Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/01493

 

 

 

 

 

 

 

 

2022 05 16 182/ШШ2022/01493

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 2182-131 тоот хаягт оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* /ХЭРД:2075377/, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Сүхбаатарын-5, Голомт банкны төв байр,

 

Хариуцагч: ******* /ХЭРД:5436796/, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай, 22 хаягт байрлах, холбогдох

 

*******, *******,******* нарын хооронд байгуулсан 2021.10.14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчингүй болгуулах,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Г216/зоорийн давхрын 68 тоот хаягт орших 12.5 мкв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэл устгахыг *******-ид даалгах, *******-иас 1 741 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, Б.Бөртэ,

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. ******* нь 2017.11.06-ны өдөр *******, Голомт банктай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Тайм тауэр хотхоны орон сууцны барилгын Г216/1-д байрлах 68 тоотод орших 12.5 мкв талбайтай гаражийг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар төлбөрийг 2017.11.12-нд 5 000 000 төгрөг, 2017.11.22-нд 20 000 000 төгрөгөөр төлөх байсан боловч төлбөр төлөх хугацаанд 2018.11.16-ны өдөр өөрчлөлт оруулснаар 2018.11.16-нд 10 000 000 төгрөг, 2018.12.16-нд 10 000 000 төгрөг, 2018.12.25-нд 5 000 000 төгрөг тус тус төлөхөөр гэрээ байгуулсан.

******* 2018.11.16-ны өдрийн гэрээнд зааснаар 2018.11.16-нд 10 000 000 төгрөг, 2018.12.20 -нд 10 000 000 төгрөгийг Голомт банкинд төлсөн байдаг.

Гэтэл Голомт банк 2021.11.01-нд гараж худалдах гэрээг цуцлан төлбөрөөс 2 500 000 төгрөгийг суутгаж, 17 500 000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж, *******,******* нарт худалдсан байна.

Иймд Голомт банк, *******,******* нарын хооронд байгуулсан гараж худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулж өгнө үү.

Учир нь ******* уг гаражийг худалдан авахаас өмнө *******-тай 2014.04.28-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 1002 дугаар байрны 2 дугаар орц 119 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг 245 259 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч 252 000 000 төгрөг төлсөн бөгөөд илүү 6 741 000 төгрөгийн төлөлттэй байдаг.

******* болон ******* нь хамтран ажиллаж, энэ хотхоныг банкны санхүүжилтээр барьсан нэхэмжлэгч *******ийг орон сууцны төлбөрт 6 741 000 төгрөг илүү төлсөн болохыг банк мэдсэн байх боломжтой тул илүү төлсөн төлбөрөөс 5000 000 төгрөгийг гаражийн төлбөрт суутгасан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл ******* нь орон сууцны төлбөрт 245 сая төгрөг төлөхөөс 252 сая төгрөг төлж 6 сая төгрөгийн илүү төлөлттэй байсан, гаражийн төлбөр 20 сая төгрөг төлсөн, Голомт банк нь орон сууцанд илүү төлсөн 6 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг гаражийг төлбөрт суутгахад гаражийн төлбөр 25 сая төгрөг төлөгдсөн гэж үзэж байна.

Иймд ******* нь гаражийн 25 сая төгрөгийг Голомт банкинд төлсөн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 250, 253 дугаар зүйлд зааснаар Голомт банк, *******,******* нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, уг гаражийн өмлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

1.2. *******, *******-тай 2014.04.28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 1002 дугаар байрны 2 дугаар орц 119 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг 245 259 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, нийт 252 000 000 төгрөг төлсөн байна. Энэ нь гэрээнд зааснаар 6 741 000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа талаар энэхүү хэргийн явцад тооцож үзэхэд мэдлээ. ******* нь илүү төлсөн 6 741 000 төгрөгөөр ашиг орлого олж ******* хохирох учиргүй гэж үзэж байна.

Иймд *******ийн орон сууцанд илүү төлсөн 6741 000 төгрөгөөс түүний Голомт банк, *******-тай 2017 онд байгуулсан 25 000 000 төгрөгөөр гараж худалдан авах гэрээний төлбөрт 5000 000 төгрөгийг Голомт банкинд суутгаж, үлдэгдэл 1 741 000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү.

Орон сууцны төлбөрт илүү төлбөр төлсөн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн, хуулийн хугацаа энд хамаарахгүй гэж үзэж байна.

1.3. ******* нь Голомт банкинд гаражийн төлбөр 25 000 000 төгрөгөөс 2018.12.20-нд 20 000 000 төгрөг төлсөн, *******-д орон сууцны төлбөрт илүү 6 741 000 төгрөг төлсөн байгаа. Иймд *******ийн *******-л илүү төлсөн 6 741 000 төгрөгөөс Голомт банк нь 5000 000 төгрөгийг суутгахад гаражийн 25 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлгүй байна.

******* нь гаражийн төлбөрийг дээрх байдлаар бүрэн төлсөн байхад 5 000 000 төгрөгийн төлбөртэй мэтээр зээлийн мэдээлэл үүсгэж, цаашид түүний зээл авах эрх ашигт нөлөөлж байгаа тул эргэлзээтэй түүх үүсгэсэн мэдээллийг устгуулахыг Голомт банкинд даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч талаас гаргаж буй эдгээр нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй, бүрэн дэмжиж байгаа тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан шаардлага үндэслэлийг татгалзаж дараах тайлбарыг гаргаж байна.

 

2.1. Голомт банк, Асар групп ХХК, ******* хооронд 2017.07.31-ний өдөр ГБ-2017/85 тоот Зээлийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээ бичгээр байгуулж, гэрээний үнийн дүнд 100 хувийн гүйцэтгэлтэй баригдсан үйлчилгээний талбай, орон сууц, 93 ширхэг дулаан зогсоолыг хүлээн авсан. Үүнээс дулаан зогсоолын нэг бүрийн үнийг 25 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд дээрх гэрээний хавсралтын 31 дүгээрт маргаж буй 68 тоот зогсоол байгаа юм.

Манай банк 68 тоот зогсоолыг дээрх гэрээгээр хүлээн авсаны дараа 2017.11.06-ны өдөр *******, *******-тай гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд гаражийн үнэ 25 000 000 төгрөг, төлбөрийг 2018.11.22-ны өдөр төлж дуусгахаар заасан хэдий ч талууд 2018.11.16-ны өдөр төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж, 2018.11.16-нд 10 сая, 2018.12.16-нд 10 сая, 2018.12.15-нд 5 сая төгрөг төлөхөөр тохиролцсон.

Гараж худалдах, худалдан авах гэрээнд ******* худалдагч авагч буюу төлбөрийг Голомт банкинд төлөх, төлбөр төлөх хугацаанд гараж банкны эзэмшилд байх, төлбөр төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээ авах, гэрээ цуцлах саналыг нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр гаргана гэж заасан байдаг.

******* нь 2018.12.20-ны байдлаар 20 сая төгрөгийг төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл 5 сая төгрөгийг төлөөгүй, төлбөрийг төлөх талаар бичгээр утсаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул 2021.11.01-нд гэрээ цуцалсан.

Гэрээнд төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заасан тул төлсөн 20 сая төгрөгөөс алданги 2 500 000 төгрөгийг суутгаж, 2021.11.01-нд 17 500 000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн.

*******, *******-ийн хооронд байгуулсан орон сууцны төлбөрт илүү төлсөн гэх төлбөрийн тухайд Голомт банкинд огт мэдэгдээгүй, банк ч энэ талаар мэдэх шаардлага байхгүй, гэрээ цуцлах мэдэгдэл өгөх үед ч ******* мэдэгдэж байгаагүй.

Голомт банк, ******* нь хамтран ажилладаг ч гэсэн бусад этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний харилцаанд тэдгээрийн төлбөр тооцоонд оролцох эрх зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч *******, *******, Голомт банктай гурвалсан гэрээнд гаражийн төлбөр 25 сая төгрөгийг худалдан авагч ******* нь Голомт банкинд төлөхөөр үүрэг хүлээсэн, харин 5 сая төгрөгийг бусад этгээдийн төлбөр тооцооноос суутгах талаар нэг ч заалт байхгүй.

******* нь үүргээ зөрчсөн тул Голомт банк гэрээнд зааснаар мэдэгдэл өгч гэрээ цуцалж, *******,******* нартай худалдах худалдах авах гэрээ байгуулсан. *******,******* нар гэрээнд зааснаар төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгсөн. Голомт банк, *******,******* нарын хооронд байгуулсан гэрээ хууль зөрчөөгүй тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй юм.

******* нь гараж худалдах худалдан авах гэрээнд зааснаар 25 сая төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан тул өмчлөгчөөр тогтоох мөн уг гаражийн гэрчилгээ гаргах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

2.2. ******* нь 2018.11.16-н өдрийн гэрээнд заасан хугацаанд 2018.12.20-нд 20 сая төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй тул 2020.12.30-ны өдөр Монгол банкны зээлийн мэдээллийн санд 5 сая төгрөгийн эргэлзээтэй төлбөрийн мэдээлэл үүсгэсэн.

Түүнтэй байгуулсан гэрээ 2021.11.01-ний өдөр цуцалсан тул үлдэлдэл төлбөргүй гэж бүртгэгдсэн байгаа.

Зээлийн мэдээллийн санд *******ийг эргэлзээтэй мэдээлэл хүргүүлэх үед гэрээний үүрэг 5 сая төгрөгийг төлөөгүй байсан, үнэн зөв мэдээлэл тул энэ мэдээллийг устгах боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан шаардлага үндэслэлийг татгалзаж дараах тайлбарыг гаргаж байна.

 

3.1. Манай компани *******тай 2014 онд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, энэ гэрээний үүргийг 2 тал биелүүлснээр дуусгавар болсон. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ггэж хуульд заасан байгаа. Гэрээнд зааснаар ******* орон сууцыг худалдаж эрхийн зөрчилгүй хөрөнгийг *******т хүлээлгэж өгч тэрээр 2014 оноос хойш эзэмшиж байгаа, энэ хугацаанаас хойш ******* нь илүү төлсөн төлбөрийн талаар компанид огт мэдэгдэж байгаагүй мөн өнөөдрийн байдлаар нэхэмжилж байгаа нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй тул илүү төлсөн 1 741 000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

 

3.2. Гаражийн төлбөрийн тухайд 3 тал гэрээ байгуулах үед ******* орон сууцны төлбөрт *******-д 6 741 000 төгрөг илүү төлсөн, уг төлбөрөөс гаражийн төлбөрөөс суутгаж тооцуулах талаар гэрээнд заагаагүй байна. ******* нь гараж болон бусад хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож Голомт банкинд шилжүүлсэн байдаг тул *******тай байгуулсан гэрээ цуцлах бусдад худалдан борлуулах эрх нь банкинд шилжсэн үзэж байна. Иймд компани 68 тоот гаражийн гэрчилгээ гаргах талаар ямар нэгэн эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Гуравдагч этгээд тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. ...Б.Батбилгүүн болон Э.Мандухай нар нь Голомт банк ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 26-хороо, Шинэ суурьшил /13312/ Хүннүгийн гудамж г216 байр 68 тоот хаяг байршилтай 12,5 мкв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн улсын бүртгэлийн газар Ү-2204108240 дугаарт Э.Мандухай,******* нарын хоёр иргэний өмч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон.

Тодруулбал, нэхэмжлэгч болох *******, хариуцагч болох ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ болон маргаан бүхий харилцааг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд миний бие маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч байсан *******-иас Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж\ өмнөх өмчлөгийн эрх дуусгавар болно гэж заасны дагуу хэлцлийн үндсэнд өмчлөх эрхийг шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ дээрх байдлыг харгалзан үзэж гуравдагч этгээд болох шударга өмчлөгчийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 


5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №82-н/68 дугаарт Гаражийн захиалгын гэрээ-ний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 83-н/68-А Гаражийн захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний хуулбар, эргэн төлөлтийн график, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлт, *******-ийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 09/000336 дугаарт Хариу хүргүлэх тухай албан тоотын хуулбар, *******-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 07/ТАХ/0037 дугаарт Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, зээлийн мэдээлэл хуулбар, *******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07/ТАХ/0077 дугаарт Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотын хариу, *******ийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай хүсэлтийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мемориалын баримт, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-14/0403 дугаарт Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, хавсралт, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ3105101996 дугаарт Орон сууцны зээлийн гэрээ-ний хуулбар, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/14/02 дугаарт Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, хавсралт, Содонвишн ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, дүрэм,2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1419 дугаарт Автомашин техникийн үнэлгээний тайлан. /хх3-15,83/

6. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Ү-2204108240 дугаарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мемориалын баримт, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мемориалын баримт, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ү-2204108240 дугаарт Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ-ний хуулбар,2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ГБ-2017/85 дугаарт Зээлийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний хуулбар, хавсралт, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ГБ-2017/85-1 дугаарт Хөрөнгө хүлээлцсэн акт. / хх73-78, 150,186-194/

 

7. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд*******, Э.Мандухай нараас гаргасан нотлох баримт: 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон Ү-2204108240 дугаарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,*******ий 1109017545 дугаарт дансны хуулга. /хх 165-169/

8. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн 182/ШЗ2022/05667 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6/4012 албан тоот, хавсралт. /хх202-203/ авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ******* -ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хэд хэдэн удаа өөрчилж байсан хэдий ч шүүх хуралдаан дээр дараахь байдлаар тайлбарлаж, энэхүү шаардлага үндэслэлээ дэмжиж оролцсон болно. /хх1,41,66,109-111, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

2. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа

2.1. ******* нь *******-тай 2014.04.28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 1002 дугаар байрны 119 тоотын 4 өрөө сууцыг 245 259 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон хэдий ч 252 000 000 төгрөгийг төлж, орон сууцны үнэд 6 741 000 төгрөгийг илүү төлсөн.

2.2. 2017.11.16-нд Голомт банк, *******-тай гараж захиалагын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Г216/1 байр, зоорийн давхрын 68 тоот хаягт орших 12.5 мкв талбайтай автозогсоолыг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээнд заасан хугацаанд буюу 2018.12.20-нд 20 000 000 төгрөг төлсөн.

2.3. Голомт банк, ******* -тай хамтран ажилладаг тул *******-ид илүү төлсөн 6 741 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг Голомт банк нь автозогсоолын төлбөрт суутгах боломжтой тул ******* нь автозогсоолын үнэ 25 000 000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэж байна.

2.4. Иймд автозогсоолын үнэ 25 000 000 төгрөгийг төлсөн байхад Голомт банк гэрээ цуцалж, бусдад худалдсан нь үндэслэлгүй тул Голомт банк, *******,******* нарын хооронд байгуулсан 68 тоот автозогсоолыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчингүй болгуулж, *******ийг уг автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг 2 хариуцагчид даалгуулах, автозогсоолын үнэ бүрэн төлөгдсөн байхад 5 000 000 төгрөгийн эргэлзээтэй зээлдэгч гэж мэдээллийн санд оруулсан мэдээлэлээ устгахыг *******-ид даалгах гэсэн шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3.1. 2017.11.06-ны өдөр ******* /гүйцэтгэгч /, ******* /захиалагч/, ******* /төлбөр авагч/ гараж захиалагын 83-н/68 тоот гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Г216/1 байр, зоорийн давхрын 68 тоот хаягт орших 12.5 мкв талбайтай автозогсоолыг ******* барьж ашиглалтад өгөх, захиалагч ******* төлбөрийг төлбөр хүлээн авагч *******-д төлөх, автозогсоолын үнэ 25 000 000 төгрөгийг хугацаа тогтоож төлөхөөр тохиролцож талууд гарын үсэг баталгаажуулсан байна. /хх6-7/

 

3.2. Гэрээний талууд дээрх гэрээний төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулахаар 2018.11.16-ны өдөр 83-н/68-а тоот нэмэлт гэрээ байгуулан захиалагч ******* автозогсоолын үнэ 25 000 000 төгрөгийг 2018.11.16-нд 10 000 000 төгрөг, 2018.12.16-нд 10 000 000 төгрөг, 2018.12.25-нд 5000 000 төгрөгийг төлөх, гэрээний бусад заалт хэвээр үргэлжлэхээр тохирчээ. /хх8-9/

 

3.3. ******* 2018.11.16-нд 10 000 000 төгрөг, 2018.12.20-нд 10 000 000 төгрөгийг *******-ид төлсөн хэдий ч ******* нь уг автозогсоолыг өөрийн өмчлөлд 2020.05.22-нд бүртгүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204108240 дугаарт бүртгүүлэн 000795019 тоот гэрчилгээ авсан байна. /хх150/

 

3.4. *******-иас *******т 2021.01.12-ны өдөр 83-н/68 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр хүргүүлж, 2021.11.01-ний өдөр түүний төлсөн 20 000 000 төгрөгөөс 2500 000 төгрөгийг суутган 17 500 000 төгрөгийг дансанд буцаан шилжүүлснээр тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан бөгөөд улмаар уг автозогсоолыг ******* нь *******,******* нартай 2021.10.14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан тэдгээрийн өмчлөлд бүртгэгдсэн байна. /хх14, 165-168/

 

3.5. Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаанд *******-ийн хүсэлтээр *******ийг 2020.12.30-ны өдрийн байдлаар 5 000 000 төгрөгийн эргэлзээтэй зээлдэгчийн ангилалд бүртгэж, 2021.09.30-ны өдрийн байдлаар үлдэгдэлгүй гэж бүртгэгдсэн байна. /хх204/

 

3.6. ******* нь *******-тай 2014.04.28-ны өдөр орон сууц захиалгын гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 1002 дугаар байрны 119 тоотын 4 өрөө сууцыг 245 259 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 252 000 000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

4. *******, *******, *******-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Г216/1 байр, зоорийн давхрын 68 тоот хаягт орших 12.5 мкв талбайтай автозогсоолыг *******ийн эзэмшилд шилжүүлэн тэрээр ашиглаж эхэлсэн, талууд төлбөр төлөх хугацааг тохирсон зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

4.1. Худалдах худалдах авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

4.2.Талуудын хооронд байгуулсан 2017.11.06-ны өдрийн гэрээний 2.2..д захиалагч буюу худалдан авагч ******* автозогсоолын үнийг 2018.11.12-нд 5 сая төгрөг, 2018.11.22-нд 20 сая төгрөгийг төлбөр хүлээн авагч *******-ийн дансанд төлөхөөр ...1.3-д гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлснөөр эзэмших эрх үүсэхээр, 3.8...д төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд өмчлөгч нь Голомт банк гэж тус тус заасан байна.

 

2018.11.16-ны өдөр 83-н/68-а дугаартай нэмэлт гэрээгээр 83-н/68 тоот гэрээний төлбөр төлөх хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2018.11.16-нд 10 сая, 2018.12.16-нд 10 сая, 2018.12.25-нд 5 сая төгрөг төлөхөөр гэрээний бусад зүйл хэсэг хэвээр үргэлжлэхээр тохирч талууд баталгаажуулсан байна.

 

4.3.Талуудын байгуулсан 83-н/68, нэмэлт өөрчлөлт оруулсан 83-н/68-а дугаартай гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан нь тухайн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

4.4. Худалдан авагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 20 000 000 төгрөгийг 83-н/68-а тоот гэрээнд зааснаар 2018.11.16, 2018.12.20-нд тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн бодит нөхцөл байдал гэж үзнэ.

 

4.5. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д ... Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заажээ.

 

4.6. Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байхад үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

4.7. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хэдий ч уг үүргийн хувьд талаас дээш хувийг гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хохирол арилгуулах, анз төлүүлэх, гэм хорыг арилгуулах зэрэг шаардлага гаргах аргаар эрхээ хамгаалуулах боломжтой байхад ******* талуудын байгуулсан гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

4.8. Гэтэл нэхэмжлэгч тал *******-ийн 2017.11.06-ны өдөр *******, *******, Голомт банк ХК гараж захиалагын 83-н/68 тоот гэрээнээс татгалзсантай холбогдуулан шаардлага гаргаагүй бөгөөд харин *******, *******,******* нарын хооронд байгуулсан 2021.10.14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 250, 253 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчингүй болгох гэж шаардлага гаргасан байна.

 

4.9. ******* уг автозогсоолыг өөрийн өмчлөлд 2020.05.22-нд бүртгүүлж, улмаар *******,******* нартай 2021.10.14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч нар нь гэрээнд заасан төлбөрийг төлснөөр тэдгээрийн өмчлөлд эд хөрөнгө шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

 

4.10. *******, *******,******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч талын гаргасан шаардлага буюу Иргэний хуулийн 250, 253 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.

 

4.11. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1...Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар *******, *******,******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

5. *******, *******-ийн хооронд 2014.04.28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 1002 дугаар байрны 119 тоотын 4 өрөө сууцыг 245 259 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч бөгөөд ******* 252 000 000 төгрөг төлжээ.

 

5.1. ******* нь орон сууцны үнэд илүү төлсөн 6 741 000 сая төгрөгийг *******, ******* нартай байгуулсан 3 талт гэрээний үнэ болох 25 000 000 төгрөгөөс *******, *******-ийн хооронд байгуулсан 2014.04.28-ны өдөр орон сууц захиалгын гэрээний үнэд илүү төлсөн 6 741 000 төгрөгний 5 000 000 төгрөгийг тооцож, суутгах талаар заагаагүй байх бөгөөд 3 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018.11.16-ны өдрийн гэрээнд мөн энэ талаар тусгаагүй байна.

 

5.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ.

 

5.3. Иймд нэхэмжлэгч ******* нь 2017.11.06-ны өдрийн гэрээгээр төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Г216/зоорийн давхрын 68 тоот хаягт орших 12.5 мкв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргах эрхгүй байна.

 

6. ******* нь *******-ийн хооронд 2014.04.28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж ******* нь орон сууцны үнэд 6 741 000 төгрөг илүү төлсөн тухайд дүгнэсэн. Уг гэрээний талууд хэн аль нь хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх бөгөөд гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

6.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

6.2. Нэхэмжлэгч ******* нь хуульд заасан дээрх хугацаанд хариуцагч талд шаардлага гаргаж байгаагүй бөгөөд харин энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцож үзэхэд илүү төлөгдсөн болохыг мэдсэн гэх тайлбар гаргаж байгаа нь уг хугацааг сэргээх хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй байна. Түүнчлэн илүү төлсөн 6 741 000 төгрөгөөс гаражийн төлбөрт 5 000 000 төгрөгийг суутгагдаж, үлдэх 1 741 000 төгрөг нэхэмжилнэ гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна.

 

7. *******, *******, ******* нарын хооронд байгуулсан 2017.11.16-ны өдрийн гэрээнд нэмэлт оруулсан 2018.11.06-ны өдрийн төлбөр төлөх хугацаанд оруулсан өөрчлөлтөөр тэрээр 2018.12.25-ны өдрийн байдлаар төлбөрийг бүрэн төлж дуусгахаар талууд тохиролцсон хэдий ч ******* нь 2018.12.20- нд 20 000 000 төгрөг төлж, 2020.12.30-ны өдрийн байдлаар 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

 

7.2. ******* нь *******аас уг гэрээний үлдэгдэл төлбөр 5000 000 төгрөгийг төлбөрийн үлдэгдэл гэх утгаар 2020.12.30-ны өдөр Зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

7.3. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7.зээл, төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн хэмжээ, хүлээгдэж байгаа хэвийн зээл, төлбөрийн дүн; 22 дугаар зүйлийн 22.2.2.зээлийн мэдээлэлд хууль бусаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байвал энэ талаар хуулийн байгууллагад нэн даруй мэдэгдэх гэж заажээ.

7.4. *******, *******, ******* нарын хооронд байгуулсан 2018.11.16-ны өдрийн гэрээнд зааснаар ******* нь 2020.12.30-ны өдрийн байдлаар 5 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний төлбөрийн үлдэгдлийг мэдээллийн санд оруулсан мэдээллийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул уг мэдээллийг устгахыг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

8. Хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргах үүрэгтэй бөгөөд энэхүү эрх үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс танилцуулсан болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж тэмдэгтийн хураамжид нийт 655,375 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч *******, *******-д холбогдох *******, *******,******* нарын хооронд байгуулсан 2021.10.14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчингүй болгуулах,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Г216/зоорийн давхрын 68 тоот хаягт орших 12.5 мкв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэл устгахыг *******-ид даалгах, *******-иас 1 741 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН