Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0356

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: Д.Ганчимэг

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Д.Бадам  

гэрч : Д.Алтанхуяг

шүүгдэгч: Л.Бямбажав  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Чамин  овогт  Лхагвасүрэнгийн Бямбажавт   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014121  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Чамин  овогт  Лхагвасүрэнгийн Бямбажав,  1979  оны  11 дүгээр  сарын 08-ны өдөр Өмнөговь  аймгийн Даланзадгад суманд  төрсөн, 39 настай, эрэгтэй, бага   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Өмнөговь  аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг  Баруунсайхан 16-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугцаагаар хянан харгалзсан ,РД:КЮ79110810,

Холбогдсон хэргийн талаар:

         Л.Бямбажав нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс алт худалдана хэмээн итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар 20.617.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

      Шүүгдэгч Л.Бямбажав   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. 2015 оны 08 дугаар сарын 31 өдөр Мөнх-Од гэдэг найз надад 350 грам алт байна гэж надад хэлэхээр нь би очиж уулзсан. Тэгээд хохирогч Эрдэнэцэцэгийн нөхөр Нарангэрэлтэй алт байгаа талаар би утсаар ярьсан. Тэгээд би Нарангэрэлээс алт авах юм уу гэж хэлтэл авна гэж хэлээд орой миний мобайлын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Маргааш өдөр нь миний данс руу 18.618.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөнх-Од надад маргааш өглөө би Улаанбаатар хот явна гэж хэлсэн. Би Мөнх-Одтой маргааш нь худалдааны төв дээр уулзаад Мөнх-Одын утсаар хохирогч Эрдэнэцэцэг рүү яриулсан. Мөнх-Од хот руу явсан 12 цагийн үед миний дансанд мөнгө шилжиж орж ирэхээр нь Мөнх-Одын данс руу мөнгөө хийх гэж “Хаанбанк”-руу явж байтал Бат-Амгалан гэж манай аймгийн цагдаад ажиллаж байсан хүнтэй таарсан. Бат-Амгалан надад маргааш өглөө надад 300 сая төгрөг орж ирэх юм, надад чи 20 сая төгрөг зохицуулаад олоод өг гэж хэлсэн. Бат-Амгалан өглөө 09 цагт банк онгойхоор наад мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Би энэ талаар Батдорж гэдэг барилга барьдаг хүнээс 300 сая төгрөг Бат-Амгаланд орж ирэх юм уу гэж асуутал дээрх мөнгө орж ирэх нь үнэн барилгын ажилчидын цалин орж ирэх юм гэж надад хэлсэн. Би 15 сая төгрөгийг Батдорж гэдэг хүний данс руу хийсэн. 3 сая төгрөг болон банкинд 15 сая төгрөг төлсөн хуулгатай цуг барилгын манаачид аваачиж өгсөн. Одоо болтол Бат-Амгалан, Батдорж хоёртой холбоо барих боломжгүй. Батдорж мөн Өмнөговь аймагт 10 гаран хүнээс мөнгө аваад алга болсон байсныг сүүлд би сонссон. Би Батдоржид залилуулсан талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандсан боловч хүлээж авахгүй байсан. Өмнөговь аймгийн цагдаагийн газарт хандсан боловч 10 гаран хүний гомдол байна мөн хүлээж авахгүй байсан. Би хохирогчид 2017 оны 01-05 сарын хооронд мөнгийг нь 2 хувааж төлж хохирогчийг гомдол саналгүй болгосон гэв.   

            Шүүгдэгч Л.Бямбажав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр манай найз Мөнх-Од алт байна зарна гэхээр нь би Улаанбаатар хотод байдаг Нарангэрэлтэй яриад 365 грамм алт байна Өмнөговь аймгийн ханшаар бодвол 20.117.000 төгрөгний ханштай байна гэж хэлсэн. Өмнө нь бид алт өгөлцөж авалцаж байсан юм. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний орой миний 5590046319 тоот ХААН банкны дансруу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө нь дээрх данс руу үлдэгдэл 18.617.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 365 грамм алтыг нь найз Мөнх-Од гэх залууд өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Алтыг угаасаа Мөнх-Од зарах гэж байсан юм. Би Мөнх-Од руу өмнөх өдрийн 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Мөнх-Одыг Эрдэнэцэцэг, Нарангэрэл нартай яриулсан. Мөнх-Од Улаанбаатар хотод очоод алтны мөнгийг өгөхгүй болохоор нь өөр хүнд алтаа өгсөн байсан. Батдорж одоог хүртэл алтны мөнгийг өгөхгүй байгаа юм. Эрдэнэцэцэгт алт өгч явуулдаг өдөр найз Батдорж гэх залуу залгаад надад хэдэн төгрөг хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь би найз руугаа 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгсөн. Батдорж хэлэхдээ надад маргааш мөнгийг чинь өгнө гэсэн юм. Би Мөнх-Одод алтаа Эрдэнэцэцэгт өгчих мөнгийг нь хүнд зээлүүлсэн байгаа чамд би мөнгийг нь өгнөө алтаа өгөөрэй гэж хэлсэн байсан. Маргааш нь Батдорж утсаа авахгүй мөнгө өгөхгүй байсан чинь Мөнх-Од алтаа өөр хүнд зараад мөнгөө авсан байсан. Түүнээс хойш Эрдэнэцэцэг над руу залгаад мөнгөө нэхэхээр нь би найздаа залилуулсанаа хэлээд удаахгүй мөнгийг чинь олж өгнө гэж хэлсэн юм. Батдорж яаралтай мөнгөний хэрэг байна түр зээлүүлээч гэхээр нь би итгээд мөнгийг өгсөн юм гэжээ. /хх-ийн 18/

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст П.Эрдэнэцэцэгийн гаргасан өргөдлийн дагуу 2017.11.28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын явуулсан байна./ хх-н 1,3-10/

П.Эрдэнэцэцэг,Л.Бямбажав нараас асууж авсан тайлбарууд / хх-н 11-12,15-16/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-18/

       Хохирогч П.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 8 дугаар сарын 31-ний орой танил Л.Бямбажав залгаад 368 грамм алт авах гэж байна мөнгөө хурдан шилжүүлчих гэсэн. Надад одоо бэлэн 1.500.000 төгрөг байна гээд уг мөнгөө мобайл банкаар шилжүүлсэн. Гэтэл маргааш нь үлдсэн мөнгөө шилжүүлээ би хот руу явах гэж байгаа машинд дайгаад явууллаа гээд яриад байсан. Тэрээр жолоочийх нь дугаар гээд дугаар өгсөн. Би тэр жолоочтой нь хүртэл ярьсан. Тэгээд би 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Наран амгалан ХААН банкны салбар дээрээс Л.Бямбажавын 5590046319 тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа Л.Бямбажавын утасны дугаар холбогдохоо больсон. Би Истанагийн жолооч гэх хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Ингээд утас нь холбогдохгүй сар гаран болсон. Би орой болгон Нисэхийн спорт цогцолбор луу очиж машин нь ирэх болов уу гэж олон удаа хүлээсэн. Бямбажав утсаа залгахгүй сар болсон. Надаас нийт 20.117.000 төгрөг авсан. Надад алт өгөөгүй. Сүүлдээ чамд худлаа хэлж мөнгө авсан юм мөнгийг чинь хүнд өгчихсөн чинь өгөхгүй байна гэх мэтээр хэлдэг болсон. Тэгсэн хирнээ нөгөө хүнийхээ нэрийг хэлдэггүй юм гэжээ. /хх-ийн 54/ /хх-н 19-22/

         Гэрч Ч.Батцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би Бямбажавын эхнэр нь байгаа юм. Би Бямбажавтай 17,18 настайгаасаа суугаад гэр бүл болсон. Манай нөхөр эрхэлсэн тодорхой ажил хийдэггүй юм. Би дагаад яваад байдаггүй болохоор хаанаас яаж мөнгө төгрөг олж ирээд бид нарыг тэжээдгийг мэдэхгүй байна. Манай нөхөр 1979 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Бага боловсролтой. Цэргийн алба хаасан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй гэжээ. /хх-ийн 23/

    Гэрч Д.Алтанхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Мөнх-Одод цагаан савтай алт байсан граммыг нь мэдэхгүй байна. Эмний цагаан өнгийн савны ихэнх хасгээр байсан. Тэр сав нь ойролцоогоор 8 см өндөртэй хиам шиг бүдүүнтэй сав байсан. Бямбажав бид хоёр 1998 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн заставт  хамт цэргийн алба хаасан. Манай найз бол хүнд үгүй гэж хэлж чаддаггүй их аймхай, хүн байгаа юм. Архи дарс ерөөсөө уудаггүй юм. Амьдралын төлөө л явдаг хүн байгаа юм гэжээ.  /хх-н 24-

         Гэрч Ц.Нарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 9 дүгээр сарын эхээр байх зүс таних Л.Бямбажаваас алт авах гээд 20.117.000 төгрөг шилжүүлсэн боловч Бямбажаваас алтаа авч чадалгүй өдийг хүртэл явж байна. Манай эхнэр бид хоёр газар тариалангийн компанитай юм. Тэгээд Бямбажаваас өмнө нь хэд хэдэн удаа алт авч Монгол банкинд тушааж байсан юм. Энэ мөнгө бол бидний гэр бүлийн хуримтлуулсан мөнгө байгаа юм гэжээ.  /хх-н 25-26/

Л.Бямбажавыг Л.Энхтулга, Л.Түвшинтөгс нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол / хх-н 27-29/

Л.Бямбажавыг сэжигтнээр тооцож байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх-н 30-34/, /хх-н 55-56/

Л.Бямбажавыг иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, Өмнөговь  аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг  Баруунсайхан 16-13 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 59-73/, төлбөр төлж дуусгасан баримт зэрэг болно.

           Л.Бямбажав нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс алт худалдана хэмээн итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар 20.617.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч П.Эрдэнэцэцэгийн  мөрдөн байцаалтад өгсөн …   2015 оны 8 дугаар сарын 31-ний орой танил Л.Бямбажав залгаад 368 грамм алт авах гэж байна мөнгөө хурдан шилжүүлчих гэсэн. Надад одоо бэлэн 1.500.000 төгрөг байна гээд уг мөнгөө мобайл банкаар шилжүүлсэн. Гэтэл маргааш нь үлдсэн мөнгөө шилжүүлээ би хот руу явах гэж байгаа машинд дайгаад явууллаа гээд яриад байсан. Тэрээр жолоочийх нь дугаар гээд дугаар өгсөн. Би тэр жолоочтой нь хүртэл ярьсан. Тэгээд би 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Наран амгалан ХААН банкны салбар дээрээс Л.Бямбажавын 5590046319 тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа Л.Бямбажавын утасны дугаар холбогдохоо больсон. Би Истанагийн жолооч гэх хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Ингээд утас нь холбогдохгүй сар гаран болсон. Би орой болгон Нисэхийн спорт цогцолбор луу очиж машин нь ирэх болов уу гэж олон удаа хүлээсэн. Бямбажав утсаа залгахгүй сар болсон. Надаас нийт 20.117.000 төгрөг авсан. Надад алт өгөөгүй. Сүүлдээ чамд худлаа хэлж мөнгө авсан юм мөнгийг чинь хүнд өгчихсөн чинь өгөхгүй байна гэх мэтээр хэлдэг болсон. Тэгсэн хирнээ нөгөө хүнийхээ нэрийг хэлдэггүй юм гэсэн мэдүүлэг  /хх-н 19-22/        

    Гэрч Д.Алтанхуягын  мөрдөн байцаалтад өгсөн …2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Мөнх-Одод цагаан савтай алт байсан граммыг нь мэдэхгүй байна. Эмний цагаан өнгийн савны ихэнх хасгээр байсан. Тэр сав нь ойролцоогоор 8 см өндөртэй хиам шиг бүдүүнтэй сав байсан гэсэн мэдүүлэг .  /хх-н 24-

         Гэрч Ц.Нарангэрэлийн  мөрдөн байцаалтад  өгсөн …  2015 оны 9 дүгээр сарын эхээр байх зүс таних Л.Бямбажаваас алт авах гээд 20.117.000 төгрөг шилжүүлсэн боловч Бямбажаваас алтаа авч чадалгүй өдийг хүртэл явж байна. Манай эхнэр бид хоёр газар тариалангийн компанитай юм. Тэгээд Бямбажаваас өмнө нь хэд хэдэн удаа алт авч Монгол банкинд тушааж байсан юм. Энэ мөнгө бол бидний гэр бүлийн хуримтлуулсан мөнгө байгаа юм гэсэн мэдүүлэг   /хх-н 25-26/

          Шүүгдэгч Л.Бямбажавын өгсөн …би Нарангэрэлээс алт авах юм уу гэж хэлтэл авна гэж хэлээд орой миний мобайлын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Маргааш өдөр нь миний данс руу 18.618.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөнх-Од надад маргааш өглөө би Улаанбаатар хот явна гэж хэлсэн. Би Мөнх-Одтой маргааш нь худалдааны төв дээр уулзаад Мөнх-Одын утсаар хохирогч Эрдэнэцэцэг рүү яриулсан. Мөнх-Од хот руу явсан 12 цагийн үед миний дансанд мөнгө шилжиж орж ирэхээр нь Мөнх-Одын данс руу мөнгөө хийх гэж “Хаанбанк”-руу явж байтал Бат-Амгалан гэж манай аймгийн цагдаад ажиллаж байсан хүнтэй таарсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

       Л.Бямбажав нь  Мөнх-Одод байсан 360  грамм алтыг Эрдэнэцэцэгт худалдахаар нь ярьж тохирон мөнгийг нь өөрийн дансаар шилжүүлж аваад алтны эзэн Мөнх-одод өгөлгүйгээр өөр хүнд өгсөнөөс Мөнх-Од алтыг Эрдэнэцэцэгт өгөөгүй байна. Эрдэнэцэцэг Бямбажав нар нь олон жилийн хугацаанд хамтран алтны наймаа хийж бие биендээ итгэл олсон хэмжээний хүмүүс байсан ба Бямбажав нь энэ итгэлийг ашиглан мөнгийг өгөлгүй итгэл эвдэх аргаар залилсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

     2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйллчилж байга 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

      2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт заасан хорих ял нь хөнгөрсөн тул шүүгдэгчид эрх зүйн байдал нь дээрдэж байгаа хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь  зүйтэй гэж шүүх үзэв.

      Л.Бямбжавыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

         Л.Бямбажав нь энэ хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Л.Бямбажав нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

       Л.Бямбажавын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр  залилах гэмт хэрэг нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн байх тул ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно гэсэн заалтыг үндэслэл ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

         Л.Бямбажавын хувийн байдлыг харгалзан  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан үзэв.   

          Л.Бямбажав энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-36.10 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Чамин  овогт  Лхагвасүрэнгийн Бямбажавыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

           2.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бямбажавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бямбажавт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Бямбажавт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5.Л.Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

         6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бямбажавт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         7.Л.Бямбажав нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН