Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2020/00126

 

 

МАГАДЛАЛЫН ТӨСӨЛ

 

2020.12.10 Баян-Өндөр сум

 

 

 

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Даатгалын баталгааны үнэ 4.714.060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Монгол Даатгал ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь манай дүү БНПУ-руу ажлын гэрээгээр явах гэж байгаа бөгөөд хамт 40 хүн явах тул бүгдийг нь танайд амь даатгалд хамруулъя гэсний дагуу манай байгууллагаас 40 ширхэг гэрээт баталгааг өгсөн. Гэтэл нөгөө даатгуулагчдаас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө аваад, манай компанид мөнгө дутуу тушааж байгууллага харилцагч хоёрын дунд маргаан үүсгээд байна. Иймд 40 ширхэг баталгаанаас 2,326,000 төгрөгний тооцоог хийгээд 17 хүний 4,440,000 төгрөг төлж ******* ХК-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:

 

******* нь 2019 оны 10-дын үеэр дүү н.Ганзориг нь Польш улс руу 40 хүнтэй хамт явах гэж байгаа тул танайхаар даатгал хийлгэе гэсэн хүсэлт тавьсныг нь даатгалын төлөөлөгч, мэргэшсэн ажилтан гэдгээр нь итгэж 40 ширхэг гадаадад зорчигчийн даатгалыг гэрээний үнэт цаасыг түүнд олгосон. Энэ гэрээ нь 100 ам долларын даатгалын хураамж бүхий үнэт цаас юм. Нийт 40 гэрээний хураамжийн дүн /40*272 360/ 10.894.400 төгрөг болно. ******* энэ даатгалыг манай зуучлагчаар хийснээр 15 хувийн урамшуулал авахаар тохирсон. Гэтэл 40 гэрээнээс 15 нь буцаж ирсэн ба 25 нь ирээгүй. Буцаж ирээгүй 25 гэрээний /25*272 360/ даатгалын хураамжийн дүн 6.809.000 төгрөг болно. ******* нь манайд 2 удаа нийтдээ 1.846.000 төгрөг төлсөн ба үүний 15 хувийн урамшуулал нь 276.900 төгрөг болно. Үүнээс хуульд зааснаар хувь хүний орлогын албан татвар 10 хувь болох 27.690 төгрөгийг суутгаж түүнд 248.940 төгрөг олгох ёстой тул энэ дүнг тооцвол /1 846 000+248 940/ ******* манайтай 2.094.940 төгрөгийн тооцоо хийсэн хэрэг. Эдгээрийн тооцож үзэхэд *******гийн үлдэгдэл тооцоо /6.809.000-2.094.940/ 4.714.060 төгрөг болно. Өмнө нэхэмжилсэн дүн 4.440.000 төгрөгийг хасвал манайх 274.060 төгрөгийг дутуу нэхэмжилсэн байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа 274,060 төгрөгөөр нэмэгдүүлж байна /УТХ 8872/ гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ 40 хүний амь даатгалд хамруулсан эсэхийг мэдэхгүй, миний таньдаг эмэгтэй Б.Мөнхдэлгэрийн төрсөн дүү Ж.Ганзориг нь Польш улс руу ажлын гэрээгээр хүмүүс авч явна чи *******аас амь даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гээд байхаар нь тус даатгалын компаний менежер Н.Энхтунгалагт хэлээд 40 ширхэг баталгаа өгч явуулсан байдаг юм. Би энэ даатгалын баталгааны дундаас нэг ч төгрөг авч хэрэглээгүй бөгөөд Улаанбаатар хот руу явуулсан 40 ширхэг баталгааны хуудсыг ганцаараа өгч явуулаагүй, даатгалын компаний менежер Н.Энхтунгалаг ч хамт скочирдож өгч явуулж байсан шүү дээ. Би энэ компанид ажилладаггүй бөгөөд хэрвээ ямар нэгэн эрсдэл үүсэхийг Н.Энхтунгалаг сайн мэдэж хариуцах ёстой. Тиймээс одоо *******аас Н.Энхтунгалагийн цалингаас тус мөнгийг суутгаж байгаа байх бөгөөд давхар надаас нэхэмжлэх ёсгүй. Мөн Н.Энхтунгалаг нь Улаанбаатар хот руу дээрх амь даатгалын баталгааг Ж.Ганзориг гэдэг хүнрүү явуулснаа сайн мэдэж байгаа тул Ж.Ганзоригийн ээж Б.Отгонбаяр болон түүний эгч Б.Мөнхдэлгэрийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар тохиролцож байгаа учраас энэ нэхэмжлээд байгаа 4.440.000 төгрөгийг би хариуцахгүй. ******* ХК-ын менежер Н.Энхтунгалаг нь компанидаа учруулсан хохирлоо өөрийн цалингаас суутгуулж байгаа юм чинь Б.Мөнхдэлгэрээс газрыг нь өөрийн эзэмшилд авах талаараа хэлсэн гэсэн тиймээс нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзах тухай надад ярьсан. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан нэмэлт хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсан 4.440.000 төгрөг гээд байгаа мөнгийг би хариуцахгүй, би жинхэнэ хариуцагч биш. ******* компаний захирал Ш.Мөнхбатаас 40 ширхэг гэрээт баталгааны хуудсыг би гардаж аваагүй. Гэтэл энэ нэхэмжлэлд намайг авсан мэтээр бичсэн байна, Ш.Мөнхбат нь менежер Н.Энхтунгалагт өгсөн. Тус гэрээт даатгалын хуудсыг Н.Энхтунгалаг эх загварыг нь өөрийн гараар бичээд надаас даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгөөч гэээд гуйсан Б.Мөнхдэлгэрийн дүү Ж.Ганзоригийн РС хаягруу шилжүүлсэн байдаг. Мөн миний РС хаяг руу Ж.Ганзориг надруу ингээд шилжүүлсэн гээд явууулсан баримт нь байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 40 ширхэг гэрээт баталгааг тэр даатгуулагч нараас 270,000 төгрөгөөр бодож илүү мөнгө авсан гэснийг би огт мэдэхгүй. Харин энэ талаар анх зааврыг нь бичиж өгсөн Н.Энхтунгалаг сайн мэдэж байгаа байх. Хэдэн төгрөгөөр хэрхэн тооцоо хийх талаар Н.Энхтунгалаг нь Ш.Мөнхбаттай ярьж тохиролцсоны үндсэн дээр Ж.Ганзориг руу Улаанбаатар хот руу таксигаар явуулсан. Харин тэр гэрээт баталгааны хуудаснуудыг надад гардуулж өгөөгүй, Н.Энхтунгалаг өөрийн гараар скочирдоод Ж.Ганзориг руу шилжүүлэхэд нь би хамт байсан нь үнэн. Мөн нэхэмжлэгч Ш.Мөнхбат нь 40 ширхэг гэрээт баталгааг өөрийн компаны менежер Н.Энхтунгалагт өгсөн болохоос надад гардуулж өгөөгүй байх тул хариуцагчаар Н.Энхтунгалагийг татах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Би энэ компаны гэрээт баталгааны хуудсыг би дур мэдэн бусдад өгч зааварчилгаа өгөх эрхтэй субьект биш учраас менежер Н.Энхтунгалаг энэ талын эрсдлийг хариуцаж шилжүүлсэн болов уу гэж бодож байна. Тиймээс Ш.Мөнхбат нь тус гэрээт баталгааг Н.Энхтунгалагт өгсөн байх. Иймд нэхэмжлжлийн шаардлагад дурьдсан 4.440.000 төгрөгийг хариуцах жинхэнэ хариуцагч биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01145 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 4.714.060 төгрөг гаргуулан Монгол Даатгал ХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.375 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 90.375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол Даатгал ХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-р заалтыг тус тус зөрчсөн илт нэг талыг баримтлан нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээ байгуулсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Харин талуудын хооронд 410.1-д зааснаар зуучлалын гэрээ үүссэн байгааг шүүх үнэлсэнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагч ******* нь хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Өөрөөр хэлбэл Ш.Мөнхбат ******* хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүйг шүүх анхаарч үзсэнгүй. Үүнд:

*******г 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******ХХК-аас гадаадад зорчигчдын гэнэтийн ослын 850059051 дугаартай 40 ширхэг даатгалын баталгааг хэрхэн тоолж, тооцож, хүлээж авсныг нотлох баримт үгүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтунгалаг, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын хоорондоо бичиж тэмдэглэсэн тэмдэглэлийг үндэслэн амь даатгалын баталгааны хуудсыг хүлээж авсан мэтээр нэхэмжлэгчийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Харин шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр оролцсон гэрч нягтлан бодогч Б.Мөнхзаяа нь тус 40 ширхэг баталгааны хуудсыг *******д бус компанийнхаа менежер Б.Энхтунгалагад хүлээлгэж өгсөн гэдгийг гэрчилж хэлдэг. Үүнийг шүүх анхаарч үнэлсэнгүй.

Тус 40 ширхэг баталгааны хуудсыг даатгалын байгууллагын дотоод журамд бичигдсэнээр бол *******д хүлээлгэж өгсөн тохиолдолд компанийн эрх бүхий этгээд албан ёсоор хүлээлгэж өгөх, дугаарыг нь тоолж албан ёсны тоотод бичилцэн хүлээлгэж өгөх ёстой. Хүлээлцсэн этгээдүүдийн хооронд гарын үсгээ баталгаажуулж бичилцсэн баримт байх ёстой юм байна. Нэхэмжлэгч ******* ХК-ийн захирал Ш.Мөнхбат хариуцагч ******* нарын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд *******д хүлээлгэж өгсөн гэх 40 ширхэг амь даатгалын баталгааны хуудаснуудыг гэрч Б.Мөнхзаяа нь менежер Б.Энхтунгалагад хүлээлгэж өгсөн гэдгийг гэрчилж хэлдэг.

....Өөрөөр хэлбэл захирал Ш.Мөнхбат, менежер Б.Энхтунгалаг нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн ба ******* нь хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Энхтунгалаг *******гийн ажил дээр ирээд худлаа ярьж, хуурч мэхэлж байгаад хүчээр бичүүлсэн 40 ширхэг даатгалын баталгааг авч явсан нь үнэн гэсэн хууль бус бичгийг шүүх үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-д зааснаар урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар нотлох баримт байж болохгүй. /Тухайн үед Энхтунгалаг *******гийн ажил дээр ирээд дарга нягтлан бид 3 энэ мөнгийг төлөх гээд байна чамд хамаагүй гэсээр бичээд өг гэж бичүүлж аваад явсан байдаг. Гэтэл ******* энэ баримтыг няцаагүй гэж шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны мэтгэлцээний үед ******* энэ баримтыг би хүлээн зөвшөөрөхгүй, 2019 оны 12 сард яригдаж байсан 40 ширхэг амь даатгалын хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр надад худлаа хэлж бичүүлсэн баримтыг үгүйсгэж маргалдаж, мэтгэлцэж байсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдсан байгааг шүүх анхаарч авч хэлэлцсэнгүй.

Шийдвэрт *******гээр бичүүлсэн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. ...Шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлсэнгүй нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн дотоод итгэлээр хэргийг тал бүрээс нь бодитойгоор нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ гэдгийг шүү зөрчсөн байна.Энхтунгалагийн гарын үсэгтэй дээрх 40 баталгааг явуулахдаа нэг ширхэг хуудсан дээр 135 доллараар тооцож болох талаар Ж.Ганзоригт зааварчилгаа өгч байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан байх бөгөөд үүнийг шүүх яагаад үнэлсэнгүй. Ийм тооцоо хийж болно гэдгийг Энхтунгалаг нь зааварчилгаа Ж.Ганзоригт өгч, яаж хэрхэн тооцоо хийх талаар тэд хоорондоо нүүр номын хаягаар харилцаад баталгаажуулсан гарын үсэгтэй баримтыг шүүх үнэлэх ёстой. Энэ талаар шийдвэрт тусгагдаагүй, харин Дэжидсүрэнг буруутгаж болох боломжтой гэх нотлох баримтыг үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гарсанд эргэлзэж байна.

...******* нь 3 удаагийн байдлаар 1.300.000 төгрөг, 546.000 төгрөг, 280.000 төгрөгийг тус тус 3 удаа нийт 2.126.000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн гэхдээ зуучлалын урамшуулал гээд 234.000 төгрөгийг надад өгсөн байдаг. Гэтэл шийдвэрт 1.846.000 төгрөг шилжүүлсэн мэтээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрт тусгасан, ******* Н.Энхтунгалагийн данс руу 5120248426 шилжүүлсэн хуулгыг шүүх судлаагүй байна. Н.Энхтунгалаг нь *******д төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт хавсаргасан байхад *******г шилжүүлсэн нь нотлогдож байна гэсэн шүүх нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж шаардлагыг илтэд харагдаж байна.

Тухайн үед танил Мөнхдэлгэрийн дүү Ж.Ганзориг нь менежер Энхтунгалаг утсаа авахгүй байна. Та дансаа өгчих, та Энхтунгалаг руу шилжүүлчих, би Польш руу явах гээд *******гээс дансыг нь авч *******гийн дансанд шилжүүлсэн байдаг ба мөнгө дансанд шилжиж ороход тэр даруйдаа Энхтунгалагийн дансанд шилжүүлснийг шүүх анхаарах ёстой.Мөн тухайн үеийн Монгол банкнаас зарласан ханшны сарын дундаж хөдөлгөөн, ханшны мэдээллийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн интернетээс хуулбарлан /тамга тэмдэггүй/ нотлох баримтаар гаргасныг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Энхтунгалаг нь *******тэй утсаар ярьж байхдаа зөвшөөрөлгүй нууцаар бичиж хуулбарласан дууны бичлэгийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус аргаар цуглуулсан дуу бичлэг, гэрэл зургийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д зааснаар нотлох баримтаас хасах тухай хүсэлт гаргасан боловч үүнийг шүүх шийдвэрлээгүй мөртлөө үнэлсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна. ******* ХК-ийн захирал Ш.Мөнхбатын 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 3/5 дугаартай тушаалаар менежер Энхтунгалагийг байгууллагын үнэт цаасны үнийг зөрүүтэй тушаасан, бусдад дамжуулсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч даатгуулагч нарын буцаан олголтуудыг Н.Энхтунгалагаас суутгасан атлаа *******гээс хохирлоо барагдуулахаар шаардлага гаргасан байдаг.

Шоовдор, Баасанхүү, Жавзандулам, Г.Санждорж нарт 90.000 төгрөг, 115.434 төгрөг, 110.000 төгрөг, 110.000 төгрөгийг тус тус буцаан олгож гэж Н.Энхтунгалаг өгсөн байдаг бөгөөд энэ талаар би шилжүүлсэн гэдгээ мэтгэлцээний үед мэдүүлдэг.

 

*******г даатгуулагч нартай 270.000 төгрөгөөр бодож, илүү мөнгө авсан гэж нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн атлаа нотолж чадаагүй. Мөн Энхтунгалаг энэ хэргийн жинхэнэ хариуцагч байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, ямар ч үндэслэлгүй нотлох баримтуудыг үнэлж, *******гээс 4.714.060 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01148 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХК-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хариу тайлбартаа:

******* ХК-ийн гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын 40 ширхэг гэрээ, баталгааг *******д хүлээлгэн өгөөгүй тийм баримтгүй, гэрч Мөнхзаяа, Н.Энхтунгалагт хүлээлгэн өгснөө баталсан гэжээ. ******* ХК-ийн салбарын нягтлан бодогч Б.Мөнхзаяа мэдүүлэхдээ Батчимэг, Энхтунгалаг нарын хамт байхад ажил дээр нь ******* орж ирээд гадаадад явах хүмүүсийн даатгалыг танайхаар хийвэл боломжтой юм байна гэдэг санал тавьсан. Төв ******* ХК-ийн менежер Амаржаргалтай ярьж асуугаад 60 хоногоос нэг жил болох хүмүүст доод тал нь 40, дээд тал нь 100, хоёр жил 200 долларын хураамжтай даатгалын гэрээ хийж болно гэж ярилцсан. Менежер Н.Энхтунгалаг захиалгаа өгч би төв даатгал руу захиалж, жилийн нөөцөөр 150 гэрээт баталгаа авч Энхтунгалагт өгсөн. 1.846.000 төгрөгийг Н.Энхтунлагаас авч байгууллагын дансанд хийсэн гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлийн 10-13 дахь талд мэдүүлжээ. Тэрээр 40 ширхэг гэрээт баталгааг Тэнгэр даатгалын төлөөлөгч *******д хүлээлгэн өгсөн, орлого аваагүй гэсэн тэмдэглэлтэй шаардах хуудсыг бичсэнийг нэхэмжлэлд хавсарган өгсөн нь хэргий материалд авагджээ.

Хариуцагч ******* 2019 оны 06 дугаар сарын 25-нд 40 ширхэг даатгалын баталгааг ******* ХК-йн захирал Ш.Мөнхбат, нягтлан бодогч Б.Мөнхзаяа нараас хүлээн авсан гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн салбарыг төлөөлөх болон эрх бүхий хүмүүсийг нэр зааж батлан энэ баталгааг Ж.Ганзориг, Элдэв-Очир нарт явуулсан гэдгээ илэрхийлсэн байна. Мөн түүнчлэн даатгалын мөнгө 2.360.000 төгрөгийг тушаасан гэж өөрийн тооцоогоо илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтунгалаг энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 3-9 дүгээр талд тодорхой мэдүүлсэн.

Хариуцагч ******* 2020 оны 08 дугаар сарын 04-нд нэхэмжлэлийг гардан авч эрх үүргээ танилцаад 2020 оны 08 дугаар сарын 17-нд шүүхэд тайлбар гаргахдаа: Миний таньдаг эмэгтэй Б.Мөнхдэлгэрийн дүү Ж.Ганзориг нь Польш улс руу ажлын гэрээгээр хүмүүс авч явна чи *******аас амь даатгалын гэрээ хийхэд зуучлаад өгье гээд байхаар нь тус даатгалын компанийн менежер Энхтунгалагт хэлээд 40 ширхэг гэрээт баталгаа өгч явуулсангэж тайлбарласан ба 08 сарын 21-нд өмгөөлөгчтэй гэрээ хийсний дараа 21 болон 098 сарын 07-нд дахин тайлбар гаргахдаа бултаж, булзах оролдлого хийсэн. Зохигчдын болон гэрчийн эдгээр тайлбар мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т зааснаар нотлох баримт мөн.

Хариуцагчийн дурдаад байгаа Ганзориг, Элдэв-Очир, Мөнхдэлгэр гэх хүмүүс хэн ч ямар нэгэн эрх үүрэг хүлээж гэрээ хэлцэл тохирч, ******* ХК болон түүний Эрдэнэт салбартай харилцаагүй, эрх бүхий ажилтантай уулзаагүй байна. Харин хариуцагч ******* энэ хүмүүсийн тухай удаа дараа дурдаж байгаа нь 40 гэрээт баталгааны талаар эдгээр хүмүүстэй харилцсанаа өрөө нотолж байна.

Хариуцагч ******* нь 40 гэрээт баталгааны даатгалын хураамжийн тооцоог ******* ХК-ийн менежер Н.Энхтунгалагтай хийж түүний хаан банкан дахь 5120218426 тоот дансанд 546.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 26-нд 1.300.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 13-нд, 280 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-нд өөрөө гүйлгээ хийж оруулсан байгаа нь амаар тохирсон хэлцлийнхээ үүргийн зарим хэсгийг биелүүлсэн болохыг нотолно. Энэ мөнгө тус компанийн дансанд шилжиж орсон баримт нь нягтлан бодогчид бий.

******* болон түүний өмгөөлөгч манай компанийн дотоод асуудлыг хольж хутгах шаардлагагүй. Нэхэмжлэгч тал 280.000 төгрөгийг тооцоогүй нь ******* нь Н.Энхтунгалагийг хуурч банкны төлөлт болох гээд байна, түр зээлээч гэж 250.000 төгрөг авснаа буцаан төлсөн гэж тооцсон байна.

Хэрэв энэ 280.000 төгрөгийг төлөлтөд тооцно гэвэл нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж гүтгэж байгаа *******гийн төлөлтөд тооцсон урамшууллын 248.940 төгрөгөө тооцуулахаас татгалзана.

******* ХК-ийн салбарын захирал Ш.Мөнхбат  нь менежер Н.Энхтунгалагийг албан ёсны гэрээ баримт үйлдэлгүй гэрээт баталгааг бусдад олгож даатгуулагч нарт чирэгдэл учруулж, гомдол гаргахад хүргэсэн ажиллагаанд сахилын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн Н.Энхтунгалагтай бусдад шилжиж ашиглагдсан даатгалын гэрээний даатгуулагч нөхөн төлбөр болон хураамжаа буцаан шаардсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээний 8.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 135.4-т заасан үндэслэлээр гарсан төлбөрийг өөрөө барагдуулж, *******тэй холбоотой асуудал шийдэгдсэн үед компани дотроо тооцоо хийхээр гэрээ байгуулсан нь *******г нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн үүргээс чөлөөлөхгүй. Энэ ч үүднээс *******д олгосон 40 даатгалын баталгаагаар гэрээ байгуулаад корона вирусын улмаас гадаадад зорчиж чадаагүй Шоовдор, Баасанхүү, Жавзандулам, Санждорж нарын даатгалын хураамж төлсөн баримт, гэрээгээ болон УОК-ийн шийдвэр барьж ирж гэрээгээ цуцалж төлсөн хураамжаа буцаан авах хүсэлт гаргасан тул даатгалын даатгалын компани дотроо тохирсны дагуу тэдний баримтаар батлагдсан 90.000, 115.000, 434.000, 110.000 төгрөг, 110.000 төгрөгийг Н.Энхтунгалагт төлөөд байгаа нь *******г төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Даатгалын гэрээт баталгаат хураамжийн тооцооны тухайд: Тухайн үед мөрдөж байсан ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 07-ны 04/193 тоот тушаалаар баталсан журмуудын хавсралт №2-ийн Үнэлгээ хураамж хэсгийн 2-т 20, 30, 50, 100 ам доллар байх 21-50 хүнтэй группд 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж зохицуулсан байна. Энэ журмыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. 850059051-850059090 хүртэлх давтагдашгүй серийн дугаар бүхий нэг маягийн Гадаадад зорчигчдын даатгал стандарт гэрээнд дээрх хураамжийн хэмжээг заасан байгаа.******* ХК-ийн гэрээний тусгай ба ерөнхий нөхцөлд ямар тохиолдлыг даатгуулах, ямар хугацаагаар хаана зорчихоос хамаарч даатгуулагч хураамжаа сонгохоор журамласныг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа.

Хэргийн үйл байдал, баримтаар 40 хүн Польш улсад нэг жилээр явна гэвэл дээр дурдсан гэрээний нөхцөл, журмаар 100 ам долларын хураамжтай гэрээ хийх нөхцөлтэй байгаа.Гэрээний нөхцөл, баталгааг авсан этгээд хураамж төлсөн 3 хувь баримтын нэг хувийг өгч тооцоо хийхгүй байгаа нь 100 ам доллараар тооцох үндэслэл болно.

Хэрвээ ******* өөрөө юм уу дамжуулсан хүмүүстэйгээ харилцаж, хэрэглэгдээгүй гэрээ, баталгаа байгаа бол буцаан тушааж гэрээ хийгдсэн хүмүүсийн хураамж төлсөн санхүүгийн тооцооны хуудсыг авч ирвэл 25 гэрээт баталгааны тооцоог бодит байдлаар боломж ******* ХК-нд байгаа.******* нь ******* ХК-тай тооцоо барагдуулах зорилгоор Энхтунгалагт ямар нь өмчлөгчгүй, Булган аймаг харьяалагдах газар үзүүлж, шилжүүлэхээр яриад байгаа нь БНСУ-д байгаа анхны ярианы үед байсан М.Батчимэгийг Үнэт цаасны тухай ярихад байгаагүй, мэдэхгүй гэж хэлээд өг гэж ятгаж бичлэг хийсэн нь, харин өмнөх Батчимэг нь Н.Энхтунгалагт үнэт цаасыг гадагш нь ингэж гаргаж болохгүй гэж хэлээд байсан гэж гэрчилсэн бичлэгийг талууд ирүүлжээ. Эдгээр дуу дүрсний бичлэг ******* өөрийн машинтай хээр дагуулж, газар үзүүлсэн фото зураг нь хэргийн зохигчид маргаантай асуудлаараа харилцсанаа баталгаажуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т зөвшөөрсөн бусад нотлох баримттай харьцуулан үзэх нотлох баримт болно.

Давж заалдах гомдлын ганц үндэслэл батлагдахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарчээ гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан даатгалын баталгааны үнэ 4.714.060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 4.714.060 төгрөг гаргуулан Монгол Даатгал" ХК-нд олгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2020 оны 08 дугаар сарын 21 ний өдөр хариуцагч ******* нь Орхон ******* ХК-ний менежер Н.Энхтунгалагийг хариуцагчаар татаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т зааснаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно... гэж заасан байхад өөр дүгнэлт хийж, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3.-т заасныг тус тус зөрчжээ.

Зохигчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, хуулийн дагуу цуглуулаагүй байхад үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д ...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..., 40.2.-т ...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ..., 118.4.-т ...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана... гэсэн заалтуудыг зөрчжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.375 төгрөгийг буцаан олгох зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/01148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.375 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР