Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 139/ШШ2019/00398

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 139/ШШ2019/00398

******* аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн ******* сумын 6-р баг *******ы 5-5 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ЗЮ*******/-ын нэхэмжлэлтэй,

******* аймгийн ******* , газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 сарын 20ы өдөр хүлээн авч, 2019 оны 6 сарын 27ы өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., хариуцагчийн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* би 2004 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш аймгийн ******* , , газарт жижүүр, жолоочоор ажиллаж байгаад 2007 оноос нярав, жолоочийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Гэтэл энэ оны 01 дүгээр сараас газрын дарга Ц. нь намайг ардчилсан намын хүн гэж хавчих болсон. Би ямар ч намын харьяалалгүй, дэмжигч бус хүн, Хуульд зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж, ажиллаж ирсэн төрийн албан хаагч. Би хууль бус үйлдлийг нь эсэргүүцэж, саналаа шударгаар нягтлан болон даргадаа хэлсний төлөө ингэж хавчигдах болсон. Намайг эрүүл мэндийн байдлаас шалтгаалан (сахар ихэсч, даралт өсөөд) эмнэлгийн магадлагаагаар эмчилгээ хийлгэж, акттай байх хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/10 тоот М.*******ыг ажлаас халах тухай гэсэн газрын даргын тушаал гаргаж ажлаас халжээ. Уг тушаалыг намайг актны хугацаа дуусч, 05 сарын 13-ны Даваа гаригт ажилдаа очиход надад гардуулж өгсөн ба би тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, МУ-ын Үндсэн хууль, Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тушаал хэмээн эс зөвшөөрч хуульд заасны дагуу хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил буюу ******* , , газрын нярав, жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь огт яригдаагүй асуудлыг үндэслэл болгон гүтгэж байна. Эмнэлгийн магадлагаа нь засвартай өөрөөр хэлбэл 2019 оны 05 сарын 6-ны өдрийг 2019 оны 05 дугаар сарын 3-ны өдөр болгон зассан, Ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй, Эмнэлэгийн магадлагаа 5 хоногоос хэтэрвэл лист бичигдэх ёстой байтал одоогоор ажил олгогчид ирсэн лист байхгүй. Иймд эрүүл мэндийн шатлгаантай байсан нь худлаа, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. М.******* нь өвчтэй байсан гэх хугацаа буюу 2019 оны 05 сарын 3-13-ны өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. М.*******т 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой газрын дэргэдэх Бүрдийн уянга хүүхдийн зуслангийн барилга байгууламжийн зураг авч ирэх үүрэг даалгавар өгч явуулсан боловч, 2019 оны 01 сарын 11,12,14-ний өдрүүдэд удирдлагаас чөлөө зөвшөөрөл авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасдаж, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, сахилгын зөрчил гарган, 2019 оны 01 дүгээр сарын 14-ий өдрийн газрын даргын Б/03 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан болно. Байгууллагын Дотоод хяналт, шалгалтын нэгжээс жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газрын даргаар дотоод хяналт, шалгалт зохион байгуулах удирдамж батлуулан, дүнг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар хуралдаанд танилцуулж, 2 дугаар сард ажлын 6 хоног, 3 дугаар сард ажлын 4 хоног тус тус ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасласан. Энэ зөрчилд нь газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халсан. М.*******ыг ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль тогтоомжинд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь ******* аймгийн ******* , газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч М.*******ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу 2019 оны 1-3 сард ажил тасалсан зөрчлийг гаргасныг байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн гэж үзэж ажлаас халсан байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан дээрхи үндэслэл нь хэрэгт цугларсан Дотоод хяналт шалгалт зохион байгуулах удирдамж, Албан хаагчдын 2019 оны 01-03 дугаар сарын цагийн бүртгэлд хяналт шалгалт хийсэн тайлан /хх-ийн 56-58-рт/, цагийн бүртгэл /хх-ийн 59-61-рт/, Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /хх-ийн 69-73-рт/ баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажилтныг ажлаас халсан нь буруу биш байна.

Харин ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдах байтал ажлаас халсан нь буруу байна. Нэхэмжлэгчид өвчний учир эмнэлгийн магадлагаа олгосон нь гэрч Х.Хишигбатын мэдүүлгээр, тус магадлагаа хариуцагч байгууллагад 2019 оны 5 сарын 10-ны өдөр хүргэгдсэн байсан нь гэрч С.Чинбатын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Хариуцагч тал нь эмнэлгийн магадлагаа засвартай, ерөнхий эмчийн гарын үсэг тамгагүй, эмчийн магадлагаа биш лист олгогдох ёстой байсан гэж маргаж байна. Гэвч эмнэлгийн магадлагааг /хх-ийн 46-рт/ хэн, хэзээ, хэрхэн засварласан болох нь тогтоогдохгүй, ийнхүү зсварласан нь тус эмнэлгийн магадлагааг олгоогүй гэх үндэслэл болохгүй, эмнэлгийн магадлагаа дутуу буюу буруу бичигдсэн нь өвчтөний буруу биш байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн баримтаар ажил олгогч нь ажилтныг эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд ажлаас халсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 сарын 6-аас 2019 оны 5 сарын 12-ны өдрийг дуустал эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд энэ хугацаа дууссаны дараагийн ажлын өдөр буюу 2019 оны 5 сарын 13-ны өдрийн Даваа гарагт тушаалыг гардаж авсан гэх тайлбар гаргаж байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг түүнээс өмнө гардуулж өгсөн талаар баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ анх 2019 оны 6 сарын 13-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар /хх-ийн 12-13-рт/ нотлогдож байх тул хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас халагдахын өмнөх 3 сард бүтэн цалин аваагүй, ажил тасалсан үндэслэлээр цалин хасаж тооцогдсон болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч М.*******ыг ажилд томилсон тушаалаас /хх-ийн 5-рт/ цалин олгохтой холбогдох хэсэгт зааснаар тооцоход 1 сарын дундаж цалин 586381 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 27659 төгрөг болж байна. 2019 оны 5 сарын 10-наас шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл ажлын 96 хоногт ногдох олговор 2655264 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 57434 төгрөг нөхөн гаргуулж, төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 127634 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг төсвийн орлогод, 57434 төгрөгийг нэхэмжлэгч М.*******т тус тус олгож шийдвэрлэлэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн ******* *******ыг /ЗЮ*******/ ******* аймгийн ******* газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын ажилгүй байсан хугацааны олговор 2655264 /хоёр сая зургаан зуун тавин таван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч ******* аймгийн ******* газраас гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олговол зохих олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, ажил олгогч төлвөл зохих хэмжээгээр мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 57434 /тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 127634 /нэг зуун хорин долоон мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод, 57434 /тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч М.*******т тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.