Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/01148

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2020/01148

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин, *******,*******,*******,*******/-т холбогдох

4,714,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай дүү БНПУ-руу ажлын гэрээгээр явах гэж байгаа бөгөөд хамт 40 хүн явах тул бүгдийг нь танайд амь даатгалд хамруулъя гэсний дагуу манай байгууллагаас 40 ширхэг гэрээт баталгааг өгсөн. Гэтэл нөгөө даатгуулагчдаас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө аваад, манай компанид мөнгө дутуу тушааж байгууллага харилцагч хоёрын дунд маргаан үүсгээд байна. Иймд 40 ширхэг баталгаанаас 2,326,000 төгрөгний тооцоог хийгээд 17 хүний 4,440,000 төгрөг төлж Монгол даатгал ХК-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХК нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: ******* нь 2019 оны 10-дын үеэр дүү н.Ганзориг нь Польш улс руу 40 хүнтэй хамт явах гэж байгаа тул танайхаар даатгал хийлгэе гэсэн хүсэлт тавьсныг нь даатгалын төлөөлөгч, мэргэшсэн ажилтан гэдгээр нь итгэж 40 ширхэг гадаадад зорчигчийн даатгалыг гэрээний үнэт цаасыг түүнд олгосон. Энэ гэрээ нь 100 ам долларын даатгалын хураамж бүхий үнэт цаас юм. Нийт 40 гэрээний хураамжийн дүн /40*272 360/ 10,894,400 төгрөг болно. ******* энэ даатгалыг манай зуучлагчаар хийснээр 15 хувийн урамшуулал авахаар тохирсон. Гэтэл 40 гэрээнээс 15 нь буцаж ирсэн ба 25 нь ирээгүй. Буцаж ирээгүй 25 гэрээний /25*272 360/ даатгалын хураамжийн дүн 6,809,000 төгрөг болно. ******* нь манайд 2 удаа нийтдээ 1,846,000 төгрөг төлсөн ба үүний 15 хувийн урамшуулал нь 276 900 төгрөг болно. Үүнээс хуульд зааснаар хувь хүний орлогын албан татвар 10 хувь болох 27,690 төгрөгийг суутгаж түүнд 248,940 төгрөг олгох ёстой тул энэ дүнг тооцвол /1 846 000+248 940/ ******* манайтай 2,094,940 төгрөгийн тооцоо хийсэн хэрэг. Эдгээрийн тооцож үзэхэд *******гийн үлдэгдэл тооцоо /6 809 000-2 094 940/ 4,714,060 төгрөг болно. Өмнө нэхэмжилсэн дүн 4,440,000 төгрөгийг хасвал манайх 274,060 төгрөгийг дутуу нэхэмжилсэн байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа 274,060 төгрөгөөр нэмэгдүүлж байна /УТХ 8872/ гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ 40 хүний амь даатгалд хамруулсан эсэхийг мэдэхгүй, миний таньдаг эмэгтэй ийн төрсөн дүү нь Польш улс руу ажлын гэрээгээр хүмүүс авч явна чи Монгол даатгалаас амь даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гээд байхаар нь тус даатгалын компаний менежер *******т хэлээд 40 ширхэг баталгаа өгч явуулсан байдаг юм. Би энэ даатгалын баталгааны дундаас нэг ч төгрөг авч хэрэглээгүй бөгөөд Улаанбаатар хот руу явуулсан 40 ширхэг баталгааны хуудсыг ганцаараа өгч явуулаагүй, даатгалын компаний менежер ******* ч хамт скочирдож өгч явуулж байсан шүү дээ. Би энэ компанид ажилладаггүй бөгөөд хэрвээ ямар нэгэн эрсдэл үүсэхийг ******* сайн мэдэж хариуцах ёстой. Тиймээс одоо Монгол даатгалаас *******ийн цалингаас тус мөнгийг суутгаж байгаа байх бөгөөд давхар надаас нэхэмжлэх ёсгүй. Мөн ******* нь Улаанбаатар хот руу дээрх амь даатгалын баталгааг гэдэг хүнрүү явуулснаа сайн мэдэж байгаа тул ийн ээж болон түүний эгч ийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар тохиролцож байгаа учраас энэ нэхэмжлээд байгаа 4,440,000 төгрөгийг би хариуцахгүй. Монгол даатгал ХК-ын менежер ******* нь компанидаа учруулсан хохирлоо өөрийн цалингаас суутгуулж байгаа юм чинь ээс газрыг нь өөрийн эзэмшилд авах талаараа хэлсэн гэсэн тиймээс нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзах тухай надад ярьсан. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан нэмэлт хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсан 4,440,000 төгрөг гээд байгаа мөнгийг би хариуцахгүй, би жинхэнэ хариуцагч биш. Монгол даатгал компаний захирал Ш.Мөнхбатаас 40 ширхэг гэрээт баталгааны хуудсыг би гардаж аваагүй. Гэтэл энэ нэхэмжлэлд намайг авсан мэтээр бичсэн байна, Ш.Мөнхбат нь менежер *******т өгсөн. Тус гэрээт даатгалын хуудсыг ******* эх загварыг нь өөрийн гараар бичээд надаас даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гэээд гуйсан ийн дүү ийн РС хаягруу шилжүүлсэн байдаг. Мөн миний РС хаяг руу надруу ингээд шилжүүлсэн гээд явууулсан баримт нь байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 40 ширхэг гэрээт баталгааг тэр даатгуулагч нараас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө авсан гэснийг би огт мэдэхгүй. Харин энэ талаар анх зааврыг нь бичиж өгсөн ******* сайн мэдэж байгаа байх. Хэдэн төгрөгөөр хэрхэн тооцоо хийх талаар ******* нь Ш.Мөнхбаттай ярьж тохиролцсоны үндсэн дээр руу Улаанбаатар хот руу таксигаар явуулсан. Харин тэр гэрээт баталгааны хуудаснуудыг надад гардуулж өгөөгүй, ******* өөрийн гараар скочирдоод руу шилжүүлэхэд нь би хамт байсан нь үнэн. Мөн нэхэмжлэгч Ш.Мөнхбат нь 40 ширхэг гэрээт баталгааг өөрийн компаны менежер *******т өгсөн болохоос надад гардуулж өгөөгүй байх тул хариуцагчаар *******ийг татах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Би энэ компаны гэрээт баталгааны хуудсыг би дур мэдэн бусдад өгч зааварчилгаа өгөх эрхтэй субьект биш учраас менежер ******* энэ талын эрсдлийг хариуцаж шилжүүлсэн болов уу гэж бодож байна. Тиймээс Ш.Мөнхбат нь тус гэрээт баталгааг *******т өгсөн байх. Иймд нэхэмжлжлийн шаардлагад дурьдсан 4,440,000 төгрөгийг хариуцах жинхэнэ хариуцагч биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч *******гээс даатгалын баталгааны үнэ 4,714,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа......Хариуцагч ******* нь Польш улс руу 40 хүн явах тул бүгдийг нь танайд амь даатгалд хамруулъя гэсний дагуу 40 ширхэг гэрээт баталгааг *******д өгсөн. Гэтэл нөгөө даатгуулагчдаас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө аваад манай компанид дутуу тушааж байгууллагыг хохироосон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, Монгол даатгал ХКомпанийн захирал Ш.Мөнхбатаас 40 ширхэг гэрээт баталгааны хуудсыг гардаж аваагүй, эх загварыг нь ******* өөрийн гараар бичээд надаас даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гэж гуйсан. 40 ширхэг гэрээт баталгааг тэр даатгуулагч нараас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө авсан гэдгийг би огт мэдэхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компаниас Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын 850059051-850059090 дугаартай 40 ширхэг даатгалын гэрээт баталгааг Польш улс руу явах хүмүүстэй гэрээ хийж хураамжийг эргэж төлөхөөр тохиролцон хүлээн авсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээ байгуулагдсан байна.

Гэвч хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Миний бие ******* нь 2019 оны 12 сард Монгол даатгалын салбарт захирал Ш.Мөнхбат, нягтлан бодогч Г.Мөнхзаяа нараас 40 ширхэг даатгалын баталгаа авч Улаанбаатар хот руу Ж.Ганзориг, н.Элдэв-Очир нарт явуулж даатгалын мөнгө 2,360,000 төгрөг нягтлан бодогч *******д тушаасан нь үнэн болно гэсэн баримтыг үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд энэхүү баримтыг няцаахгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа Миний таньдаг эмэгтэй ийн төрсөн дүү нь Польш улс руу ажлын гэрээгээр хүмүүс авч явна, чи Монгол даатгал ХК-аас амь даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гээд байхаар нь тус компаны менежер Н.Энхтунгалагт хэлээд 40 ширхэг баталгаа өгч явуулсан байдаг юм гэжээ.

Нэхэмжлэгч нь ******* нь 2019 оны 10 сарын үед дүү Ж.Ганзориг нь Польш улс руу 40 хүнтэй хамт явах гэж байгаа тул танайхаар даатгал хийлгэе гэж хүсэлт тавьсаныг нь даатгалын төлөөлөгч, мэргэшсэн ажилтан гэдгээр нь итгэж 40 ширхэг гадаадад зорчигчын даатгалын гэрээний үнэт цаасыг түүнд олгосон. Энэ гэрээ нь 100 ам.долларын даатгалын хураамж бүхий үнэт цаас юм. Нийт 40 гэрээний хураамжийн үнэ / 40х272.360/ 10,894,400 төгрөг болно. ******* энэ даатгалыг манай зуучлагчаар хийснээр 15 хувийн урамшуулал авахаар тохирсон. Гэтэл 40 гэрээнээс 15 нь буцаж ирсэн ба 25 нь ирээгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч *******д 2019 оны 12 дугаар сарын 10-ны үед олгосон 850059051-850059090 дуусталх дугаартай 40 ширхэг гадаадад зорчигчдын даатгалын гэрээнээс Польш улсад зорчих Г.Гэрэлтуяагийн 850059051 дугаартай, М.Энхбатын 850059052 дугаартай, ийн 850059057 дугаартай гэрээнүүд бичилт хийгдсэн боловч хураамж төлөх баримт 3-н хувиараа хариуцагч ******* буцаан ирүүлсэн. Мөн 850059067-850059074 дуусталх 8 ширхэг, мөн 850059076, 850059077, 850059086, 850059087 дугаартай 4 ширхэг, нийт 12 ширхэг гэрээг н.Элдэв-Очир гэх хүн МУБИС-ын тэнд UBS орчуулгын товчооны жижүүрт орхисон гэж хариуцагч ******* хэлсний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтунгалаг охиноо явуулж авчруулсан, энэхүү 12 ширхэг гэрээ одоо нэхэмжлэгч Монгол даатгал компаний салбар дээр байгаа болох нь батлагдсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь хариуцагч *******тэй тооцох зүйл байхгүй гэж байна.

Иймд үлдэх 25 гэрээний хураамжийг нэг ширхэгийг нь 272,360 төгрөгөөр тооцон 6,809,000 төгрөгийг хариуцагч хариуцан төлөх үндэстэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Монгол даатгал ХК-нд 1,846,000 төгрөг тушаасан байх бөгөөд дээрх мөнгийг хасахад хариуцагч 4,963,000 төгрөг төлөх ёстойгоос түүнд олгох урамшуулал 248,940 төгрөгийг хасч хариуцагчаас нийт 4,714,060 төгрөгийг гаргуулан Монгол даатгал ХК-д олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 4,714,060 төгрөг гаргуулан ХК-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,375 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 90,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН