Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/00441

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/00441

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 11 дүгээр хороолол, 17б-43 тоотод оршин суух, Номт овогт Пүрэвсүрэнгийн Баттөр /Регистрийн дугаар: ГЮ66040177,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах, ******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /Регистрийн дугаар: 1070363/-д холбогдох

15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2014 оны 04 сарын 01-ны өдрөөс эхлэн ******* ХХК-ийн гишүүдийн хурлын сонголтоор Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хороон даргаар орж ажилласан бөгөөд 2017 оны 10 сарын 27-ны өдөр 07 тоот Үйлдвэрчний эвлэлийн холбооны бага хурлын тогтоолоор ******* ХХК-ийн *******ар дэвшин ажилласан. 2018 оны 05 сарын 22-ны өдрийн ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ажлаас чөлөөлөгдсөн юм.

Намайг чөлөөлөгдөх үед амралын тооцоо хийж цалин бодож өгөөгүй. Мөн ажлаас чөлөөлсөн тухай тогтоолыг өгөөгүй учир би нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй. Миний тухайн жилийн ажилласан хугацаа 6 сар байсан бөгөөд амралтын мөнгө 1,200,000 төгрөг авах байсан. ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 3-р зүйлийн 3.3-т заасны дагуу 4-8 жил ажилласан бол 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгохоор заасны дагуу 14,400,000 төгрөг авах ёстой юм. Энэ мөнгийг мөн надад өгөөгүй. Авах тухай асуудал тавихад: ******* ТӨҮГ-ийн ******* Б.Төгсбаяр Энэ мөнгийг би чамд өгөхгүй. Шүүх миний талд байдаг аа. Чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хэлсээр өнөөдрийг хүргэсэн. Би уг нь хүсэлтээ удаа дараа бичгээр гаргаж өгч байсан. Хуулийн байгууллага гэхгүй нэгэнт батлагдсан журмын дагуу энэ мөнгийг надад олгочих байх гэж бодсон юм. Миний бие Орхон аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 142/Ш32020/00256 тоот захирамжийн дагуу Орхон аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандсан болно. Энэхүү хорооноос гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2018 оны амралтын мөнгө /хагас жилээр/ 1,200,000 төгрөг, ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмийн дагуу 14,400,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг ******* ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

Үйл баримтын талаар:

нь ******* ТӨҮГ-ын *******ар ажиллаж байсан ******* миний 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 тушаалыг эс зөвшөөрч Ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан. Энэхүү хөдөлмөрийн маргаанд ******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцагчаар татагдан хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Анхан шатны шүүхийн 00267 дугаар шийдвэр 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гарсан бөгөөд 2017оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 тушаалыг хууль бус болохыг тогтоож гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Эрдэнэбатад итгэмжпэл олгосон бөгөөд тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 26-нд давж заалдах шүүхийн 60 дугаар Магадлал гарч шийдвэрийг хэвээр үлдээсэн.

******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу ******* ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан ******* намайг үүрэг ажпаас чөлөөлж холбооны даргаар өнөөдрийг хүртэл Т.Төгсбаяр ажиллаж байна.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж 01402 тоот Тогтоол гарсан байх бөгөөд энэ үед ******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ дарга Т.Төгсбаяр эрх хэмжээнийхээ хүрээнд Төлөөлөгч томилж хяналтын шатны шүүх хуралд гомдол гаргаж оролцсон. ******* ТӨҮГ-ын ******* Б.Төгсбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 01402 дугаар тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэрэгжүүлсэн баримт хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №Б/02 тоот тушаалаар гийн хөдөлмөрийн эрхийг сэргээж, нөхөн олговор болох 4,375,822 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Т. Ариунзаяаг ажилд нь эгүүлэн томилохгүй байсан шалтгааны улмаас тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон 16,316,660 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00232 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний эдрийн 56 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр нь ******* ТӨҮГ-ын *******ар ажиллаж байсан *******ийг хамтран хариуцагчаар татуулах шүүхэд хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 -т заасныг үндэслэн хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээд нь ******* биш хэмээн дүгнэж 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 00719 дугаартай Захирамж гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа: 2015 онд Холбооны дарга байсан нь Т.Ариузаяаг анх ажилд авахдаа Холбооны дүрмийн 18.1.4 дэх заалтыг зөрчиж нярав бичиг хэргийн ажтлтан гэсэн орон тоо буюу ажлын байр байхгүй байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр ажилд авсан, 2016 онд түүний орон тоон батлуулаагүй. ******* ч гэсэн батлуулаагүй, *******ийг огцорсны дараа ҮЭ-ийн Холбооны зөвлөл тэргүүлэгчид 2018, 2019 оны бүтэц орон тоог батлахдаа ийм ажлын байр байх шаардлагагүй хэмээн үзсэн. гийн орон тоо тус холбоонд угаасаа байгаагүй, одоо ч байхгүй, г ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч ҮЭ давж заалдсан, хяналтын шатны шүүхэд хянуулсан явдал нь хэргийн оролцогчдод хуулиар олгосон адил тэнцүү эрхийн хүрээнд ИХШХШТХ-ийн 6.2 дах заалт, 26.1 -д заасан журмаар хэрэгжүүлсэн ажиллагаа тул ҮЭ холбоо эрхээ хэрэгжүүлсний төлөө гийн өмнө нөхөх хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн Т.Ариузаяаг ажлаас халсан үйл баримтын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн нь анхнаасаа Т.Ариузаяаг ажлаас халсан нь үйлдэл нь зөв зүйтэй хэмээн зүтгэж байгаа атлаа ******* намайг бүх зүйлд буруутай хэмээн Б.Төгсбаяр нь өөрийн үйлдэл, эс үйлдлээс үүдэн гарсан үр дагаврыг над руу чихэж байгаа нь хүлээн зэвшөөрөх боломжгүй. Гэтэл сөрөг нэхэмжлэлд ******* нь нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой үндэслэл зааж гарсан, өөрөө хууль бус шийдвэр гаргасан нь тодорхой байхад гийн хөдөлмөрийн гэрээний асуудлыг ҮЭ-ийн холбоонд хохирол багатайгаар хууль дүрмийн хүрээнд шийдвэрлээгүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь харин ч хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаярт гийн хөдөлмөрийн гэрээний асуудлыг ҮЭ-ийн холбоонд хохирол багатайгаар хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх боломж байсан атал хэрэгжүүлээгүй үйлдэл эс үйлдэл байгаа болох нь дээр дурдсан үйл баримтаар хангалттай нотлогдож байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ******* нь ******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн Холбооноос ээлжийн амралтын олговор, дэмжлэг урамшууллын мөнгө 14,400,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. *******ийн нэхэмжлэл үндэслэлгүй болох талаар дараах үндэслэл тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна.

1.*******д 1,200,000 төгрөгийн ээлжийн амралтын олговор олгох ямар ч үндэслэл байхгүй. Учир нь: ******* 2017 оны 10 дугаар сарын 27-оос 2018 оны 5 дугаар сарын 22 хүртэл ажиллаад тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолоор үүрэгт ажлаа хангалттай хийж чадаагүй, Холбооны дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Холбооны даргын ажил, албан тушаалаас огцорсон. Өөрөөр хэлбэл тэрээр 6 сар гаруй ажилласан.

******* нь Холбооны даргаар нэг сар гаруй ажиллаад 2017 оны 12 дугаар сард ээлжийн амралтаа бүтэн бодуулж амралтын олговорт 2,126,456 төгрөг авсан байна. ******* нь ҮЭ-ийн Холбооны даргаар 6 сар ажиллаад огцрох үедээ тус Холбооны автомашин, ажлын компьютер, тэмдэгийг авч зугтаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 08 дугаар сарын 03-нд буцаан өгсөн, өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлаа хүлээлгэж өгөх, санхүүтэй тооцоо хийхээс татгалзсан ба шүүхэд цалин хөлстэй холбоотой 12 сая орчим төгрөгийн нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний 00921 тоот, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны 129 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны 0433 тоот тогтоолоор нэхэмжлэл нь бүхэлдээ хэрэгсэхгүй болсон тул одоо цалин хөлсний талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

2.******* нь тус Үйлдвэрчний эвлэлийн Холбооны 2018 оны 03 дугаар сарын 06-нд тэргүүлэгчдийн хурлаар баталсан Дэмжлэг урамшуулал олгох журам-ын 3.3 дахь заалтын дагуу дэмжлэг авах ямар ч үндэслэл байхгүй. Учир нь:

а.******* нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан биш бөгөөд ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны тухайн үед мөрдөж байсан дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.14-т заасан ...Дүрэм зөрчсөн... сонгуульт үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр эрх бүхий Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Холбооны даргаас огцруулсан /тэр өөрөө огцорсон/ этгээд юм. Үүнийг эс зөвшөөрч ******* шүүхэд хандсан ба 3 шатны шүүхийн шийдвэрээр түүний нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон.

б.Ийм учраас Холбооны Дэмжлэг урамшуулал олгох журам-ийн 1.1-д заасан зорилго, 3.3-д заасан үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа /сонгуульт хугацаа дуусаж дахин сонгогдоогүй, өөр ажил, албан тушаалд томилогдсон, эрүүл мэндийн шалтгаанаар сонгуульт үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг/ байгаа ажилтан гэж үзэх үндэслэл байхгүй.

в.Мөн журмын 3.3-д дэмжлэг урамшууллыг санхүүгийн сахилга бат, ажлын үр дүнг харгалзан олгох тул энэ шаардлагыг хангаагүй гэж огцорсон этгээдэд урамшуулал олгох үндэслэл байхгүй.

г.******* 2011 онд тус Холбооны дарга байгаад чөлөөлөгдсөн бөгөөд тэр үедээ мөрдөж байсан журмын дагуу Тэргүүлэгчдийн 2011.06.03-ны 02 тоот тогтоолоор 9,678,000 төгрөг авсан байх бөгөөд одоо 9 жилийн дараа дахин нэхэмжлэх, давхардуулан олгох үндэслэл байхгүй.

3.******* Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан биш тус Холбооны дүрмийн дагуу Бага хурлаар сонгогдсон Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга байсан тул түүнд тушаал шийдвэр гардуулж өгөх асуудал байхгүй. Тэрээр Гүйцэтгэх зөвлөлийн 2018 ны 05 дугаар сарын 22-ны өөрийг нь огцоруулсан 07 тоот тогтоолын талаар тэр даруйд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.01-ний 00921, давж заалдах шатны шүүхийн 2018.11.06-ны 129 дугаар магадлал, Дээд шүүхийн 2018.03.28-ны 00433 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэгдсэн учраас ажлаас халагдсан тушаал шийдвэр гардуулж өгөөгүй гэсэн асуудал байхгүй. Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо гэсэн хуульд заасан, хуулиар эрх олгосон Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх субъект байхгүй.

Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус Холбооны даргаар ажиллаж байгаад огцорсон ******* нь ээлжийн амралтын олговор, дэмжлэг урамшууллын 14,400,000 төгрөгийг тус Холбооноос нэхэмжилсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг ундэслэн энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Тус Холбооны даргаар ажиллаж байсан ******* нь үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж г тус Холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаас халсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэр, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 60 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтоолоор тогтоогдсон. Эдгээр шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн холбоо д 4,375,822 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин төлсөн. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой үндэслэл зааж гарсан, өөрөө хууль бус шийдвэр гаргасан нь тодорхой байхад гийн хөдөлмөрийн гэрээний аууудлыг ҮЭ-ийн Холбоонд хохирол багатайгаар хууль, дүрмийн хүрээнд шийдвэрлэх үндэслэл, боломжтой байхад давж заалдах, хяналтын шатны шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргах шийдвэрийг ******* гаргаж сунжруулан их хэмжээний хохирол нэхэмжпэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.

Энэ асуудлыг дүрмийн дагуу *******ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны Тэргүүлэгчдэд танилцуулсан ба Тэргүүлэгчдээс 2019 оны 01 дүгээр сарын 31-нд тоот тогтоол гаргаж *******ийг хариуцагчаар татуулахаар шүүхэд хандахыг Холбооны даргад даалгасан.

г халсан асуудлын талаар тус Холбооны Хянан шалгах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлтэд тодорхой заасан бөгөөд энэ дүгнэлтийг тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хуралд танилцуулж, уг хурлаар *******ийг Холбооны даргаас огцруулах 07 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын талаар ******* шүүхэд хандсан ба түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны 00921 тоот шийдвэр, мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 129 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны 00433 тоот тогтоол гарсан байгаа.

гийн өргөдлийн Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны хурлаар хэлэлцэж тодорхой чиглэл гарсан. нь анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэр гарснаас хойш 2019 оны 01 дүгээр сарн 19-нийг дуустлах цалингийн олговорт 16,316,660 төгрөг нэхэмжилсэн ба үүнийг анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны 00232 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний 56 тоот магадлалаар хангаж шийдвэрлэсэн.

гийн хоёр удаагийн нэхэмжлэлээр шүүхийн шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн Холбоо /4,375,822 + 16,316,660/ 20,692,482 төгрөг төлж хохирсон нь Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргаар ажиллаж байгаад огцорсон *******ийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай шууд холбоотой тул 20,692,482 төгрөгийн энэ хохирлыг *******өөс гаргуулж манай Холбоонд олгоно уу гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан 2018 оны амралтын мөнгө 1,200,000 төгрөг, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын дагуу 14,400,000 төгрөг нийт 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас гэм хорын хохиролд 20,692,482 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч нь ******* 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 2018 оны 5 дугаар сарын 22-н хүртэл ажиллаад ажлаа хангалттай хийж чадаагүй тул огцорсон. Иймд урамшуулал олгох үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн гишүүдийн хурлаар Хүдрийн ил уурхайн *******ар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сонгогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 07 тоот үйлдвэрчний эвлэлийн холбооны бага хурлын тогтоолоор ******* ХХК-ийн *******ар ажиллах болсон байх ба 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоор 84,2 хувийн саналаар үүрэгт ажлаас нь огцруулсан байна.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2018/00921 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 3-р зүйлийн 3.3-т ҮЭ-ийн Холбооны дарга, ажлын албаны ажилтан, орон тооны ҮЭ-ийн хороодын дарга үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тохиолдолд буцалтгүй тусламж нэг хүнд нэг удаа олгоно. Буцалтгүй тусламж олгохдоо санхүүгийн сахилга бат, гишүүнчлэлийн тоо, ажлын үр дүнг харгалзан дараахи зүйлийг үндэслэл болгоно, 4-8 жил ажилласан бол 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгоно гэжээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4 жил 1 сар 22 хоног ажилласан болох нь талуудын гаргасан тайлбар, нэхэмжлэгч *******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор, нэхэмжлэгч ******* нь сарын 2,970,000 төгрөгийн цалинтай байсан болох нь ******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь нийт 4 жил 1 сар 22 хоног ажилласан байх тул ******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 3.3, 3.4-т зааснаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авах эрхтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн цалин нь сарын 2,970,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь өөрийн цалин 2,400,000 төгрөг гэж тодорхойлж, шүүх хуралдаанд дэмжсэн тул нэхэмжлэгчийн нэг сарын цалин 2,400,000 төгрөгөөр тооцоолж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж 14,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн ******* ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т ээлжийн амралтыг хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, холбогдох бусад хууль тогтоомж болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгэр хавсралтанд заасны дагуу олгоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч *******д ******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал ээлжийн амралтыг олгож, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог хийж, ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгож, ажилтнаас суутгал тооцох ёстой.

Нэхэмжлэгчийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоор ажлаас нь чөлөөлөхдөө түүнтэй ээлжийн амралтын тооцоог хийгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл гаргаж ******* нь холбооны даргаар ажиллаж байхдаа үндэслэлгүй хууль зөрчсөн шийдвэр гаргаж, г тус Холбооны нярав,бичиг хэргийн ажилтнаас халсны улмаас Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00267 тоот шийдвэрээр үйлдвэрчний эвлэлийн холбоо д 4.375.822 төгрөг, мөн гийн хоёр удаагийн нэхэмжлэлээр шүүхийн шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн холбоо нийт 20.692.482 төгрөг төлж хохирсон гэж нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн Үйлдвэрчний холбооны даргаар ажиллаж байхдаа нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан г ажлаас чөлөөлсөн байх бөгөөд г Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00267 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба Үйлдвэрчний Эвлэлийн холбоо нь шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 60 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэр,магадлал,тогтоолоор нотлогдож байна.

Ийнхүү ******* нь Үйлдвэрчний холбооны даргаар ажиллаж байх үедээ г ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдож байна.

Харин шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-нийг дуусталх хугацааны цалингийн олговорт Орхон аймаг дахь сум дундын Иргэний хрэгийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 00232 дугаартай шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулахаар шийдвэрлэсэн 16,316,660 төгрөгийг *******т хариуцуулах үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00267 дугаар шийдвэрээр г ажилд эгүүлэн тогтоож, ******* ХХК-ийн үйлдвэрчний Эвлэлийн холбооноос түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор 4,375,822 гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч *******өөс нөхөн гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д заасныг баримтлан ******* ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос 15,600,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгч *******өөс 4,375,822 гаргуулж ******* ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16,316,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,413 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 229,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 84,963 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА