Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2022/01768

 

 

 

 

 

        2022 оны өдөр

     05 сар      25  р                                          *******4/ШШ2022/01768

 

                                       *******ОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК /Р*******: 5/. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, Сөүлийн гудамж, ******* таур барилгын ... давхар, ..... тоот 

Хариуцагч: .. овогт *******.******* /Р*******: /. Хаяг: дүүрэг, ... дугаар хороо, Өнөр хороолол,... дугаар байр, .. тоот  

Зээлийн гэрээний үүрэгт 40,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга С.*******өлгөөн нар оролцов.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******.******* нь манай байгууллагатай 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******/******* тоот зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, Me маркын автомашиныг барьцаалсан. Зээлдэгч *******.******* нь зээлийн хүүгийн төлбөрт 7,225,000 төгрөг төлсөн.

Зээлдэгч *******.******* нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан автомашины эзэмших эрхийг шилжүүлэн авч бусдад худалдан борлуулсан тул бид ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ******* оны 6 дугаар  сарын 25-ны өдөр *******/ШЦТ/ дугаар тогтоолоор, гэм буруутайг нь тогтоож, 10,000,0000 төгрөгөөр торгох ял оноосон.

*******.******* нь манай байгууллагад үндсэн зээл 60,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 40,775,000 төгрөг, нийт 100,775,000 төгрөг төлөхөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60,000,000 төгрөгийг нь төлсөн. Бид эрүүгийн журмаар шалгуулах өргөдөл өгсөн хугацаа болох 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар хүүг тооцон нэхэмжилсэн болно.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 40,755,000 төгрөг гаргуулж өгнө үү.                                                                                                      

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. *******.******* миний бие 20******* оны 11 дүгээр сарны 27-ны өдөр нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж,  ... УБҮ  улсын дугаартай, M маркын автомашиныг унаж явахаар барьцаанд тавьж, 60,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаандаа зориулж авсан.

Зээл авсан өдрөөс хойш зээлийн төлбөр болон хүүнд 7,000,000 гаруй төгрөг төлж, үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж чадаагүй. Учир нь манай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт ган ихтэй, ургац муутай байсан. Энэ тухайгаа зээлдэгч байгууллагад мэдэгдэж 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. *******этэл нэхэмжлэгч байгууллага *******.******* надад холбогдуулан гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 6 дугаар  сарын 25-ны өдрийн  *******/ШЦТ/ дугаар тогтоолоор иргэний маргаан биш гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Өөрөөр хэлбэл гэрээ хүчин төгөлдөр бус болох нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул шаардах эрх үүсэхгүй, харин өгсөн авснаа буцаах үр дагавар үүсгэдэг тул бид 60,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус байгууллагын Хаан банканд эзэмшдэг ******* тоот дансанд шилжүүлснээр гэрээтэй холбоотой үүрэг дуусгавар болсон. Харин зээлийн гэрээ хүчин төгөлдөр байсан бол нэхэмжлэгч шаардах эрхтэй байсан.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй бөгөөд гомдол гаргах болохоор гэрээг хууль бус гэж үздэг, шүүхэд нэхэмжлэл гаргах болохоор хүчин төгөлдөр болдог байж таарахгүй. Хууль зөрчсөн хэлцэл байгуулсан, мөн хариуцагч гэрээгээр хүлээн авсан 60,000,000 төгрөгөө буцаан шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцсэн.

Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                ҮН*******ЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******.*******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,775,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, хүчин төгөлдөр бус хэлцлээр авсан 60,000,000 төгрөгөө буцаан өгсөн тул гэрээний үүргийг хариуцахгүй гэж тус тус  тайлбарлан маргаж байна.

Зохигчид 20******* оны 11 дүгээр сарын 7-ны өдөр *******/******* дугаартай зээлийн гэрээ, *******/038 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлдүүлэгч нь 60,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж,  зээлдэгчийн өмчлөлийн ... УБҮ  улсын дугаартай,  M маркын автомашиныг барьцаалжээ. /хх-ийн 5, 7/

Хариуцагчийн хүсэлтийг үндэслэн талууд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр тус тус *******/******* тоот гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгах, гэрээний бүх нөхцөл хэвээр хадгалагдахаар тохиролцсон байна. /хх-ийн 11-15/

Нэхэмжлэгч байгууллага 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан хариуцагч *******.******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлсэн ... УБҮ улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж, бусдад худалдсан талаар өргөдөл гаргасан бөгөөд хариуцагч *******.*******-д эрүүгийн хэрэг үүсэн шалгажээ.

Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгах явцад *******.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  “******* ББСБ” ХХК-д  учруулсан бодид хохирол 60,000,000 төгрөгөө төлсөн, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 6 дугаар  сарын 25-ны өдрийн *******/ШЦТ/ дугаар тогтоол, талуудын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, энэхүү өргөдлийг гаргаснаар гэрээгээ цуцалсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохирлоо 100,775,000 гэж мэдүүлж байсан нь шүүхийн шийтгэх тогтоолд тусгагджээ. /хх-ийн 19/

Хариуцагч шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг гэж үзсэн нь иргэний журмаар гэрээ байгуулагдаагүйг нотолно, хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг арилгасан гэж маргасан. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг нэрлэсэн байх бөгөөд хариуцагч хуурамчаар баримт үйлдэж, залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн нь өмнө байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах, хэлцэл хүчин төгөлдөр бус байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад дүгнэлт хийгээгүй бөгөөд хариуцагч *******.*******-г компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, хууран мэхэлсэн, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийг бусдад худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, гэрээ цуцлах хүртэл хугацаанд тооцогдсон хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгахаар заасан байна.

Талуудын байгуулсан *******/******* тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд зээлдэгчийн санхүүгийн байдал доройтох, барьцааны хөрөнгийг үрэгдүүлсэн, зохих ёсоор ашиглах хамгаалах талаар арга хэмжээ аваагүй нь цуцлах үндэслэл болохоор заажээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******.*******-ээс 40,7550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******-ээс 40,755,000 /дөчин сая долоон зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 361,825 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       *******АР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч                                        Т.БАТСҮХ