| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2020/02157/И |
| Дугаар | 182/ШШ2022/01283 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2022/01283
| 2022 05 02 | 182/ШШ2022/01283 |
|
Чингэлтэй дүүргийн Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:
Íýõýìæëýã÷: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй З овогт Г.Агийн íýõýìæëýëòýé
Õàðèóöàã÷: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, äóãààð ðåãèñòðòýé, Б овогт Ж.Ад õîëáîãäîõ
Нэхэмжлэлийн шаардлага:
20.910.980 төгрөг гаргуулах, түрээсийн дэлгүүрт үлдээсэн тавилга, эд хогшил болох сэнс, кассны ширээ, хөргөгч, гоёлын гэрэл, богино долгионы цахилгаан зуух /пэйч/, ус цэвэршүүлэгч, тарагны сав, асрыг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
машинаа барьцаанд тавьсны улмаас учирсан хохирол, түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл, цахилгааны төлөгдөөгүй төлбөр, дэлгүүрийн хөргөгчийг засуулсан зардал нийт 18.807.067 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.
Ø¿¿õ õóðàëäààíä:
Нэхэмжлэгч Г.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,
Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöîв.
Хариуцагч Ж.А нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:
1.Íýõýìæëýã÷ Г.А нь хариуцагч Ж.Ад холбогдуулан гаргасан íýõýìæëýëèéí øààðäëàãàäàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь Ж.Ад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нийт 4 удаагийн гүйлгээгээр 575.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 480.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 156.800 төгрөг, 2019 оны 09 дүгээр 13-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 52.700 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд 600.000 төгрөгийг зээлдүүлснээр нийт 2.864.500 төгрөгийг зээлдүүлсэн.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Ж.Ад Тоёота приус-20 маркийн автомашиныг худалдан борлуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл хийж, Э.О гэх хүнд 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Автомашиныг худалдан борлуулах явцад запас дугуй болон автомашины ард байсан ажлын багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл бүхий нийт 688.000 төгрөг болон тухайн автомашиныг зарах үедээ үнийн дүнгээс надад 1.500.000 төгрөг шилжүүлж, нийт 9.188.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.
Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага нь 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Ж.Агийн эзэмшлийн Жигжидийн уулзварт байрлах мах сүүний төрөлжсөн худалдаа дэлгүүрийг аман тохиролцоогоор тохиролцож түрээслэн, ажиллуулж байсан бөгөөд уг дэлгүүрийн засварт зориулж 3.291.800 төгрөгийг материалд зарцуулсан. Ажилчдын цалин хөлсөнд 1,950,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд уг хөрөнгийг хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн. Уг засварын мөнгийг Ж.А мэдэж байгаа бөгөөд тухайн засварын мөнгийг төлнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Нийт засварын мөнгө болон ажилчдын цалин хөлс 5.241.800 төгрөг болсон.
Нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлага нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ж.Агийн эзэмшлийн дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байхдаа тухайн дэлгүүрийн 6, 7, 8 саруудын барааг Ж.Ад зээлж өгсөн. Тухайн барааны мөнгийг өдөр өдрийн орлогоос миний орлогын дэвтэр болон дансны дэвтэр дээр зарлага гэж бичүүлж Ж.А надаас өөрөө зээлж хэрэглэдэг байсан. Тухайн 3 дугаар сард надаас зээлж хэрэглэсэн мөнгө нь 1.212.880 төгрөг. Тухайн дэлгүүрийг би 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсэлсэн. Түрээс дуусаад 08 дугаар сарын 31-ний өдөр гарахад Ж.Ад зарагдаагүй зарах ёстой байсан 2.403.800 төгрөгийн үнэ бүхий барааг тооллогоор хүлээлгэж өгсөн. Эдгээр мөнгө нь нийтдээ 3.616.680 төгрөг болсон.
Нэхэмжлэлийн тав дахь шаардлага нь Ж.Агийн эзэмшлийн зуслангийн дэлгүүрийг ажиллуулж байх хугацаандаа би дараах эд зүйлийг шаардлагатай гэж үзэн худалдаж авсан. Худалдаж авсан эд зүйлсээ би дэлгүүрээс нь аваагүй орхисон. Эдгээр зүйлсэд шинжээч томилуулан үзлэгт хамруулсан. Худалдаж авсан зүйлсэд сэнс 150.000 төгрөг, кассын ширээ 250.000 төгрөг, хөргөгч 1.950.000 төгрөг,засвар хийсний дараа дээврийн гоёлын гэрэл нэг ширхгийг 30.000 төгрөгөөр буюу 5 ширхэг гэрэл 150.000 төгрөг, цагаан пеж 150.000 төгрөг, ус цэвэршүүлэгч 100.000 төгрөг, тарагны сав 4 ширхэг 25.000 төгрөг, гадна асар 350.000 төгрөгөөр тус тус худалдаж авснаар нийт 3.150.000 төгрөг болсон. Нийт 24.060.980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí өмнөх ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:
Нэхэмжлэлийн шаардлага болгон дээр тайлбар хэлье. Нэгдүгээрт 2.864.500 төгрөгийн тухайд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.А нь ЭХХК-д Ж.Агийн эзэмшлийн .улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12.000.000 төгрөг авсан бөгөөд энэхүү зээлээ тухайн үед барагдуулаагүй. Энэ хугацаанд ямар нэг байдлаар мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Шаардаж байсан зүйл нь барьцаанд тавьсан автомашинаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Тийм учраас Г.Агаас Ж.А нь 2.864.500 төгрөгийг зээлж авсан нөхцөл байдал байхгүй. Энэ асуудлаараа Цагдаагийн байгууллагад хандаж гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.А ЭХХК-д миний эзэмшлийн .улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12.000.000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү зээлээсээ тал төлбөрийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг миний бие өөрөө төлж барагдуулсан байдаг. Г.А надтай тухайн 12.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тухай зээлийн гэрээ үйлдсэн. Тухайн зээлийг бүрэн төлөхөө илэрхийлэн зээлийн гэрээг байгуулсан. ЭХХК-иас зээлсэн зээлийн төлбөрийг Г.А төлж байсан бөгөөд эхний хэдэн сарын төлбөрийг төлж байгаад огт төлөхөө больсон. ЭХХК зээлийн эргэн төлөлтийг төлөгдөхгүй байна гээд миний бие өөрийн эзэмшлийн автомашиныг хуурч мэхлэн, залилах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Г.Аг Цагдаагийн газарт өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан боловч Баянгол дүүргийн прокуророос 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоолоор учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний бие өөрийн эзэмшлийн .улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас гаргуулан авсан 10.000.000 төгрөг, үүнээс 9.500.00 төгрөг нь зээлийн төлөлтөд, 500.000 төгрөг нь тухайн грашийн төлбөрт төлөгдсөн. ЭХХК-д төлсөн мөнгөний баримтыг сөрөг нэхэмжлэл гаргахдаа баримтаар шүүхэд өгсөн. Мөн Г.А нь 12.000.000 төгрөг төлөхөө илэрхийлж зээлийн гэрээг бичгээр байгуулсныг нотлох баримтаар өгсөн. Хоёрт Г.А нь 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд ажилчдын анги байрыг ашиглаж байсан бөгөөд энэхүү хугацааны сарын төлбөрөөс 500.000 төгрөгийг огт төлөөгүй бөгөөд нийт 12 сарын хугацаанд бодохоор 6.000.000 төгрөг болдог. Энэхүү мөнгийг нэхэмжлэх шаардлагын үндэслэл нь тухайн аж ахуйн зориулалтаар ашиглалтад газартай нь түрээсэлсэн бөгөөд Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.3-т тус тусад нь үнэлж, түрээсийн төлбөрийг авахаар зохицуулсан үндэслэлээр Г.Агаас 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд дэлгүүр нь тус тусдаа төлбөр төлдөг гурав нь цахилгааны кодтой, ажилчдын байрны код, дэлгүүрийн махны код, дэлгүүрийн сүүний код гэж байдаг. Энэхүү дэлгүүрийг түрээсэлж буй Г.А нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлж байгаад 2019 оны цахилгааны төлбөрийн үлдэгдэл 400.500 төгрөг, 400.000 төгрөг 505.000 төгрөгийг тус тус төлөлгүй дэлгүүрийг хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд Г.А нь дэлгүүрийн 3 кодыг өөрийн нөхөр Ж.Тын нэр дээр шилжүүлэн цахилгааны төлбөрөө төлж байсан. Энэхүү төлөөгүй үлдэгдэл цахилгааны төлбөр болох нийт 1.307.067 төгрөгийг миний бие төлж барагдуулсан. Төлсөн баримтаа сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан. Иймд өөрийн төлсөн 1.307.067 төгрөгийг нэхэмжилж байна. Дөрөв дэх шаардлагын тухайд Г.А зуслангийн дэлгүүрийг ажиллуулж байх 3 жилийн хугацаанд мах, сүүний хөргөгч нь ашиглалтын буруугаас болж гэмтсэн асуудал байдаг. Засварын төлбөр болох 1.500.000 төгрөгийг Ч ХХК-д төлсөн байдаг. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Нийт нэхэмжлэлийн үнийн дүн 18.807.067 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Ж.Агийн нэхэмжилж байгаа ЭХХК-д барьцаалж 12.000.000 төгрөгийг намайг авсан гэж байна. би үүнийг надад огт хамааралгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Ж.А ЭХХК-иас өөрийн гарын үсгээр зээл авсан байдаг. Тийм учраас надад огт хамааралгүй. Мөн 12.000.000 төгрөгийн зээл авсан гэсэн миний гарын үсэгтэй эх бичгийг миний хүслээс гадуур ашиглаж байна гэж үзэж байна. Үүнийг Ж.А нь надад хэлэхдээ эгч нь нөхөртөө үзүүлэх гэсэн юм, миний дүү бичээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өөрийнх нь гар бичмэл хуулбарыг би дуурайлган хуулбарлан бичиж өгсөн. Хоёр дахь шаардлагын тухайд 2017-2019 оны бүх саруудад мах, сүүний ажилчдын байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед бэлнээр болон дансаар төлж байсан. 2021 оны 05 дугаар сард 12 сарын ажилчдын байрны түрээс гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл 6, 7, 8 дугаар сар буюу гуравхан сар түрээсэлдэг. 3 жилийн хугацаанд 9 сарын хугацаа байгаа. Энэ хугацаанд би ямар ч өр төлбөргүйгээр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Гурав дахь шаардлагын тухайд 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулах үед тогны мөнгөний төлбөр гаргасан гэсэн. Энэ тогны төлбөрийг тухайн сар болгон төлөхгүй бол Зуслан хэрэглэгчдийн төвөөс надад өдөр болгон тог тасална гэсэн мессеж ирдэг. Мөн манай дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож болно. Дэлгүүрт байгаа мах, сүү нь амархан муудах хүнсний бүтээгдэхүүн. Тэгэхээр нэг ч өдрийн тогны төлбөрийг би төлөхгүй байна гэж байхгүй учраас үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байна. Дөрөв дэх шаардлагын тухайд 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулж байхад хөргөгч бүрэн эвдрэлгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэвийн үйл ажиллагаатай хөргөгчийг хөлдүү мах, сүү болон хүнсний бүтээгдэхүүний хамт хүлээлгэж өгсөн. Тийм учраас 2020 оны 05 дугаар сар хүртэл өөрөө ажиллуулж байх явцдаа эвдрэлд гарсан зардлаа надаас нэхэмжилж байна. Тэгэхээр би эдгээр сөрөг нэхэмжлэлд хамааралгүй, тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Зарлагын баримтууд, тооцоо гэх 2 хуудас баримт, Г.Агийн хаан банкны дансны хуулга, Ж.Т хааны банкны дансны хуулга, 3 хуудас фото зураг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Ж.Тс Г.Ад олгосон итгэмжлэл, зээлээр хүнсний бараа зээлсэн төлбөрүүд, Зарлага гэх 4 хуудас баримт,
хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Засвар үйлчилгээ хийлгэсэн тухай, 3 хуудас фото зураг, Ж.Агийн хаан банкны дансны хуулга,Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай Прокурорын тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 16, 2020 оны 09 дүгээр сарын 28, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүл мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Ж.Агийн хаан банкны дансны хуулга 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Ж.А, Э.О нарын худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, “Э” ХХК Ж.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
¯ÍÄÝÑËÝÕ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 2.864.500 төгрөг, гэр бүлийн дундын өмч болох тээврийн хэрэгслийг итгэмжлэн заруулсан үнийн дүнгийн зөрүү төлбөр 9.188.000 төгрөг, Ж.Агийн дэлгүүрийг түрээсэлж байхдаа түүний зөвшөөрөлтэй хийсэн засан сайжруулалт, засварын төлбөрт 5.241.800 төгрөг, Ж.Ад дэлгүүрийг шилжүүлэх үед хүлээлгэж өгсөн бараа болон зээлээр худалдсан барааны нийлбэр үнэ 3.616.680 төгрөг, түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээсийн дэлгүүрт үлдээсэн тавилгууд одоо байгаа учир тэр чигээр нь буцаан гаргуулах òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.
3.Õàðèóöàã÷ нь Хүнсний дэлгүүр түрээслэх харилцаа үүссэн нь үнэн. Гэвч дэлгүүрийг түрээсэлж байх хугацаанд засвар хийх зөвшөөрлийг өгөөгүй. Иймд түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй хийсэн засварт тооцогдох тул энэ хэсгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Дэлгүүрийг хүлээлцэх үед үлдээсэн бараа бүтээгдэхүүнтэй тэнцэх үнийг Г.Агийн төлөх ёстой төлбөр байсан сүүний төлбөрт тооцон түүний өмнөөс сүүний худалдаачинд шилжүүлсэн. Одоо энэ талаар ямар нэг төлбөрийн үлдэгдэлгүй. Гэр бүлийн дундын өмчийг нь итгэмжлэлээр бусад этгээдэд зарж борлуулсан нь үнэн бөгөөд машины төлбөрийг Г.Атай хамтран үүсгэсэн өрийг төлөхөд зарцуулсан. Ийнхүү төлөхийг Г.А нь зөвшөөрсөн. Г.Агаас ямар нэг зээл аваагүй. Харин бизнес санаа нь амжилтгүй болсны улмаас түүний өмнөөс миний бие өрөнд орсон. Уг зээлийн төлбөрийг бид хамтран хариуцах учиртай байсан. Иймд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн øààðäëàãûã õ¿ëýýí çºâøººðºõã¿é ãýæ ìàðãàсан байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
Зарлагын баримтууд, тооцоо гэх 2 хуудас баримт, Г.Агийн хаан банкны дансны хуулга, Ж.Т хааны банкны дансны хуулга, 3 хуудас фото зураг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Ж.Тс Г.Ад олгосон итгэмжлэл, зээлээр хүнсний бараа зээлсэн төлбөрүүд, зарлага гэх 4 хуудас баримт, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Засвар үйлчилгээ хийлгэсэн тухай, 3 хуудас фото зураг, Ж.Агийн хаан банкны дансны хуулга,Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай Прокурорын тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 16, 2020 оны 09 дүгээр сарын 28, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүл мэдүүлэг авсан тэмдэглэл Ж.Агийн хаан банкны дансны хуулга, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Ж.А, Э.О нарын худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, “Э” ХХК Ж.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн нэг дэх шаардлага 2.864.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нýõýìæëýã÷ Г.А íü õàðèóöàã÷ Ж.Ад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 575.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 480.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 156.800 төгрөг, 2019 оны 09 дүгээр 13-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 52.700 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд 600.000 төгрөгийг, нийт 2.864.500 төгрөгийг, хүүгүйгээр зээлж, óã ìºíãèéã õàðèóöàã÷èä õ¿ëýýëãýí ºãñºí болох нь банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдох тул 2.864.500 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарласан.
Хариуцагч Ж.А нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.А нь “Э” ХХК-д миний эзэмшлийн .улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12.000.000 төгрөг авсан бөгөөд энэхүү зээлээ тухайн үед төлөөгүй, уг зээлтэй холбоотой мөнгө шилжүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлан маргасан байна.
Нэхэмжлэгч нь дээрх 2.864.500 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарлан өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн. Уг дансны хуулгын агуулга хэсгээс үзэхэд, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 575.000 төгрөгийг Ж.А руу шилжүүлэхдээ машинд нэр шилжүүлэх, машинд, 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 480.000 төгрөгийг Ж.А руу шилжүүлэхдээ Ж.А, 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр 156.800 төгрөгийг шилжүүлэхдээ Ж.А 5460 төлөлт ., 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэхдээ Ж.А . ., 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэхдээ Ж.А ., 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 52.700 төгрөгийг шилжүүлэхдээ Ж.А төлөлт . . гэсэн агуулгаар шилжүүлсэн байх тул нийт 2.864.500 төгрөгийг Ж.Ад зээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгчийн хоёр дах шаардлага 9.188.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ж.А нь .улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр Э.Отгонбаярт худалдсан үүнээс 1.500.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 8.500.000 төгрөгийг өгөөгүй. Автомашиныг худалдан борлуулах явцад запас дугуй болон автомашины ард байсан ажлын багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл бүхий нийт 688,000 төгрөгийн үнэ бүхий зүйл байсан тул 8.500.000 төгрөг дээр 688.000 төгрөгийг нэмж нийт 9.188.000 төгрөгийг нэхэмжилсэн.
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Т нь Ж.Ад .улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг бусдад худалдах, өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх зэрэг эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Тыг төлөөлж Ж.А нь Э.Отай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж .улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр Э.От худалдсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Иймд дээрх үйл баримтаар дүгнэхэд талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ж.Т нь Г.Ад Ж.Ад холбогдох автомашин худалдан борлуулсны мөнгийг гаргуулах иргэний хэрэгт төлөөлөн оролцох эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.
Нэхэмжлэгч Г.А автомашин худалдсаны үнэ 10.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг авсан үлдэх 8.500.000 аваагүй гэх тайлбарыг гаргасан. Тус автомашиныг худалдах үед автомашины ард байсан ажлын багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл бүхий нийт 688,000 төгрөгийн үнэ бүхий зүйл байсан гэх боловч ямар эд зүйл байсан талаар нотлох баримт ирүүлээгүй, үүнийгээ нэхэмжлэгч Г.А нь нотлох баримтаар нотлоогүй.
Хариуцагч Ж.А нь .улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг бусад этгээдэд зарж борлуулсан нь үнэн бөгөөд машины төлбөрийг Г.Атай хамтран үүсгэсэн өрийг төлөхөд зарцуулсан. Г.А зөвшөөрсөн гэх тайлбарыг гаргасан боловч үүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй болно.
Иймээс хариуцагч Ж.Агаас 8.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож шийдвэрлэх нь зүйтэй бай.
7.Нэхэмжлэгчийн гурав дах шаардлага Ж.Агийн дэлгүүрийг түрээсэлж байхдаа түүний зөвшөөрөлтэй хийсэн засан сайжруулалт, засварын төлбөрт 5.241.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ж.Атай Чингэлтэй дүүргийн зуслангийн уулзварт байрлах Мах, сүүний төрөлжсөн худалдаа Жигжидэд байрлах зуслангийн дэлгүүрийг 2.000.000 төгрөгөөр 2019 оны 06 дугаар сарын 01-нээс 2019 оны 08 дугаар сарын 31-ний хүртэл хугацаагаар түрээслэхээр амаар тохиролцож, уг дэлгүүр орсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нь дэлгүүрийг хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Чингэлтэй дүүргийн зуслангийн уулзварт байрлах Мах, сүүний төрөлжсөн худалдаа Жигжидэд байрлах зуслангийн дэлгүүрийг 2.000.000 төгрөгөөр тохиролцож хөлссөн талаараа маргаагүй, талууд гэрээний гол нөхцөлийг тохирсон байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Нэхэмжлэгч нь дэлгүүрт 5.241.800 төгрөгийн засварыг хийж засварласан гэж нотлох баримтаар зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд уг засварын талаар тохиролцсон зүйлгүй тул засварын зардалд 5.241.800 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
8.Нэхэмжлэгчийн дөрөв дэх шаардлага Ж.Ад дэлгүүрийг шилжүүлэх үед хүлээлгэж өгсөн бараа болон зээлээр худалдсан барааны нийлбэр үнэ 3.616.680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.А нь 3.616.680 төгрөгийн бараа дэлгүүрт үлдсэн хэмээн тайлбарлаж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах үед хөтөлж байсан гэр бичмэл бүхий дэвтрийн 2 ширхэг хуудсыг нотлох баримтаар гаргасан. Хариуцагч Ж.А нь уг гар бичмэл баримтыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Уг баримтад гарчиг, огноогүй, жагсааж бичсэн бараануудыг хэн, хэнд хүлээлгэн өгч буй эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул дээрх баримтыг үндэслэн 3.616.680 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм.
9.Нэхэмжлэгчийн тав дэх шаардлага түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээсийн дэлгүүрт үлдээсэн тавилгууд одоо байгаа учир тэр чигээр нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Ж.А нь тухайн эд хөрөнгүүд нь бүгд байгаа тул өгөхийг хүлээн зөвшөөрсөн, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 төрлийн хөдлөх эд хөрөнгө болгох суурьтай хар өнгийн сэнс 1 ширхэг, цагаан өнгийн ус цэвэршүүлэгч 1 ширхэг, 50 литрийн, тарга хийдэг гэх цэнхэр өнгөтэй 4 ширхэг сав, кассын ширээ 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, 5 ширхэгтэй дээврийн гэрэл 1 ширхэг, цагаан пейч 1 ширхэг, гаднах том асар 1 ширхэг зэргийг хариуцагч Ж.А хүлээлгэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэлийн энэ шаардлага холбогдох хэсгээр зохигчид эвлэрэн хэлэлцсэн тул зохигчдын эвлэрлийг баталж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцнэ.
Иймд хариуцагч “Ж.Агаас 8.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар нотлогдохгүй байгаа 12.410.900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй áîëãîõ íü ¿íäýñëýëòýé байна.
Хариуцагч Ж.А нь нэхэмжлэгч Г.Ад холбогдуулан 18.807.067 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Хариуцагч Ж.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн эзэмшлийн . улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Э” ХХК-иас авсан зээлийн барьцаанд тавьсан үйлдэлдээ Г.Аг буруутган тус гэрээний дагуу ЭХХК-нд төлсөн зээлийн төлбөр 9.500.000 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас түүнд учирсан хохирол болох гаражийн төлбөр 500.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг тус нэхэмжлэгч Г.Агаас гаргуулахаар нэхэмжилжээ.
2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ж.А нь “Э” ХХК-аас 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 184, 185 дугаар тал/
Хариуцагч Ж.А нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.А “Э” ХХК-д миний эзэмшлийн .улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж Г.А 12.000.000 төгрөгийг авсан. Г.А надтай тухайн 12.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тухай зээлийн гэрээ үйлдсэн. Тухайн зээлийг бүрэн төлөхөө илэрхийлэн зээлийн гэрээг байгуулсан хэмээн тайлбарлан нотлох баримтаар хавтаст хэргийн 200 дугаар талд авагдсан зээлийн гэрээ гэх баримтыг ирүүлсэн. Уг зээлийн гэрээний дагуу 12.000.000 төгрөгийг Г.Ад хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.Ад бэлнээр болон дансаар 12.000.000 өгөөгүй байх тул Èðãýíèé õóóëèéí 282 äóãààð ç¿éëèéí 282.4-ò çààñíààð òàëóóäûí õîîðîíä çýýëèéí ãýðýý áàéãóóëàãäñàí ãýæ ¿çýõã¿é þì.
Харин нэхэмжлэгч Г.А уг зээлийн гэрээг Ж.А өөрийн хүсэл зоригоор, өөрийн нэрээр “Э” ХХК-тай байгуулсан тул тус байгууллагын өмнө хүлээсэн зээлийн болон барьцааны гэрээний хариуцлагаа өөрөө хүлээх үүрэгтэй. Ж.Агийн “Э” ХХК-иас авсан 12.000.000 төгрөгийн зээлнээс нь 3.000.000 төгрөгийг Ж.Агаас зээлж авсан. Үүнийг бэлнээр төлсөн хэмээн тайлбарласан боловч хариуцагч Ж.А нь 3.000.000 төгрөгийг өгсөнг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ж.Ад 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэдгээ бичгийн баримтаар нотлоогүй болно.
Иймд Г.Агаас 3.000.000 төгрөгийг гаргуулан Ж.Ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Ж.Агийн Г.Агаас 6.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Ж.А нэхэмжлэгчид холбогдуулан 3 жилийн хугацаанд буюу жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэг жилд 4 сар, нийт 12 сарын хугацаатай ажилчдын байр ашиглаж байсны төлбөрийг төлөөгүй. Нэг сард 500000 төгрөгөөр тохирсон учир нийт 6.000.000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
Г.А нь дээрх хугацаанд ажилчдын байр гэх байшинг хөлсөлж байсан үйл баримтын тухайд маргаагүй бөгөөд харин энэ хугацаанд тус байшинг сарын 150.000 төгрөгөөр тооцож хөлсөлсөн. Улмаар энэ төлбөрийг 200.000, 250.000 төгрөгөөр төлж байсан, ийнхүү төлсөн тухай баримтыг хавсаргасан гэжээ. Хавтаст хэргийн 205, 206 дугаар талд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотолсон мөнгөн гүйлгээний баримт авагдсан байх ба хариуцагч Ж.Агийн дансанд зуслангийн байр түрээс гэх утгаар 2 удаагийн гүйлгээгээр 450.000 төгрөгийг шилжүүлжээ. Харин хариуцагч талаас зуслангийн байрыг сарын 500.000 төгрөгөөр хөлслүүлсэн гэх нотлох баримт авагдаагүй. Энэ талаар нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй тул 6.000.000 төгрөгийг Г.Агаас гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм.
3.Ж.Агийн Г.Агаас 1.307.067 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Ж.А нь нэхэмжлэгчид холбогдуулан хүнсний дэлгүүрийг түрээсэлж байх хугацааны цахилгааны төлбөрийг дутуу төлсөн гэх үндэслэлээр цахилгааны үлдэгдэл төлбөр 1.307.067 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн тус шаардлагын аль сард холбогдох хэдэн төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаагаа ерөнхий байдлаар тайлбарласан. Тэрээр Г.А нь амьдрах байшин хөлсөлж нэг дэлгүүр ажиллуулж байсан, эдгээр нь кодтой хэрэглэгчдийн 3 цахилгааны тоолууртай байсан гэжээ. Гэвч хариуцагчийн энэ тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж байх бөгөөд түүнийг дэлгүүрийг ажиллуулж байх хугацаанд хамаарах хэрэглэгчийн код бүхий тоолуурын гүйлгээг мэднэ. Энэ тоолуурт бичигдсэн цахилгааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Г.А эдгээр 08 дугаар сарын 16-ны өдрийн цахилгааны төлбөр болох 217 411 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлан холбогдох нотлох баримтыг ирүүлсэн нь хавтаст хэргийн 209 дүгээр талд авагдсан байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
4. Ж.Агийн Г.Агаас 1.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ж.А нь Г.Ад холбогдуулан Г.А нь дэлгүүрийг ажиллуулж байхдаа дэлгүүрт тавигдсан хөргөгчийг эвдсэний улмаас засварчинд өгч засуулсан зардал 1.500.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилжээ.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Хавтаст хэргийн 149 дүгээр талд хөлдөөгч засварлаж 1.500.000 төгрөгийн тооцоо гарсан талаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Ч” ХХК нь тодорхойлолт үйлдсэн нь нотлох баримтаар авагдсан байх боловч энэ нь дэлгүүрийн хөлдөөгч мөн эсэх, хөлдөөгчийг Г.А ашиглаж байсан эсэх, эвдрэл гэмтэл нь түүний ашиглалтад байх хугацаанд эвэрсэн эсэх нь тодорхойгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Г.Агаас 3.000.000 төгрөгийг гаргуулан Ж.Ад олгож, үлдэх 15.807.067 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 251.986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 62.950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна
Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 73 äóãààð ç¿éëèéí 73.2, 115 äóãààð ç¿éëèéí 115.2.2 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Агаас 8.500.000 /найман сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгоæ, нэхэмжлэлийн шаардлагаас 12.410.980 /арван хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун наян/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож Ж.Агийн Г.Ад õîëáîãäóóëàí гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Г.Агаас 3.000.000 /гурван сая/ òºãðºã ãàðãóóëàн хариуцагч Ж.Ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15.807.067 /арван таван сая найман зуун долоон мянга жаран долоон/ төгрөгийг õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэлийн 5 дахь шаардлага болох 8 төрлийн хөдлөх эд хөрөнгө болгох суурьтай хар өнгийн сэнс 1 ширхэг, цагаан өнгийн ус цэвэршүүлэгч 1 ширхэг, 50 литрийн, тарга хийдэг гэх цэнхэр өнгөтэй 4 ширхэг сав, кассын ширээ 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, 5 ширхэгтэй дээврийн гэрэл 1 ширхэг, цагаан пейч 1 ширхэг, гаднах том асар 1 ширхэг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 251,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 62.950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.
4.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2 äàõü õýñýãò çààñíààð çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ íàð øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë, øèéäâýðèéí õóâèéã ãàðäàí àâñàí ºäðººñ õîéø äàâæ çààëäàõ æóðìààð 14 õîíîãèéí äîòîð Íèéñëýëèéí Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã òàéëáàðëàñóãàé.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ