Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/01412

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/01412

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, *******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, *******,*******,*******/ нарт холбогдох

8,521,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Булаг багийн Капитал банкны хуучин байранд байрлан ажиллаж байгаа цех ажиллуулаг , эгч дүү хоёртой 2020 оны 04 дүгээр сарын 29-ноос хойш буузны цехэд нь мах нийлүүлэн эхэлсэн бөгөөд, тухайн үед багаар аваад тооцоог хийгээд дараагийн махыг зээлээр авдаг байсан боловч, уурхайд нийлүүлж байгаа гэж хэлээд 2020 оны 6 сарын 7,8,15-нд нийт 1 тн буюу 8,521,540 төгрөгний үнэ бүхий мах аваад түүнээс хойш мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй, очиж уулзахаар хэл амаар доромжлоод мөнгө өгөхгүй байгаа тул нийт 8,521,540 төгрөгийг , нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Булаг багийн Капитал банкны хуучин байранд байрлан ажиллаж байгаа цех ажиллуулдаг , Г.Энхнаран эгч дүү хоёртой анх 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш буузны цехэд нь мах нийлүүлж эхэлсэн. Энэ цех нь миний үйл ажиллагаа явуулдаг газраас 100м орчим зайд үйл ажиллагаагаа явуулдаг, манай дэлгүүрт бууз банш нийлүүлдэг байсан. 2020.04.29-ний өдөр 105,5кг*8300төг=875650 төгрөгийн мах зээлээр өгсөн. 2020.05.05-ны өдөр 101 кг*8300төг=838300 төгрөгийн мах зээлээр өгсөн. 2020.05.12-ны өдөр 193,8кг*8500төг=1647300 төгрөгийн махыг зээлээр өгсөн.

/хаврын махны тухайн үеийн ханш өсөх үед бага өсдөг/

Бодолт /875650+838300+164 7300=3361250төг/

2020.05.14-ний өдөр 340000 төгрөгийг бэлнээр хассан. 2020.05.14-ний өдөр 660000 төгрөгийг банкаар шилжүүлж тооцооноос хассан. 2020.05.18-ны өдөр 714000 төгрөгийн тооцоог хассан.

Бодолт/3361250-340000-660000-714000=1647300төг буюу сүүлийн тооцоо үлдэгдэлтэй/

Энэ өдөр 2020.05.18-нд цех нь Алтны компанид бууз нийлүүлэхээр болсон тул махны хэмжээг ахиу авмаар байна гэж хэлээд тухайн авсан махны тооцоог дараа сарын 5-10 ны хооронд хийж дуусгаж байна хэмээн тохиролцсон. Ингээд 2020.05.18-ны өдөр 194,1*8500=1649850 төгрөгийн үнэ бүхий махыг зээл авсан. 2020.05.24-ний өдөр 187,8*8500=1596300 төгрөгийн мах зээл авсан. 2020.05.30-ны өдөр 278,6*8500=2368100 төгрөгийн мах зээл авсан.

Бодолт/1647300+1649850+1596300+2368100=7261550төг үлд тооцоо/ үүнээс

2020.05.30-ны өдөр 1000000 төгрөг хассан. 2020.06.08-ны өдөр 1101550 төгрөгийн тооцоог хийж

Бодолт /7261550-1000000-1101550=5160000/

5,160,000 төгрөгийн үлдэгдэл өр гарч тооцоо нийлээд дэвтэрт гарын зурсан. Энэ үлдэгдэл тооцоог Уурхайгаас 2020.06.10 өдөр мөнгө орж ирэнгүүт дуусгана, дараагийн буузыг өгөх хэрэгтэй байна гэж хэлээд энэ 2020.05.08 өдөр 306,4*8600=2635900 төгрөгийн үнэ бүхий мах зээлээр нэмж авсан.

Бодолт /5160000+2635900=7795900 төгрөгийн үлд тооцоо/

Ингээд Уурхайн тооцоо орж ирэхгүй байна гэж хэлээд амласан өдрөөс 5 хоногийн дараа 2020.06.15-ны өдөр Уурхайгаас тооцоо дутуу хийсэн сүүлийн явуулсан буузны тооцооны падааныг олохгүй байгаа гээд удахгүй Уурхай гүйцээж өгнө гэсэн гэж хэлсэн. Энэ өдөр 2020.06.15 өдөр 3400000 төгрөгийн тооцоог үдэгдэлээс хасуулсан.

Бодолт /7795900-3400000=4395900төг үлд тооцоо/

Энэ өдөр 2020.06.15 өдөр 610,3*8800=5370640 төгрөгийн үнэ бүхий мах нэмж зээлээр авсан.

Бодолт/4395900+5370640=9766540төг үлд тооцоо/

Нийт тооцоог 2020.07.10 гэхэд Уурхайгаас мөнгө орж ирэнгүүт дуусгана, 2020.06.10-нд өгөх байсан дутуу тооцоог ойрын хугацаанд Уурхайгаас мөнгөө аваад өгнө гэж ярьсан. /2020.06.15 өдөр авсан 610,3*8800=5370640 төгрөгийн тооцоог цагдаад өгсөн мэдүүлэгтээ авсан гэдгээ зөвшөөрсөн/

миний бие махаа авахдаа банкнаас зээл авсан тул зээлээ төлнө гэж учирлан байж 2020.06.26-ны өдөр 1050000 төгрөг гаас бэлэн авсан.

Бодолт/9 766540-1050000=8716540төг үлдсэн/

Гэвч энэ цагаас хойш , нар нь утсаа авахгүй, олон залгасны эцэст утсаа авахаараа Уурхай мөнгө өгөхгүй байна, уурхайгаас мөнгө орж ирэхээр өгнө гээд ер тоодоггүй. Ядаж хийж байгаа буузнаасаа манай дэлгүүрт өгч тооцооноос хасуул гэж тохирсон.

2020.06.30 өдөр цехийн ажилчин 130,000 төгрөгийн үнэ бүхий бууз авчирч өгсөн.

бодолт/8716540-130000=8586540төг үлд/

Энэ үед танайх буузаа хэзээ, ямар уурхайд өгч явуулдаг вэ? Гэхэд энэ талаар ямар ч ойлголтгүй тийм ихээр бууз хийж ачуулдаггүй гэж хэлсэн.

Ингээд би цехийн , 2 руу олон удаа залгасан боловч, утсаа авсангүй.

2020.07.11-ний өдөр тэй холбогдоод тооцоогоо дуусгаачээ ярьсан хэлсэн хугацаа чинь өнгөрчихлөө гэсэн боловч талбай дээр хуушуур хийж байгаа Уурхай руу ярих очих мөнгө нэхэх зав байхгүй гэсэн. Надад мөнгө хэрэгтэй байна хуушуур хийж байгаа юм чинь наанаасаа мөнгө гаргаж өгөөч гэхэд энэ танай мах биш танай махыг бүгдийг нь бууз болгоод Уурхай руу явуулсан тийм болохоор мөнгө өгөхгүй, энэ хуушуурны мах бол өөр мах тусдаа мөнгө гэж хэлээд надад мөнгө өгөөгүй.

Ингээд 2020.07.11-ний орой хуушуурны асарт нь очсон боловч , хоёр завгүй хуушуур хайрч байсан. Би махаа буцааж авъя гэж хэлтэл маргааш эрт наадмын хүн цуглахаас өмнө ирээд аваарай гэсэн.

2020.07.12-ны өдөр өглөө 8 цагт утасныхаа рекорд дуу бичлэг хийгээд очсон. Тэгтэл наймаа эхлээгүй байхад мөнгө нэхэж ирлээ гэж уурлаад хэл амаар доромжилсон. удалгүй ирж махаа бүгдийг машиндсан энэ махыг гэсгээж машиндаад, дахин хөлдөөгөөд, дахин гэсгээгээд амталж халуунд байлгаад өөрсдөө үнэр уруулсан тухай ярианы бичлэг нь СД-ны З мин10 сек хэсэгт тод бичигдсэн.

тай уулзаж ярилцахад Чамаас өмнө 2 аймар их авсны ашиг тэнд яваа СД-ний 07 мин 00 секундедэд бичигдсэн нь 2020.06.08, 2020.06.15-ны өдөр авсан 306,4* 8600+610,3кг*8800=8006540 төгрөгийн тооцоо уурхайгаас хийгдээгүй байгаа Уурхайгаас 10 гаруй сая төгрөгийн авлагатай /СД-ны 11 мин 00 сек/, миний махны мөнгө болон гийн буузны ашиг тэнд байгаа тухай ярьсан. Энэ тооцоог баярын амралтын өдрүүд дууссаны дараа өөрийн биеэр очиж мөнгөө авна. Мөнгө өгөхгүй бол тэндээс нь мөнгөнийхөө дүнд таарсан эд авч ирнэ гэж ярьсан. /СД бичлэг 9 мин 11 сек-11мин 15сек/, Үүнээс хойш 2020.08.01-ний тооцооноосоо буузаар хас гэж олон утасдаж 70,000 төгрөгний бууз авсан.

Үүнээс цааш утсаа авахгүй цех нь ажиллахгүй байсан тул 2020.08.12-ны өдөр хандсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан. Прокуророос хэрэг л нээхээс татгалзсан тул Шүүх байгууллагад хандаж байна. Иймд 8,521,540 төгрөгийн тооцоог нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн гаас мах авч байсан нь үнэн. Гэхдээ энэ хүний нэхэмжилж байгаа мөнгөн дүн худал нэхэмжилж байгаад гайхаж байна. хүн бодож санаснаараа мөнгө нэхэх зохисгүй санагдаж байна. манайхтай удаа дараа мах нийлүүлье гэж гуйж байгаад нийлүүлсэн, өмхийрсэн махыг үнэд хүргүүлж санаатайгаар нийлүүлсэн. Энэ хүнд хуулийн арга хэмжээ авахуулах хэрэгтэй байх. Манай дүү тооцоог хийж байсан. Санхүүгээ хариуцдаг болохоор гэгч хүүхэд бид хоёрыг залилсан гэж цагдаад шалгуулж байсан, мөн дахиад шүүхэд өглөө, ямар санаатай уулзаж ярилцахгүй яваад байгааг ойлгохгүй юм. Энэ хүнд манай 2,174,640 төгрөгний тооцоо байгаа нь үнэн. Энэ хүн хаанаас энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хүнээс авсангаа тооцохгүй байдаг юм уу. манай талаас гэрч оруулж өмхийрсөн махыг гэрчлэх болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие нь 2020 оны 05 дугаар сараас хойш өөрийн мах аваач гэсэн хүсэлтээр эгч тэй нийлэн мах авч хамтарч байсан бөгөөд махаа бэлэн авч мөнгөө бэлэн өгдөг байсан. Контейнер дээр нь энэ нэхэмжилж байгаа мөнгө нь үнэний оргүй худал мөнгө залилан нэхэмжилж байна гэж үзэж байна. учир нь өмнөх бүх тооцоогоо дуусгаад 610,3 мах авсан, тэр 1 жил хадгалсан юм уу, үхсэн малын мах байсан уу сайн мэдэхгүй байна. гэсгээгээд эхнээс нь бууз хийж наадмаар хуушуур хийнэ гээд 170 клограммыг гэсгээсэн. Гэтэл тэр мах давслаад амталсан чинь харлаад, ногоороод нялцгай болоод эвгүй үнэр гарсан. д хэлээд үзүүлтэл эгчтэй минь маргалдаж надаас гуйж аргалчихаач дээ, хуушуур зүгээр гэж хэлээд явсан. Гэтэл нөгөө мах хуушуур хайрхад эвгүй үнэр гараад байсан тул бүгдийг нь үерийн жалга руу бороонд урсгаж устгасан. Өөрөө маш сайн мэдэж, ирж үзээд явсан. Одоо тооцоо байгаа. Нийт 5,370,340 төгрөгний мах байснаас 1,496,000 төгрөгний мах устгаж, 1,500,000 төгрөгийг төлж, 30 клограмм бууз буюу 200,000 төгрөгний бууз өгч, одоо 2,170,640 төгрөгийг өгөх дутуу байгаа нь үнэн гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан 8,521,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа.......хариуцагч нартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тооцоо бодоход 5,160,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Тухайн өдрөө 306 кг 400 гр махыг 8,600 төгрөгөөр бодож 2,635,900 нэмж авсан. Энэ мөнгийг бүгдийг нь төлж дуусгана гэж байсан. Ингээд эцсийн тооцоогоор 8,521,540 төгрөг үлдсэнийг төлөөгүй байгаа тул нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 2,170,640 төгрөг төлнө гэж байх ба нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй, муудсан мах нийлүүлсэнийг хаясан гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд 2020 оны 4 сарын 29-ний өдөр 105.5 кг махыг нэг килограммыг нь 8,300 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх махыг 875,650 төгрөгөөр худалдаж авсан байна.

Түүнээс хойш 2020 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл 7 удаа гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчид мах худалдсан байна. Тухайлбал: 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 101 кг махыг нэг кг-ыг нь 8,300 төгрөгөөр 838,300 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 193 кг 800 гр махыг 8,500 төгрөгөөр 1,647,300 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 194 кг 100 гр махыг 8,500 төгрөгөөр 1,649,850 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 187 кг 800 гр махыг 8,500 төгрөгөөр 1,596,300 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 30-ны 278 кг 600 гр махыг 8,500 төгрөгөөр 2,367,100 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 306 кг 400 гр махыг 8,600 төгрөгөөр 2,635,900 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 610 кг 300 гр махыг 8,800 төгрөгөөр 5,370,640 төгрөг тус тус худалджээ.

Хариуцагч дээрх махны үнээс 5 сарын 14-ний өдөр 340,000 төгрөг бэлнээр, дансаар 660,000 төгрөг, 5 сарын 18- ны өдөр 714,000 төгрөг бэлнээр, 5 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр, 6 сарын 8-ны өдөр 1,101,550 төгрөг, 6 сарын 15- ны өдөр 3,400,000 төгрөг, 6 сарын 26- ны өдөр 1,050,000 төгрөг төлсөн. Мөн 6 сарын 30-ны өдөр 130,000 төгрөгт тооцож бууз авсан, 7 сарын 1- ний өдөр 70,000 төгрөг өгсөн, 5 ш хэрчсэн гурилыг 5 мянгаар бодож өгсөн байна.

Талууд 2020 оны 4 сарын 29-ний өдрөөс 6 сарын 15-ны өдөр хүртэл нийт 7 удаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагч нарт хонины махны үнийг тохиролцон тухай бүрд нь жинлүүлэн хэмжээ, үнийг тохиролцон хүлээлгэн өгч байсан байх ба үнийг нь тухайн үед төлөх, дараа төлөх, зээлээр авах зэргээр тооцоог тухай бүр хийж тооцооны дэвтэрт бичиж гарын үсэг зурж баталгаажуулж байсан байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтэр дээрх тооцоон дээр хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулж байсан байх ба нийлүүлсэн махны хэмжээ тухай бүрийн үнийн талаар маргахгүй байна.

Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бэлтгэн нийлүүлэх замаар мах худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч нийлүүлсэн махныхаа үлдэгдэл үнийг шаардах эрхтэй.

Гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мах чанарын доголдолтой муудсан муу мах байсан гэж хариуцагч нар тайлбарлаж байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлож, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадахгүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зохицуулсан байна.

Худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэйг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заажээ.

Нэхэмжлэгчийн Өмхийрсөн махыг үнэд хүргэж санаатайгаар нийлүүлсэн. Тэр мах 1 жил хадгалсан мах байсан уу, үхсэн малын мах байсан уу сайн мэдэхгүй байна. Гэсгээгээд эхнээс нь бууз хийж, наадмаар хуушуур хийх гээд 170 клограммыг бэлтгэлийн газар гэсгээсэн. Гэтэл тэр мах давслаад амтлахад харлаад, ногоороод нялцгай болоод эвгүй үнэр гарсан гэх тайлбараа батлаагүй, мах муудсан байсан гэх доголдол нь эд хөрөнгийг хүлээн авах үед мэдэгдэх боломжтой, улмаар хуульд заасан хугацааны дотор доголдол илэрснийг болон арилгуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэхүү байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч , нараас 8,521,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-д заасныг баримтлан хариуцагч , нараас 8,521,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,295 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 151,295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН