Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01415

 

 

 

 

 

 

                     2022           05             09

                                            183/ШШ2022/01415

                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О овогтой, Б.Ц-ийн гомдолтой, 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

/Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь Н газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ. Нэхэмжлэгч гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлалаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Н газар нь миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 33 тоот 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 382.500.000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 474.300.000 төгрөгөөр Хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлж, надад 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Дээрх байдлаар миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэлсэн нь байрны үнэ нэмэгдэж байгаа үед миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймээс Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор Б.Ц-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилж, Б.Ц-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 33 тоот 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 382.500.000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 474.300.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Н газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 78 дугаар хөрөнгийн үнэлгээ гэсэн баримтуудыг, хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2019/00036 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2018/00951 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001-ХТ2018-01675 дугаар тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19250311 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнийн санал өгөх тухай, Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх тухай акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт хураагдсан Б.Ц-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 33 тоот 170 м.кь талбайтай, 5 өрөө орон сууцыг 382.500.000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 474.300.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, одоо үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөрт хураагдсан Б.Ц-ийн өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчөөгүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2019/00036 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2018/00951 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001-ХТ2018-01675 дугаар тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19250311 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнийн санал өгөх тухай, Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх тухай акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00951 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01675 дугаар тогтоолоор “...хариуцагч Б.Ц-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 33 тоот 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг... албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийг хангахыг Н газарт даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2019/00036 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н газрын тасгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19250311 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор “...Б.Ц-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 33 тоот 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206020722 дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж”, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авчээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж, энэ талаар оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтооно...” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдах Б.Ц-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 33 тоот 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч Б.Ц-оос санал авах талаар мэдэгдэж, түүний “...санал болгох үнэ 83 дугаар байр нэг давхар А хэсэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгө 1.400.000.000 төгрөг, 83 дугаар байр, 33 тоот үл хөдлөх эд хөрөнгө 1.000.000.000 төгрөг” гэсэн хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н газарт ирүүлжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй гэж үзэн, Н газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/9 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 78 дугаар дүгнэлтээр “...Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 33 тоот 5 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 382.500.000 төгрөг, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 83 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 474.300.000 төгрөг” гэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Н газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байх тул Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н газарт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД