр байж бие нь муу байхад нь ч ,нас нөхцөхөд нь яагаад бидэнд огт мэдэгдээгүй учир шалтгаан нь байр орон сууцыг нь өөрийн болгож авах гэсэн далд санаа байжээ гэдэг нь тодорхой байна. Гэтэл иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, аливаа хэрэг маргааныг шударга шийдвэрлэх шүүх маань арга зальтай энэ хүний талд маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна .Миний хувьд уг байрыг тэр чигээр нь авъя гээгүй, нэгэнт улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Ж.Өлзийноровын нэр орж бүртгэл хийгдсэн байгаа болохоор энэ байдалд нь хүндэтгэлтэй хандаад уг байрны үнийн 50 хувьд ноогдох мөнгө 22.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх миний хэлээгүй зүйлийг буюу өвийг хүлээж авах талаар нотариатчид хандаагүй гэсэн гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Би шүүх хуралдаан дээр ингэж хэлээгүй, яагаад ингэж худлаа бичсэнийг гайхаж байна. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт миний хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр худлаа бичиж үүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Миний хувьд талийгаачийг нас барснаас хойш 2 гаруй сарын дараа Орхон аймагт орж нотариатчтай очиж уулзахад намайг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авчрахгүй бол өв хүлээн авах эрхийг нээж өгөх боломжгүй, гэрчилгээний үндсэн эх хувь нь байх шаардлагатай гэж хэлсэн. Мөн намайг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүртгэгчид хандаж гэрчилгээгээ, лавлагаа авах асуудлаараа ханд гэж зааж өгсөн тул би энэ асуудлаар УБХ*******т хандахад таны нэр уг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд байхгүй учир танд лавлагаа гаргаж өгөх боломжгүй, тэгээд ч гэрчилгээний үндсэн хувь манайд хадгалагддаггүй , та энэ асуудлаараа талийгаачийнхаа нас барснаас хойш нэг жил өнгөрмөгц шүүхэд хандах шаардлагатай гэж хэлж өгсөн. Нэгэнт надад нотариатч өв хүлээн авах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн учир би шүүхэд нэхэмжлэл гаргаж байж л асуудлаа шийдвэрлүүлэх юм байна гэж ойлгоод буцсан.Тэгээд Эд хөрөнгийн улсын бүртгэгчийн хэлснээр нэг жил өнгөрөхийг нь хүлээж байгаад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өөрсдөд ногдох 22.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан болно. Хэдийгээр Иргэнийн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 ' дэх хэсэгт зааснаар Ж.Өлзийноров нь өв хүлээн авахаас татгалзаагүй өв хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй ч гэсэн уг хөрөнгийн талийгаач Батмөнхөд ногдох хэсгийг өвлөх эрхтэй албан ёсны эхнэр нь шүүхэд нэхэмжлэл гаргаад байхад өв хүлээн аваагүй, өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагат гаргаагүй гэж дүгнэн зөвхөн үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх үндэс болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд ИХШХШТ хуулийн 167 дугар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж намайг хууль ёсны өвлөгчөөр тогтоож , Зэст багийн нутаг дэвсгэрт байршилтай 18 дугаар байрны 67 тоот байрны нөхөр Батмөнхөд ногдох хувь болох 22.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав би нэхэмжлэгч Ц.Нийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч Ц.Н нь давж заалдах гомдолдоо “талийгаач бид хоёр 1978 оноос эхлэн гэр бүл болж амьдарсан, 1988 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 1980.01.22*******ний өдөр Өвөрхангай аймагт Д.Шаравдоржтой гэрлэлтээ бүртгүүлж, Ш.Батбаатар, Ш.Батхуяг нарыг төрүүлж байсан баримтууд байгаа. Тиймээс 1978 оноос талийгаач Я.Бтэй хамтран амьдарч байсан гэдэг нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэнэ.Нэхэмжлэгч гомдолдоо талийгаачтай 8*******9 жил тус тусдаа амьдарч байсан болохоо хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт талийгаач Я.Б нь Ж.Өлзийноровтой 2010 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26*******ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрийн 01317 дугаартай шийдвэрээр тогтоосон баримт байгаа. Ж.Өлзийноров нь талийгаач Я.Бийг хамтран амьдрах хугацаандаа маш сайн асарч, халамжилж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Талийгаачтай холбоотой гавьяа шагнал бусад баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгсөн, гэтэл албан ёсны эхнэр гэх Ц.Н нөхрийнх нь талаар ганц ч баримт, дурсамж бүхий гэрэл зураг байхгүй, энэ хүнийг өвчтэй бие муутай байхад нь эмнэлэгт болон гэрээр асарч сувилж байгаагүй, тэр бүү хэл нас барах үед нь мэдээгүй, буяны ажилд нь ороогүй мөртлөө өнөөдөр эхнэр нь гэж өөрийгөө хэлж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2*******т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, мөн хуулийн 7.2*******т гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүснэ” , 10,3*******т “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, биө биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах хэд хэдэн үндэслэл байгаа гэж би үзэж байна. Үүнд: 1. Ж.Өлзийноров нь Я.Бтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгосон 01317 дугаартай шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 2010 оноос эхлэн Өлзийноров, Батмөнх 2 хамтран амьдарч байсан, энэ хугацаанд 2 удаа байр худалдан авсан ба хамгийн сүүлд 1*******18*******67 тоот 1 өрөө байрыг авсан, харин Ц.Н талийгаачтай хамтран амьдарч байгаагүй тус тусдаа амьдарч байсан энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа тул хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1*******д “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь 3 сарын дотор татгалзаагүй бол хүлээн авсанд тооцно” мөн зүйлийн 528,2*******д “528.1*******д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат, баг сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан бол уг өвийг хүлээн авсанд тооцохоор заасан. Тэгэхээр Ц.Нийн хувьд өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч бол биш, харин 528.2*******т заасан өвлөгч тэгэхээр Наранцэцэг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авахаар зохих байгууллагад буюу нотариат баг сумын Засаг даргад хандаж өргөдөл гаргаагүй, байрыг эзэмдэн аваагүй тул 528.3*******т зааснаар өвийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Нотариат дээр очиж өв хүлээн авах талаар хандаж байгаагүй гэдгээ Ц.Н анхан шатны шүүх хурал дээрээ тодорхой хэлсэн тэгэхээр хамт амьдарч байгаагүй өвлөгч тул хуулийн дагуу өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Гэтэл Ц.Н гомдолдоо “анхан шатны шүүх миний хэлээгүй зүйлийг буюу өвийг хүлээж авах талаар нотариатчид хандаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй” гэжээ. Хавтаст хэргийн 178 дугаар хуудас дахь 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.Нийн өөрийнх нь хэлсэн үг тодорхой бичигдсэн байгаа шаардлагатай бол бичлэгийг үзсэн ч болно. Шүүх хуралд шүүгч, нарийн бичгийн дарга хэргийн оролцогч нар гээд 4 хүн оролцож байхад Ц.Н өөрөө нотариатчид хандаж байгаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, нэхэмжлэлд өөрсдөө гарын үсэг зураагүй гэдгээ тодорхой хэлсэн мөртлөө өнөөдөр шүүгчийг гүтгэж болохгүй байх. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3*******д “Энэ хуулийн 528.1, 528.2*******т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт "нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх”*******ийг хууль ёсны өвлөгч гэнэ гэжээ. Б.Б, Б.Бат нарын хувьд дээрх үндэслэл адилхан бөгөөд түүнээс гадна Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхээр Б.Б, Б.Бат нарын Я.Бөөр овоглосон бүртгэл, үрчлэлт нь илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гарсан тэгэхээр энэ хоёр хүн Иргэний хуулийн 520.1*******д заасан өвлөгч биш тул нэхэмжлэгч гэж тооцохгүй тиймээс энэ 2 нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Б.Б,Б.Бат нарын хувьд өвийн талаар, өв хүлээн авъя гэсэн тууштай санаа зорилго байхгүй, зөвхөн ээжийн болон өмгөөлөгчийн шахалтаар иргэний хэрэгт оролцож байгаа нь харагддаг, энэ хэрэгт итгэмжлэл, өөрсдийг нь байлцуулахгүйгээр шийдэхийг хүссэн хүсэлтээс өөр ганц ч баримт байхгүй байгаа нь тод жишээ болох байх. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2*******д “Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ" гэж заасан тэгэхээр үрчлэлт хийгдээгүй болохоор үрчлэн авсан хүүхэд гэсэн ойлголт байхгүй болно. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1*******д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна” гэжээ. Наранцэцэг нарын гаргасан нэхэмжлэлд дурдсан зүйл нь бүгд худал, гарын үсэг нь өөрсдийнх нь гарын үсэг биш гэдэг нь нэхэмжлэлээс тодорхой харагддаг тухайлбал “...Наранцэцэг миний бие Батмөнхтэй 1978 онд танилцаж гэр бүл болон амьдарч эхэлсэн бөгөөд 1979 онд бидний том хүү Батбаатар, 1981 онд бага хүү Батхуяг нар төрсөн, бид гэрлэлтээ батлуулалгүй амьдарч байгаад 1988 оны 02 дугаар сарын 05*******ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан” /энэ уед Шаравдоржтой Өвөрхангайд амьдарч байсан ба 2 хүүхэд нь Шаравдоржоор овоглодог. суулд Сэлэнгэ аймагт ирж гэрлэлтээ цуцлуулсан байсан/ “Баян*******Өндөр суманд 1 өрөө 2 байр авсан бөгөөд түүнийгээ зараад .... Зэст багийн 1*******18*******67 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан” /2 өрөө биш 1 өрөө байр мөн худалдах худалдан авах гэрээ болон гэрчилгээ дээр Ж.Өлзийноров хамт худалдаж авсан нь тогтоогддог/. “..... нас барсан бөгөөд оршуулгын ажлыг нь дуусгаад” /Ц.Н нь оршуулгын ажилд огт орилоогүй, Я.Бийг нас барсныг нь мэдээгүй/. “.....2         өрөө байрыг авахад Я.Б болон бидний хүүхэд миний оролцоо байсан хамтран шийдвэр гаргаж байсан, гэрчилгээнд зөвхөн Я.Бийн нэрийг бичиж авч байсан” гэжээ 12 биш 1 өрөө байр. байрыг анх авахдаа Ж.Өлзийноровыг өмчлөгчөөр оруулж бүртгүүлсэн байсан/ зэргээр худал зүйлийг бичсэн нь нэхэмжлэгч нар өөрсдөө нэхэмжлэлээ гаргаагүй үйл явдлыг сайн мэдэхгүй өөр хүнээр бичүүлж гарын үсгийг хуурамчаар бичсэн байсан. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр Наранцэцэг өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэл дэх гарын үсэг нь өөрсдийнх нь гарын үсэг биш өмгөөлөгч Энхсаруул нэхэмжлэлийг бичээд өөрсдийнх нь өмнөөс гарын үсэг зурсан болохыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр нэхэмжлэлд зөвхөн нэхэмжлэгч өөрөө, эсхүл түүнийг төлөөлж нэхэмжлэл гаргаж буй этгээд гарын үсэг зурсан байх ёстой тэгэхгүй бол энэ нэхэмжлэл хууль ёсны нэхэмжлэл гэж тооцох үндэслэл байхгүй талаар дээд шүүхийн тайлбарт тодорхой дурдсан байдаг.Иймд Ц.Нийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19*******ны өдрийн 00114 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Н, Б.Б, Б.Бат нар нь хариуцагч Ш.Өт холбогдуулан Я.Бийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, байрны үнээс оногдох хэсэг 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ш.Ө нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь талийгч Я.Бтэй хууль ёсны гэр бүл болон амьдарч байгаад 2 хүүхэд төрүүлсэн, Я.Бийн хууль ёсны өвчлөгчөөр Ц.Н, хүү Б.Б, Б.Бат нар тогтоолгох, Я.Бийн амьдарч байсан Орхон аймаг Баян*******Өндөр сум Зэст багийн 1 дүгээр микр 18*******р байрны 67 тоот 2 өрөө байрны оногдох хэсэг болох 22.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Ц.Н Я.Б нар 1988 оны 02 дугаар сарын 05*******ны өдөр гэр бүл болж гэрлэсний гэрчилгээ авч байсан байх ба энэ гэрлэлтийг цуцалсан, хүчингүй болгосон талаар нотлох баримт авагдаагүй тул хууль ёсны баталгаатай гэр бүл байсан байна.

Харин хүү Б.Б, Б.Бат нар нь 1979, 1981 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн тэдгээрийн эцэг Долгорын Шаравдорж гэх нэрээр бүртгэгдэж, төрсний гэрчилгээ олгогдож байсан нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын  АДХ*******ын тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримтаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Б.Б, Б.Бат нар нь Шаравдоржоор овоглосон байсан байх бөгөөд Я.Бөөр овгийг солихдоо Иргэний бүртгэл хөтлөх журам болон Иргэний бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэл хөтлөгдөөгүй, овог өөрчилсөн тухай гэрчилгээ олгогдоогүй тул нэхэмжлэгч Б.Б, Б.Бат нарын овгийг Я.Бөөр сольсныг илт хууль бус гэж үзсэн Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Б, Б.Бат нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.*******т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” болохыг хуульчилсан.

Нэхэмжлэгч Ц.Н нь Я.Бтэй 1986*******2009 он хүртэл амьдарсан, Ш.Ө гэх хүүхэн амьдрал дундуур орж ирж үймүүлсэн, би ирэн очин явж амьдарч байсан. 1*******18*******67 тоот орон сууц өвлөгдөх ёстой, оногдох хэсгээ авна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч талийгч Я.Бтэй нас барах хүртэл нь хамт амьдарсан болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Харин Ш.Ө талийгч Я.Бтэй 2010 оны 01 дүгээр сарын 01*******ээс 2017 оны 09 дүгээр сарын 26*******ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан Я.Бийг Ш.Ө асарч байсан тухай Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын болон Зэст багийн Засаг даргын албан бичиг, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.*******д зааснаар Я.Бийг нас барах хүртэл хамт амьдарч байсан Ш.Ө нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат, баг сумын засаг даргад мэдэгдээгүй учир өвийг хүлээн авсан гэж үзнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.*******т “528.1*******д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь Я.Бийн хууль ёсны өвлөгчийн хувьд өвийг хүлээн авах талаар хуульд заасан хугацааны дотор нотариат болон баг сумын Засаг даргад хандан хүсэлт өргөдөл гаргаж байгаагүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.*******д  “өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ”. Талийгч Я.Б 2017 оны 09 дүгээр сарын 26*******ны өдөр нас барсан байх ба нэхэмжлэгч Ц.Н нь энэ өдрөөс хойш 1 жилийн дотор нотариат, баг сумын Засаг даргад хандан хүсэлт өргөдөл гаргаж, өв хүлээн авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3.*******т зааснаар Ц.Н өв хүлээн авах тухай хүсэлтээ хуульд заасан журмаар гаргаагүй тул түүнийг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх боломжтой учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 520, 528 дугаар зүйлүүдэд нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.Нийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19*******ний өдрийн 142/ШШ2021/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Нийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ц.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 270.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ