Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/01781

 

 

                      

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 26 184/ШШ2022/01781

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* ******* оффис ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, дүүрэг, ******* дүгээр хороо, гудамж байр тоот хаягт оршин суух овогт /регистрийн дугаар:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь ******* ******* ХХК-тай 2017 оны 09 сарын 05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 45,000,000 /Дөчин таван сая/ төгрөгийг сарын 3,5%-н хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоот66.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 09 сарын 05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаагийн төлөлт хийгээгүй бөгөөд утсаа авахгүй, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийсээр байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан, мөн зээлдэгч нь хөдөө ажлаар яваад ирэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд зээлдэгч А.ас үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 1.575.000 төгрөг бөгөөд 2017 оны 09 сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 сарын 01-ны өдрийг хүртэл 54 сараар тооцож 85,050,000 төгрөг нийт 130,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү. Зээлдэгч нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоот 66.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр гарган өгнө үү гэжээ. /хх 1/

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. нь ******* ******* ХХК-тай 2017 оны 09 сарын 05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 45,000,000 /Дөчин таван сая/ төгрөгийг сарын 3,5%-н хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоот66.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 09 сарын 05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. хариуцагч удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдэхэд авсан зээлээ өөр хүнд өгсөн тул төлөхгүй гэдэг, утсаар ярихаар хөдөө Өмнөговьд явж байна гэдэг, гэрт нь очиход эхнэр байдаг, хамтран зээлдэгч ыг шоронд ял эдэлж байгаа гэсэн, хамтран хариуцагчаар ыг татах шаардлага байхгүй, зээлийг авсан, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж авсан зээлээ төлөх үүрэгтэй, энэ зээл нь эргэн төлөгдөх шинжтэй зээл, шүүх хурал дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байгаа нь нэхэмжлэгч талд мэтгэлцэх боломж олгоогүй, хөөн хэлэлцэх 3 жил яригдахгүй, ерөнхий 10 жилийн хугацаанд орно... нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай хариуцагч А. нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоотод байрлах 66.41 м.кв талбай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээг байгуулсан.Ингэж зээл авахад хамтран зээлдэгчээр Б. оролцсон. Зээлдэгч А., Б. нараас зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөг авсан асуудалд маргаангүй. Зээлийн гэрээний 1.1-д зааснаар 45,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөөд байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.Зээлийг 2017.09.05-нд 12 сарын хугацаатай олгосон.Зээлийн хугацаа нь 2018.09.05-нд дууссанаас хойш 3 жилийн хугацаа нь 20.09.05-нд дуусгавар болсноос хойш 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шилжүүлгийн мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбарыг, хариуцагчаас шүүхэд итгэмжлэл, хариу тайлбар зэрэг нотлох баримтыг ирүүлжээ. /хх 3-11, 25,/

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүүнд 85,050,000 төгрөг, нийт 130,050,000/ нэг зуун гучин сая тавин мянга/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоотод байрлах 66.41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаагийн төлөлт хийгээгүй бөгөөд утсаа авахгүй,зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийсээр байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан, мөн зээлдэгч нь хөдөө ажлаар яваад ирэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул зээлдэгч А.ас үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 1.575.000 төгрөг бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 54 сараар тооцож 85,050,000 төгрөг, нийт 130,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, зээлдэгч нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоот 66.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна хэмээн шаарджээ.

 

2. Хариуцагч талаас эс зөвшөөрч: Нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай хариуцагч А. нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоотод байрлах 66.41 м.кв талбай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээг байгуулсан.Ингэж зээл авахад хамтран зээлдэгчээр Б. оролцсон. Зээлдэгч А., Б. нараас зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөг авсан асуудалд маргаангүй. Зээлийн гэрээний 1.1-д зааснаар 45,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөөд байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй .Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.Зээлийг 2017.09.05-нд 12 сарын хугацаатай олгосон.Зээлийн хугацаа нь 2018.09.05-нд дууссанаас хойш 3 жилийн хугацаа нь 20.09.05-нд дуусгавар болсноос хойш 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар: нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А. болон хамтран зээлдэгч М. нартай 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлдэгч А. нь өөрийн өмчлөлийн  дүүрэг, ******* хороо, гудамж, байр тоот хаягт байрлах 66.41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээг байгуулан зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдов./ хх4-12/

 

4.Зээлдүүлэгч ******* ******* ХХК-аас 2017.09.06-нд 45,000,000 төгрөгийг зээлдэгч А. ...тоот дансанд шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн ба талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэн эсэхэд маргаагүй байна.

 

5.Шүүхээс нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч А., хамтран зээлдэгч М. нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж,

энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж,

453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч А., хамтран зээлдэгч М. нар нь үндсэн зээл, хүүг төлөх атал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

 

Гэвч нэхэмжлэгч ******* ******* ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч А.д холбогдуулан гаргасан ба хамтран зээлдэгч М.ыг хариуцагчаар тодорхойлоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6.Талуудын хооронд зээлийн болон барьцаан гэрээ байгуулагдсаны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК- нь хариуцагч А.ас зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй хэдий ч хуульд заасан хугацаанд энэ эрхээ хэрэгжүүлэх байна.

 

Хариуцагч талаас: Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсанд, 45,000,000 төгрөгийг зээл авсанд маргаагүй,зээлийн гэрээний 1.1-д зааснаар зээлийг 12 сарын хугацаатай авсан.Нэг ч төгрөг төлөөгүй нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөөд байхад эрхээ хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Зээлийг 2017.09.05-нд аваад 12 сарын хугацаа 2018.09.05-нд дууссан.Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 20.09.05-нд 3 жилийн хугацаа дуусгавар болсноос хойш 6 сарын дараа шүүхэд хандсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн ,

нэхэмжлэгч талаас: хариуцагч удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдэхэд авсан зээлээ өөр хүнд өгсөн тул төлөхгүй гэдэг, утсаар ярихаар хөдөө Өмнөговьд явж байна гэдэг, гэрт нь очиход эхнэр байдаг, хамтран зээлдэгч ыг шоронд ял эдэлж байгаа гэсэн, хамтран хариуцагчаар ыг татах шаардлага байхгүй, зээлийг авсан, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж авсан зээлээ төлөх үүрэгтэй, энэ зээл нь эргэн төлөгдөх шинжтэй зээл, шүүх хурал дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байгаа нь нэхэмжлэгч талд мэтгэлцэх боломж олгоогүй, хөөн хэлэлцэх 3 жил яригдахгүй, ерөнхий 10 жилийн хугацаанд орно гэж талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргажээ.

 

7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, гэж, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ.

 

Шүүх хариуцагч талын...нэг ч төгрөг төлөөгүй,нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөөд байхад эрхээ хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. 20.09.05-нд 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 6 сарын дараа шүүхэд хандсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Тухайлбал зээлдүүлэгч ******* ******* ХХК нь зээлдэгч А., хамтран зээлдэгч М. нартай 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээний дагуу зээлдэгч нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх атал энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.

 

Учир нь зээлдэгч нарын гэрээний 12 сарын хугацаа нь 2017.09.05-наас 2018.09.05-ны хооронд дууссан ба үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 20.09.05-нд 3 жилийн хугацаа дуусгавар болоход шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 03 дугаар сарын 02-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй,

хариуцагч А. хөдөө ажлаар яваад ирэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн, гэрт нь очиход эхнэр байдаг, хамтран зээлдэгч ыг шоронд ял эдэлж байгаа хэмээн тайлбарладаг боловч энэ нь хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд тус тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч талыг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж шүүх үзэж, сэргээх боломжгүй юм.

9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн талын дээрх тайлбарыг үндэслэн шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцон, хугацааг дахин шинээр эхлэн тоолох, хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж сэргээх үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч зээлийн төлбөр төлж, баталгаа гаргаж байгаагүй, хариуцагч нарт зээлээ төлөх талаар мэдэгдэж, шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзлээ.

 

10. Тодруулбал талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан тул нэхэмжлэгчийн хувьд энэ үеэс эхлэн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж эхлэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан тул нэхэмжлэгч талын хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсэнд хамаарна гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан тул хариуцагч А. төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

11. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь дээрх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

12. Шүүхээс зээлдүүлэгч ******* ******* ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхийн хугацаанд / хөөн хэлэлцэх / шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хуульд заасан гурван /3/ жилийн хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай,ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 878,400 төгрөг төлсөн ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүүд 85,050,000 төгрөг, нийт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын хураамжид урьдчилан төлсөн 878,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОЮУНЖАРГАЛ