Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00154

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

           Дугаар 183/ШШ2022/00154

                           Улаанбаатар хот

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Нүдэн овогтой, Т..Г н нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг дугаар хороо, Дүнжингарав хотхон   дугаар байр,  тоотод оршин суух, регистрийн дугаар: /

 

            Хариуцагч: ШӨТ ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Барилга Архитектурын барилга дугаар давхарт байрлах, регистрийн дугааар:

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Бат-Оюун, нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г нь ШӨТ ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний нөхөр Ц.Мбид хоёр ШӨТ ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхон, Д блок, 1 давхрын 005 тоот, 49.10 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу 85.000.000 төгрөгийг ШӨТ ХХК-д шилжүүлсэн. Гэтэл ШӨТ ХХК-иас тухайн орон сууцны өмчлөх эрхийг гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа шилжүүлж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Одоо уг орон сууц нь өөр бусад хүмүүсийн өмчлөлд байдаг бөгөөд хариуцагч ШӨТ ХХК нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй нь тодорхой тул худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ШӨТ ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г Ц.Мгэдэг хүнтэй байгуулсан. Харин Т.Г гэх хүнтэй гэрээ байгуулаагүй бөгөөд түүнээс 85.000.000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Мөн нэхэмжлэгч Т.Г нь Ц.Мөнх-Эрдэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс ШӨТ ХХК, Ц.Мөнх-Эрдэнийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, Ц.Мөнх-Эрдэнийн Хаан банкин дахь Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, ШӨТ ХХК-ийн Кассын орлогын ордер, Ц.Мөнх-Эрдэнэд орон сууцны түлхүүр хүлээлцэх акт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Гын худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Г нар нь ШӨТ ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхон, Д блок, 1 давхарын 005 тоот, 49.10 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу 85.000.000 төгрөгийг ШӨТ ХХК-д шилжүүлсэн. Гэтэл ШӨТ ХХК-иас тухайн орон сууцны өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй, хойшид шилжүүлж өгөхгүй болох нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

ШӨТ ХХК нь Ц.Мгэдэг хүнтэй 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Харин нэхэмжлэгч Т.Г гэх хүнтэй гэрээ байгуулаагүй, түүнээс 85.000.000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Мөн нэхэмжлэгч Т.Г нь Ц.Мөнх-Эрдэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ШӨТ ХХК, Ц.Мнарын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, Ц.Мөнх-Эрдэнийн Хаан банкин дахь 5007507519 тоот Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, ШӨТ ХХК-ийн Кассын орлогын ордер, Ц.Мөнх-Эрдэнэд орон сууцны түлхүүр хүлээлцэх акт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Т.Г болон ШӨТ ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаагүй, мөн уг гэрээний дагуу Т.Г нь 85.000.000 төгрөгийг ШӨТ ХХК-д шилжүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Г нь ШӨТ ХХК, Ц.Мнарын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн гэх 85.000.000 төгрөгийг хариуцагч ШӨТ ХХК-иас шаардах эрхгүй юм.

 

Иймд Т.Гын нэхэмжлэлтэй, ШӨТ ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 582.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т.Гын нэхэмжлэлтэй, ШӨТ ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 582.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД