Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/01340

 

 

 

 

 

 

 

           2022         05         04  

        182/ШШ2022/01340

    

 

 

                              ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

×èíãýëòýé ä¿¿ðãèéí Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, äóãààð ðåãèñòðòýé, Х овогт Ц.Бийн íýõýìæëýëòýé

 

Õàðèóöàã÷: Чингэлтэй ä¿¿ðэг, тоотод байрлах, дугаар регистртэй, “МК ББСБ” ХХК-д õîëáîãäîõ

 

Нэхэмжлэлийн шаардлага:

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээний зарим хэсгийг хүчинтөгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчинтөгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгахыг õ¿ññýí èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгч Ц.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т

Гэрч Ш.Б, Т.А,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöîв.

                                                                          

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Íýõýìæëýã÷ Ц.Б нь хариуцагч “МК” ББСБ ХХК-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээний зарим хэсгийг хүчинтөгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 09 дүгээр сарын 04, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчинтөгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгох, зээлийн гэрээний шимтгэл болох 5.850.000 төгрөг гаргуулах, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай барьцааны гэрээг хүчинтөгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгахыг хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàäàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“И” ХХК нь баригдаж байгаа С хотхоны дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээг “А” ХХК-тай байгуулсан бөгөөд “И” ХХК-ийн захирал Т.Ань миний найз болно. Тус хотхоны барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэхэд ойролцоогоор 150.000.000 төгрөг Т.Аын компанид шаардлагатай байсан бөгөөд түүний компанид зээл олдохгүй байсан. Түүний компанид шаардлагатай байгаа санхүүжилтийг олж өгөхийг Т.Ааас гуйсан, мөн уг ажлыг хийхэд хамтран ажиллах санал тавьсан. Ингээд бид хоёр зээл олгох зарын дагуу “МК” ББСБ-тай холбогдсон. Т.Аын компанийн байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материал болон бусад зардлыг санхүүжүүлэх зорилгоор би “МК” ББСБ-аас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр . дугаартай болон 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай зээлийн гэрээгээр тус тус 80.000.000 төгрөг, нийт 160.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар зээлж авсан болно. Зээлийн барьцаанд би 522 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Баянзүрх дүүргийн .тоотын 110.1 м.кв талбайтай орон сууцыг тавьсан. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлаа гүйцэтгэсэн ч “А” ХХК-иас ажлын хөлсөө авч чадаагүй тул надад дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэрхшээл учирч эхэлсэн. Энэ талаар зээлдүүлэгч байгууллагын захирал Ли Ху Жүүн болон эдийн засагч Б.Л нарт тухай бүр Т.Абид хоёр тайлбарлан учирлаж байсан. Зээлдүүлэгчийн зүгээс надад хандаж “та зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй бараг 5 сар боллоо, энэ тохиолдолд манай байгууллагын үзүүлэлт муудахын зэрэгцээ та муу зээлдэгчийн ангилалд орох гээд байна. Тиймээс энэ асуудлаа шийд” гэж удаа дараа шаардах болсон. Ингээд банк бус санхүүгийн байгууллагын зүгээс үүссэн энэ асуудлыг талуудын аль алинд ашигтай шийдэх арга байна гэж хэлээд 65.000.000 төгрөгийн зээл нэмж олгоё, үүнээс 35.000.000 төгрөгийг зээл, хүүгийн төлбөртөө суутгуулаад, үлдсэн 30.000.000 төгрөгийг нь ажилдаа зарцуулж болно гэж хэлсэн. Ингээд тэдний зааварчилгааны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр .тоот Зээлийн гэрээ байгуулж, 65.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авах гэрээнд гарын үсэг зурсан. Банк бус санхүүгийн байгууллага 65.000.000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд, төд удалгүй (26 минутын дотор) 35.000.000 төгрөгийг нь буцаан авсан буюу өмнөх зээл, хүүгийн төлбөрт суутган авсан юм. Миний бие дээрх 3 удаагийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс нийтдээ 225.000.000 төгрөг авахаар тохиролцсон боловч бодитоор надад зээлийн 1 хувийн шимтгэлийг тухай бүр хасч тооцон 188.100.000 төгрөг олгосон ба үүнийг нь би барилгын ажилд зарцуулсан. Гэвч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн нийт дүнгээс тооцоолол хийж байсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Ажил гүйцэтгүүлэгч “А” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөө төлөөгүйн улмаас зээлийн эргэн төлөлт зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагаас утсаар болон албан бичгээр зээлээ төлөхийг удаа дараа шаардах болсны зэрэгцээ “чамаас болж бид үзүүлэлт муудаж хүнд байдалд орж байна”, “чиний хөрөнгийг хураана, хуулийн байгууллагад өгнө” гэх болсон. 2019 оны 09 дүгээр сарын эхээр банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч Б.Л “үүссэн хүнд нөхцөл байдлаас гарахын тулд зээлээ хаах нь зүйтэй шүү” гэж хэлсэн. Би хариуд нь “үнэхээр боломжгүй байна, ийм хэмжээний мөнгөөр туслах хүн надад байхгүй байна. Тиймээс ажлын хөлсөө авсан даруйд зээлээ төлж барагдуулах болно” гэдгээ хэлсэн. Би зээлээ төлөх чадамжгүй болсноо удаа дараа тайлбарлахад уг банк бус санхүүгийн байгууллага нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэхгүй, эсрэгээр нь намайг нэмж зээл авахыг шаардан, зээлийг зээлээр төлүүлэн үндсэн зээлийн дүнгээ нэмэгдүүлэхийг шаардаж байсан. Үүнээс хойш төд удалгүй буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас утасдаж “чиний зээлийг шийдвэрлэх боломжтой боллоо яаралтай хүрээд ирээч” гэсэн. Яваад очиход “чиний зээл хүүгийн хамт 352.000.000 төгрөг болж байгаа. Энэ зээлийг өдрийн нэг хувьтай зээл олгодог н.Батцэрэн гэж хүнээр төлүүлчихье, чи манай банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээг шинээр байгуулчих, тэгээд бүх асуудал шийдэгдэнэ” гэж хэлсэн. Би яагаад ингэж огт танихгүй хүнээс зээл авахыг шаардаж байгааг асуухад, ингэхгүй бол Монголбанкнаас манай ББСБ-ыг зээлийг зээлээр төлүүлж байгааг мэдчихнэ гэж хэлээд, уг нэг өдрийн зээлийг иргэн н.Бээс авахыг шаардсан. Миний бие н.Батцэрэн гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд энэ үед нэг л удаа уулзсан ч уг банк бус санхүүгийн байгууллагын үзүүлсэн удаа дараагийн шахалтаас шалтгаалан, нийт нэг өдрийн хүүний шимтгэл 3.600.000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагын зээл олгосны шимтгэл гэж 3.600.000 гэж нийт 7.200.000 төгрөгийг зарлагдсан. Гэвч уг 360.000.000 төгрөгийн зээлээс би бодитоор ердөө 600.000 төгрөг авсан нь энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус. уг ББСБ-аас зээлийн хүүг зээл болгон капиталжуулж, зээлийг зээлээр төлүүлэхээр зохион байгуулалттай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Ингээд банк бус санхүүгийн байгууллага надтай 6 сарын хугацаатай 360.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлийн шимтгэлийг авсан. Гэхдээ бодитоор надад энэ хугацаагаар зээлийн мөнгөн хөрөнгийг өгөөгүй болно. Энэ бүхнээс үзэхэд миний бодитойгоор зээлдэн авсан 188.100.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө жил гаруй хугацаанд цаасан дээр буюу бодитойгоор хэзээ ч авч хэрэглээгүй 360.000.000 төгрөг болж хувирсан. Банк бус санхүүгийн байгууллага зээлээ даруй төлөхийг өмнөхөөсөө илүү шаргуу шаардаж байсан тул миний бие энэ өрнөөс л салж байвал боллоо гэж бодох болсон. Ингээд миний бие зээлээ төлөхийн тулд үйлдвэрийн байраа худалдахаар иргэн н.Дай тохиролцож 2020 оны 1 дүгээр сард ББСБ-д үйлдвэрийн байраа зарахаар тохиролцсон бичиг баримтаа үзүүлэн, үйлдвэрийн байрыг зарсны орлого болох 240.000.000 төгрөгийг шууд зээлийн төлбөртөө шилжүүлнэ гэдгээ удаа дараа хэлж зөвшилцөлд хүрэхийг хичээсэн боловч зээлдүүлэгч үйлдвэрийн байрны барьцааг чөлөөлж өгөхгүй байснаас болж нийт 8 сарын хугацаа алдаж, уг хугацаанд ББСБ нэмэлт хүү тооцсоор байсан. Ингээд удаа дараа тайлбарлаж хөөцөлдсөний эцэст буюу 8 сарын дараа зээлдүүлэгчийн шаардлагаар гэр бүлийнхээ болон эгчийнхээ орон сууцны өмчлөх эрхийг банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж өгч байж үйлдвэрийн байрны барьцааг чөлөөлүүлсэн. Үйлдвэрийн байраа худалдсан даруйд олсон 240.000.000 төгрөгөө зээлдүүлэгчид төлсөн. ББСБ уг үйлдвэрийн байрыг 2020 оны 1 дүгээр сард зарж борлуулахыг зөвшөөрөхгүй байснаас шалтгаалан нэмэлт хүү бодсон нь надад хохиролтой болсон. Бодож үзэхэд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд 188.100.000 төгрөгийн зээл бодитойгоор авсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас өөр зээлийг бодитойгоор хүлээж аваагүй болно. Харин 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 240.000.000 төгрөгийг би зээл, хүүнд төлсөн байна. Гэтэл зээлдүүлэгч нь өөрийн хуульд нийцээгүй үйл ажиллагааны үр дүнд зээлийн хэмжээг авсан үнийн дүнгээс бараг 4 дахин нэмэгдүүлсэн байх бөгөөд одоо надаас 430.000.000 төгрөг шаардаж байгаа нь дэндүү шудрага бус байхын зэрэгцээ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хууль тогтоомжид нийцэхгүй байна.

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаар Зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд 2018 оны 9 дүгээр сарын эхээр хариуцагч байгууллагын эдийн засагч Б.Л нь манай найз Т.Абид хоёрыг ирж захиралтай уулзаарай гэсний дагуу очиж уулзсан бөгөөд тухайн уулзалтаар “танай зээлийн төлөлт хийгдээгүйн улмаас манай байгууллагын нэр дээр Монгол банкны системд зөрчил үүслээ, мөн та хоёрын зээлийн гэрээний ангилал буурлаа, тиймээс яаралтай засах шаардлагатай байна. Та нар доголдуулаад байгаа 35.000.000 төгрөгийг манайхаас зээлж аваад төлчих, хэрэв ажил хийхэд шаардлагатай нэмэлт мөнгө хэрэгтэй байгаа бол дээрх мөнгийг нэмээд дахиад нэг зээлийн гэрээ байгуулаад авч болно, энэ бол аль аль талдаа ашигтай шийдэл” гэж ятгасан тул 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү зээлийн гэрээний төлбөр болох 65.000.000 төгрөгөөс хариуцагчийн үйл ажиллагааг доголдуулаад байгаа 35.000.000 төгрөгийг зээл олгосон өдрөө буюу тэр дор нь суутган авсан юм. Нэг ёсондоо зээлийг зээлээр хаасан гэсэн үг юм. Ийнхүү гэрээний гол зүйл болох 65.000.000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад “дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасантай нийцэж байна. Учир нь дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Нөхцөл байдалтайгаа уялдуулж авч үзэх юм бол 65.000.000 төгрөгөөс хариуцагч байгууллагын 35.000.000 төгрөгийн доголдлыг арилгах, би зээлээсээ төлсөн мэт харагдуулах зорилгоор энэхүү хэлцлийг байгуулсан нь тодорхой харагдаж байгаа юм. Түүнчлэн депозит дансны хуулганаас харахад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16:16 цагт 65.000.000 төгрөгийн зээл орж ирэн, 26 минутын дараа буюу 16:42 цагт 35.000.000 төгрөг хариуцагч байгууллагын дансанд орсон нь энэхүү үнийн дүнд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг харуулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаар Зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд зээлээ төлөх гэж янз бүрийн арга хэрэглэж байсан боловч төлж чадахгүй явсаар 2019 оны 09 дүгээр сарын эхээр банк бус санхүүгийн байгууллагаас утасдаж “чиний зээлийг шийдвэрлэх боломжтой боллоо яаралтай хүрээд ирээч” гэсэн. Яваад очиход “чиний зээл хүүгийн хамт 352.000.000 төгрөг болж байгаа. Энэ зээлийг өдрийн нэг хувьтай зээл олгодог н.Батцэрэн гэж хүнээр төлүүлчихье, хэн хэндээ ашигтай байдлаар энэ дүнгээр манай байгууллагатай зээлийн гэрээг шинээр байгуулчих. Дахин хүү нэмж тооцохгүй, чамд ч бидэнд ч ашигтай, тэгэхгүй бол барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас царцаагаад Монгол банкнаас шалгалт оруулна” гэж хэлсэн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “МК” ББСБ-аас залгаад 352.000.000 төгрөгийг өдрөөр зээлдэг хүн байна, өдрийн хүү нь 1 хувь байна. Захирал зөрчлөө арилга гээд шавдуулаад байна” гэж ярьсан бөгөөд яваад очиход “Чиний зээл чинь 352.700.000 төгрөг болсон, өдрийн хүүгийн хамт 356.000.000 төгрөг болж байна үүн дээр зээлийн шимтгэл 3.600.000 төгрөгийг нэмэх юм бол ойролцоогоор 359.600.000 төгрөг болж байна. Хэн хэндээ ашигтай зүйл хийх гэж байна. Хэрэв энэ зөрчлийг арилгахгүй бол зөрчлөөс үүссэн торгуулийг чамаас нэхэмжилнэ.” гэж сүрдүүлэх, ятгах хоёрын дундуур хэлсэн бөгөөд би яах ч аргагүй энэхүү гэрээнд гарын үсэг зурсан. Ийнхүү болсон үйл явдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдуүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан /үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд зээлдүүлэгч нь буюу “МК” ББСБ нь 360.000.000 төгрөгийг миний дансанд бодитоор шилжүүлж өгөөгүй тул гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байдаг. Учир нь дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Нэхэмжлэгчийн хувьд дээрх 360.000.000 төгрөгийн зээл авсан хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэл байхгүй, зээлдэгчийн үзүүлэлт муудаж хүнд байдалд орж байна гэсэн шахалтын хүрээнд би дээрх гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч байгууллагын үзүүлэлтийг сайжруулах, зээлийг хааж дуусгавар болсон мэт боловч үнэндээ зээлийг өөр зээлээр хаасан. Мөн иргэн н.Бийн мөнгийг авч өмнөх зээлүүдээ хаагаад, дахиад шинэ зээл авч байгаа юм шиг нөхцөл байдал нь зээлийн гэрээг байгуулсан гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгдсэн хэлцэл байгаа тул Иргэний хуулийн дүр үзүүлсэн хэлцэл гэж хангалттай үзэх боломжтой байна.

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Банк бус санхүүгийн байгууллага зээлээ даруй төлөхийг шахуу шаардаж байсан тул миний бие энэ өрнөөс л салж байвал боллоо гэж бодох болж зээлээ төлөхийн тулд барьцаанд тавьсан үйлдвэрийн байраа худалдахаар иргэн н.Дэнсмаатай тохиролцсон боловч зээлдүүлэгч үйлдвэрийн байрны барьцааг чөлөөлж өгөөгүйн улмаас нэлээд хугацаа алдсан. Ингээд удаа дараа тайлбарлаж хөөцөлдсөний эцэст буюу 8 сарын дараа зээлдүүлэгчийн шаардлагаар гэр бүлийнхээ болон эгчийнхээ орон сууцны өмчлөх эрхийг банк бус санхүүгийн байгууллагад Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж үйлдвэрийн байрны барьцааг чөлөөлүүлсэн юм. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байдаг бөгөөд маргааны зүйл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгө барьцааны зүйл болсон тохиолдолд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй этгээдийн эд хөрөнгийн өмчлөх эрх үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих тухай тохиролцоо ямар нэгэн хэлцэл буюу гэрээнд тусгагдсан бол тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно. Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр .Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж тухайн өдрөө Чингэлтэй дүүрэг, тоот орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан “МК” ББСБ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Мөн барьцаанд тавьсан орон сууц болох Баянзүрх дүүрэг, тоот орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан “МК” ББСБ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зээлдэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж авсан тул дээрх гэрээнүүд нь хуульд нийцэхгүй юм. Иймд энэхүү Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хангалттай үзэх боломжтой байна.

Зээлийн гэрээний шимтгэл болох 5.850.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчтай нийт 4 удаагийн зээлийн гэрээ байгуулахад буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн . тоот зээлийн гэрээний шимтгэлд 800.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн .тоот зээлийн гэрээний шимтгэлд 800.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .тоот зээлийн гэрээний шимтгэлд 650.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .тоот зээлийн гэрээний шимтгэлд 3.600.000 төгрөг, нийт 5.850.000 төгрөгийг шимтгэл болгон авсан байдаг. Шимтгэл гэдэг нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгчийг судлах, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг шалгах зардал байдаг. Гэтэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй гэж заасан байдаг бөгөөд “МКХХК нь өөрийн үзүүлсэн нэг төрлийн буюу зээлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл хураамжийг 4 удаа давхардуулж авсан байна. Хуулийн дагуу хориглосон үйл ажиллагаа байхад ийнхүү шимтгэл авсан нь буруу тул дээрх нэг төрлийн үйлчилгээний шимтгэлд төлсөн 5.850.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлүүдээр МК ББСБ-тай байгуулсан 2019.09.25-ны өдрийн .дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгаж өгнө үү. МК ББСБ нь 2019.09.25-ны өдрийн .дугаартай Зээлийн гэрээний дагуу Ц.Бийн дансанд 360.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Ц.Б нь 2019.09.25-ны өдрөөс хойш дараах төлбөрийг МК ББСБ-д шилжүүлсэн тул тэдгээрийг МК ББСБ-д буцаан шилжүүлэх 360.000.000 төгрөгөөс хасч тооцох ёстой. Үүнд, 1-рт Ц.Б нь МК ББСБ-ын барьцаанд байсан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 522 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулж МК ББСБ-д 2020.09.04-ны өдөр 240.000.000 төгрөгийг төлсөн. 2-рт 2019.09.25-ны өдрийн .дугаартай Зээлийн гэрээний 1 хувийн шимтгэлд 3.600.000 төгрөг төлсөн. Иймд Ц.Б нь МК ББСБ-д 243.600.000 төгрөг буцаан төлсөн байх тул Ц.Бийн буцаан төлөх дүн 116.400.000 төгрөг болно гэж үзэж байна. 3-рт МК ББСБ нь 2019.09.25-ны өдрийн .дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ц.Бийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 110.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд авч 2019.09.25-ны өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан, мөн Ц.Бийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг,тоот хаягт байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд авч 2020.09.04-ний өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан тул тэдгээр барьцааны хөрөнгийн буцааж өгөх ёстой. Энэ 2 барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр байх хэлцэл болох ёстой тул барьцаанд тавигдсан дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагууд хэвээрээ болно. Мөн 2020.09.04-ний өдрийн, мөн 2020.09.07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгох шаардлагууд хэвээрээ байгаа болно. Нэхэмжлэгч миний бие 2018.09.12-ны өдрийн .дугаартай Зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох болон зээлийн гэрээний шимтгэл 5.850.000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж байна гэв.

 

2.Õàðèóöàã÷ “МК” ББСБ ХХК ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

“МК” ББСБ ХХК нь Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байна. Зээлдэгч Ц овогтой Б нь 2018 онд нийт 3 удаа зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нийт 225.000.000 төгрөгийн зээл авсан. 1. 2018.03.06-нд . тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 12 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй 80.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. 2018.09.12-нд зээлийн эргэн төлөлтөнд нэмэгдүүлсэн хүү 81.534 төгрөг, үндсэн зээлийн хүү 19.778.630 төгрөг, үндсэн зээл 0 төгрөг нийт 19.860.164 төгрөгийг төлсөн. 2019.09.26-нд зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү 6.349.136 төгрөг, үндсэн зээлийн хүү 40.083.015 төгрөг, үндсэн зээл 80.000.000 төгрөг, нийт 126.432.151 төгрөг төлсөн. Зээл хаагдсан. 2. 2018.04.04-нд .тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 12 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй 80.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. 2018.09.12-нд зээлийн эргэн төлөлтөнд нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, үндсэн зээлийн хүү 15.139.836 төгрөг, үндсэн зээл 0 төгрөг, нийт 15.139.836 төгрөгийг төлсөн. 2019.09.26-нд зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү 5.162.076 төгрөг, үндсэн зээлийн хүү 41.670.864 төгрөг, үндсэн зээл 80.000.000 төгрөг, нийт 126.832.940 төгрөг төлсөн. Зээл хаагдсан. 3. 2018.09.12-нд .тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 12 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй 65.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. 2019.09.26-нд зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү 1.581.381 төгрөг, үндсэн зээлийн хүү 32.396.541 төгрөг, үндсэн зээл 65.000.000 төгрөг, нийт 98.977.922 төгрөг төлсөн. Зээл хаагдсан. Мөн 2019 оны 09-р сарын 25-ны өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 360.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээл олгосон. Зээл олголтын гүйлгээ нь 2019 оны 9 сарын 26-ны өдөр хийгдсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд 2 тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч Ц овогтой Б нь зээл олгосон өдөр буюу 2019 оны 09-р сарын 26-наас хойш нэг ч удаагийн төлөлт хийлгүй гэрээний хугацаа дууссан ба гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа утсаар болон албан бичгээр зээлээ төлөхийг шаардсан боловч төлж барагдуулалгүй явсаар 2020 оны 8 сард .тоот барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгүүдийн нэг болох УБ хот, БЗД-н, тоот хаягт орших Гэрчилгээний дугаар: м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулан тодорхой хэмжээний эргэн төлөлтийг хийхээр харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны үндсэн дээр дугаартай барьцаа хөрөнгийг иргэн Б.Дд банкны зээлээр худалдан борлуулж 2020 оны 9 сарын 4-ны хариуцагч Ц овогтой Б нь үндсэн хүүний төлбөрт 162.858.200 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 77.141.800 төгрөг, нийт 240.000.000 төгрөгийн эргэн төлөлтийг хийж зээлийн өрийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааг зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 3 сарын 25-ны өдрөөс хойш 9 сараар сунгаж өгөх хүсэлтийг гаргасан. 2020 оны 9 сарын 4-ны зээлийн эргэн төлөлтөнд бид нэмэгдүүлсэн хүү тооцож аваагүй болно. /.тоот гэрээний Зээлийн эргэн төлөлтийн дансны хуулга/ Зээлдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, .тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг үйлдэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн байршилтай, 34 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалан зээлийн гэрээг 2020 оны 03 сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 сарын 15-ныг хүртэл 9 сараар сунгасан. 2020 оны 12 сарын 15-нд тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлөлт хийгээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад тайлбарлах нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаар Зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл зээлдэгч Ц овогтой Бтай 2018 оны 9-р сарын 12-нд .тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 12 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй 65.000.000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Уг хэлцлээр хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг бөгөөд ямарваа нэг үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй болно. Тайлбар: Зээлдэгч Ц овогтой Бтай 2018 оны 9-р сарын 12-нд .тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 12 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй 65.000.000 төгрөгийн зээл авсан. Талууд 2018 оны 9-р сарын 12-нд .тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээнүүдийн зүйл заалт бүртэй танилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, бусдын дарамт шахалтгүйгээр хийж гарын үсэг зурсан ба үнэн зөв гэдгийг гэрчлүүлэн нотариатчаар баталгаажуулсан. Мөн тухайн өдрөө тоот барьцааны гэрээг зээлдэгч Ц.Б өөрийн биеэр очиж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх зэрэг үйлдлүүд нь уг хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлтэй байсан гэх үндэслэлтэй, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгааг бүрэн ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэжлэхийн 4-р хуудас “...35.000.000 төгрөгийн зээл олгосон өдрөө буюу тэр дор (26 минутын дараа) нь суутган авсан юм. Нэг ёсондоо зээлийг зээлээр хаасан гэсэн үг юм.” гэх тайлбар байх бөгөөд ББСБ нь зээлдэгчийн банкан дах хувийн данснаас зээлийн төлбөрийг суутгах боломжгүй байдаг. Зээлдэгч нь 2018 оны 9-р сарын 12-ны өдөр тухайн мөнгөн дүнг өөрийн биеэр банкны салбар дээр очин “МК” ББСБ-ийн Хаан банкны  тоот данс руу төлбөр Баас гэх гүйлгээний утгатайгаар теллерээр гүйлгээ хийлгэсэн байна. /МК ББСБ-ийн Хаан банкны  тоот дансны хуулга/. Энэхүү төлбөр нь зээлдэгч Ц.Бийн 2018 оны 3-р сарын 6-ны өдөр байгуулсан . болон 2018 оны 4-р сарын 4-ны өдөр байгуулсан . тоот зээлийн гэрээний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр болж хуваагдаж хийгдсэн байна. /., . тоот гэрээний зээлийн төлөлтийн дансны хуулга/. Зээл хаагдаагүй болно. “Ийнхүү гэрээний гол зүйл болох 65.000.000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлээгүй нь...” гэх тайлбар байх бөгөөд 2018 оны 9-р сарын 12-ны өдөр МК ББСБ-ны Хаан банкны  тоот данснаас зээлдэгч Ц.Бийн Хаан банкны тоот хувийн данс руу 65.000.000 төгрөгийг МК ББСБ-аас зээл олгов гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /МК ББСБ-ын Хаан банкны  тоот дансны хуулга/ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох Зээлдэгч Ц.Бтай 2019 оны 09-р сарын 25-ны өдөр .тоот зээлийн гэрээ, .тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 360.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээл олгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”. Тайлбар Нэхэмжлэлийн 4-р хуудас “...МК ББСБ нь 360.000.000 төгрөгийг миний дансанд бодитоор шилжүүлж өгөөгүй тул гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй.” гэх тайлбар байх бөгөөд 2019 оны 9-р сарын 26-ны өдөр МК ББСБ-ын Хаан банкны  тоот данснаас зээлдэгч Ц.Бийн Хаан банкны  тоот хувийн данс руу 360.000.000 төгрөгийг /Зээл олгов. С гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна/ МК ББСБ-ын Хаан банкны  тоот дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар/ Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 56 зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Уг хэлцлээр хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг бөгөөд ямарваа нэг үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй болно. Тайлбар Талууд 2019 оны 9-р сарын 25-нд тоот зээлийн гэрээ, .тоот барьцааны гэрээнүүдийн зүйл заалт бүртэй танилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, бусдын дарам шахалтгүйгээр хийн гарын үсэг зурсан ба үнэ зөв гэдгийг гэрчлүүлэн нотариатчаар баталгаажуулсан. Мөн 2019 оны 9-р сарын 26-ны өдөр .тоот барьцааны гэрээг зээлдэгч Ц.Б өөрийн биеэр очиж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх зэрэг үйлдлүүд нь уг хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлтэй байсан гэх үндэслэлтэй, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгааг бүрэн ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн, 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгох, Иргэний хуулийн 171-р зүйлийн 171.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчинтөгөлдөр бус байна” Иргэний хуулийн 171.3-т “...хуульд өөрөөр заагаагүй бол...” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг ББСБ-ын өмчлөлд шилжүүлж болох талаар хуулиар тусгайлан зохицуулсан байдгийг нэхэмжлэгч анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль болон Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх үлгэрчилсэн заавар /Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 05 дугаарт огт тогтоолын хавсралт/-т зээлдэгчид олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд барьцаанд авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрлөөр, түүний хүсэл зоригийн дагуу хуульд зааснаар мэдэлдээ авч болох агуулга тусгагдсан байдаг. Зээлийн гэрээний шимтгэл болох 5.850.000 төгрөгийг гаргуулах Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны /Шинэчилсэн найруулга/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй” гэсэн хуулийн заалтыг нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан байна. Энэхүү заалт нь уг хуулийн 30-р зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн байх ба 1995 онд батлагдсан “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай” хуульд Шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгтэй ижил агуулгатай зүйл заалт байхгүй байна гэв.       

 

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай Зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдах авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, Баянзүрх дүүргийн тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Бийн Хаан банкны хуулга, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, МК ББСБ-ын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, Зээл төлөлтийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, МК хаан банкны дансны хуулга, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны дарга, сангийн сайдын хамтарсан тушаал, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол,

 

хариуцагчаас 4 хуудас хариу тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, зээл төлөлтийн дансны хуулга, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зээл төлөлтийн хуулга, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, Ц.Бтай харилцсан мессеж, “МК ББСБ” ХХК-д Ц.Бийн гаргасан хүсэлтүүд, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, “МК” ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай тогтоол, түүний хавсралт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн . дугаартай зээлийн гэрээ, зээлийн өргөдөл, анкет, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичиг зэргийг гаргуулсан болно.

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Ø¿¿õ íýõýìæëýëèéн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Íýõýìæëýã÷ Ц.Б íü “МК ББСБ” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээний зарим хэсгийг хүчинтөгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгох, зээлийн гэрээний шимтгэл болох 5.850.000 төгрөг гаргуулахыг õ¿ññýí íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.  

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээний зарим хэсгийг хүчинтөгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгох, зээлийн гэрээний шимтгэл болох 5.850.000 төгрөг ãàðãóóëàõ øààðäëàãààñàà òàòãàëçñàí òóë óã òàòãàëçëûã áàòàëæ, õîëáîãäîõ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîâ.

   

3.Õàðèóöàã÷ “МК ББСБ” ХХК íü Ц.Бийн хүсэлтийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 360.000.000 төгрөгийн зээлийг олгож, түүний данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийн зүйл заалт бүрт нь Ц.Б танилцан хүсэл зоригоо илэрхийлэн дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурсан, үр дагаврыг нь өөрөө ухамсарласны үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай Зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн .дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдах авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Бийн Хаан банкны хуулга, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, “МК” ББСБ-ын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, Зээл төлөлтийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газар Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, МК хаан банкны дансны хуулга, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны дарга, сангийн сайдын хамтарсан тушаал, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, хариу тайлбар, хаан банкны депозит дансны хуулга, зээл төлөлтийн дансны хуулга, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зээл төлөлтийн хуулга, Ц.Бтай харилцсан мессеж, “МК ББСБ” ХХК-д Ц.Бийн гаргасан хүсэлтүүд, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, “МК” ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн . дугаартай зээлийн гэрээ, зээлийн өргөдөл, анкет, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, худалдаа хөгжлийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Ц.Б нь “МК ББСБ” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр .тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн жилийн хүү 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 360.000.000 төгрөгийг “МК ББСБ” ХХК-иас зээлдэн авсан байна. Çýýëèéí ãýðýýíèé õóãàöàà äóóññàí, ãýðýýíèé ¿¿ðãýý õóãàöààíäàà áèåë¿¿ëýýã¿é çýýëäýã÷èéã çýýëèéí ¿íäñýí ºðºº òºëæ äóóñòàë çýýëèéí õ¿¿, íýìýãä¿¿ëñýí õ¿¿ã òºëºõ ¿¿ðãýýñ ÷ºëººëºõ ¿íäýñëýë áîëîõã¿é ãýñýí íºõöºëòýé㺺ð òîõèð÷ òàëóóä ãýðýýã áàòàëãààæóóëñàí çýðýã íü çîõèã÷äûí òàéëáàð, çýýëèéí ãýðýý çýðãýýð íîòëîãäîæ áàéíà.

 

Ц.Б, “МК ББСБ” ХХК нар нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр .дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны” гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 522 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн дугаар байр, зоорийн 55 тоотод байрлах 110.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг áàðüöààíû ãýðýýãýýð ¿¿ðãèéí ã¿éöýòãýëèéã õàíãàõ õýðýãñýë áîëãîí áàðüöààëæýý. /хх-ийн 20-21/

 

Ц.Б, “МК ББСБ” ХХК нар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүргийн тоотод байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .тоот зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 26-7/

 

Нэхэмжлэгч Ц.Б, “МК ББСБ” ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж Ц.Б нь Чингэлтэй дүүргийн тоот, 34 м.кв, 3 өрөө орон сууцыг 123.000.000 төгрөгөөр худалдахаар, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш худалдан авагч “МК ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжсэнээр, зээлдэгч Ц.Бийн зээлийн төлбөр дуусахаар òóñ òóñ ãýðýýíä çààñàí áàéíà. /хх-ийн 28-29/

 

Нэхэмжлэгч Ц.Б, “МК ББСБ” ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж Ц.Б нь Баянзүрх дүүргийн тоот, 110.1 м.кв орон сууцыг 160.000.000 төгрөгөөр худалдахаар, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш худалдан авагч “МК ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжсэнээр, зээлдэгч Ц.Бийн зээлийн төлбөр дуусахаар òóñ òóñ ãýðýýíä çààñàí áàéíà. /хх-ийн 32/

 

Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Б нь Т.Аын компанийн байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материал болон бусад зардлыг санхүүжүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 80.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 80.000.000 төгрөг, нийт 160.000.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай авсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөө авч чадаагүй учраас 160.000.000 төгрөгийн зээлийг төлж чадаагүй. “МК ББСБ” ХХК-ийн зүгээс удаа дараа шаардаж байсан хэдий ч мөнгөгүйн улмаас зээлийг төлж чадаагүй. Гэтэл нэг өдөр “МК ББСБ” ХХК-иас аль алинд маань ашигтай шийдэх арга байна гэж хэлээд 65.000.000 төгрөгийн зээлийг нэмж олгосон. Үүнээс зээл, зээлийн хүүнд 35.000.000 төгрөгийг аваад 30.000.000 төгрөгийг ажилдаа зарцуул гэж өгсөн. Ц.Бийн хувьд 65.000.000 авах ямар ч шаардлага байгаагүй. Ингээд нийт зээлийн хэмжээ 225.000.000 төгрөг болсон. 225.000.000 төгрөгийг мөн л төлж чадахгүй байсан. “МК ББСБ” ХХК-ийн эдийн засагч Б.Л зээлээ хаахыг сануулж байсан. Би төлж чадахгүй тухайгаа удаа дараа хэлж тайлбарлаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас утасдаж чиний зээлийг шийдвэрлэх боломжтой боллоо. Чиний авсан нийт зээл, хүү нийлээд 352.000.000 төгрөг болсон гэж хэлсэн. Чиний зээлийг н.Батцэрэн гэдэг хүн төлнө. Харин чи түүнд зээл дээрээ нэмж, зээл хаасны 1 хувийг өгнө гэж хэлсэн. Ингээд 360.000.000 төгрөгийн зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр банк бусаас олгоод н.Бийн данс руу 1 хувийн хамт 360.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл ...” гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Ц.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 80.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 80.000.000 төгрөг, нийт 160.000.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай авсан. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 65.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Эдгээр зээлүүдийг төлж барагдуулсан тул 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 360.000.000 төгрөг олгосон. 360.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас Ц.Бийн өөрийн данс руу хийсэн...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Бийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон 360.000.000 төгрөгийг надад авах ямар ч зорилго болон шаардлага байгаагүй, яагаад гэвэл 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 80.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 80.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 65.000.000 төгрөг, нийт 225.000.000 төгрөгийн зээлээ төлж чадаагүй, нэг ч төгрөгийг төлөөгүй байхад, мөн дээрх зээл, түүний хүү нь дээр нэмж дахин 360.000.000 төгрөгийн зээлийг авах шаардлага байгаагүй гэх түүний тайлбар нь:

хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн . дугаартай 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаартай 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, гэрч Ш.Бийн шүүх хуралдаанд гаргасан “... Би Ц.Б гэдэг хүнийг огт танихгүй, банк бусын зээл болох 352.543.013 төгрөгийг төлөөд 1 хувийг шимтгэл болон нийт 355.765.443 буцаан авсан... гэх мэдүүлэг, зээлийн төлөлтийн дансны хуулга болон зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “...зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно...”,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “...зээлийг зээлийн гэрээнд заасан заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэг даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана...” гэж заажээ.

 

Ц.Б, “МК ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай 360.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд уг зээлийг зээлдүүлэгч “МК ББСБ” ХХК нь зээлдэгч Ц.Бт олгохдоо ямар зориулалтын дагуу олгосон эсэх тодорхойгүй, Ц.Б нь уг зээлийг ямар зориулалтын дагуу авсан эсэх нь ойлгомжгүй.

 

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д зээлийн зориулалт, зээл олгох хэлбэрийг зээлийн гэрээнд тусгасан гэж заасан байхад уг зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тусгаагүй, ямар  зориулалтаар зээл олгосон тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан”,

56 дугаар зүйлийн 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн” хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд гэрээний талууд нэгэнт хуулиар тогтоосон хэлцэл байгуулах журмыг зөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 360.000.000 төгрөгийг олгосон зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд нэхэмжлэгч Ц.Бийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэж байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай 360.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр .дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны” гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 522 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн тоотод байрлах 110.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүргийн тоотод байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулжээ.

 

Ц.Б, “МК ББСБ” ХХК нар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулсан хэдий ч уг гэрээнүүдийн дагуу Чингэлтэй дүүргийн м.кв 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн тоот, 110.1 м.кв орон сууцнууд “МК ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжээгүй тухайд талууд маргаангүй болно.

 

Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д “...Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно...”,

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “...өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ...”,

 

Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулахдаа гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан ба тэдгээрийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон” гэж түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар уг хэргийн зохигч нар хэлцэлээр барьцаалсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Иймд зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Óëñûí òэмдэгтийн хураамжийн òóõàé хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.420.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.420.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “МК ББСБ” ХХК, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн .дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн тоотод байрлах 110.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн тоотод байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “МК ББСБ” ХХК-д даалгасугай.

 

2.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 106 äóãààð ç¿éëèéí 106.5-ä çààñíààð “МК ББСБ” ХХК-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .дугаартай зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгох, зээлийн гэрээний шимтгэл болох 5.850.000 төгрөг ãàðãóóëàõ íýõýìæëýëèéí øààðäëàãààñàà Ц.Б òàòãàëçñíûã áàòàëæ, õîëáîãäîõ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Óëñûí òэмдэгтийн хураамжийн òóõàé хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.420.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МК ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4.420.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН