Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/01353

2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/01353

Улаанбаатар хот

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А

Хариуцагч: А.А

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 199 088 265 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагч А.А ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.З,

Гэрч Б.Б,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А  нь анх тус шүүхэд А.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 199 088 265 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Н.А  нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр А.А тай зээлийн гэрээ байгуулж 430 000 000 сая төгрөгийг зээлдүүлсэн. Энэ их хэмжээний зээлийг олгохдоо зээлдүүлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хаан банктай ЗГ201642636424 дугаартай зээлийн гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг зээлж, үүнээс 430 000 000 төгрөгийг А.А т зээлдүүлсэн байдаг. Дээрх Хаан банкнаас авсан зээл болон А.А т олгосон зээлийн гэрээ аль алийг нь А.А ийн хүсэлтээр байгуулсан. Улмаар А.А  нь гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь түүний өмнөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хадгаламжаас дээрх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт Хаан банкинд төлж барагдуулсан. Үүний улмаас Хаан банктай байгуулсан хадгаламжийн гэрээнд заасны дагуу олгогдох хүүгийн орлогоор хохирсон. Үүнээс хойш А.А  нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 391 000 000 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэгчийг хохироогоод байна. Н.А  нь үлдэгдэл төлбөрийг тогтмол шаардаж байсан боловч А.А  нь 2017 оноос хойш холбоогоо тасалж, ор сураггүй алга болсон. Одоо зээлийн гэрээнээс төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл нь 39 000 000 төгрөг байна. Зээлийн хүүг тооцохдоо 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд 430 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүүгээр тооцож бодсон. Мөн зээлийн гэрээний хохирлыг 2 хувааж байгаа бөгөөд 50 398 356 төгрөгийг үндсэн зээл төлж барагдуулах хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хариуцагч 391 000 000 төгрөгийн төлөлт хийсэн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу 230 өдрийн хугацаанд төлөгдөөгүй байсан 430 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн Хаан банкны хадгаламжийн хүү болох 18.6 хувиар бодсон. Харин 34 439 909 төгрөгийн хохирлыг 391 000 000 төгрөгийн төлөлт хийгдсэн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1733 өдрийн хугацаанд үлдэгдэл 39 000 000 төгрөгөөс 18.6 хувиар бодсон дүн юм. Иймд хариуцагч А.А аас зээлийн гэрээний үндсэн төлбөр 39 000 000 төгрөг, хүү 75 250 000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 84 838 265 төгрөг, нийт 199 088 265 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Н.А тай 2015 оны сүүлээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт байрлах М-15636, МV-17117 тоот ашиглалтын талбайд хамтран ажиллахаар болж уг хамтран ажиллах гэрээний дагуу миний бие 860 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт төлөхөөр болсон. Ингээд уг хамтран ажиллаах гэрээний дагуу Н.А  нь эхний 50 хувийн хөрөнгө оруулалт буюу 430 000 000 төгрөгийн төлбөрийн 360 000 000 төгрөгийг М ХХК-ийн данс руу, үлдэгдэл 70 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн. Дээрх гэрээний дагуу М ХХК-иас 2 ширхэг ашиглалтын лиценз ирсэн бөгөөд тухайн ашиглалтын лиценз дээр Н.А  болон Э ХХК нар хамтран ажиллахаар болсон. М ХХК-иас ирсэн ашиглалтын лицензийг тухайн үед ашиглачихсан, нөхөн сэргээлтийн асуудалтай байснаас болж Н.А  нь тохиролцооноосоо буцаж эхэлсэн. Улмаар Н.А  нь А.А аа энэ чинь нөхөн сэргээлт ихтэй юм байна, эндээс чинь юм гарах уу, яах уу гэх байдлаар маш их гомдол санал гаргаж байсан бөгөөд ямар ч байсан би өөрийнхөө мөнгийг зээлийн гэрээ болгоод баталгаажуулчихъя гэсэн. Зээлийн гэрээний нэрийг өгөхдөө зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 2016 оны 01 дүгээр сард 70 000 000 төгрөгийг нь өгчихсөн байсан. Үлдсэн 360 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш буюу зээлийн гэрээ 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ч гэсэн 10-ны өдөр аль хэдийн хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөө өгсөн байсан. Тухайн үед би Өмнөговь аймгийн Ноён суманд өөрийн мэдлийн Ц , Э гэдэг компаниудаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Н.А  нь тухайн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга дөнгөж болсон, бусад нөлөө бүхий этгээдүүдэд компанийнхаа лицензийг алдахаас айж байсан тул түүний хэлсний дагуу тодорхой зүйлийг биелүүлдэг байсан. 2016 онд би одоогийн Э ХХК-ийг худалдан авч, Англи улсын иргэн ..........гэх хүнтэй 13 000 000 долларын худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан бөгөөд гэрээний нөхцөл байдлаас болж компанийг янз бүрийн эвгүй байдалд оруулчих вий гэдэг үүднээс санаа зовдог байсан юм. 2016 оны 7 дугаар сард Э ХХК болон Н.А  нь дахин надтай шинэчилсэн хамтран ажиллах гэрээг байгуулсны нэг хувь Н.А д байгаа. Үлдсэн хувь нь би 371 000 000 төгрөгийг төлөхийн тулд орон гэрээ зарж, төлбөрөө төлөх хооронд үрэгдсэн байна. 2016 оны 10 дугаар сарын дундуур Э ХХК-ийн удирдлагуудад буюу би өөрийнхөө төрсөн дүүд Н.А  гэдэг хүнтэй ажиллаж чадахгүй нь, хэдүүлээ тэр мөнгийг нь буцааж өгье, маш дарамттай хэцүү байна гэдгийг хэлсэн. Тухайн үед хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээг хүчингүй болгоё гэсэн хамтарсан 1 гэрээ байгуулах итгэмжлэл аваад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 талаас гарын үсэг зурсан байдаг. Гэвч тухайн үеийн гэрээний нэмэлт хэсэг буюу гэрээний 1.2.7 хэсэгт зарим хэсэгт нь гараар бөглөсөн, 3, 4 хувь үйлдсэн болохоор магадгүй ганц гарын үсэг зураад хоосныг нь Н.А д өгсөн байх. Н.А  нь хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн гаргасан мөнгөө надад зээлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

  1.  Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банк ХХК, Н.А  нарын хооронд 2016 оны  5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ201642636424 тоот хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, нэхэмжлэгч Н.А гийн Хаан банк дахь 5585157040 тоот дансны 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5598145449 тоот дансны 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/02216 дугаар шийдвэр, хариуцагч А.А ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гараар бичсэн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2020/00582 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00890 дугаар шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 26и1-3/4443 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагч талаас, Э ХХК, Н.А  нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээ, А.Энхтуяагийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн гараар бичсэн баталгаа, Жи Пи Жи Ди ХХК-ийн захирлын тушаал, тус компанийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэл, Монгол шуудан ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09/854 дугаартай тодорхойлолт, Э ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тушаал, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн төлбөр төлсөн акт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэлийн газраас Э ХХК, Э ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, дүрэм зэргийг,

мөн хариуцагчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар Э ХХК, Э ХХК нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан хамтран ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Н.А  нь анх тус шүүхэд А.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 336 710 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 137 622 235 төгрөгөөр багасгаж, 199 088 265 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Н.А  нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр А.А тай зээлийн гэрээ байгуулж 430 000 000 сая төгрөгийг зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкнаас 500 000 000 төгрөгийг зээлж, үүнээс 430 000 000 төгрөгийг А.А т түүний хүсэлтээр зээлдүүлсэн. А.А  нь гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй тул нэхэмжлэгч нь түүний өмнөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хадгаламжаас дээрх зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт Хаан банкинд төлж барагдуулсан. Үүнээс хойш А.А  нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 391 000 000 төгрөг төлсөн, төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл нь 39 000 000 төгрөг байна. Зээлийн хүүг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд 430 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүүгээр тооцож 75 250 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хохирлыг 2 хувааж байгаа бөгөөд 50 398 356 төгрөгийг үндсэн зээл төлж барагдуулах хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хариуцагч 391 000 000 төгрөгийн төлөлт хийсэн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу 230 өдрийн хугацаанд төлөгдөөгүй байсан 430 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн Хаан банкны хадгаламжийн хүү болох 18.6 хувиар бодсон. Харин 34 439 909 төгрөгийн хохирлыг 391 000 000 төгрөгийн төлөлт хийгдсэн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1733 өдрийн хугацаанд үлдэгдэл 39 000 000 төгрөгөөс 18.6 хувиар бодсон. Ингээд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 39 000 000 төгрөг, хүү 75 250 000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 84 838 265 төгрөг, нийт 199 088 265 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хамтран ажиллах гэрээг хуулийн этгээд хооронд байгуулсан, мөн тус гэрээг цуцлахдаа зээлийн төлбөрийг зээлийн гэрээний дагуу шаардахаар тохиролцсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж тайлбарласан.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Н.А тай 2015 оны сүүлээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт байрлах М-15636, МV-17117 тоот ашиглалтын талбайд хамтран ажиллахаар болж, хамтран ажиллах гэрээний дагуу би 860 000 000 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд уг хамтран ажиллах гэрээний дагуу Н.А  нь эхний 50 хувийн хөрөнгө оруулалт буюу 430 000 000 төгрөгөөс 360 000 000 төгрөгийг М ХХК-ийн данс руу, 70 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн. Дээрх гэрээний дагуу М ХХК-иас 2 ширхэг ашиглалтын лиценз ирсэн бөгөөд тус лиценз дээр Н.А  болон Э ХХК нар хамтран ажиллахаар болсон. Гэтэл М ХХК-иас ирсэн ашиглалтын лицензийг тухайн үед ашиглачихсан, нөхөн сэргээлтийн асуудалтай байснаас болж Н.А  тохиролцооноосоо буцаж эхэлсэн. Ингээд нөхөн сэргээлт ихтэй юм байна, эндээс чинь юм гарах уу, яах уу гэх байдлаар маш их гомдол санал тавьж, ямар ч байсан би өөрийн мөнгийг зээлийн гэрээ болгоод баталгаажуулчихъя гэсэн. Зээлийн гэрээ 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ч гэрээ байгуулагдахаас өмнө аль хэдийн хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөө өгсөн байсан. 2016 оны 7 дугаар сард Э ХХК болон Н.А  нь дахин надтай шинэчилсэн хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний нэг хувь Н.А д байгаа. 2016 оны 10 дугаар сарын дундуур Э ХХК-ийн удирдлага буюу би өөрийнхөө төрсөн дүүд Н.А  гэдэг хүнтэй ажиллаж чадахгүй нь, хэдүүлээ тэр мөнгийг нь буцааж өгье, маш дарамттай хэцүү байна гэдгийг хэлсэн. Тухайн үед хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээг хүчингүй болгоё гэсэн хамтарсан 1 гэрээ байгуулах итгэмжлэл аваад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 талаас гарын үсэг зурсан. Гэвч тухайн үеийн гэрээний нэмэлт  хэсэг буюу гэрээний 1.2.7 хэсэгт зарим хэсэгт нь гараар бөглөсөн, 3, 4 хувь үйлдсэн болохоор магадгүй ганц гарын үсэг зураад хоосныг нь Н.А д өгсөн байх. Иймд Н.А  нь хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн гаргасан мөнгөө надад зээлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Н.А  нь 430 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 7 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Хариуцагч тус зээлийг “...хамтран ажиллах гэрээний дагуу би 860 000 000 төгрөгийг төлөхөөр болсны 50 хувийн хөрөнгө оруулалт буюу 430 000 000 төгрөгийг Н.А  360 000 000 төгрөгийг М ХХК-ийн данс руу, 70 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.А гийн Хаан банк дахь 5585157040 дугаартай депозит дансны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 360 000 000 төгрөгийн А.А ийн үлдэгдэл төлбөрт зээл олгов гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн хуулга, мөн өдөр 20 000 000 төгрөгийг А.А ийн эзэмшдэг Хаан банк дахь 5007973498 тоот данс руу А гаас зээл олгов гэсэн утгатай шилжүүлсэн хуулга, 50 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дээрх данс руу А гаас зээл шилжүүлэв гэсэн утгатай шилжүүлсэн хуулга зэргээр хариуцагч А.А ийг тус зээлийн гэрээний зүйл болох 430 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.  

Мөн хавтаст хэрэгт Э ХХК-ийг төлөөлж А.А , Эрдэнэтцэций хайрхан ХХК-ийг төлөөлж Н.А  нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажил гүйцэтгэх гэрээ” авагдсан байх бөгөөд тус гэрээгээр талууд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт байрших алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнууд дээр хайгуул, ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар хамтран ажиллах, А талын буюу Э ХХК-ийн гэрээний дагуу төлөгдөж ирсэн үлдэгдэл төлбөр 430 000 000 төгрөгийг Б тал буюу Н.А  захиралтай Эрдэнэтцэций хайрхан ХХК төлж барагдуулах, ийнхүү төлснөөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 63 хувийг эзэмшихээр талууд харилцан тохиролцжээ.

Гэрээний дээрх тохиролцоогоор нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийг гэрээний талууд болох хуулийн этгээдүүдийн хамтран ажиллах гэрээний хураамж гэж үзэж болохоор боловч талуудын уг гэрээний 4.3 дахь заалтаар “...Дундаасаа авсан зээлийн /зээл гэдэг нь 2016 оны 5 дугаар сарын 13-нд Н.А  нь А.А т зээлсэн г-16/262 тоот нотариатаар батлагдсан гэрээний дүн 430 000 000 төгрөг/ төгрөгийг гарсан металын гарцаас шалтгаалан А, Б талууд хамтран эргэн төлнө...” гэж заасан нөхцөл биелээгүй, өөрөөр хэлбэл тус гэрээ хэрэгжээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд хариуцагч А.А  шүүхэд гаргасан “...Н.А  нь хамтран ажиллах гэрээгээ дүгнээд 391 000 000 төгрөг буцаан авч гэрээг цуцалж дуусгавар болгоё гэсний дагуу миний бие тохирсон мөнгийг буцааж өгснөөр гэрээг дуусгавар болгосон” гэх тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э ХХК-ийг төлөөлж А.А , Э ХХК-ийг төлөөлж Н.А  нарын хооронд байгуулагдсан “Нэмэлт гэрээ”-нд хариуцагчийн дээрх 391 000 000 төгрөгийг буцааж өгөөд гэрээг дуусгавар болгох тухай тохиролцоо тусгагдаагүй байх бөгөөд харин хариуцагчийн тайлбар болон талууд тус гэрээний 1.2.4-т “А тал буюу Э ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 215 000 000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр 215 000 000 төгрөгийг төлнө”, 1.2.6-т “Энэхүү нэмэлт гэрээ байгуулагдсанаар 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажил гүйцэтгэх гэрээ хүчингүй болно”, 1.3-т “Талуудын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөл хэвээр мөрдөгдөнө. Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 430 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүүнд сарын 2.5 төгрөг...” гэх тохиролцоо зэргээр зохигчид хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохдоо нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгийг зээлийн гэрээний дагуу буцаан төлөхөөр болсон нь тогтоогдсон гэж дүгнэв.

Харин шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаанаас гадна хамтран ажиллах тохиролцоо байсан, хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсны улмаас мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн, мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүү шаардсан учир шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан үндэслэлээр хохирол шаардах эрхгүй гэж дүгнэсэн.

5. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч А.А аас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 39 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 7 сарын хүү 75 250 000 төгрөг, нийт 114 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 84 838 265 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 841 502,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 729 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч А.А аас 114 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Н.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84 838 265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 841 502,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 729 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ