Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/00329

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: **************,*******,*******,

Хариуцагч: *******,*******,,,, нарт холбогдох

болон нар нь 50%, 50%-иар худалдаж авсан болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие ЭМЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмчтэй Их тавт ХХК-ийн дотрын эмнэлэгийг хамтран ажиллуулахаар тохиролцож 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид хамтарч ажиллаж эхлэх яг тэр үед миний ээж нас барж би эмнэлэгийн үйл ажиллагааны эхний үед оролцож чадаагүй. Бүгдийн эмчид даатгаад түүнд итгээд саяхныг хүртэл бүх юм хуулийн дагуу тохиролцсоны дагуу явж байгаа гэж бодож явлаа. Гэтэл сүүлийн үед нь намайг илтэд гадуурхаж чиний хувь оролцоо байхгүй, өөр эмч хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна ч гэх шиг юм яриад улмаар зээлээ төл гэж 20.0 сая төгрөг надтай ярилцахгүй дансанд минь шилжүүлээд одоо бүүр харьцахаа болилоо.

Тэгээд сурагласан чинь Их тавт ХХК нь ганц гишүүнтэй гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авчихсан байна. Уг нь 2 гишүүнтэй байна, захирал нь байна гээд дүрэм журмаа хоёулаа батлаад бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн байсан юм. Ярилцаж тохиролцоод бичиг баримтаа бүрдүүлж явах тэр үед ээж минь нас барж бүгдийг түүнд найдаад орхисоныг минь далимдуулж дан ганц өөрийгөө Их тавт ХХК-ийн гишүүнээр бүртгүүлжээ.

Би эмчид маш их гомдож байна. Тэр бол дотрын эмч биш юм. Миний дотрын эмчийн мэргэшсэн байдлыг түшиглэж дотрын эмнэлэг байгуулж байна гэчихээд одоо болохоор иргэдэд өөрийгөө дотрын эмч гэж ойлгуулж мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулж байна. Би энэ компанид оруулбал зохих хувь хөрөнгөө оруулсан. Үйл ажиллагаанд нь ч оролцоод явсан.

Иймд намайг Их тавт ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: эмч нь 2017 онд дотрын эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их тавт ХХК-ийг худалдана. Чи дотрын мэргэжлийн эмч юм чинь худалдаж аваач гэсэн санал тавьсан. Би тэгээд хамтран ажиллах эмчээ хайж байгаад эмчийг сонгоод түүнд хамтран ажиллах санал тавьсан. Тэр зөвшөөрч бид 2 эмчээс 90 000 000 төгрөгөөр Их тавт ХХК-ийг худалдаж авсан. эмч Их тавт ХХК-ийн захирлаар ажиллах, би эмчилгээгээ хариуцан 2 гишүүнтэй компани болгож ажиллахаар тохиролцсон.

Бид хамтарч ажиллаж эхлэх яг тэр үед миний ээж нас барж би эмнэлэгийн үйл ажиллагааны эхний үед оролцож чадаагүй. Бүгдийг эмчид даатгаад түүнд итгээд саяхныг хүртэл бүх юм хуулийн дагуу тохиролцсоны дагуу явж байгаа гэж бодож явлаа. Гэтэл сүүлийн үед нь санхүүгийн баримттай танилцах гэхэд танилцуулахгүй, намайг илтэд гадуурхаж чиний хувь оролцоо байхгүй, өөр эмч хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна ч гэх шиг юм яриад улмаар зээлээ төл гэж 20.0 сая төгрөг надтай ярилцахгүй дансанд минь шилжүүлээд одоо бүүр харьцахаа болилоо.

Тэгээд сурагласан чинь Их тавт ХХК нь ганц гишүүнтэй гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авчихсан байна. Уг нь 2 гишүүнтэй байна, захирал нь байна гээд дүрэм журмаа хоёулаа батлаад бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн байсан юм. Ярилцаж тохиролцоод бичиг баримтаа бүрдүүлж явах тэр үед ээж минь нас барж бүгдийг түүнд найдаад орхисныг минь далимдуулж дан ганц өөрийгөө Их тавт ХХК-ийн гишүүнээр бүрттүүлжээ. Би эмчид маш их гомдож байна. Тэр бол дотрын эмч биш юм. Миний дотрын эмчийн мэргэшсэн байдлыг түшиглэж дотрын эмнэлэг байгуулж байна гэчихээд одоо болохоор иргэдэд өөрийгөө дотрын эмч гэж ойлгуулж мэргэжпийн бус үйл ажиллагаа явуулж байна. Би энэ компанид оруулбал зохих хувь хөрөнгөө оруулсан. Үйл ажиллагаанд нь ч оролцоод явсан. Анх эмчтэй тохирсон үнийн 70 000 000 төгрөгийг нь төлсөн байгаа.

Иймд болон нарыг Их тавт ХХК-ийг тус бүр 50, 50%-иар худалдаж авсан болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: би Их тавт ХХК-ийн захирал гэх д холбогдуулан тус компанийн 50%-ийн эзэмшигч болохыг шаардсан нэхэмжлэл гаргасан.

нь намайг Их тавт ХХК-ны эмнэлэгийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй, зөвхөн компанийг худалдаж авахаар аман яриа хийгээд өнгөрсөн мэт тайлбар гаргажээ. Бид эмнэлэгийн үйл ажиллагааны талаар тохиролцож шийдвэрлэсэн. Харин нь надад хүнд зовлон тохиолдсон үеийг ашиглаж компанийг зөвхөн дан ганц өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан. Бид хоёр бүх зүйлийг ярилцаж тохиролцсон. Их тавт ХХК нь ******* дах Худалдаа хөгжлийн банкинд харилцах данстай. бид хоёр нэг хоёрдугаар гарын үсэг зурдаг байсан. Мөн ******* дахь Хаан банкны салбараас Их тавт ХХК-ын хоёулаа гарын үсэг зурж зээл авсан.

Их тавт ХХК нь миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Намайг эмнэлэгийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй гэсэн байна. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд би ээлжийн амралтаа авч Их тавт хувийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Энэ үед тус эмнэлэг нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ байрандаа 5 сар тогтвортой ажиллаж байсан. Өвчтөн хүлээж авахад бэлэн өөрийн гэсэн ортой, солих даавуутай, гал тогооны плиткатай байсан учир шууд эмчлүүлэгчдийг хүлээн авч үйл ажиллагаа саадгүй эхэлсэн. / эмч гэрчилнэ./

Харин тухайн үед ээлжийн сувилагч байхгүй тул бид 2 ээлжлэн хонодог байсан. Хувийн эмнэлэг нь ачаалал багатай 5-6 хүн хэвтдэг. Байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай, хүнд хүн авдаггүй учир ажпын ачаалал эрс бага байдаг. Уг эмнэлэгийн байр нь өмнө нь буудал байсан учир өнгийг засах будгийн ажил, хөнгөн зэргийн засварыг засварын бригадаар хийлгүүлсэн. Энэ нь 1 хүний хийж чадах ажил биш. Хамтран ажиллаж байсан хугацаанд надад хэлэлгүй нь худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж компани болон тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Мөн өөрийгөө ерөнхий эмчээр томилж түрээсийн гэрээ хийж тамга тэмдэгийг өөртөө авсан байсан. Түүний хэлсэнээр надгүй хийчих, би ямарч завгүй байна, ЖАЙКО ОУБ-ын сургалттай /тухайн сургалт 3 өдөр л болсон/ гэдэг нь ор үндэсгүй худлаа. Мөн тухайн байгууллагыг хэн удирдах талаар ярилцаагүй, өөрөө шийдвэр гаргаж нэг хүний эрх мэдэлд шилжүүлсэн байсан. Хэрэв тухайн нөхцөл байдалд надад хэлсэн бол би өнөөдрийн энэ маргааныг үүсгэхгүй байх байсан. Түүний хэлснээр надгүй хийчих, би ямарч завгүй байна гэж хэлсэн үг бол худал үг.

5, 6, 7, 8, 9 дүгээр сард хувийн эмнэлэг ачаалал багатай байдаг. 5-6 хүн хэвтдэг. Энэ үед байрны түрээс, эмчилгээ эмийн зардал, хоол хүнсний материал, цахилгаан, дулааны мөнгө г.м зардлууд их байсан тул бид ярилцаад би ажилдаа ороод банкны зээлээ төлье гэж аман хэлэлцээр хийж 7 сард БОЭТ-д ажилдаа орсон. 7 дугаар сараас хойш үдээс хойш 16 цагаас очиж ажилладаг байсан. Үүнийг миний эсрэг ажлаа хийдэггүй болгож бичжээ.

нь 2017 оны 06 сард осолд орох үед нь би ээлжийн амралттай байсан. Эмнэлэгийн үйл ажиллагааг тасралтгүй ажиллуулахын зэрэгцээ өдөр болгон түүнийг эргэж очдог байсан. 2017 оны 06 сарын 17-ны өдөр миний ээж гэнэт нас барсан учир би хүндэтгэх шалтгаантай ажиллах боломжгүй болсон учир эмч ажилдаа орсон. Миний бие 2018.10.10-нд умайнаас цус алдаж эмэгтэйчүүдийн хагалгаанд яаралтай орсон. Эмнэлэгээс гараад долоо ч хонолгүй хувийн эмнэлэгтээ ажиллаж байсан.

Мэргэжлийн эмчийн хувьд 5-6 хүн үзэж эмчлэх нь надад ямар ч ачаалал болохгүй учир би зохицуулж ажиллаж чадаж байсан. Үүнийг хамт олон гэрчилнэ. Мөн нарийн мэргэжлийн эмчийн хувьд эмчилгээг байнга хянах шаардлагатай байдаг учраас эрсдлээс сэргийлж үргэлж хянаж өдөр болгон очдог байсан. Би банкны зээл төлөхийн тулд 7 хоногт 2 удаа, сард 7-8 удаа 24 цагаар жижүүр хийдэг. Жижүүрээс буугаад шууд хувийн эмнэлэг рүү 12-16 цаг хүртэл, энгийн өдрүүдэд 16-20 цаг хуртэл амралтгүй ажиллаж ирсэнийг мэддэг мөртлөө, энэ асуудлыг шийдэх гэж өдрийн цагаар нарийн мэргэжлийн эмч өдрөөр ажиллуулах санал тавихад хүлээн зөвшөөрдөггүй байсан.

Хамтран ажиллаж байх эхний 2 сарын хугацаанд компаныг өөрийн болгосон байсан. Үүнээс үзэхэд компанийг анхнаасаа өөрийн болгох бодолтой байсныг би мэдээгүй. Санхүүгийн хувьд: ЭМД сангаас сар бүр 25 орны санхүүжилт болгож 9-11 сая төгрөг, хувь хүнээс 2500-350,000 төгрөг авч, эргэлтийн хөрөнгө сард 18-20 сая төгрөгний эргэлтийн тооцоо хийгддэг. Иймд мэргэжлийн нягтлан бодогч ажиллуулах шаардлагатай болсон. Хэвтэн эмчлүүлэгчдийн орлого, ЭМД-ын санхүүжилт зэргийг эмч өөрөө захиран зарцуулдаг байсан. эмч ашиггүй ажиллаж байна гэдэг байсан учир 2018 оны 11,12 дугаар сард би өөрөө захиран зарцуулж үзсэн. Энэ хугацаанд байгууллагын дулааны мөнгө болох 850,000 төгрөгийг бэлнээр хүү Дарханбатад өгч тушаа гэсэн боловч тухайн үед тушаагаагүй, өөрөө хэрэглэсэн байсан. Үүнийг эмчид хэлэхэд миний хүүд мөнгөний хэрэг болоод хэрэглэсэн гэж хэлснээс болж бид хоёр муудалцаж байсан. 2018 оны 12 сараас эмч надад хэлэлгүйгээр эмнэлэгийн санхүүг өөрөө захиран зарцуулж эхэлсэн. Түүнээс хойш би өнөөдрийг хүртэл санхүү мөнгөний хуваарилалт, зарцуулалтад хяналт тавьж оролцоогүй. Өөрийн ажилласан хугацааны цалин хөлсөө ч тооцож авч чаддаггүй байсан. 7,8,9 саруудад ажилласан сар бүрийн 300.000 мянган төгрөгний цалингаа хэрүүл маргаантайгаар авсан. 10 сая төгрөгний зээл авч тоног төхөөрөмж авсан. Би ч мөн адил 10 сая төгрөгний зээл авч үндсэн хөрөнгөө худалдаж авсан. Үүнийг компани сар болгон хаан банкинд / эмч 400,000, 535.000 төгрөг/ төлдөг. Одоо төлөөд дуусч байгаа. Ингэж төлүүлдэг байсан болохоор би цалин авья гэж боддоггүй байсан. Гэтэл эмч надтай ярилцалгүй өөрийн хүү Дарханбатыг менежерийн орон тоон дээр ажилд авч 750.000 мянган төгрөгөөр, өөрөө 1.050.000 төгрөгөөр цалинждаг. Үүсээд байгаа асуудлуудыг үндэслэн компанийг хамтран эзэмшиж өөрийн нэрийг нэмүүлэх санал тавихад уурлаж, миний тавьсан хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхээр асуудлыг шийдүүлнэ гэхэд шүүх миний талд 200% ажиллана чадал чинь хүрвэл явахгүй юу гэсэн.

Миний бие нь 2018 оны 02 сард Солонгос улсад охинтойгоо, 2019 оны 8 сард хүүтэйгээ уулзахаар хувийн зардлаар АНУ-руу 7 хоногийн хугацаатай явж байсан нь эмнэлэгийн санхүү болон үйл ажиллагаанд ямарч хохирол учруулаагүй.

эмчийн нөхөр хагалгаанд ороход, мөн Сэлэнгэ аймаг ослын асуудлаар олон удаа шүүх хуралд явахад нь болон амьдралын янз бүрийн асуудалтай явах үед нь эмнэлэгийн ажлыг би хариуцаж үлддэг байсан. Банкны өрөө төлөхийн тулд би ажилаа хавсарч хийж байсан төдийгүй 2 жил 5 сарын хугацаанд хүлээцтэй хандаж байсан. ашиг 20.0 сая төгрөгийг зээлээ төл гэж өгсөн. 2019 оны 7,8,9 цалин сарын 300 мянган төгрөгний цалин авсан. Тус компанид хувиасаа оруулсан хөрөнгө:

Хөргөгч-1ш, Жимс бутлагч-1ш, Эмчийн эмийн шкаф-1ш, Эмчийн ширээ сандал, Хаш чулуун массажны зөөвөрийн аппарат-1ш, Автомат угаалгын машин-1ш, Иж бүрэн комьпютер, Дусалын хөл- 2ш, Зэс бумба-5ш, Соронзон бумба-12ш, Сувилагчийн никел тэргэнцэр-1 ш, Эмнэлэгийн гадна талын сүүдрэвч зэрэг эд хөрөнгийг эмнэлэгийн үйл ажиллагаанд одоо хэрэглэж байгаа. бид хоёр зээл авч дараахи эд хөрөнгийг худалдан авч эмнэлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан.

Хамтарч оруулсан хөрөнгө оруулалт:

20 сая төгрөгийг бэлнээр оруулсан, ажлын гүйцэтгэлээр 15.0 сая төгрөг, эмнэлэгийн зориулалтын 15 ор авсан, тумбочка 15 ш, дэлгэгддэг зөөврийн ор-2ш, зүрхний бичлэгийн аппарат-1ш, дуслын хөл-5ш, орны цагаан хэрэглэл-20ш, орны бүтээлэг-15 ш, пульсоксиметр-10 ш, даралтын аппарат-4ш, эмчийн оффис ширээ сандал, шкаф, хүлээлгийн өрөөний ширээ-1ш, сандал-3ш, гүйлтийн зам-1ш, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжүүд /баримтууд нь компаны санхүүд байгаа/, бариа засалын өрөөний халдваргүйжүүлдэг тусгаарладаг хөшиг-2ш, сувилагчийн тэргэнцэр-5ш /Солонгос Улсынх/, цонхны туузан хөшиг-10ш, Бор эсгий гудас-7ш, Принтер-1ш, Ус цэвэршүүлэгч диспансер-1ш, Угаалгын машин-2ш, Хоёрдугаар хоолны шарах шүүгээ-1ш, Аяга,таваг,халбага,сэрээ,хутга,сав суулга, Гал тогооны никель тавиурь, Мах,ногоо,жимс хэрчих,зүсэх зориулалтын гампанз, Сувилагчийн постны ширээ сандал, Эмнэлэгийн гадна талын гэрлэн хаяг, Эмнэлэгийн доторх урсдаг гэрлэн самбар, Уурын индүү-1ш, бүх төрлийн бичиг баримтны хавтаснууд, Ариутгал халдваргүйтггэлийн өрөөг шинээр тохижуулсан. Эдгээр хөрөнгө нь компаны эд хөрөнгийн бүртгэл ,санхүүгийн тайланд байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: бид хоёр Их тавт ХХК-ын эмнэлэгийн тусгай зөвшөөөрлийг 90.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод одоогийн байдлаар 70.0 сая төгрөгийг төлөөд байгаа. Эхний удаа 40.0 сая төгрөгний урьдчилгааг төлөх шаардлагатай байсан тул үний 50% болох 20.0 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд би өөрөө 12,8 сая төгрөгийг Хас банкнаас цалингаа барьцаалан зээлсэн. Дутуу 10.0 сая төгрөгийг Хаан банкнаас Б.Болор-Эрдэнийн нэр дээр зээлж авсан.Энэ мөнгийг би тусгай зөвшөөрөл худалдан авахад зориулж авсан тул Их тавт ХХК төлсөн. Учир нь би Их тавтХХК-д хөрөнгө оруулж ,бас цалингүй ажиллаж байсан учраас надад зохих цалингаар уг зээлийг компани төлж байгаа. Тийм учраас Б.Болор-Эрдэнийн нэхсэн 12.768.043 төгрөгийг би төлөх ёсгүй. Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банзрагч овогтой Болор-Эрдэнэ миний бие нь 2017 оны 5 сард худалдан авах тухай эмчтэй аман яриа хийсэн. Би 2010 онд ЭМШУИС-ын дотрын эмчийн мэргэжлийг 1100174 тоот дипломтой төгссөн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрлийн эрхийг эрүүл мэндийн яам олгодоггүй. Үүнийг тухайн орон нутгийн эрүүл мэндийн удирдах байгууллага олгодог.

худалдаж авахдаа тухайн үеийн үнийн дүнгээр 20 сая төгрөгийг тус бүр өөрөө, өөрсдөө гаргаж худалдаж байгаа компанийн захирал т шилжүүлсэн.

Их тавт ХХК эмнэлгийн үйл ажиллагааг явуулахдаа хамтарч ажилаад, хоёулаа ажлаасаа гарна гэж тохиролцсон. 2015 оны 05 дугаар сарын 15 ны өдөр би ээлжийн амралтаа аваад харилцан тохиролцсны дагуу ажлаасаа гарсан.

Бид нарын үйлдсэн аман яриан тухай үедээ энэ байгууллагыг хэрхэн цааш авч явах, хэн удирдах, эрүүл мэндийн байгууллагыг хэвийн хэмжээнд үйл ажиллагааг нь алдагдуулахгүй явуулах талаар огт яригдаагүй. Мөн аман ярианд хамтрагч нарын эрх, хүлээх үүрэг хариуцлага, ашиг алдагдлын байдал, эрүүл мэндийн байгууллагын эрсдэл, барилга байгууламжийн түрээс, эм тариа, авч ажиллуулах, ажилчдын цалин, нийгмийн даатгал, татвар, урсгал хэрхэн яаж хийх, хэн удирдах талаар огт яригдаагүй.

Их тавт ХХК-ныг 2017 оны 05 сарын 15-наас 2017 оны 07 сарын 17-ны хооронд 2 сарын туршид худалдах, худалдан авах талаар д олон удаа хэлсэн. Бичиг баримтын шилжилт, компани шилжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны шилжилт хийх тул хүрч ирж гарын үсэг зурах, албан ёсоор хүлээн авах, бусдад үлдсэн мөнгийг шилжүүлэх шаардлагатай удаа дараа тайлбарлан хэлсэн боловч чи өөрөө хий, би ямар ч завгүй байна, надгүй хийчих гэсэн өөрийн хүсэлтийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уул компаний эрхийг шилжүүлэн авсан. Энэ хугацаанд тохирсон ёсоор эмч Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн ажлаасаа гаргаагүй тэр ажлаа хийж л байсан.

Их тавтэмнэлэг нь эмнэлгийн үйл ажиллагааг явуулах өөрийн байргүй, *******, Өндөр сум,******* Эрдэнэ буудлыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эмнэлгийн зориулалтаар түрээслэн ашиглах хамтарсан гэрээ байгуулах гэхэд бас өөрөө ирээгүй иймээс би өөрийн нэр дээр гэрээг бас дахин хийсэн. 2017 оны 05 дугаар сарын 15-нд нд******* Эрдэнэ зочид буудлыг эмнэлгийн хэмжээнд шинэчлэн засварлах шинээр ажилчид авах асуудал гарсан. Ингээд хамтран ажиллах сувилагч, тогооч, үйлчлэгч нарыг ажилд авч, ажиллуулж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг явуулах наад захын хоол хийх плитка, өвчтөн үйлчүүлэгч хэвтэн эмчлүүлэх ор дэр, хөнжил гудас байхгүй үйл ажиллагааны анхны бэрхшээл хүндрэл гарч эхэлсэн. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүүгийнхээ хамт ОХУ-ын Улан-Үдэ хот руу өөрийн хувийн мөнгөөр тоног төхөөрөмж, гал тогооны эдлэл хэрэгсэл худалдан аваад буцаж явах замдаа машины осолд орж Орхон аймгийн БОЭТ-ийн сэхээн амьдруулах тасаг, гэмтлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад өөрийн хүсэлтээр эмнэлэгээс гарсан. Тухайн үед хөрөнгө оруулсан өөрийн мөнгөө ч одоо бүрэн гүйцэт авч чадаагүй хэвээр байгаа.

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шинжээч эмчийн дүгнэлт дараах байдалтай гарсан. Үүнд : хавсарсан гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, сэмж ходоод баруун тараагуур судасны гэмтэл, чацархайн тасрал, нарийн гэдэсний хэсэгчилсэн үхжил, дэлүүний задрал, хэвлийн дотуур цус алдалт, хэвлийн гялтангийн цочмог үрэвсэл, цус алдалтын дараах хурц цус багадалт үүссэн. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 30% байна. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Их тавт эмнэлгийн үйл ажиллагаанд эрсдэл үүсэхээс болгоомжлон гэмтэл авснаас хойш 10 дахь хоног дээрээ ажилдаа орсон.

Биеийн байдал засрал олохгүй дээрдэж өгөхгүй байсаар эмчилгээний актыг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 90 хоног эмнэлгийн магадлагааг үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд хэн нэгэн миний ажлыг хийнэ, хэн нэгэн надад туслана, надтай хамтран ажиллаж байгаа эмч үйл ажиллагаанд маань хэвийн хамтран оролцоно гэсэн итгэх итгэл байхгүй болсон.

Эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөл бүрдээгүй, багаж тоног төхөөрөмж хангалтгүй, тусламж үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдал, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах хэрэгцээ шаардлагын дагуу харилцан торхиолцсон үндсэн дээр өөрийн нэр дээр 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 10 сая төгрөгний цалингийн зээл авч Хятад улсын Эрээн хот руу тоног төхөөрөмж худалдан авахаар явсан. Хоёулаа хамтран тавь, тавин хувийн зээл авах гэхээр эмч нь урьд нь цалингийн зээлтэй байсан тул авах боломж бүрдээгүй. Зээл авахдаа энэ бол бидний бизнесийн төлөө авч байгаа зүйл гэдгийг би бодсон. Одоо ч энэ зээлийг би төлсөөр байгаа. Хамтран ажиллаж байгаа боловч цалин, түрээс, нийгмийн даатгалын шимтгэл, эмийн өр зээлийг төлөх талаар хэзээ ч асуухгүй, яаж үйл ажиллагаа явж байгаа талаар мэдээлэл ч авах хүсэлгүй, ирж ажиллах завгүй байдаг. Энэ бүгддээ би ямар ч завгүй, надгүй шийд, би жижүүртэй, би хуралтай, би Жайка олон улсын байгууллагын сургалттай гэсэн байдлаар өнгөрөөдөг тул сүүлдээ асуух, утсаар ярих хэрэггүй юм байна, хүний ажилд садаа төвөг болж байгаа юм байна гэж би өөрөө бодох болсон. д би өөрийн сэтгэлээр хүртэл тусалдаг байсан. Банкнаас өөрөө хувийн зээл хүсэхэд нь хүртэл батлан даагч болж байсан. Батлан даагч нь хүний зээлээ төлөх чадваргүй тохиолдолд зээлийг нь төлнө гэсэн баталгаа. Ийм найз түүнд байхгүй л байх.

Дөнгөж шинэ компани аваад хагас жил болоогүй шахам байхад М. Энхтуяа 2018 оны 01 дүгээр араас 2 сарын сүүл хүртэл ээлжийн амралтаа аваад Солонгос улс руу явж байсан. Мөн 2019 оны 6 сард ээлжийн амралтаа аваад АНУ - руу явсан. Зарим үед надад амьдралын асуудал гараад чи нэг хоёр хоног ажил дээрээ очооч гэж хүртэл залгахад утсаа авахгүй тохиолдол гардаг байсан. Дотрын тасгийн хамт олонтойгоо 5-10 хоногоор аялал зугаалга гэж явахад хүртэл хүлээгээд үлддэг байсан. Зэргийн шалгалт бусад сургалт зөвлөгөөнд явахад нь ямар ч асуудал гаргалгүй хүлээн зөвшөөрдөг байсан. Энэ бүх байдлыг гийн ажил төрөл нь болохгүй байгаа юм байна гэж бодоод тэр хүнийг ирж ажил, өөрөө ажлаа хий гэж дарамж шахалт учруулж байгаагүй. Өөрийн ажилдаа өөрөө ирэхгүй, ажиллах сонирхолгүй байнгын ажилтай, завгүй байдаг.

Өөрөө ажиллахгүй өөрийнхөө оронд өөр хүн, өөр эмч авч ажиллуулах талаар хэд хэдэн удаа эмч санал хэлж байсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь өөрөө ажлаа хийхгүй дээр нь бас дээр нь нэг хүн аваад тэр хүний цалин татвар шимтгэл хэр хэмжээнд тооцогдохыг бодож үзэхгүй хүсдэггүй байсан.

Анх ажилласан цагаас авч ажиллуулж байсан нягтлан бодогчийг муу ажиллаж гээд өөрөө өөр нягтлан бодогчийг 2018 оны 9 сараас авч ажиллуулсан тэр хүн одоо ч манайд ажиллаж байна.

эмчийн байдлыг би олон удаа өөрт нь хэлж байсан чи өөрийн бизнесээ өөрөө хийхгүй, өөрөө ажиллахгүй байж яаж өрөө төлөх юм хоёулаа зэрэг ажлаа хийгээд эхний ээлжинд чиний өр зээлийг төлөхөд дараагийн ажил аяндаа болно гэж хэлж байсан. Гэтэл өөрөө хүлээн аваагүй. Утсаар хүртэл би чамаар өрөө төлүүлж, чиний аманд багтахгүй гэж хүртэл хэлж байсан. Зарим үед би өөрийг нь авч ажлуулж байгаа юм шиг чи миний мэдлэг боловсролыг ингэж үнэлэхгүй, би чамд өөрийгөө үнэлүүлдэг ч хүн биш гэж хүртэл хэлдэг байсан.

Харин ч надад бүх ажлаа үүрүүлээд өөрөө БОЭТ-ийн ажлаа хийгээд болоод байх юм шиг надад хэлсэн. 2019 оны 8 сард БОЭТ-ийн дотрын тасгийн эрхлэгчээр томилогдсон тул ашиг сонирхлын зөрчлийн хуулиар ирж ажиллах байдал бүр ч хэцүү байдалтай болсон.

Би хүний мөнгийг өсгөдөг банк биш, ломбард биш, чи өөрийн ажлаа өөрөө хий гэсэн шаардлагыг тавихад 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүрч ирээд би чамд 2 санал тавина. Яаж шийдэхээ чи өөрөө мэд гэж хэлсэн. Эсвэл чи миний нэргийг компанийн бичиг баримтанд бич эсвэл би мөнгөө 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор авна гэсэн. Өөрөө ирж ажиллахгүй үйл ажилгаандаа оролцохгүй, энэ хамт олон ямар байдалтай яаж байгааг мэдэхгүй, орлого зарлагын зарцуулалт, тайлан мэдээгээ хянаж шалгахгүй, энэ байгууллагад юу нь болоод байгаа, юу нь болохгүй байгааг ч асууж сурдаггүй ийм байдалтайгаар хамтарч байснаас өөрийн зовлонгоо өөрөө үүрэх нь дээр гэж бодсон. Ингээд би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хас банкнаас 20 сая төгрөний зээл авч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гийн данс руу шилжүүлсэн.

Өвчтөн үйлчлүүлэгчээ үз, өөрөө ажлаа хий, орлого зарлагаа тооц гэж олон удаа хэлж байсан ч энэ байдлыг хүлээн авахгүй байнгын завгүй, жижүүртэй группын хуралтай, хичээлтэй гэсэн байдлаар 2 жил 5 сарын хугацааг өнгөрөөсөн байна. Би энэ хүнтэй хамтран ажиллана гээд өөрөөс нь мөнгө зээлсэн хүн биш, өөрийнх нь мөнгийг өсгөж өгдөг банк биш, ломбард биш. Үнэхээр үйл ажиллагаандаа хамтардаг юм бол 50 хувийн ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй байх.

Эмнэлэгийн үйл ажиллагаанд ингэж хөндлөнгийн хүн шиг хөлс авах байдлаар ажилласан учраас 50 хувийг эзэмшигч гэдгийг нотлох эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байна.

Мэргэжлийн бус үйл ажиллагааг явуулж байгаа гэдгийг мэддэг зүйл биш. Үүнийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Орхон аймгийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төв шийдвэрийг гаргадаг. Одоо энэ байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 8 хүн ажиллаж байна.

гийн гаргасан Их тавт ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүний хүссэний дагуу 20 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн билээ гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: гийн гаргасан тайлбарт Их тавт эмнэлгийн үйл ажиллагаа болон өдөр тутмын байдлыг тоочин бичсэн нь шүүхийн байгууллагад хандаад байх зүйл биш гэж үзэж байна. Өөрийн үзэл бодлоо тулган шаардах байлдаар шүүх миний талд 200 хувь үйлчилнэ гэж чамайг илтэд гүтгэн доромжилж бичсэн байна. Хүн хэлсэн үгэндээ үнэн байж, хийсэн ажилдаа эзэн нь байх ёстой.

Их тавт эмнэлэг үндсэн хөрөнгө гэх өөрийн зүйлгүйгээр анхны бизнесийн гараагаа 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хууль ёсоор хүлээн авсан. гийн ээж нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бурхан болсон. Хувь хүний хувьд хуулийн бичиг баримтыг хүлээлцэх хугацааг ээжийг нь нас барсанаас хойш 40 хоногийн туршид хүлээсэн. Энэ үед би ч өөрөө хүнд зэргийн гэмтэлтэй. Энэ үед би ч өөрөө хүнд зэргийн гэмтэлтэй өөрөө өөрийгөө арчилж асрах чадамжгүй байсныг шүүх шинжилгээний дүгнэлт нотлох байх.

Хоёулаа ажлаасаа гарна хамтарч ажиллана гэж намайг 25 жил ажиллаж байсан газраас минь гаргасан энэ байдал нь тэр хүний тэгэх ёстой үйлдэл юм шиг бодож өөрөө л болж байвал энэ хамт олон яаж байх нь огт хамаагүй мэт бодол санаатай байдаг. Хэт өөрийгөө бодсон, би та нарыг ажлын байраар хангаж байгаа та нар миний төлөө ажиллах ёстой гэсэн үзлийг хүртэл энэ хамт олонд гаргаж байсан нотлох баримт надад байгаа. Зах зээлийн эдийн засгийн нийгэмд харин энэ хүний бизнесийг хангахын тулд энэ хамт олон тэр хүний төлөө ажиллаж байгааг тэр хэзээ ч ухамсарлаж байгаагүй. Хийх ажил олдохгүй дээ гийн төлөө ажиллаж байгаа биш. Хамтарч ажиллана гэсэн түүний хэлсэн үгэнд итгэж ажлаасаа гарсандаа одоо ч би харамсаж байдаг. Өөрийн бүхий л хөрөнгөө зарцулсан учраас цаашид үргэлжлүүлэн ажиллахаас өөр аргагүй байдалд үлдсэн. Шүүхэд гаргасан тайлбарын дагуу түүний нэхэмжилж байгаа 12 нэр төрлийн эд зүйлсийг өөрийн хөрөнгө мэтээр бичиж өгсөн байна. Энэ бүх байдлыг болон худалдаж авсан, худалсан, санхүүгийн бусад бичиг баримтыг үндэслэж үзэх нь зүйтэй байх гэж бодож байна. Анх энэ байгууллагыг байгуулахад хангалттай эд хөрөнгө үйл ажиллагаа явуулах бүх зүйл байсан гэдгийг өөрөө дээр дурдаж байгаа боловч үнэн хэрэгтэй үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй бэрхшээлтэй учраас 2 талаас тодорхой хэмжээний эдлэл хэрэгслэл болох хоол хүнсээ хадгалах хөргөгч, эм эмнэлэгийн хэрэгслэлээ хадгалах сав, өвчтөн үйлчлүүлэгчдэд хэрэглэх наад захын бумба, тариагаа хийх дуслын хөл, шарлагын аппарат, суух сандал ширээ, эмч ажилчдын хувцасаа хийх шкаф зэрэг ч байхгүй байсан нь түүний авчирсан гэх нотлогдох байх. нь дараах эд зүйлсийг авчирсан Үүнд:

Хөргөгч 1 ширхэг, жимс бутлагч 1 ширхэг, эмийн щкаф 1 ширхэг, хаш чулуун массажны аппарат, дуслын хөл - 1 ширхэг, соронзон бумба - 12 ширхэг, сувилагчийн никель тэргэнцэр 1 ширхэг, Эмчийн ширээ сандал эдгээр эд зүйлс нь одоо байгаа. Өөрийнх нь сууж хэрэглэж байсан ширээ, хэрэглэж байсан төмөр шургуулга, ширээн доторхи ном дэвтэр бусад эдлэл хэрэгслэлийг нь хөндөж оролдоогүй орхиод гарсан чигээр нь хадгалж байна. Би ажилчиддаа хүртэл хүний юманд битгий хүрч бай гэдэг шаардлагыг тавьдаг. Манай эмнэлэгт хүний юм алдах зүйл огт гарч байгаагүй. Иж бүрэн компьютер, Автомат гэх угаалгын машин нь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Дотрын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Туяа эмч надад өгсөн. Үүнийг Туяа эмчид авах үед нь эргүүлэн өгөх болно.

Эмнэлэгийн гадна талын сүүдвэрч, зэсэн бумба 5 ширхэг гэдэг нь энэ байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байгууллагын хөрөнгөөр авсан эд зүйлс. Гадна талын сүүдрэвчний мөнгө нь Хаан банкны 5094382120 тоот данс эзэмшигчид нь 2018 оны 06 дугаар сарын 06 ны өдрийн шилжүүлэгээр батлагдана. Зэсэн бумба 5 ширхэг нь 2017 оны 7 сарын 1-ээс 12 дугаар сарын 31 ны хооронд худалдан авсан бэлэн бүтээгдэхүүний тайланд тусгагдсан байгууллагын байгууллагын үндсэн хөрөнгө болно. Өөрөөр хэлбэл миний бие нь өөрийн нэр дээр цалингийн зээл авч түүгээр эдлэл хэрэгслэл худалдаж авсан бүтээгдэхүүний жагсаалтад орсон байгаа үүнийг шүүхийн байгууллагад хуулбарлан өгөх болно.

нь 2017, 2018, 2019 онуудаад ажилласан, 5,6,7,8,9 саруудад ачаалал багатай ажилладаг байдлаар тайлбар гаргасан байна. Иймд энэ байгууллагад өөрийнх нь болон хамтран ажиллаж байсан эмч нарынх нь ажлын гүйцэтгэлийг гаргаж өгөх нь зүйтэй байх гэж үзээд зөвхөн 2019 онд хэвтэн эмчлүүлсэн өвчтөний өвчний түүхэнд бичилт хийсэн байдлыг түүвэрлэн гаргасан. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийтдээ 573 өвчний түүх хамрагдсан болно. Өвчний түүхийн тэмдэглэлийг хэвтсэн хоногийн тоогоор бичих стандарттай байдаг. MNS 4621:98 стандарт/

2019 оны 01 дүгээр сарын 1-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх нийт 573 өвчний түүхэд түүхэнд 4702 ор хоногийн бичилт хийх ёстой.

Өвчний түүхийн үнэлгээ

Нийт бичих ёстой өвчний түүхийн ор хоног

Бичсэн өвчний түүхийн ор хоног

Өвчний түүхийн хийсэн хувь

4702

499

10.6%

4076

86.6%

Ганчимэг, Цолмонзаяа

127

2.8%

 

2019 оны эхний 9 сарын 23-ны байдлаар нийтдээ 573 хүн хэвтэн эмчлүүлж 4702 үзлэг хийх ёстойгоос нь 499 үзлэг хийж нийт үзлэгийн 10.6 %-ийн ажил гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хийж гүйцэтгэх ёстой 100 хувийн ажлынхаа 10.6 хувийг гүйцэтгэсэн байна. Нийт 573 өвчний түүхий ор хоногийн үзлэгийн түүвэрлэлтийг нэгтгэсэн үзүүлэлтээр шүүхийн байгууллагад гаргаж өгөх болно. гийн шүүхэд гаргасан тайлбарт хэр үнэн зөв мэдээлэл өгсөн нь нотлогдох болно. гийн хийж гүйцэтгэсэн ажлын дүн, гаргасан тайлбар нь хоорондоо нийцэхгүй байна.

Эмнэлэг дан ганц хүн үзээд өвчний түүх бичээд болчихдог ажил биш. Төлөвлөгөөт болон төлөвлөгөө бус хяналт шалгалтанд хамрагдах, дотоодын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд ажиллуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, нийт хамт олныг хамарсан эрүүл мэндийн өдөрлөг, нийгэмд суурилсан үйл ажиллагаанд 60 хувийг зарцуулдаг. 2019 оны эхний 10 сарын байдаар Их тавт эмнэлэгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шалгалт 13 удаа хийгдсэн.

2019 оны эхний 11 сарын байдлаар дээрхи 13 хяналт шалгалтанд нь нэг ч удаа оролцоогүй байгаа байдлыг дээрхи байдлаас харж болно. Хяналт шалгалтын хуудас нь чиглэл бүрээр архивлан хадгалагдсан.

нь дараах 3 хүсэлтийг гаргасны дагуу холбогдох материалыг бүрдүүлсэн.

1.Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7/407/1826 тоот шүүхэд гаргасан албан тодорхойлолтыг гаргуулан авсан.

2.Орхон аймгийн*******ын Говил багт байрлан ХААН БАНК-наас зээлийн болон барьцааны гэрээний хуулбарыг баталгаажуулан гаргуулсан

3.Их тавт эмнэлгийн нийгмийн даатгалын тайлангийн маягтыг НД - 7, НД - 8 маягтаар гаргасан.

Энэ гаргасан материалуудад нэмэлт мэдээлэлийг гаргаж байна.

1.2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр үйл ажиллагааны болон санхүүгийн -зрсан тул өөрийн хөрөнгө оруулсан гэх эмнэлгийн үйл ажиллагаандаа оролцоод яваг, хөндлөнгийн хяналтыг хийх нь дээр, цаашид хамтар ч ажиллах байх гэх сэтгэлийн горьдлого тээсний үндсэн дээр 2 дугаар гарын үсэг зурах эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс олгосон. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл санхүүгийн орлого, зарлагыг тооцож байгаад орхиод явсан. Хийж байсан ажпаа дутуу хийх, орхиод явах эсвэл хэнд ч хамаагүй хүнд өвчтөн үйлчлүүлэгчээ даатгах энэ байдлаа байх ёстой үйлдэл мэтээр ажилладаг байсан.

2.Орхон аймгийн*******ын Говил багт байрлах ХААН БАНК - нд миний эзэмшлийн Уурхайчин багын 2 -р байрны 98 тоот 2 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрт нь мөнгөний хэрэгцээ гарсан туслаач гэж гуйсны дагуу барьцаа болгон 10 сая төгрөгийг зээлж өгсөн. Хаан банкны эрхлэгч болох О.Ганчулуун нь гийн найз байсан. Тэрнээс биш хаа байгаа Говил багын банкнаас надад зээл авах хэрэгцээ ч огт байгаагүй. Зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зураагүй болохыг банкны хуулбараар баталгаажих болно. Би өөрийн эзэмшлийн байраа үнэхээр М.Энхтуяад итгэсэн итгэл, хамтран ажиллах цаашдын, ирээдүйн бизнесийн үйл ажилагааны итгэлцлэл юм гэсэн үндсэн дээр барьцаанд тавьж өгсөн. Барьцаанд тавьсан талаараа би гэр бүлийнхээ хүнээс одоо ч гэсэн нуусаар байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 9,676,800 төгрөгийг гийн 5090570262 тоот дансанд шилжүүлсэн. 77.000 төгрөгийг даатгалын хураамжинд төлсөн. Зээлийн үндсэн мөнгө болон түүний хүүгийн хамтаар 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Их тавт эмнэлэгийн 5098154177 дансаар сар бүр 535,000 төгрөг төлж байгаа. гийн зээлсэн мөнгө Их тавт эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй. Энэ мөнгийг эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулсан мэтээр тайлбар хийсэн нь худлаа.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг НД - 7, НД - 8 маягтаар хуулийн дагуу гарган эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт мэдээлэн ажиллаж байна.

3.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2018 оны 3 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал 400.000 төгрөгөөр тооцон сар бүр 90.400 төгрөг, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарыг дуустал 1.050.000 төгрөгөөр тооцон сар бүр 247,800 төгрөгийн шимтгэлийг байгууллага төлсөн. Ажилдаа ирэхгүй хангалттай хэмжээнд өөрийн ажлаа 50 хувь хийж гүйцэтгээгүй байгаа хүний нийгмийн даатгалыг итгэл даах байх, ажилаа хийх байх гэсэн сэтгэлээр төлсөн.

4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс гадна д тодорхой хэмжээний цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж, байгууллагын нэр дээр авсан зээл түүний хүүгийн хамтаар энэ байгууллага төлсөн нь түүний төлөө хийж байсан бидний итгэл юм гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж байгаа энэхүү хүсэлт нь 2019 оны 11 дүгээр сарын 07 ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй утга нэг байна. Компанийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 3.5 дахь заалтын /Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг/ дагуу Их тавт ХХК-нь үйл ажиллагаагаа явуулж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болгондоо энэ хүн дотрын эмч биш миний нэрийг ашигласан гэж илтэд хүний эмчлэх эрхийн үйл ажиллагаанд халдан гутаан доромжилж хүний эрхийг зөрчиж байгаа тул миний нэрийг сэргээж өгнө үү. Миний бие нь 2003-2008 онуудад эмгэг судлаач шинжээч эмч, 2010 онд дотрын эмчийн мэргэжлийг 1101174 тоот дугаарын дипломтой төгссөн. Би шүүхийн байгуулагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Дотрын эмчийн мэргэжлийн диплом, Эмгэг судлаач шинжээч эмчийн тусгай зөвшөөрлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Их тавт эмнэлэг нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хууль эрхийн хүрээнд хүлээн авсан.

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл аман хэлэлцээрийн дагуу 15.000.000 / арван таван сая / төгрөгийг Б эмч Их тавт ХХК -ны 407001424 тоот данснаас авсан. Их тавт эмнэлгийн Худалдаа хөгжлийн банкны 407001424 тоот дансыг 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Б. Болор-Эрдэнэ миний бие хүлээн авсан.

2017 оны 9 дүгээр сард 5.000.000 / таван сая / төгрөг, 2017 оны 10 дугаар сард 4.000.000 /дөрвөн сая төгрөг /2017 оны 11 дүгээр сард 4.000.000 / дөрвөн сая / төгрөг нийт 13.000.000 / арван гурван сая / төгрөгийг энэ компанийн нэр дээр биш би өөрийн нэрийн өмнөөс шилжүүлсэн. Хувьцааны үндсэн өртөгийн 68.000.000 / жаран найман сая/ төгрөгийг шилжүүлсэн болно.

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Банзрагч овогтой Болор-Эрдэнэ миний шүүхэд гарсан сөрөг нэхэмжлэлийн хариуд 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр М Энхтуяа дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: 20 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд би өөрөө 12.8 сая төгрөгийг Хас банкнаас цалингаа барьцаалж зээлсэн. Дутуу мөнгө 10 сая төгрөгийг банкнаас Б. Болор-Эрдэнийн нэр дээр зээлж авсан. Энэ мөнгийг тусгай зөвшөөрөл худалдан авахад зориулсан тул Их тавт ХХК төлсөн гэсэн байна. Энэ нь худал хуурмаг гэдэг нь тодорхой байна. Үнэхээр өөрийн мөнгө болох 20 сая төгрөгөөр худалдаж аваагүй харин миний мөнгөөр худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл ХААН БАНК-наас миний байрыг барьцаанд тавьж 2018 оны 04 дүгээр сарны 18-ны өдөр зээлсэн мөнгийг 2017 онд эмчид шилжүүлсэн байх нь хэр үнэн үндэслэлтэй байгаа нь харагдаж байна.

Миний компани, би 50% - ын хувьцаа эзэмшигч гэж өөрөө хэлээд байгаа боловч Эрүүл мэндийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож байсан талаархи мэдээллийг шүүхийн байгууллагад урьд нь илгээсэн. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 24 ны өдрийг хүртэлх хугацаанд гийн БОЭТ-ийн дотрын тасагт ажиллаж байсан хугацааны цагийн бүртгэл, жижүүр эмчийн бүртгэл, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын бүртгэл, Солонгос улсад 2017 оны 12 сараас 2018 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэлх цаг хугацааны байдлаас хэрхэн ажиллаж байсан нь нотлогдох байх.

Шүүхийн байгууллагад гийн Их тавт эмнэлэгт ажиллаж байсан гэх хийгдсэн ажлын 1 жилийн тайланг хүргүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх нийт 573 өвчний түүхэнд 4032 ор хоногийн үзлэг хийгдсэн үүнээс М. Энхтуяа нь 499 үзлэг буюу 10.6 % -ийн ажлыг гүйцэтгэсэн.

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлтэнд: Их тавт ХХК нь ганц гишүүнтэй гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авчихсан байна. Уг нь 2 гишүүнтэй байна, захирал нь байна гээд дүрэм журмаа хоёулаад батлаад бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн байсан юм гэжээ. Иймд яг хуулийн дагуу байгуулсан гэрээ дүрэм журмыг өөрөө гаргах байх. Миний ээжийн нас барсныг далимдуулж гэсэн байна. Би бас эхтэй эцэгтэй байсан хүн. Хүний нийгэмд хүнээ алдсан ёс зүйгүй авир гаргах сэтгэл зүй надад байхгүй. 2017 оны 5 сараас 2017 оны 6 сарын 17 хүртэлх 1 сарын хугацаанд, мөн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 1 сарын хугацааны хооронд гэрээ хэлэлцээр хийх боломж бололцоо хангалттай байсан. нь чи хий өөрөө хий, надад зав байхгүй би чадахгүй, амжихгүй хуралтай, жижүүртэй сургалттай гэсэн байдлыг өөрөө бий болгосноор ийм байдалд хүрсэн. Энэ хугацаанд өөрөө ирэхгүй байгаа талаархи тухайн үеийн утасны мэдээлэл надад хадгалагдаж байна.

Эрүүл мэндиийн тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн дагуу Их тавт эмнэлэг эрүүл мэндийн тусламж үлчилгээг үзүүлж байгаа. 2018 оны 8 сард магадлан итгэмжпэлийн хугацааг 2018 - 2021 хооронд 3 жилийн хугацаагаар сунгуулан ажилласан. 2019 оны эхний 11 сарын байдлаар Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шалгалт 13 удаа хийгдсэн.

Их тавт эмнэлгийн 50 % -ийн хувьцаа эзэмжигч гэж байгаа бол нь Компанийн тухай хууль, Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламжийн тухай хуулийн хүрээнд эмнэлгийн үйл ажилллагаанд оролцох үүрэгтэй, хариуцлагатай байх ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаанд хөндлөнгийн хүний, ашиг харсан хүний байдлаар оролцож эмнэлгийн үйл ажиллагаанд оролцож байгаа эмч, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнийг үл тоомсорлон хандаж байгаа нь ёс зүйгүй авир зан юм. Одоо ч манай хамт олон БОЭТ-ийн дотрын тасгаар өөрийгөө болон эцэг эх ах дүүгээ ч хэвтэн эмчлүүлэх байдлаас зүрхшээж, айдастай байна. Тасгийн эрхлэгчийн албан тушаалыг 2019 оны 4 сард хүлээн авсан. Энэ байдал нь өвчтөн үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж хувийн ашиг сонирхлыг улсын эмнэлэгт үзүүлэх хандлага гарч байна.

Америкт суралцаж байгаа хүүгийн сургалтын төлбөрт хэрэглэнэ гэж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн банкаар дамжуулан 9.676.800 төгрөг авсан үүнийгээ одоо болохоор эмчид өгсөн гэх, тэгсэн хирнээ 50 % -ийн хувьцаа эзэмшигч би өөрөө мөн гээд байгаа нь илтэд худал хуурмагийн шинжтэй байна. М. Энхтуяа нь Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа өөрийн хүргэн болох Бат-Өлзий овогтой Баасанбатад мөнгө зээлдүүлээч гэж гуйсан. Иймд 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Бат-Өлзий овогтой Баасанбатад 3.000.000 / гурван сая төгрөгийг / өөрийн данснаас шилжүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Энэ 3.000 000 / гурван сая / төгрөгөө би цаашид нэхэмжлэх болно. нь өөрөө авахаа мэдэх боловч энэ хамт олон яаж байгаа талаар нэг ч удаа сэтгэл гарган асууж байгаагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: би Их тавт ХХК ийг худалдах тухай саналыг 2017 онд хэд хэдэн эмч нарт тавьсан. Тэдний дотроос эмч миний саналыг хүлээн авсан бөгөөд хэсэг хугацааны дараа эмчтэй ирсэн. Тэгээд тэр хоёр хамт ирээд бид хоёр таны компанийг авъя бид хоёр хамтарч ажиллах юм гэсэн. Би та 2 эхлээд намайг байгаа дээр ажиллаад үз. Болж байвал авдаа гээд 110,0 сая төгрөгөөр зарах саналаа хэлэхэд хоёр ярилцаад 90,0 саяар авна гэхээр би зөвшөөрөөд намайг компаний захирлаар ажиллаж байх үед эмнэлгийг ажиллуулж үйл ажиллагааны орлогоос төлж эхэлье гэж тохирсон. Манай эмнэлэг хэвийн ажиллаж байсан ба 30,0 сая орчим төгрөгийг үйл ажиллагааны орлогоос төлөөд дараа нь тэр хоёр тус бүрдээ 20,0 сая төгрөг нийт 40,0 сая төгрөг төлсөн. Орлогоос төлсөн 30,0 сая төгрөгтэй нийлээд 70,0 сая төгрөг болсон. Тэгээд Их тавткомпанийг шилжүүлж өгсөн. Нотариат дээр хүрээд ир гэхээр нь очсон. Харин шилжүүлэх үед Б.Болор Эрдэнэ яагаад ганцаараа ирсэн тухайд би их сонирхоогүй ноцтой зүйл бодоогүй. Б.Болор Эрдэнэ эмч эмчийг одоохон ирнэ гээд байсан.

Нилээд хүлээж байгаад би дотроо эмч улсын эмнэлэгт ажиллаж байгаа болохоор болохгүй юм болов уу гэж бодоод чамд шилжүүлээд өгчихье та хоёр дараа нь хурлаа хийгээд хувиа тогтоодог юм байгаа биз гээд компанийг шилжүүлж өгсөн. Тэгээд энэ 2 юу болсныг мэдэхгүй.

Үлдсэн 20,0 сая төгрөгийг захирлаар ажиллаж байгаа болохоор нь эс хэд хэдэн удаа нэхсэн боловч Та мөнгөөр яах гээд байгаа юм бэ гээд өгөөгүй эмчид хэл гэсэн. д хэлэхэд мэднэ гээд өгөөгүй. Тэгээд сүүлдээ энэ 2 маргаантай байх шиг сонсогдсон. Гэтэл гэнэт шүүх намайг гэрчээр дуудсан. Тэгснээ одоо бүр хариуцагч гэдэг хүн болгочихлоо. Би маш их гайхаж байна. Хүнээс юм авчихаад мөнгийг нь бүрэн төлж дуусаагүй байж яагаад хүнийг шүүхээр дуудуулдаг юм бэ.

, Б.Болор -Эрдэнэ хоёр хоёулаа 50, 50 хувиар мөнгө гаргаад авъя гэж тохирсон гэдгийг би сайн мэдэж байна. Мөнгийг нь хоёулангаас нь авсан. Үлдсэн мөнгөө хоёулангаас нь л авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь тай хамтран ажиллахаар тохиролцон Их тавт ХХК-ний эмнэлгийг ажиллуулж байхдаа түүний хувийн хүсэлтийн дагуу ХААН банкинд өөрийн өмчлөлийн Ү-2101010553 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ХААН банкны Говил баг дахь салбар тооцооны төвөөс /гийн дагуу түүний таньдаг захирал / 10.000.000 / арван сая / төгрөгний зээл авч түүнд өгсөн. Банкны өмнө хүлээсэн үүргийн дагуу 2018 оны 04 сарын 16-наас өнөөдрийг хүртэл / 2020 оны 1 сар / нийт зээлд 8,029,935 / найман сая хорин есөн мянга есөн зуун гучин таван / төгрөг, хүүд нь 2,670,064 / хоёр сая зургаан зуун далан мянга жаран дөрвөн/ төгрөгийг төлсөн байна.

Уг зээлийн мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээндээ зориулсан. Компанийн үйл ажиллагаанд оруулаагүй юм. Банк гэрээ байгуулахдаа зээлийн зориулалтыг асуусан ба бизнес хийнэ гэж зорилгоо бичиж авсан тул Их тавт ХХК-ны данснаас зээлийн төлөлтийг сар бүр шууд авдаг юм. Иймд компанийн үйл ажиллагаанд уг мөнгө зарцуулагдаагүй хувьдаа хэрэглэсэн тухайн үед уг мөнгийг зээлж авч эргүүлж төлнө гэсэн тохиролцоотойгоор авсан тул зээлийн /10.000.000 / арван сая / төгрөг түүний хүү 2.768.043 /хоёр сая долоон зуун жаран найман / төгрөг нийт 12.768.043 / арван хоёр сая долоон зуун жаран найман мянга дөчин гурван / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Их тавт ХХК, нарт холбогдуулан болон нарыг Их тавт ХХК-ийг тавь,тавин хувиар худалдаж авсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч 12,768,043 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нь миний бие ЭМЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмчтэй Их тавт ХХК-ний дотрын эмнэлгийг хамтран ажиллуулахаар тохиролцож 2017 оноос үйл ажилллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл нь намайг илтэд гадуурхаж чиний хувь оролцоо байхгүй, өөр эмч хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулна гэж яриад, улмаар зээлээ төл гэж 20.0 сая төгрөг надтай ярилцахгүй дансанд минь шилжүүлсэн. Их тавт ХХК нь ганц гишүүнтэй гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Уг нь 2 гишүүнтэй байна, захирал нь байна гэж дүрмээ баталсан. Энэ компанид оруулбал зохих хувь хөрөнгөө оруулсан, үйл ажиллагаанд нь ч оролцоод явж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Их тавт ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, тай 2017 оны 5 сард худалдан авах тухай аман яриа хийсэн. худалдаж авахдаа тухайн үеийн үнийн дүнгээр 20 сая төгрөгийг тус бүр өөрөө, өөрсдөө гаргаж худалдаж байгаа компанийн захирал т шилжүүлсэн.Их тавт ХХК эмнэлгийн үйл ажиллагааг явуулахдаа хамтарч ажилlаад, хоёулаа ажлаасаа гарна гэж тохиролцсон боловч ажлаасаа гараагүй, мөн ажлаа хангалттай хийдэггүй, ажлаа хийхийг шаардахад би ямар ч завгүй, надгүй шийд, би жижүүртэй, би хуралтай, би Жайка олон улсын байгууллагын сургалттай гэсэн байдлаар өнгөрөөдөг тул сүүлдээ асуух, утсаар ярих хэрэггүй юм байна, хүний ажилд садаа төвөг болж байгаа юм байна гэж би өөрөө бодох болсон, Их тавт эмнэлэгт нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх нийт 573 өвчний түүхэнд 4032 ор хоногийн үзлэг хийгдсэн үүнээс нь 499 үзлэг буюу 10.6 % -ийн ажлыг гүйцэтгэсэн байна гэж тайлбарлаж байна.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах,худалдан авах гэрээгээр Их тавт компаны хувьцаа эзэмшигч нь тус компанийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 1186 ширхэг хувьцааг д 1,186,000 төгрөгөөр худалдсан байх ба /хх-68/, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр компанийн үйл ажиллагааны чиглэл, компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт зэргийг дүрэмд тусгаж, мөн өдрийн 02 тоот шийдвэрээр Их тавт ХХК-ний дүрмийг баталж, үүсгэн байгуулагч гарын үсэг зурсан байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтаас үзвэл Их тавт ХХК-ний удирдлага нь болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нь Их тавт ХХК-ийг 2017 оны 05 сарын 15-наас 2017 оны 7 сарын 17-ны хооронд 2 сарын туршид худалдах, худалдан авах талаар д олон удаа хэлсэн. Чи өөрөө хий, би ямар ч завгүй байна, надгүй хийчих гэсэн өөрийнх нь хүсэлтийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус компаний эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа , нар хамт ирээд бид 2 танай компаныг авъя, хамтарч ажиллах гэсэн юм. Тэгээд 90 саяар авна гэхээр нь зөвшөөрөөд намайг комданийн захирлаар ажиллаж байх үед эмнэлгийг ажиллуулж үйл ажиллагааны орлогоос төлж эхэлье гэж тохирсон. Манай эмнэлэг хэвийн ажиллаж байсан ба 30.0 сая орчим төгрөгийг үйл ажиллагааны орлогоос төлөөд дараа нь тэр хоёр тус бүрдээ 20.0 сая төгрөг нийт 40.0 сая төгрөг төлсөн. Орлогоос төлсөн 30 сая төгрөгтэй нийлээд 70.0 сая төгрөг болсон. Тэгээд Их тавт компанийг шилжүүлж өгсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь аас түүний Их тавт ХХК-ийг 90 сая төгрөгөөр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагааг хамтран явуулахаар харилцсан тохиролцсон байх бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа эхлэн явуулж, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Их тавт ХХК-ийг Б.Болор-Эрдэний нэр дээр шилжүүлэх хүртэл үйл ажиллагааны орлогоос 30.0 сая төгрөг, 20.0 сая төгрөг, 20.0 сая төгрөг тус тус төлж нийт 70,0 сая төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин Их тавт ХХК-ний хувьцаа шилжүүлэн авах үедээ хариуцагч нь нэхэмжлэгч г оролцуулахгүйгээр тус компанийн захирал ын 1000 төгрөний үнэ бүхий 1186 ширхэг буюу нийт 1,186,000 төгрөгийн хувьцааг хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч г хүчин чармайлт гаргаагүй, эмнэлэгийн үйл ажиллагаанд оролцоогүй, дуудахаар ирэхгүй байсан гэж буруутгаж байна.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах талаар тохиролцсон хийгээд нэхэмжлэгчийг ажиллаж байсан болохыг үгүйсгээгүй бөгөөд гийн Их тавт эмнэлэгт ажиллаж байсан гэх нэг жилийн хийгдсэн ажлын тайланг хүргүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 573 өвчтөний түүхэнд 4702 ор хоногийн үзлэг хийгдсэн үүнээс нь 499 үзлэг буюу 10.6 %-ийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн Их тавт ХХК нь гийн 2018 оны 3 сараас 2019 оны 9 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан байх ба, Их тавт ХХК-н 407001424 тоот төгрөгийн дансыг д 2-р зэрэглэлийн гарын үсэг зурах эрхийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгож, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 23 тоот албан бичгээр хассан байгаа нь нь Их тавт ХХК-ийг Б.Болор-Эрдэнийн хамт худалдан авч хамтран ажиллаж байсныг баталж байна. Мөн хариуцагч нь гийн 20 сая төгрөгийг буцааж өгсөн гэж байгаа бол нэхэмжлэгч нь ашиг 20.0 сая төгрөгийг зээлээ төл гэж өгсөн. 2019 оны 7,8,9 сарын цалин 300 мянган төгрөний цалин авсан гэж тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгч тай хамтран ажиллахаар харилцан тохиролцож Их тавт ХХК-ийн эмнэлгийг ажиллуулж байхдаа түүний хувийн хүсэлтийн дагуу ХААН банкнаас өөрийн өмчлөлийн Ү-2101010553 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 сая төгрөгний зээл авч өгсөн гэж 12.768.043 төгрөг нэхэмжилж байна / хх-107-р хуудас /.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр бид 2 Их тавт ХХК-ийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 90.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод одоогийн байдлаар 70.0 сая төгрөгийг төлөөд байгаа. Эхний удаа 40.0 сая төгрөгийн урьдчилгааг төлөх шаардлагатай байсан тул үүний 50% болох 20.0 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд би өөрөө 12.8 сая төгрөгийг Хас банкнаас цалингаа барьцаалан зээлсэн, дутуу 10.0 сая төгрөгийг Б.Болор-Эрдэний нэр дээр зээлж авсан, энэ мөнгийг би тусгай зөвшөөрөл худалдан авахад зориулж авсан тул Их тавт ХХК төлсөн. Учир нь би Их тавт ХХК-нд хөрөнгө оруулж, бас цалингүй ажиллаж байсан учраас надад олговол зохих цалингаар уг зээлийг компани төлж байгаа. Тийм учраас Б.Болор-Эрдэнийн нэхсэн 12.768.043 төгрөгийг би төлөх ёсгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Их тавт ХХК болон нар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банк ХХК-аас 10,000,000 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх бөгөөд зээлийн барьцаанд *******,*******, Уурхайчин баг, ДГТ 2 дугаар байр 98 тоот 36 метр квадрат талбайтай, 000380175 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101010553 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан байна.

Хариуцагч нь дээрх зээлийг нэхэмжлэгч д авч өгсөн гэж тайлбарлаж байгаа байгаа боловч, зээлийн зориулалт нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор авсан, зээлийн эргэн төлөлтийг Их тавт ХХК төлдөг, зээлийг гэрээг Их тавт ХХК, нар байгуулж, зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч хариуцах үндэсгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь хамтарч худалдан авахаар нэхэмжлэгч тай тохиролцсон атлаа түүнд мэдэгдэхгүйгээр компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Өөрөөр хэлбэл , нар нь Их тавт ХХК-ийн хамтран өмчлөгч болсон тул Иргэний хуулийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д зааснаар нь гийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй Их тавт ХХК-ийг нэр дээрээ шилжүүлэн авсан явдалд буруугүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,108 дугаар зүйлийн 108.4,108.5-д заасныг баримтлан , нар нь Их тавт ХХК-нийг 50,50 хувиар худалдаж авсан болохыг тогтоож, хариуцагч д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч гаас 12,768,043 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174,238 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН