Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00717

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/00717

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2, өлзийтийн зам гудамж, 1029 дүгээр байрны 7 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 40 настай, эрэгтэй,  Алаг адуун овогт Сүхбаатарын Р  /рд:ЕО82060272/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, НШШГГ /рд:5368138/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг,  

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Р  нь Н газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00187 дугаартай шүүгчийн захирамжаар 84 560 964,56 төгрөгийг С.Р , Г.Т  нараас гаргуулан Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. С.Р  би 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр 98 байрны 2 тоотод 111,4 м.кв талбайтай орон сууцанд амьдарч байна. С.Р , Г.Т  нараас дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрт 2 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад шийдвэр гүйцэтгэх газар нь С.Р  надад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаараа мэдэгдээгүй, намайг дуудаагүй. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/05 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор миний амьдарч байгаа байрыг 189 469 100 төгрөгөөр үнэлэгдсэн, түүнчлэн 132 628 370 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулна гэж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн. Миний орон сууцны зах зээлийн ханш нь 280 000 000 төгрөг байтал үнийн саналыг авалгүй үнэлсэнд гомдолтой байна. Нөхцөл байдлыг судалж үзвэл миний орон сууцанд төлбөр төлөх шаардлагад хамааралтай байхад мэдэгдэлгүйгээр хөрөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудад С.Р  би хамаарч байгаа тул үнэлгээний тайланг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1-д хүний эрх эрх чөлөөнд хууль бусаар халдахыг хориглосон байхад надад мэдэгдэхгүйгээр хөрөнгийн үнэлгээ хийж, үнийн санал авч өмчлөх эрхэд шууд халдаж байгаад гомдолтой байна. Иймд Н газрын үнэлүүлсэн гэх хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр Г.Т , С.Р  нараас 85 241 718 төгрөг, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 795 дугаар шийдвэрээр 25 654 700 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр хд 98-2 тоот хаягт байрлах, 111.4м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18290586, 18290584 дугаар тогтоолуудаар үүсгэн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Т , С.Р  нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул Г.Т гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр, хд 98-2 тоот хаягт байрлах 111.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18290586 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18290586/01 дугаар тогтоолоор хураасан. Хураах ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2329 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Г.Т д гардуулан өгсөн байдаг. Төлбөр төлөгч Г.Т  нь үнийн санал өгөхөөс татгалзсан, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны дахин үнийн санал өгөх тухай утсаар мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс эрс татгалзсан учир 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон бөгөөд энэ компани нь өөрийн мэргэшсэн үнэлгээчин н.Эрдэнэбатыг тухайн барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр томилж, түүнд тогтоолын 1 хувийг гардуулж өгсөн байдаг. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/4991 тоот мэдэгдлийг Г.Т д гардуулан өгч, тухайн хөрөнгийг 189 469 100 төгрөгөөр үнэлсэн тайлантай танилцуулсан. Г.Т  нь энэ үнийг хүлээн зөвшөөрөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар үнэлэгдсэн үнээс дордуулахааргүй өөрөө худалдан борлуулж төлбөрийг төлөх тухай 1 сарын хугацаа авсан. Энэ хугацааны дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл албадан дуудлага худалдааг хойшлуулж, 1 сарын хугацааг төлбөр төлөгч нарт олгосон. Гэвч төлбөр төлөгч нар төлбөрийг төлөөгүй. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг тогтоолын хамт гардуулан өгсөн, Г.Т  нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах талаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1665 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 548 дугаартай тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4221/5003 тоот албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг төлбөр төлөгчид өгсөн. Төлбөр төлөгчийн хаягаар очиход төлбөр төлөгч эзэнгүй байсан тул төлбөр төлөгч Г.Т гийн 99336755 гэсэн дугаарт дуудлага худалдааны мэдэгдлийг ирж авахыг мэдэгдэхэд хөдөө явж байна, ирэх боломжгүй гэдэг тайлбарыг тавьсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр очиж авна гэж тайлбар хэлсэн тул баталгаат шуудангаар хаягаар хүргүүлээд утсаар мэдэгдэн үйлдсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00187 дугаар шийдвэр, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/5 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00187 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/04441 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2018/00399 тоот гүйцэтгэх хуудас, Г.Т гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18290586 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18290584, 18290586 тоот төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 148 тоот Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4/14078 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр газрын албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18290586 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн банк ХХК-ийн орлогын баримт, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн 18290586/01 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Н газрын үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, 2019 оны 01 дүгээр сарын 10, 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн хүсэлт, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/4991 дүгээр Н газрын мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 3 дугаар сарын 01-ний, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Н газрын мэдэгдэл, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдаа, зохион байгуулах тухай тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2019/05266 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Т гийн гаргасан нэхэмжлэл, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Н газрын хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1665 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00548 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/7483 тоот Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/1104 зүгээр Н газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-221/50003 дугаар Н газрын мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/16498 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Өнөөдөр сонин дэх Н газрын мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан даалгавар, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1079 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын тушаал зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хөрөнгө эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Э.Эрдэнэбат, Б.Батзаяа, Б.Бат-Энх нарын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Шийдвэр гүйцэтгэх газар нь С.Р  надад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаараа мэдэгдээгүй, намайг дуудаагүй. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/05 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор миний амьдарч байгаа байр 189 469 100 төгрөгөөр үнэлэгдсэн, түүнчлэн 132 628 370 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулна гэдгийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн. Миний орон сууцны зах зээлийн ханш нь 280 000 000 төгрөг байтал үнийн саналыг авалгүй үнэлсэн, миний орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр хөрөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ гаргуулж миний өмчлөх эрхэд шууд халдаж байгаад гомдолтой байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр Г.Т , С.Р  нараас 85 241 718 төгрөг, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 795 дугаар шийдвэрээр 25 654 700 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр хд 98-2 тоот хаягт байрлах, 111.4м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18290586, 18290584 дугаар тогтоолуудаар үүсгэн явуулж, төлбөр төлөгч Г.Т , С.Р  нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул Г.Т гийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18290586 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18290586/01 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.Т  нь үнийн санал өгөхөөс татгалзсан учир 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилж,  тухайн хөрөнгийг 189 469 100 төгрөгөөр үнэлсэн тайланг Г.Т д танилцуулсан, Г.Т  үнэлгээг зөвшөөрөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар үнэлэгдсэн үнээс дордуулахааргүй өөрөө худалдан борлуулж төлбөрийг төлөхөөр 1 сарын хугацаа авсан боловч төлбөрийг төлөөгүй. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг тогтоолын хамт гардуулан өгсөн, Г.Т  нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах талаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1665 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 548 дугаартай тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Маргаж буй, улсын бүртгэлийн Ү-2206015877 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр /17041/, ХД-98 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 111.4 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Т  байх бөгөөд Г.Т  нь Худалдаа хөгжлийн банк ХХК болон Г.Т , С.Р  нарын хооронд 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Улмаар зээлдэгч Г.Т , С.Р  нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00187 дугаар захирамжаар хариуцагч Г.Т , С.Р  нараас 84 560 964,56 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.  

 

Уг захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 183/ГХ2018/00399 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч НШШГГ уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18290586 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Г.Т гийн өмчлөлийн Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр /17041/ ХД-98 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 111.4 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18290586/01 тоот тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан.

 

Хөрөнгө эстимэйт ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, Улсын бүртгэлийн Ү-2206015877 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр /17041/, ХД-98 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 111.4 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 189 469 100 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Шүүх, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16243 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Р ийн Н газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр /17041/ ХД-98 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 111.4 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 189 469 100 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч маргаж буй үйл баримтын талаар хамтран хариуцагч, тус орон сууцны өмчлөгч Г.Т гийн Н газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр /17041/ ХД-98 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 111.4 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 189 469 100 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дүгээр тогтоолд “...Г.Т гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Р  хэргийн оролцогчоор оролцоогүй тул ...мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Мөн нэхэмжлэгч С.Р  нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 132 628 370 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах талаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн гэж тайлбарласан, хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч С.Р т мэдэгдсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Р ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ