Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00721

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр                         Дугаар 183/ШШ2022/00721                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Шархүү овогтой, Уугандаваагийн Чандманабаатарын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваагийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Боржигон овогтой, Батаагийн Баттүвшинд холбогдох,

 

Хариуцагч: Боролзой овогтой, Гүньбазарын Сэргэлэнд холбогдох.

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат.

Хариуцагч Б.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбэх.

Хариуцагч Б.Бий өмгөөлөгч Н.Анар.

Гэрч Б.Алтанхуяг /цахимаар шүүх хуралдаанд оролцсон. Гэрчид хууль тайлбарлаж өгсөн ба тэрээр ойлгосон гэсэн тайлбар өгсөн, хууль тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсанд тооцуулах хүсэлт гаргасан/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Цацрал.

/Хариуцагч Г.Сэргэлэнгийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваа нь Б.Б, Г.Сэргэлэн нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Уугандаваа нь Б.Бгээс 2017 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй. Ингээд Б.Уугандаваа нь 10.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Гэтэл Б.Б нь Б.Уугандаваад холбогдуулан Төв аймгийн Цагдаагийн газарт “залилуулсан” гэж гомдол гаргасан. Ингээд Б.Уугандавааг Цагдаагийн газраас дуудаж мэдүүлэг авсан ба хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Гэтэл Б.Б нь “барьцаа болгоод үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлээд өгчих, зээлээ төлж дууссаны дараа буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Иймд би өөрийн хүү У.Чын өмчлөлд бүртгэлтэй Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв суваргын шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-14160000673 дугаартай, 1.998 м.кв талбайтай газрыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Газрыг шилжүүлэх үед Б.Б нь мөнгөө төлж барагдуулсны дараа газрыг буцаан өгнө гэж хэлсэн. Үүний дараа Б.Уугандаваа нь 2018 оны 4 дүгээр сард Б.Бд мөнгийг нь өгч, хохиролгүй болгосон боловч өнөөдрийг хүртэл миний хүү У.Чын газрыг буцааж өгөхгүй байна. Иймд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар бэлэглэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлан хийсэн, дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүү У.Чыг уг газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү  гэв.

 

2. Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь хуулийн дагуу Б.Уугандаваагаас буюу түүний хүү У.Чаас Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Төв сувраганы шинэ гудамж 28 тоот, 1998 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг бэлэглэлийн гэрээгээр авсан. Уг газраа 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Сэргэлэнд худалдсан. Б.Уугандаваа нь 2017 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөгийг Б.Бгээс зээлж авсан. Уг зээлийн төлбөр нь хүүгийн хамт 20.000.000 төгрөг болсон боловч Б.Уугандаваа нь зээлээ буцаан төлөөгүй. Түүнийг зээлээ төлөхийг шаардахад зээлийн төлбөрт газраа өгье гэж хэлсэн тул бид гэрээ байгуулж, уг газрыг шилжүүлж авсан. Мөн бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох нэг жилийн хугацаа өнгөрсөн гэв.

 

3. Хариуцагч Г.Сэргэлэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Төв аймгийн Лүн сумын 3 дугаар  баг, Төв Сувраганы шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбайтай газрыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Б.Бгээс худалдаж авсан. Тус өмчлөлийн газрыг худалдан авахад газрын хууль ёсны өмчлөгч нь Б.Б байсан бөгөөд тухайн газартай холбоотой ямар нэгэн маргаангүй, эрхийн зөрчилгүй байсан учраас миний бие холбогдох бүхий л баримт бичгийг хууль ёсны дагуу үйлдэж, өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан билээ. Нэхэмжлэгч У.Ч болон хариуцагч Б.Б нарын хооронд  үүссэн асуудлын талаар надад мэдэж байгаа нэг ч зүйл байхгүй. Хамгийн гол нь  тухайн газрыг худалдаж авахаас өмнө Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Б.Б нь тухайн газрыг худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй этгээд гэж бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу Г.Сэргэлэн надад шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ”, Б.Бий өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000512453 дугаар гэрчилгээ, Уугандаваагийн Чандманабаатарын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0000349653 дугаар төрсний гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Б.Уугандаваагийн өргөдөл, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/05 дугаар Газар өмчлөх тухай захирамж, У.Чын өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000512452 дугаар гэрчилгээ, Б.Б, Г.Сэргэлэн нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, Г.Сэргэлэнгийн  өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000636762 дугаар гэрчилгээ, Төв аймаг дахь Цагдаагийн хэлтсээс Б.Бий мэдүүлэг, Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр Прокурорын тогтоол, гэрч С.Насандэлгэр, П.Энхбадрах, Д.Ганзориг, Д.Мөөгий, Ч.Батчулуун, С.Ганбулган, Д.Мөнхбат нарын мэдүүлэг гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваагийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваа болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлсэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д зааснаар У.Чыг Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тогтоолгох гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Уугандаваа нь 2017 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөгийг Б.Бгээс зээлж авсан. Уг зээлийн төлбөр нь хүүгийн хамт 20.000.000 төгрөг болсон боловч Б.Уугандаваа нь зээлээ буцаан төлөөгүй. Түүнийг зээлээ төлөхийг шаардахад тэрээр зээлийн төлбөрт түүний хүү У.Чын өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Төв сувраганы шинэ гудамж 28 тоот, 1998 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж өгсөн. Иймээс уг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуульд заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн, мөн уг газрыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Сэргэлэнд худалдсан гэв.

 

4. Хариуцагч Г.Сэргэлэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би уг газрыг Б.Бгээс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдаж авсан. Тус өмчлөлийн газрыг худалдан авахад газрын хууль ёсны өмчлөгч нь Б.Б байсан бөгөөд тухайн газартай холбоотой ямар нэгэн маргаангүй, эрхийн зөрчилгүй байсан учраас миний бие холбогдох бүхий л баримт бичгийг хууль ёсны дагуу үйлдэж, өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. У.Ч, Б.Уугандаваа болон Б.Б нарын хооронд үүссэн асуудлын талаар Г.Сэргэлэнд мэдэж байгаа зүйл байхгүй гэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ”, Б.Бий өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000512453 дугаар гэрчилгээ, Уугандаваагийн Чандманабаатарын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0000349653 дугаар төрсний гэрчилгээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Б.Уугандаваагийн өргөдөл, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/05 дугаар Газар өмчлөх тухай захирамж, У.Чын өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000512452 дугаар гэрчилгээ, Б.Б, Г.Сэргэлэн нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, Г.Сэргэлэнгийн  өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000636762 дугаар гэрчилгээ, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хавтаст хэргээс Б.Бий мэдүүлэг, Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр Прокурорын тогтоол, гэрч С.Насандэлгэр, П.Энхбадрах, Д.Ганзориг, Д.Мөөгий, Ч.Батчулуун, С.Ганбулган, Д.Мөнхбат нарын мэдүүлэг гэсэн баримт болон гэрч Б.Алтанхуягийн шүүхэд өгсөн мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваа болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар бэлэглэх гэрээ”-ээр бэлэглэгч У.Ч нь өөрийн өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв сувраганы шинэ гудамж 28 тоот хаягт байршилтай, 4124032165 нэгж талбарын дугаартай, 1998 м.кв талбайтай газрыг бэлэг хүлээн авагч Б.Бд хариу төлбөргүйгээр бэлэглэхээр тохиролцож, уг газрын өмчлөх эрхийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Бд шилжүүлжээ.

 

Уг бэлэглэлийн гэрээний хүсэл зоригийн агуулгыг нэхэмжлэгч тайлбарлахдаа “...Б.Уугандаваа нь Б.Бгээс 2017 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөгийг хүүгүйгээр 1 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд 10.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг буцаан төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Б.Б нь барьцаа болгоод үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлээд өгчих, зээлийн төлбөрөө төлж барагдуулсны дараа буцаагаад өгнө гэж хэлсний дагуу Б.Уугандаваа нь өөрийн хүү У.Чын өмчлөлийн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв суваргын шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-14160000673 дугаартай, 1.998 м.кв талбайтай газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Тэрнээс биш газраа үнэ төлбөргүйгээр бэлэглээгүй” гэсэн, хариуцагч Б.Б тайлбарлахдаа “...Б.Уугандаваа нь 2017 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөгийг Б.Бгээс зээлж авсан. Уг зээлийн төлбөр нь хүүгийн хамт 20.000.000 төгрөг болсон боловч Б.Уугандаваа нь зээлээ буцаан төлөөгүй. Түүнийг зээлээ төлөхийг шаардахад зээлийн төлбөрт Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв суваргын шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-14160000673 дугаартай, 1.998 м.кв талбайтай газрыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн” гэсэн байх тул Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн өмчлөлд уг газрыг хариу төлбөргүй шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаагүй гэж дүгнэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрлийг бий болгохоор “дүр үзүүлэн” У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваа болон Б.Б нар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г байгуулжээ.

 

Иймд У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваа болон Б.Б нар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” хэдий боловч Б.Б, Г.Сэргэлэн нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч Б.Б нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв суваргын шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-14160000673 дугаартай, 1.998 м.кв талбайтай газрыг 2.000.000 төгрөгөөр худалдан авагч Г.Сэргэлэнд худалдсан байх бөгөөд уг газрын өмчлөх эрх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Сэргэлэнд шилжсэн байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Б, Г.Сэргэлэн нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр байх бөгөөд Г.Сэргэлэн нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв суваргын шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-14160000673 дугаартай, 1.998 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх тул нэхэмжлэгч У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваагийн “...Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв суваргын шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-14160000673 дугаартай, 1.998 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваа болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч У.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Уугандаваагийн “...Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Төв суваргын шинэ гудамж, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-14160000673 дугаартай, 1.998 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД