Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00823

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00823

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгох тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гэрч Я.Д, С.М, Б.Э.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар  шийдвэрээр “Экобуудай” ХХК-иас 2 993 338 141 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

1.1.1 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Э” ХХК-ийн захирал Д.Энхзоригийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоотод орших, 438.72 м.кв талбайтай, Ү-2003008406 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууцны үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт орших, 164.9 м.кв талбайтай Ү-2206021922 улсын бүртгэлийн дугаартай, хөргүүртэй зоорины  зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байрлах 1152 м.кв талбайтай, Ү-2003011386 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай, Нэгдсэн эмнэлгийн зүүн талд байрлах 3 давхар үл хөдлөх хөрөнгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн, хураан авч үл хөдлөх, хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний компаниар үнэлгээ хийлгэсэн.

1.1.2 Төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Д.Энхзоригийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008406 дугаарт бүртгэлтэй, 438.72 м.кв талбайтай, амины орон сууц болон нэгж талбарын 08012210 дугаарт бүртгэлтэй, 1262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 486 892 772 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байрлах 164.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021922 дугаарт бүртгэлтэй, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011386 дугаарт бүртгэлтэй, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 455701148 дугаарт бүртгэлтэй, 488 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын хамт нийт 2 020 527 378 төгрөгөөр үнэлэгдсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-145/21903 дугаар “Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор мэдэгдсэн.

 

1.1.3 Төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Д.Э-гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн гэж үзэж байна. “Экобуудай” ХХК-ийн захирал Д.Энхзоригийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд Дархан-Уул аймгийн А бүсэд байрлалтай, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хил хаагдсанаар барилгын материалын үнэ 2 дахин өссөн, амины орон сууцны үнэ, газрын үнэ өсөж байгаа нь нийтэд илэрхий байгаа зэргийг харгалзахгүйгээр доогуур үнэлэгдсэнд гомдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, мөн зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж байна.

 

1.1.4 “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Дархан сум, 5 дугаар багт байрлах 164.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021922 дугаарт бүртгэлтэй, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011386 дугаарт бүртгэлтэй, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 455701148 дугаарт бүртгэлтэй, 488 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын хамт нийт 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2 958 820 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 020 527 378 төгрөгөөр үнэлсэн нь хэт хямд байх тул үнэлгээг хүчингүй болгож өнгө үү.

 

1.2  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар  шийдвэрээр “Экобуудай” ХХК-иас 2 993 338 141 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

1.2.1 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Экобуудай” ХХК-ийн захирал Д.Энхзоригийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Соёмбо хотхон, 54 дүгээр байр, В20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон мөн хаягт байршилтай, 79, 80 тоотын 19.4 м.кв талбай авто зогсоолыг хамт битүүмжлэн, хураан авч үл хөдлөх, хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний компаниар үнэлгээ хийлгэсэн.

 

1.2.2 Төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Д.Э-гийн өмчлөлийн,  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Соёмбо хотхон, 54 дүгээр байр, В20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 340 288 700 төгрөгөөр, мөн хаягт байрлах 79, 80 тоотын 19.4 м.кв талбай, авто зогсоолыг 25 881 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор мэдэгдсэн.

 

1.2.3 Төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Д.Энхзоригийн өмчлөлийн дээрх 4 өрөө орон сууц, авто зогсоолыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь, дээрх 4 өрөө орон сууц болон авто машины зогсоол нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны А бүсэд байрлалтай болон Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хил хаагдсанаар барилгын материалын үнэ 2 дахин өссөн, орон сууцны үнэ, авто зогсоолын үнэ өсөж байгаа нь нийтэд илэрхий байгаа зэргийг харгалзахгүйгээр доогуур үнэлэгдсэнд гомдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, мөн зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар захирамжаар “Экобуудай” ХХК-иас 2 993 338 141 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

2.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Д.Э-т шүүхийн шийдвэр биелүүлэх 21370111/08, 21370111/09, 21370111/20 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008406 дугаарт бүртгэлтэй, 438.72 м.кв талбайтай, амины орон сууц болон нэгж талбарын 080122103 дугаарт бүртгэлтэй, 1262 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011565 дугаарт бүртгэлтэй, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011386 дугаарт бүртгэлтэй, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 4557011487 дугаарт бүртгэлтэй, 488 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан.

 

2.1.1 Төлбөр төлөгч “Э” ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг авахад тухайн хөрөнгүүдийн үнэлгээг төлбөр авагч “Төрийн банк” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-иар тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлтээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008406 дугаарт бүртгэлтэй, 438.72 м.кв талбайтай, амины орон сууц, нэгж талбарын 080122103 дугаарт бүртгэлтэй, 1262 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын хамт нийт 486 892 772 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011565 дугаарт бүртгэлтэй, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011386 дугаарт бүртгэлтэй, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 4557011487 дугаарт бүртгэлтэй, 488 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрын хамт нийт 2 020 527 378 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Экобуудай” ХХК-ийн захирал Д.Энхзоригт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-145/21903 дугаартай албан бичгээр мэдэгдэж, тайланг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Иймд дээрх үнэлгээ буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээчийн дагуу үнэлгээ гарсан. Харин нэхэмжлэгчийн үнэлгээ хийлгэсэн “Капитал зууч” ХХК нь шинжээч биш тул уг үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 958 820 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.2 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар захирамжаар “Э” ХХК-иас 2 993 338 141 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

2.2.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Д.Э-т шүүхийн шийдвэр биелүүлэх 21370111/08, 21370111/09, 21370111/20 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Соёмбо хотхон, 54 дүгээр байр, В20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон уг хаягт байршилтай 79, 80 тоотын 19.4 м.кв талбайтай авто машины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан.

 

2.2.2 Төлбөр төлөгч “Э” ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг авахад тухайн хөрөнгүүдийн үнэлгээг төлбөр авагч “Төрийн банк” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-иар тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Соёмбо хотхон, 54 дүгээр байр, В20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 340 288 700 төгрөгөөр, мөн хаягт байршилтай 79, 80 тоотын 19.4 м.кв талбайтай авто машины зогсоолыг 25 881 000 төгрөгөөр үнэлсэн.  Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Д.Э-т 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24109 дугаартай албан бичгээр мэдэгдэж, тайланг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэгч нь уг үнэлгээг хэт хямд үнэлсэн гэснийг баримтаар нотолж чадахгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар шийдвэр, шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2020/12649 дугаар захирамж, шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1071 дугаар гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-145/21903 дугаар албан бичиг, мөн газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны 13/53 дугаар, 13/54 дугаартай, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24108 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-145/407 дугаар мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/3 дугаартай, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Стандарт, хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээ, 018 дугаар зөвшөөрөл, зар сонин баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1071 дугаар гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2020/12649 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол, Д.Энхзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа, автомашины лавлагаа, төлбөр төлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21370111/145 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Төрийн банкны зээлийн болон барьцааны гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд эрх үүрэг тайлбарласан тухай 2021 оны 3 дугаар сарын 24-ний баримт, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр биелүүлэх 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдийн 145/02 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2/-145/5339 дугаар албан бичиг, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар, 137 дугаар албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 339 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000385703 дугаар, 000586018 дугаар, 000536666 дугаар, 000544989 дугаар, 000536090 дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 353 дугаар албан бичиг, Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 402 дугаар албан бичиг, Дархан-Уул аймаг дахь газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 246 дугаар албан бичиг, “Экобуудай” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 6/2341 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21370111/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21370111/14 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2-145/18470 дугаар, 2-145/18469 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21370111/12 дугаар, 21370111/13 дугаар даалгавар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04А/2257 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, газар эзэмших эрхийн 000662508 дугаар, 000662144 дугаар гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн, 22-ны өдрийн  албан бичиг, Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Архангай аймгийн Хотонт сумын засаг даргын А/49 дугаар, А/83 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-149/20258 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-149/20259 дугаар, 4-149/20257 дугаар мэдэгдэл, “Экобуудай” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19/21 дугаар албан бичиг, Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/5190 дугаар албан бичиг, шинжээчийн мэдээллийг тодруулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, шинжээч томилох тухай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/293 дугаар тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаар акт, шинжээч томилох тухай тогтоол гардуулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн акт, хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-145/21903 дугаар, 4-145/21906 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, эд хөрөнгө хураах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21370111/19 дугаар тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, “Экобуудай” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20/21 дугаар албан бичиг, Төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/5787 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/331 дугаар шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн мэдээлэл тодруулсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 51-01/Ш дугаар үнэлгээний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 51/Ш тоот тайлан, тайланг хүлээлцсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн акт, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/54 дугаар, 13/53 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24109 дугаар, 4-145/24107 дугаар албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24108 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-145/407 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/3 тогтоол баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

2.1 Үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:

 

3.1 Үнэлгээ үндэслэлтэй бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01169 дугаар шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2020/12649 дугаар захирамж, тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1071 дугаар гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-145/21903 дугаар албан бичиг, мөн газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны 13/53 дугаар, 13/54 дугаартай, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24108 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-145/407 дугаар мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/3 дугаартай, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Стандарт, хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээ, 018 дугаар зөвшөөрөл, зар сонин, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол, Д.Энхзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа, автомашины лавлагаа, төлбөр төлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21370111/145 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Төрийн банкны зээлийн болон барьцааны гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд эрх үүрэг тайлбарласан тухай 2021 оны 3 дугаар сарын 24-ний баримт, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр биелүүлэх 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдийн 145/02 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2/-145/5339 дугаар албан бичиг, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар, 137 дугаар албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 339 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000385703 дугаар, 000586018 дугаар, 000536666 дугаар, 000544989 дугаар, 000536090 дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 353 дугаар албан бичиг, Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 402 дугаар албан бичиг, Дархан-Уул аймаг дахь газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 246 дугаар албан бичиг, “Экобуудай” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 6/2341 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21370111/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21370111/14 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2-145/18470 дугаар, 2-145/18469 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21370111/12 дугаар, 21370111/13 дугаар даалгавар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04А/2257 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, газар эзэмших эрхийн 000662508 дугаар, 000662144 дугаар гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн, 22-ны өдрийн  албан бичиг, Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Архангай аймгийн Хотонт сумын засаг даргын А/49 дугаар, А/83 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-149/20258 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-149/20259 дугаар, 4-149/20257 дугаар мэдэгдэл, “Экобуудай” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19/21 дугаар албан бичиг, Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/5190 дугаар албан бичиг, шинжээчийн мэдээллийг тодруулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, шинжээч томилох тухай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/293 дугаар тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаар акт, шинжээч томилох тухай тогтоол гардуулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн акт, хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-145/21903 дугаар, 4-145/21906 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, эд хөрөнгө хураах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21370111/19 дугаар тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, “Экобуудай” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20/21 дугаар албан бичиг, Төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/5787 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/331 дугаар шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн мэдээлэл тодруулсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 51-01/Ш дугаар үнэлгээний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 51/Ш тоот тайлан, тайланг хүлээлцсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн акт, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/54 дугаар, 13/53 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24109 дугаар, 4-145/24107 дугаар албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24108 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-145/407 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/3 тогтоол нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01139 дугаар шийдвэрээр “Э” ХХК-иас 2 978 149 045 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож, “Э” ХХКХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Экобуудай” ХХК-ийн захирал Д.Энхзоригийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008406 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байршилтай, 438.72 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011565 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байршилтай, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Чинбатын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021922 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоот хаягт байршилтай, 282.88 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, н.Хатанбаатарын эзэмшлийн, ДЦС-3 ТӨХК-ийн урд байрлах, 400 м.кв талбайтай агуулах дахь “Улаан буудай” 200 тн /түүнээс олох орлого/, БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дахь “Тосны ургамал Рапс” 400 тн /түүнээс олох орлого/, Д.Энхзоригийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011386 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байршилтай, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, Д.Энхзоригийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206013819 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорор, ХД-54 дугаар байр, В20 тоотод хаягт байршилтай, 134 м.кв талбайтай орон сууц, мөн байрны 78, 79 тоот хаягт байршилтай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 080122103 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 5-5 тоот хаягт орших, 1262 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороололд орших, 488 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 6504001010 дугаартай, “Экобуудай” ХХК-ийн эзэмшлийн, Архангай аймаг, Хотонт сум, Бургалтай баг, үтрэм хаягт байршилтай, эзэмших эрхтэй 1000 га газар, нэгж талбарын 6504001011 дугаартай, Архангай аймаг, Хотонт сум, Хөөвөр баг, Ханхар хаягт байрлах, эзэмших эрхтэй, 1117 га газар зэргийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

6. Төлбөр төлөгч “Э” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1071 дугаар гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

7. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21370111 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

8. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21370111/145 дугаар тогтоолоор төлбөрт төлөгч “Э” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлжээ.

 

9. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч “Э” ХХК-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарлаж, мөн өдрийн 21370111/08 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгджээ.

 

10. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21370111/10 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21370111/20 дугаар мэдэгдлээр төлбөрт төлөгч “Э” ХХК-д мэдэгдсэн байна.      

 

11. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21370111/17 дугаар, 21370111/18 дугаар, 21370111/19 дугаар, 21370111/14 дүгээр, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21370111/19 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус хураан авч, төлбөр төлөгч “Экобуудай” ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн байна. Хариуцагчийн барьцааны эд хөрөнгийг битүүмжилсэн болон хураан авсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

12. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-149/20258 дугаар, 4-149/20259 дугаар, 4-149/20257 дугаар мэдэгдлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгчтэй харилцан тохиролцож, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулах болсныг төлбөр төлөгч болон төлөгч нарт мэдэгдсэн байна.

 

12.1 Төлбөр төлөгч “Э” ХХКнь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19/21 дугаар албан бичгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байршилтай, 438.72 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, нэгж талбарын 080122103 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 5-5 тоот хаягт байрлах, 1262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 489 000 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011565 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байршилтай, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 291 000 000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 2 995 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан. Гэвч төлбөр авагч “Төрийн банк” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18/5190 дугаар хариу тайлбараар төлбөр төлөгчийн дээрх саналыг зөвшөөрөхгүй, үнэлгээ тогтоох шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ.

 

12.2 Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эд хөрөнгийн үнийг дээрх байдлаар харилцан тохиролцож тогтоогоогүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/293 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилсон байх бөгөөд шинжээчээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулсан нь хуульд нийцсэн байна.

 

12.3 Шинжээч “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлтээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байршилтай, 438.72 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 080122103 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 5-5 тоот хаягт байрлах, 1262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 486 892 772 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байршилтай, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 86 239 890 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 1 934 287 488 төгрөгөөр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг тус тус үнэлжээ.

 

12.4 Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, төлбөр төлөгч “Экобуудай” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4-145/21903 дугаар албан бичгээр, төлбөр авагч “Төрийн банк” ХХК-д мөн өдрийн 4-145/21906 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж, танилцуулсан байх бөгөөд уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

12.5 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Бэсгэ” ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

 

12.6 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байршилтай, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 149 300 000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 790 000 000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 19 530 000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг үндэслэн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн талаар маргасан.

 

12.7 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан.

 

12.8 Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээнд дээрх аргуудыг хослуулсан талаар тусгагдаагүй, мөн үнэлгээний 1.4-т заасан зах зээлийн судалгааны эх сурвалжаа заагаагүй байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээч “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг үгүйсгэж чадахгүй байна. 

13. Төлбөр төлөгч “Э” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20/21 дүгээр албан бичгээр улсын бүртгэлийн 2206013819 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХД-54 дүгээр байр, В-20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай орон сууц, мөн хаягт байршилтай 19, 80 тоот, 19.4 м.кв талбайтай авто зогсоолын хамт нийт 703 290 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан. Гэвч төлбөр авагч “Төрийн банк” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/5787 дугаар хариу тайлбараар төлбөр төлөгчийн дээрх саналыг зөвшөөрөхгүй, үнэлгээ тогтоох шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ.

 

13.1 Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эд хөрөнгийн үнийг дээрх байдлаар харилцан тохиролцож тогтоогоогүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/331 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон байх бөгөөд шинжээчээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулсан нь хуульд нийцсэн байна.

 

13.2 Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн дүгнэлтээр улсын бүртгэлийн 2206013819 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХД-54 дүгээр байр, В-20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 366 169 700 төгрөгөөр, мөн хаягт байршилтай 19, 80 тоотын 19.4 м.кв талбайтай авто зогсоолын зах зээлийн үнэ цэнийг дээрх өдрийн байдлаар 25 881 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

13.3 Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Экобуудай” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4-145/24108 дугаар албан бичгээр, төлбөр авагч “Төрийн банк” ХХК-д мөн өдрийн 4-145/24107 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж, танилцуулсан байх бөгөөд уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

13.4 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан.

 

“Мөнх-Оргил трейд” ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн болон өртгийн хандлагаар үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

 

13.5 Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх боловч уг үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

14. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байршилтай, 438.72 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 080122103 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 5-5 тоот хаягт байрлах, 1262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 486 892 772 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байршилтай, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 86 239 890 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 1 934 287 488 төгрөгөөр, улсын бүртгэлийн 2206013819 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХД-54 дүгээр байр, В-20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай орон сууцыг 366 169 700 төгрөгөөр, мөн хаягт байршилтай 19, 80 тоотын 19.4 м.кв талбайтай авто зогсоолыг 25 881 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Бурхант 5-5 тоот хаягт байршилтай, 438.72 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 080122103 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 5-5 тоот хаягт байрлах, 1262 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 486 892 772 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум,    дугаар багт байршилтай, 164.9 м.кв талбайтай, хөргүүртэй зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 86 239 890 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум,     дугаар баг, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах, 1152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 4557011487 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол хаягт байрлах, 488 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт нийт 1 934 287 488 төгрөгөөр, улсын бүртгэлийн 2206013819 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХД-54 дүгээр байр, В-20 тоот хаягт байршилтай, 134 м.кв талбайтай орон сууцыг 366 169 700 төгрөгөөр, мөн хаягт байршилтай 19, 80 тоотын 19.4 м.кв талбайтай авто зогсоолыг 25 881 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН