Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2020/01395

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2020/01395

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:,, Хүрэнбулаг баг, анхдагчдын талбай, *******,*******,*******/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч:,,, хабитат *******,*******,*******/

Хариуцагч:,, Баянбулаг баг, зээл *******,*******,*******/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,488,528.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-тай ЭТЗГ17/194 дугаартай Зээлийн гэрээ, ЭТБГ17/194 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан нийт 6,000,000 /Зургааи сая/ төгрөгийг 736 хоногийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн болно. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 2,869,500.00 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээний 4.2.1 дэх хэсэг /Үндсэн зээл, зээлийн хүний төлбөрийг сар бүр Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх.../-т гэсэн заалтыг удаа дараа зөрчсөөр өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа болно. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар нийт 802 хоногийн хугацаа хэтрүүлсэн байгаа ба үндсэн зээлийн үлдэгдэл 3,110,593.48 /Гурван сая нэг зуун арван мянга таван зуун ерэн гурав /төгрөг 48 мөнгө, зээлийн хүү 2,240,125.72 төгрөг, 72 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 137,808.82 төгрөг нийт 5,488.528.02 мөнгийг төлөлгүй байгууллагын эрх ашгийг ноцтой хохироосоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нийт төлөгдвөл зохих 5,488,528.02 төгрөг, зээлийн гэрээний 5.1.2, 5.1.3, 5.1.6, Барьцааны гэрээний 5.1.2. 6.1-т заасны дагуу хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын зардлын хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: миний бие 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс 6 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хүүтэйгээр авч, 9 сая төгрөг болгож төлөх гэрээ байгуулсан нь үнэн. Төлөлтөө 15 сар 376,000 төгрөгөөр төлж 5,640,000 төгрөгийг төлсөн. 2020 онд нэг удаа 100,000 төгрөг, нэг удаа 30,000 төгрөг төлж нийт 5,820,000 төгрөгийг төлсөн байна. төлж чадахгүй болсон шалтгаан нь ажиллуулж байсан бууз баншаа хийж чадахгүй болсон, нөхрөөсөө салсан, бага насны 2 хүүхэдтэйгээ амьдарч, хүүхдэд улсаас өгдөг 20,000 төгрөгөөр амьдрах болсон явдал юм. Миний болон улс орны өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг бодолцон үзэж 9 сая төгрөгний үлдэгдэл 3,180,000 төгрөгийг 10 сарын хугацаа авч төлж барагдуулж, 2 охинтойгоо орох оронтойгоо үлдэх чин хүсэлтэй байгааг нь харж үзнэ үү гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч , нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,110,593.48 /Гурван сая нэг зуун арван мянга таван зуун ерэн гурав /төгрөг 48 мөнгө, зээлийн хүү 2,240,125.72 төгрөг, 72 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 137,808.82 төгрөг нийт 5,488.528.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,180,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЭТЗГ 17/194 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан 6,000,000 төгрөгийг 736 хоногийн хугацаатай, жилийн хүү 42 хувь, сарын 3,5 хувийн хүүтэй, сар бүрийн 02ны өдрөөс өмнө эргэн төлөх нөхцөлтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЭТБГ 17/194 тоот барьцааны гэрээ байгуулан,,, хабитат 7-17 тоотод байрлах, газрыг барьцаалж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч гийн нэр дээр нээсэн 5091138447 тоот зээлийн дансанд шилжүүлсэн байх ба дээрх зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

Зээлдэгч , нар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,889,406.52 төгрөг, хүүнд 2,439,136.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,956.73 нийт 5,523,500 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж нэхэмжлэгчээс нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлж байсан байх ба хариуцагч , нар нь 06 дугаар сарын 05-ны өдөр зээлээ хэвийн төлөлтөнд оруулах талаар тайлбар өгсөн боловч үр дүн гараагүй, зээлийг төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан, талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн гэрээгээр зээлдэгч зээлийн хүүнд нийт 3,016,053 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн байх ба, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүний 20 хувь байхаар харилцан тохиролцсон байна.

Зээлдэгч нар зээлийн хүүний төлбөрт 2,439,136.75 төгрөг төлсөн байх тул 3,016,053 төгрөгний хүүний төлбөрөөс 576,917 төгрөг, үндсэн зээлийн төлбөрөөс 3,110,593.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 115,383 төгрөг нийт 3,802,894 төгрөг төлөөгүй болох нь нотлогдож байна.

Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч уг мөнгийг хүлээн авч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, үндсэн зээл 3,110,593.48 төгрөг, хүү 576,917 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 115,383 төгрөг нийт 3,802,894 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэстэй байна.

Хариуцагч т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.,-д заасныг баримтлан хариуцагч , нараас 3,802,894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,685,634.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан,,,, ,,,,,,,,,,,,,,,,, тоот улсын бүртгэлийн дугаартай, 43 метр квадрат талбайтай,ны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,967 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас улсын тэмдэгтийн хураамжинд 145,996 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН