Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2022/00467

 

Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Баян*******Өлгий аймгийн Д сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт С.Ж.

Хариуцагч: Баян*******Өлгий аймгийн Д сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Н*******д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С,

Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ж,

Орчуулагч А.Ахмерей, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Ж нь Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие анх Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрөөс ээлжийн эх баригч эмчийн ажилд томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20*******ны өдөр жирэмсний болон амаржсаны чөлөө авсан.

2) 2019 оны 11 дүгээр сарын 19*******ны өдөр амаржиж ихэр хүүхэдтэй болсон ба ихэр хүүхдийг цаашид асран хамгаалах, эрүүл саруул өсгөн бойжуулах шаардлагаар 2019 оны 12 дугаар сарын 09*******ны өдөр нэг жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөөг авсан. Нэг жилийн хугацааны чөлөөний хугацаа дууссан тул 2020 оны 12 дугаар сарын 01*******ний өдөр эх баригчийн ажилд ороод 2020 оны 3 дугаар сарын 15*******ыг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 15*******ны өдрөөс хойш ихэр хүүхдээ харж эрүүл чийрэг өсгөн бойжуулах шаардлагаар нэг хэсэг цалингүй чөлөөтэй байсан.

3) Ихэр хоёр хүүхэд маань том болсон тул Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдөр Б\25 дугаар тушаалаар тус сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн ажилд бүр томилогдсон ба энэ тухайгаа ажил олгогч тушаалыг гардуулж өгөх үед танилцуулж байсан. Гэтэл Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ерөнхий эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ж 2022 оны 02 дугаар сарын 01*******ны өдрөөс эхлэн сувилагчаар ажиллуулахгүй байгаа явдалд гомдолтой байна.

4) Намайг 2022 оны 02 дугаар сард сувилагчийн ажилд дуудах болов уу гэж хүлээсэн боловч ерөнхий эмч С.Ж нь “Таныг ажлаас чөлөөлсөн” гэх боловч ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл надад өгөхгүй байна.  

5) Ажил олгогч намайг бүр орон тооны ажилд авсан, мөн миний бие 3 ой хүрээгүй нялх хүүхэдтэй байх тул намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

6) Иймд С.Ж намайг Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэн байна.

     2.Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

     1) Нэхэмжлэгч С.Ж нь манай сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн орон тоонд бүр томилогдоогүй байгаа ба үндэслэл болгож буй тус төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн Б/25 дугаар тушаалаар С.Жг 10 дугаар сарын 01*******нд УБ хотод 3 сарын сувилагчийн мэргэжил олгох сургалтад явсан Х.Х оронд түр томилон ажиллуулж байсан ба үүнийг нотлох тушаал, цагийн бүртгэл, ээлж хүлэлцсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

     2) Нэхэмжлэгч С.Ж*******г тус төвийн ээлжийн сувилагчийн орон тоонд бүр томилон ажиллуулсан тохиолдолд томилсон өдөртөө хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах ёстой байсан. Түүнийг байнгын орон тоонд жинхлэн томилоогүй ажилтан Х.Х оронд түр хугацаагаар томилон ажиллуулж ирсэн нь ЭДД*******ийн даргын 2021 оны 11 сарын 25 өдрийн А\31 тоот тушаалаар нотлогддог.

     З) Нэхэмжлэгч нь тус сумын Эрүүл мэндийн төвөөс жирэмсний амралт авсан ажилтны болон “Соvid*******19” цар тахлын өвчний нөхцөл байдалтай холбоотой гарсан түр орон тоонд ажиллаж ирсэн болохыг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа болно.

 4) Одоогийн байдлаар манай сумын Эрүүл мэндийн төвд нэхэмжлэгчийг томилон ажиллуулах ямар нэгэн сул орон тоо байхгүй болох байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэрээр нотлогддог.

5) Урьд нь тус сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан А.Х гэдэг хүн байхгүй орон тоонд хууль бус тушаал гаргаж, 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдөр Б/42 дугаартай тушаалаар С.Ж*******г ээлжийн эх баригчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба С.Ж*******д хүүхэд асрах чөлөө олгосон тус эмнэлгийн ерөнхий эмчийн Б/56 дугаартай тушаалын 2 дахь заалтад харилцан тохиролцсоны үндсэн дээр ээлжийн эх баригч нар ээлжийн амралт эсвэл жирэмсний амралт авсан тохиолдолд уригдаж ажиллах гэж тусгаж өгсөн нь түүнийг шууд ажиллуулах сул орон тоо байхгүй гэдгийг илтгэж байна.

6) Мөн нэхэмжлэгч С.Ж*******д хүүхэд асрах чөлөө олгохдоо тодорхой хугацаа заагаагүй, нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд эргэж ажилдаа томилогдоогүй, үргэлжлүүлэн чөлөө авах талаар ажил олгогчид хандаагүй зэрэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл болсон гэж ойлгож байгаа.

7) Харин миний бие С.Ж нь ихэр хүүхэд асарч байгаа ажилгүй эх хүний хувьд түүнийг 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар сургалтад хамрагдахаар явсан ээлжийн сувилагчийн орон тоонд түр томилон ажиллуулж, түр хугацаагаар ч гэсэн ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах боломжоор хангасан байсан. Цаашид ч гэсэн өндөр насны тэтгэвэрт гарах хүний орон тоонд жинхлэн томилж ажиллуулах боломжтой байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн өөрт нь ойлгуулж хэлсэн байгаа.

8) Миний бие С.Ж*******г 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ээлжийн сувилагчийн орон тоонд түр томилохдоо техникийн алдаа гаргаж түр хугацаагаар ажиллуулж байгаа талаар тодорхой хугацаа заагаагүй орхигдуулсан явдлыг ашиглаж С.Ж нь өөрийгөө байнгын орон тоонд жинхлэн томилогдсон мэт ойлгож, нөхцөл байдлыг тодорхой мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргасан явдалд харамсаж байна.

9) Иймд нэхэмжлэгч С.Ж*******г томилон ажиллуулах ээлийн эх баригчийн орон тоо байхгүй болох нь нэгэнт нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

3.Нэхэмжлэгч Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/42 дугаартай тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Ховдабайд хандаж гаргасан нэхэмжлэгч С.Жгийн өргөдөл, Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/56 дугаартай тушаал, нэхэмжлэгч С.Ж*******гийн ихэр хүүхдүүд болох Ж.А Ж.С нарын “Төрсний гэрчилгээ”, Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, Төрийн мэдээллийн сангаас гаргасан С.Ж*******гийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн “Цалингийн доод хэмжээгээр цалинжуулах тухай” А/31 дугаартай тушаал, тус сумын ЭДД*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/02 дугаартай тушаал, тус сумын ЭДД*******ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/01 дугаартай тушаал, уг тушаалын хавсралтаар баталсан “Д сумын сум дундын эмнэлгийн 2022 оны бүтэц, орон тооны жагсаалт”, “Д сумын сум дундын эмнэлгийн төрийн албан хаагчдын бүтэц орон тооны хавсралт”, тус сумын ЭДД*******ийн2021 оны 10, 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын ажилласан цагийн тодорхойлолт, “Ээлж хүлээлцэх бүртгэлийн дэвтэр” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч С.Ж*******гийн Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1) Миний бие анх Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрөөс ээлжийн эх баригч эмчийн ажилд томилогдон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20*******ны өдөр жирэмсний болон амаржсаны чөлөө авсан.

2) 2019 оны 11 дүгээр сарын 19*******ны өдөр амаржиж ихэр хүүхэдтэй болсон ба ихэр хүүхдийг цаашид асран хамгаалах, эрүүл саруул өсгөн бойжуулах шаардлагаар 2019 оны 12 дугаар сарын 09*******ны өдөр нэг жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөөг авсан. Нэг жилийн хугацааны чөлөөний хугацаа дууссан тул 2020 оны 12 дугаар сарын 01*******ний өдөр эх баригчийн ажилд ороод 2020 оны 3 дугаар сарын 15*******ныг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 15*******ны өдрөөс хойш ихэр хүүхдээ харж эрүүл чийрэг өсгөн бойжуулах шаардлагаар нэг хэсэг цалингүй чөлөөтэй байсан ба хүүхдүүд маань том болсон тул Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдөр Б\25 дугаар тушаалаар тус сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн ажилд бүр томилогдсон.

3) Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ерөнхий эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ж 2022 оны 02 дугаар сарын 01*******ны өдрөөс эхлэн сувилагчаар ажиллуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа ба намайг 2022 оны 02 дугаар сард сувилагчийн ажилд дуудах болов уу гэж хүлээсэн боловч ерөнхий эмч С.Ж нь “Таныг ажлаас чөлөөлсөн гэх боловч ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл надад өгөхгүй байна. 

4) Иймд ажил олгогч намайг бүр орон тооны ажилд авсан, мөн миний бие 3 ой хүрээгүй нялх хүүхэдтэй байх тул намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэн байна.

3.Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:

1) Нэхэмжлэгч С.Ж нь манай сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн орон тоонд бүр томилогдоогүй байгаа ба үндэслэл болгож буй тус төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн Б/25 дугаар тушаалаар С.Ж*******г 10 дугаар сарын 01*******нд Улаанбаатар хотод 3 сарын сувилагчийн мэргэжил олгох сургалтад явсан Х.Хуралайн оронд түр томилон ажиллуулж байсан.

2) Нэхэмжлэгч С.Ж*******г тус төвийн ээлжийн сувилагчийн орон тоонд бүр томилон ажиллуулсан тохиолдолд томилсон өдөртөө хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах ёстой байсан. Түүнийг байнгын орон тоонд жинхлэн томилоогүй ажилтан Х.Хуралайн оронд түр хугацаагаар томилон ажиллуулж ирсэн нь ЭДД*******ийн даргын 2021 оны 11 сарын 25 өдрийн А\31 тоот тушаалаар нотлогддог.

З) Нэхэмжлэгч нь тус сумын Эрүүл мэндийн төвөөс жирэмсний амралт авсан ажилтны болон “Соvid*******19” цар тахлын өвчний нөхцөл байдалтай холбоотой гарсан түр орон тоонд ажиллаж ирсэн болохыг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа ба одоогийн байдлаар манай сумын Эрүүл мэндийн төвд нэхэмжлэгчийг томилон ажиллуулах ямар нэгэн сул орон тоо байхгүй болох байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэрээр нотлогддог.

4) Урьд нь тус сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан А.Х гэдэг хүн байхгүй орон тоонд хууль бус тушаал гаргаж, 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдөр Б/42 дугаартай тушаалаар С.Ж*******г ээлжийн эх баригчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба С.Ж*******д хүүхэд асрах чөлөө олгосон тус эмнэлгийн ерөнхий эмчийн Б/56 дугаартай тушаалын 2 дахь заалтад харилцан тохиролцсоны үндсэн дээр ээлжийн эх баригч нар ээлжийн амралт эсвэл жирэмсний амралт авсан тохиолдолд уригдаж ажиллах гэж тусгаж өгсөн нь түүнийг шууд ажиллуулах сул орон тоо байхгүй гэдгийг илтгэж байна. Мөн нэхэмжлэгч С.Ж*******д хүүхэд асрах чөлөө олгохдоо тодорхой хугацаа заагаагүй, нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд эргэж ажилдаа томилогдоогүй, үргэлжлүүлэн чөлөө авах талаар ажил олгогчид хандаагүй зэрэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл болсон гэж ойлгож байгаа.

5) Иймд нэхэмжлэгч С.Ж*******г томилон ажиллуулах ээлийн эх баригчийн орон тоо байхгүй болох нь нэгэнт нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсье гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1) Нэхэмжлэгч С.Ж*******г Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/42 дугаар тушаалаар мөн оны 9 дүгээр сарын 16*******ны өдрөөс эхлэн ээлжийн эх баригчаар томилон ажиллуулсан байна.

2) Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн А.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны өдөр нэхэмжлэгч (ажилтан) С.Ж*******тай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан байна.

Энэхүү 2019 оны 9 дүгээр сарын 16*******ны Хөдөлмөрийн гэрээний ажил албан тушаал гэдэгт: Эх баригч, үндсэн ажилтан; Гэрээний хэлбэр гэдэгт: Хугацаагүй, Гэрээний үйлчлэх хугацаа гэдэгт: А.Эхлэх хугацаа: 2019.09.16, Ажлын цагийн горим, а/ажлын өдрийн цагийн үргэлжил гэдэг: 8 цаг, б/Ээлжийн ажлын график: 16/8 цаг гэж тус тус бүртгэгдсэн байна.

3) Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/56 дугаартай тушаалаар ээлжийн эх баригч ажилтай С.Ж*******д өөрийн хүсэлтийн дагуу мөн оны 12 дугаар сарын 09*******ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгосон байна.

4) Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрийн А/01 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар ээлжийн сувилагчийн 4 орон тоо батлагдсан болох нь нотлогдож байна.

5) Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн тушаал гэсэн албан бланканд бичсэн 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Жг мөн оны 10 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн тус сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчаар томилон ажиллуулсугай....гэж ЭМТ*******ийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Ж гэж гарын үсэг зурсан байна.

Энэхүү тушаалын дээд тал нь Баян*******Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн тушаал гэсэн байхад доод талд нь ЭДД*******ийн дарга.... гэж гарын үсэг зурсан нь албан тушаалын зөрүүтэй боловч агуулгын хувьд хариуцагч Д сумын ЭДД*******ийн дарга С.Ж*******ын гаргасан тушаал гэдэгт талууд маргаагүй болно.

6) Хариуцагч Д сумын ЭДД*******ийн дарга С.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар С.Ж*******г тус төвийн ээлжийн сувилагчаар томилсон боловч нэхэмжлэгч С.Ж*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)*******ийн  24 дүгээр зүйлийн 24.1*******ийг зөрчсөн байна.

7) “Ээлжийн сувилагчийн ажлын байрны тодорхойлолт”*******ыг Д сумын ЭДД*******ийн дарга С.Ж баталж, тус төвийн ээлжийн сувилагч С.Ж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

9) Мөн нэхэмжлэгч С.Ж сувилагчаар ажиллах хугацаанд 2021 оны 10 дугаар сард 21 хоног буюу үндсэн 168 цаг, илүү 48 цаг ажилласан болох нь мөн оны 10 дугаар сарын ажилласан цагийн тодорхойлолтоор;

мөн 2021 оны 11 дүгээр сард 21 хоног буюу үндсэн 168 цаг, илүү 32 цаг ажилласан болох нь мөн оны 11 дүгээр сарын ажилласан цагийн тодорхойлолтоор;

мөн 2021 оны 12 дугаар сард 22 хоног буюу үндсэн 176 цаг, ажилласан болох нь мөн оны 12 дугаар сарын ажилласан цагийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

10) Хариуцагч Д сумын ЭДД*******ийн дарга С.Ж 2021 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч (ажилтан) С.Ж*******г Улаанбаатар хотод 3 сарын сувилагчийн мэргэжил олгох сургалтад явсан Хуралайн оронд түр томилон ажиллуулсан гэх боловч энэ тухай Б/25 дугаартай тушаалд тодорхой тусгаагүй бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.  

11) Хариуцагч Д сумын ЭДД*******ийн дарга С.Ж нь ажил олгогчийн хувьд С.Ж*******г ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт гаргаагүй тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******д заасан аль үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь тодорхойгүй байна. 

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10*******д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болж байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

12) Нэхэмжлэгч С.Ж 2019 оны 11 дүгээр сарын 19*******ний өдөр төрсөн гурван нас хүрээгүй ихэр хүүхэдтэй болох нь Ж.А Ж.С нарын 8322000197, 8322000198 дугаартай “Төрсний гэрчилгээ”*******ээр нотлогдож байна.

13) Иймд хариуцагч Д сумын ЭДД*******ийн дарга С.Ж нь ажлаас чөлөөлөх эрхийн акт гарахгүйгээр нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан нь 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1*******д заасан “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6*******д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

14) Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн “2021 оны 10 дугаар сарын 04” гэсэн огноотой “Ээлж хүлээлцэх тухай” дэвтрийг хэн хөтөлсөн нь тодорхой бус ээлж хүлээлгэж өгсөн болон хүлээж авсан сувилагчид гарын үсэг зурж албажуулаагүй тул энэхүү дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5*******д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй байна.

15) Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 25*******ны өдрийн “Цалингийн доод хэмжээгээр цалинжуулах тухай” А/31 дугаартай тушаал, тус сумын ЭДД*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/02 дугаартай тушаал нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

     5.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Ж*******г Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян*******Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвөөс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгч Ж овогт С.Ж*******г Баян*******Өлгий аймгийн Д сумын ЭДД*******ийн ээлжийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Баян*******Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвөөс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян*******Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК