Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0964

 

 

  

     2022           12           19                                        128/ШШ2022/0964

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: О**** у***** г**** ХХК ,

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Э********,

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э******,

          Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б******* нарыг оролцуулан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******** /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******, хариуцагч Г.Б******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч О**** у***** г**** ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б*******д холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан.

          2.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Б.О********агаас гаргасан гомдлын дагуу ажилласан хугацааны цалин олгоогүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасны дагуу О**** у***** г**** ХХК-д 5.000.000 /таван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсан.

          3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2022/******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

          “2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б******* нь О**** у***** г**** ХХК-д холбогдуулан ажилтан Б.О********агийн цалинг тогтоосон хугацаанд олгоогүй үндэслэлээр шалгалтын ажиллагаа эхлүүлсэн талаар анх мэдэгдсэн.

          Мэдэгдлийг манай байгууллагад албан ёсоор танилцуулаагүй бөгөөд хөдөлмөрийн улсын байцаагч Г.Б*******гийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэврийн хуудас гарах хүртэл холбогдсон зөрчлийн талаар тодорхой мэдээлэл аваагүй. Өөрөөр хэлбэл, манай компанид холбогдуулж торгох шийтгэл оногдуулахдаа оролцогчийн эрхийг огт хангаагүй нэг талыг барьж шийдвэр гаргасан.

          Өнөөдрийг хүртэл манай компани зөрчлийн хэргийн материалтай танилцаагүй, манайд холбогдуулж гаргасан гомдлын үндэслэл, тайлбарыг ч хараагүй байна. Учир нь Г.Б******* байцаагч нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахдаа дор дурдсанчлан оролцогчийн эрхийг огт хангаагүй бөгөөд дараах зөрчлүүдийг гаргасан.

          Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг манай байгууллагад танилцуулаагүй бөгөөд хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчиж хэргийн материалтай танилцуулаагүй, чамд танилцуулах албагүй гэсэн тайлбар өгдөг, оролцогчийн өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангахгүйгээр “надад мэдэгдэлгүй бусдаас эрх зүйн туслалцаа авах үндэслэлгүй, авмаар байгаа бол надад нэг хоногийн өмнө мэдэгдэж байж ирэхгүй яасан юм, ерөнхий захирлынхаа утасны дугаарыг өг, би өөрөөс нь асууна" гэх зэрэг үндэслэлгүй хууль зорчсон тайлбар тавьдаг. Хуулийн дагуу олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх эрх бүхий ажилтантай харьцахгүй, заавал ерөнхий захиралтай чинь ярина гэдэг хууль бус ойлгомжгүй шаардлага тавьдаг.

          Тайлбар авах нэрийдлээр хоёр удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудсан хэр нь холбогдох асуудлаар тайлбар авахгүй хамааралгүй асуудал ярьж Төрийн албаны хууль, ёс зүйн дүрмийг зөрчиж Төрийн албаны нэр хүнд, албан тушаалаар далайлган зүй бусаар загнаж зандарч харьцсан;

          2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгууллагын ******* дугаар луу залгаж байгууллагыг төлөөлөх эрхгүй итгэмжлэл олгоогүй ажилтанд байгууллагын нууцад хамаарах мэдээллийг өгч зөрчил гаргасан. Мөн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг "байгууллагын нууцыг задруулаад яваад байна, тийм учраас захиралтай чинь ярина, Ерөнхий захирлынхаа дугаарыг нь өг" гэж худал мэдээлэл өгсөн;

          2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, З***** с**** оффис дээр өөрийн биеэр ирж “Захиралтай чинь уулзаж прокурорын дүгнэлт танилцуулна" гэж хэлсэн байсан;

          2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13:18 цагт Г.Б******* байцаагч нь өөрийн ******* дугаараас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* дугаар луу залгаж хэргийн материалтай танилц гэж хэлсэн байна, өөрөөр хэлбэл оролцогчид холбогдсон зөрчлийн талаар мэдээлэл өгөөгүй, хэргийн материал танилцуулаагүй, тайлбар аваагүй хэр нь тухайн өдрөө хууль зөрчиж дур мэдэн шийдвэр гаргажээ.

          Эрх бүхий албан тушаалтны дээрх хууль бус ажиллагаа, зүй бус үйлдлийн улмаас манай компанийн зүгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Г.Б******* байцаагчаас татгалзах хүсэлт болон тус байгууллагын Дотоод хяналтын газарт түүний хууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар гомдлыг 2022 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдөр тус тус гаргасан билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай гомдлыг хүлээн авч холбогдох хяналт шалгалтыг хийж байгаа, мөн Г.Б*******гаас татгалзах хүсэлтийн дагуу эрх бүхий албан тушаалтныг өөрчилж тус газрын хөдөлмөрийн ахлах байцаагчийг томилсон тухай мэдэгдсэн.

          Мэргэжлийн хяналтын газраас Г.Б******* байцаагчид холбогдуулж гаргасан манай гомдлын хариуг бичгээр 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ёс зүйгүй үйлдлийг тогтоож хариуцлагын арга хэмжээ авсан. Гэвч дээрх шийдвэр бичгээр гараагүй байх үед Хөдөлмөрийн улсын байцаагч Г.Б******* нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хууль бус шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрийн хаяг болох Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-дөчин мянгат 49-23 тоотод хаяглан шуудангаар илгээсэн байсан. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан нь Г.Б******* байцаагчийг өөрчлөн өөр байцаагч томилсон байтал хууль бус шийдвэр гаргаж шуудангаар илгээсэн байна.

          Компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар очиж шийдвэрийн талаар тодруулахад манай татгалзлыг хүлээн авч Г.Б******* байцаагчийг өөрчилсөн. Гэтэл Г.Б******* байцаагч хэргийн материалыг прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаа явуулах боломжгүй байгаа талаар мэдэгдсэн. Иймд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах эрхгүй, оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй, хэрэг бүртгэлтийн явцад огт хяналтгүй дур зоргоороо шийдвэр гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч Г.Б*******гийн 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Б******* нь 2022 оны 4 дугаар сарын 06-ны өдөр О**** у***** г**** ХХК-д холбогдуулан ажилтны цалинг тогтоосон хугацаанд тавиагүй гомдол ирсэн байх тул холбогдох тайлбар нотлох баримтаа авчирна уу гэж хүний нөөцийн ахлах менежер Ц******** руу утсаар холбогдсон байдаг. 2022 оны 4 дугаар сарын 13-ны өдөр Ц********, Э******** нар О**** у***** г**** ХХК-иас албан ёсны итгэмжлэлийг аваад байцаагч Б*******тай уулзсан. О********ийн өргөдөл гомдолтой танилцуулаагүй. Харин манай зүгээс О******** цалингаа бэлнээр авдаг байсан. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээлцэж өгөөд тойрохоо дутуу зуруулаад ханиад хүрсэн гэдэг шалтгааныг ажлаа хүлээлцүүлсэн хүндээ хэлээд дахиж холбогдоогүй учраас бэлнээр цалинг нь олгож чадахгүй байсан. Учир нь цалингаа аваад гарын үсгээ зурдаг гэхэд Б******* нь маргааш 08 цаг манайд хүрээд ир би О********ийг дуудъя тэгээд цалинг нь олго гэдэг зааврыг өгсөн. 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн өглөө О********, Ц******** бид 3 уулзалдаад чи дутуу байгаа тойрохоо зураад цалин дээрээ гарын үсгээ зураад авчих гэхэд миний цалинг данс руу явуул, ажил дээр чинь очихгүй гэсэн.

          Ингээд Ц********ын мэйл рүү дансаа явуул гэж хэлээд мэйлээ хэвлээд би тайлбар бичиж гарын үсэг зураад цалинг нь данс руу шилжүүлсэн. Энэ баримтыг 4 дүгээр сарын 15-ны өдөр Б*******д аваачиж өгөхөд холбогдогчоор мэдүүлэг авна. Гомдол гаргаснаас хойш танай зөрчил арилсан байх тул зөрчлийн хэрэг үүсгэж байна гэсэн. Ямар шалтгааны улмаас цалин тавихгүй байгааг тайлбарласан боловч хүлээж аваагүй. Өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр компанитай холбогдоогүй талаар хэлэхэд тайлбарыг мөн хүлээж аваагүй.

          Дахин холбогдогчоор мэдүүлэг авна гэхэд нь би өмгөөлөгчтэй очно гэхэд Б******* өмгөөлөгчтэй оролцох байсан бол урьдчилан хэлэх ёстой байсан, бичиг цаас бэлддэг. Энэ хүнийг өрөөнөөс гарга гээд их муухай харьцаж өмгөөлөгчийг хөөж гаргасан. Өөрийнх дуудсан цагт ирсэн учраас өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна гэснээр намайг явуулсан байгаа. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* гэх харилцагчийн зөвлөх рүү утасдаад танай итгэмжлэгдсэн төлөөлөгч Э******** танихгүй эрэгтэй хүн дагуулаад яваад байгаа учраас ерөнхий захирлаас чинь тодруулмаар байна. Тухайн өдөр одоо захирлынхаа дугаарыг өг би асууна гэж маргаан үүссэн. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналтаас ирж тайлбар мэдүүлэг өгөөрэй гэж дуудсан. Үүний дараа Б******* нь ******* дугаар руу залгаад танай дээр шийтгэвэр гаргасан. Ирж хэргийн материалтай танилц гэхэд нь танаас татгалзсан учраас шийдвэрлэх хүртэл тань дээр очиж ямар нэг ажиллагаа хийхгүй гэдгээ хэлсэн.. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

          6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “... Э********, Ц******** нарыг О**** у***** г**** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоод түүнээс хойш 10 хоногийн дараа өмгөөлөгчтэйгөө ямар гомдол гаргасан талаар очиж танилцах гэтэл чамд танилцуулах шаардлага байхгүй. Эндээс гар гэсэн. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчид наад хүнээсээ татгалзаад дотоод хяналтад нь гомдол гарга гэж хэлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх аль ч үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хуульд заасан журмын дагуу явуулах ёстой. Хуульд цахимаар гомдол мэдээлэл гаргасан бол бичгээр бэхжүүлж аваад хүлээн авсан ажилтан гарын үсгээ зурна гэж заасан. Би энэ баримттай танилцахаар л очсон. Тухайн үед нэг ч цаас байгаагүй. Хууль зөрчөөд ажиллагаа хийсэн зүйл нь мэдэгдэнэ гэж бодоод өрөөнөөсөө хөөж гаргасан юм уу. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хүлээн авсан гомдол тухайн гомдол гаргагч нь гарын үсэг зурсан эсэхийг хүлээн авсан талаар он сар цаг минутыг тэмдэглэнэ гэж заасан. 4 дүгээр сарын 11-ний өдөр гомдол бүртгэгдсэн. Гэтэл 4 дүгээр сарын 14-ний өдөр холбогдсон гэх баримт хэрэгт авагдсан байна. Баримтуудын хугацаа нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй. Энэ хүмүүсийг очиход ямар нэгэн баримт материал танилцуулсан уу гэж асуумаар байна. Хэрэгт нэг ч баримт байхгүйгээр ажиллагаа хийгээд яваад байдаг. Нэхэмжлэгч байгууллага ямар гомдол гаргасныг яаж мэдэх юм бэ. Цалинг бэлнээр олгосныг мэдсээр байж өөрөө дуудаж ирээд дансанд нь хий гэдэг заавар зөвлөгөө өгчхөөд тэр баримтыг нь аваачаад өгөхөөр та нар цалинг өгөөгүй байна гэж тэр баримтыг нь үндэслээд зөрчил гаргасан гэж тооцсон. О**** у***** г**** ХХК нь 1000 гаран ажилтантай. Хэрэг бүртгэлтийн хэргийг ингэж ёс зүйгүй явуулсан нь буруу гэж бодож байна. 5 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгчтэй очиход өмгөөлөгч болох намайг хөөгөөд гаргасан. Ингээд эрхээр маань хангахгүй байна гэж гомдол гаргасан. Үүнийгээ өөрт нь танилцуулчхаад доор мэдээлэл лавлагаанд өгсөн. Өөрөөс нь татгалзсан, гомдол гаргасныг мэдсээр байж 5 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлээд акт тавьсан. Татгалзсан байхад акт тавиад шийдсэн нь хувийн ашиг сонирхол байгаа юм уу. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгээгүй.” гэв.

          7.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч Г.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Иргэн Б.О********агаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт /ХУД-ийн 11 дүгээр хороо З***** с**** дотор байрлах О**** у***** г**** ХХК-д З***** с****ийн харилцагчийн зохион байгуулагчаар 4 сарын хугацаатай ажилласан. Гэтэл 3 дугаар сарын цалинг өгөхгүй байна. Шалгаж өгнө үү гэх гомдлыг ирүүлсний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр О**** у***** г****ийн хүний нөөцийн менежер Д.Ц********тай ******* дугаар утсаар холбогдож З***** с**** дотор байрлах О**** у***** г****эд З***** с****ийн харилцагчийн зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.О********агаас ажилласан хугацааны цалин олгоогүй гэх гомдол ирүүлсэн үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлж байгааг мэдэгдэж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

          Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг танилцуулаагүй гэх асуудалд О**** у***** г****ийн хүний нөөцийн менежер Д.Ц********тай ******* дугаар утсаар холбогдож шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэх талаар мэдэгдэж, удирдах албан тушаалтан буюу ерөнхий захирал С.Г*******ад танилцуулахыг хэлсэн бөгөөд хэрвээ өөрөө ирэх боломжгүй бол албан бичгээр хяналт шалгалтын үйл ажиллагаанд компанийн хууль ёсны төлөөлөгчөөр эрх бүхий албан тушаалтанд итгэмжлэл хийлгэж ирэхийг зөвлөсөн, үүний дагуу О**** у***** г****ийн ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/141 дугаар "Итгэмжлэл олгох тухай" албан бичгээр Хүний нөөцийн ахлах менежер Дагвын Ц******** гэрээ, эрх зүйн менежер П*******ийн Э******** нарыг 3 сарын хугацаатай итгэмжлэл олгож, үүний дагуу эрх бүхий албан тушаалтны "Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай" тогтоолоор О**** у***** г**** ХХК-ийн гэрээ, эрх зүйн менежер П*******ийн Э********г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. /Энэ нь гомдол мэдээлэлтэй танилцуулсныг нотолж байна. /

          Мөн зөрчлийн хэрэгт цугларсан материал танилцуулаагүй гэх асуудалд О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э******** нь зөрчлийн хэргийн материалтай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 5 дугаар сарын 05-ны өдрүүдэд танилцаж, холбогдогчийн мэдүүлэг өгсөн.

          Оролцогч нь эрх зүйн туслалцаа авах гэх асуудалд О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э********г 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 13:20 цагт ******* дугаарт залгахад аваагүй бөгөөд 13:32 цагт буцааж өөрөө залгаад маргааш буюу 5 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 410 тоотод ирж мэдүүлэг өгөхөөр ярьсан, маргааш нь 08:51, 10:37, 12:22 цагуудад залгахад утсаа аваагүй, 17.00 цагт П.Э******** нь өөрөө залгаж "одоо очих уу" гэж ярихад нь ажлын цаг дууссан тул "маргааш ирээрэй" гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э******** нь ирэхдээ миний өмгөөлөгч гээд эрэгтэй хүнтэй орж ирсэн, тэр өмгөөлөгч нь өөрийгөө танилцуулаагүй бөгөөд тус байгууллагатай байгуулсан гэрээ, эрх зүйн баримт бичиггүй шууд "хэргийн материалтай танилцана" гэхэд нь би "О**** у***** г****ээс итгэмжлэл хийлгэж ирсэн үү, надад албан ёсоор танилцуулж тус компанийн хэргийн материалтай танилцана, мөн шалгуулагч байгууллагын итгэмжлэлгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй /үзүүлээгүй/ тул би "албан ёсны итгэмжлэлгүй гадны хүнд компанийн дотоод асуудалтай хэргийн материалыг танилцуулах эрх надад байхгүй" гэж хэлсэн нь миний хувьд хууль ёсны шаардлага тавьсан гэж бодож байна. О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э********гаас О**** у***** г****ийн удирдлагаас зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй өмгөөлөгчтэй ирсэн тул Ерөнхий захирал С.Г*******аас тухайн байгууллагыг шалгаж байгаа зөрчлийн хэрэгтэй танилцах эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг лавлахаар “С.Г******* захирлын утас хэд вэ" гэж асуухад өгөөгүй, харин ч намайг элдвээр хэлж, доромж үгээр дайрч хэлээд гарч явсан. Үүнийг тухайн үед манай өрөөнд байсан байцаагч нар сонссон.

          Тайлбар авах нэрийдлээр 2 удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудсан гэх асуудалд О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э******** нь зөрчлийн хэргийн материалтай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр танилцаж холбогдогчийн мэдүүлэг өгсөн, мөн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр "миний өмгөөлөгч" гээд эрэгтэй хүнтэй орж ирээд холбогдогчийн мэдүүлэг авахад "Мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө" гэснээр мэдүүлгээ зогсоосон.

          Хамааралгүй асуудлаар тайлбар авсан гэх асуудалд О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э********гаас шалган шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй асуудал тавиагүй бөгөөд П.Э******** нь зөрчлийн хэрэгт хамааралгүй асуудлаар ямар нэг тайлбар өгөөгүй.

          2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр О**** у***** г****ийн ******* дугаарт залгаж байгууллагын нууцад хамааралтай мэдээллийг өгсөн гэх асуудал нь О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э******** нь ерөнхий захирлын утсыг өгөөгүй тул өмгөөлөгч гэх хүнийг ерөнхий захирал С.Г*******аас тухайн байгууллагыг шалгаж байгаа зөрчлийн хэрэгтэй танилцах эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг лавлахаар 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08:28 цагт залгаж ярихад тус байгууллагын ажилтан "ямар асуудлаар ярьж байна" гэхэд нь "иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ярьж байна" гэж хэлээд "С.Г******* захирлын утсыг авъя" гэхэд "бид танд захирлын утсыг өгөх боломгүй, мөн дамжуулж хэлж чадахгүй" гээд шууд утсаа тасалсан, мөн тухайн өдөр 09:31 цагаас 10:06 цаг хүртэл залгахад утсаа аваад шууд тасалж байсан. Иймд би тухайн байгууллагын нууцтай холбоотой асуудлын хүрээнд яриагүй. Харин ч О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э******** нь өмгөөлөгч гэх гуравдагч этгээдийг дагуулан ирсэн бөгөөд миний хувьд өмгөөлөгч гэх хүнээс өмгөөлөгчийн бичиг баримтаа үзүүлэх мөн О**** у***** г****ийг төлөөлж зөрчлийн хэрэг материалтай танилцах албан ёсны баримттай эсэхийг асуухад байхгүй гэж хариулсан энэ нь О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э******** өөрөө тухайн байгууллагын дотоод асуудлыг гуравдагч этгээд буюу хөндлөнгийн хүнд задруулж байгааг тус компанийн ерөнхий захирал С.Г******* мэдэж байгааг асуух зорилгоор утасны дугаарын асуухад өгөөгүй. Мөн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул үүргийн 11 дүгээр хороо, З***** с****ийн оффист миний бие очсон асуудал нь шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил тогтоогдсон учир тус хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулах шийдвэрийг ерөнхий захирал С.Г*******ад танилцуулахаар очсон боловч тухайн байгууллага нэвтрүүлж оруулаагүй.

          Зөрчлийн талаар мэдээлэл өгөөгүй гэх асуудалд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн материалтай танилцуулахаар О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э********гийн ******* дугаар утсанд холбогдон 2022 оны 5 дугаар сарын 03, 5 дугаар сарын 18-ны өдрүүдэд зөрчлийн холбогдогчийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудахад "очихгүй" гэх тайлбарыг өгч байсан. /Зөрчлийн дугаар хэргийн 24, 27 дугаар хуудас/

          Мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн материалтай танилцах талаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр /ЗХБ-26/ О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э********гийн ******* дугаар утсанд холбогдон ярихад "очихгүй" гэж хариу мэдэгдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл /Захиргааны актыг мэдэгдэх/-д заасны дагуу захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа явуулж, хүргүүлсэн. /Зөрчлийн дугаар хэргийн 25 дугаар хуудас/

          ...Нэгэнт улсын байцаагчийн шийтгэвэр гарчихсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан. Хугацаандаа шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хэргийн материалыг танилцуулж холбогдогчийн мэдүүлэг аваад гарын үсэг зуруулсан. Хэргийн 16-20 дугаар талд байгаа. Өмгөөлөгч намайг хөөж гаргасан гээд байна. Э******** руу 5 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг 20 минутад дугаараар залгахад аваагүй. 13 цаг 32 минутад буцааж над руу залгаад 5 дугаар сарын 04-ний өдөр 09 цагт Мэргэжлийн хяналтын газрын 410 тоотод ирж мэдүүлэг өгөхөөр ярьсан. 08 цаг 51 минут, 10 цаг 37 минут, 12 цаг 22 минутад залгахад утсаа аваагүй. Орой ажил тарсны дараа 17 цагт над руу залгаад би одоо очиж болох уу гэсэн. Маргааш ирээрэй гэж хэлсэн. Маргааш нь ирэхдээ өмгөөлөгч гэх нэг залуутай ирсэн. Тэр өмгөөлөгч өөрийгөө танилцуулаагүй, эрх зүйн баримт бичиг үзүүлээгүй, тухайн байгууллагын дотоод асуудлыг ямар хүнд яаж танилцуулах талаар асуусан. Тэгэхэд шууд хэргийн материалтай танилцана гэхэд нь итгэмжлэл хийлгэсэн үү шалгуулагч байгууллагын итгэмжлэлгүй хүнд танилцуулахгүй та гарна уу гээд гаргасан. Э********гаас мэдүүлэг авах гэтэл өмгөөлөгчгүй оролцохгүй гээд явсан. 16, 17, 18-ны өдөр манай байгууллагад гомдол гаргасан талаар мэдээгүй байсан. Зөрчлийн хэрэг богино хугацаанд шийдвэрлэдэг. Хугацаандаа шийдэхийн тулд тухайн байгууллагын утас руу залгасан. Тэгээд танай байгууллагын захиралтай холбогдож яримаар байна гэхэд утсаа таслаад байсан. Миний шийдвэр гарчихсан байсан болохоор шийдвэрээ танилцуулахаар Г*******тай очиж уулзах гэтэл та цаг аваагүй гэхэд нь гараад явсан. Э********г хэргийн материалтай танилцах талаар холбоо хэрэгслээр хэлж байсан. Очихгүй гэдэг тайлбарыг хэлдэг байсан. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хаягаар нь шийтгэлийн хуудсыг шуудангаар явуулсан. Гомдол гаргагч би энэ байгууллага руу очихгүй, очихоор элдэв янзаар доромжлоод байх юм. Би дансаар авна гэсэн хүсэлтийнх дагуу дансаар өгүүлсэн байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч О**** у***** г**** ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б*******д холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч О**** у***** г**** ХХК-иас дараах үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б*******гийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан.

          1/Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг манай байгууллагад танилцуулаагүй, хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчиж хэргийн материалтай танилцуулаагүй,

          2/Зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан нь Г.Б******* байцаагчийг өөрчлөн өөр байцаагч томилсон байтал хууль бус шийдвэр гаргаж шуудангаар илгээсэн,

          3/.2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгчтэй очиход оролцуулаагүй.

          3.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

          4.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Б.О********агаас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан “О**** у***** г**** нь ажилласан хугацааны цалин олгоогүй” гэх гомдлын дагуу дугаар /хх 28 дахь тал/ зөрчлийн хэрэг нээж, хянан шалгаж ажилтны ажилласан хугацааны цалин олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар /хх 56 дахь тал/ шийтгэлийн хуудсаар 5.000.000 /таван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулсан.

          5.2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоолоор /хх 29 дэх тал/ О**** у***** г****ийн хууль ёсны төлөөлөгч П.Э******** нь шалган шийдвэрлэх ажиллагаа хийх явцад шийдвэрийг эс зөвшөөрч, мэдүүлэг өгөөгүй нь цаашид холбогдогчоос мэдүүлэг авах, нэмэлт ажиллагаануудыг явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 хоногоор, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны саналаар /хх 48 дахь тал/ 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 хоногоор тус тус сунгасан.

          6.О**** у***** г**** ХХК-иас Б.О********агтай 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ /хх 33 дахь тал/ байгуулж, О**** у***** г****ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б-224 дүгээр тушаалаар /хх 32 дахь тал/ зохион байгуулагчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилсон.

          Б.О********аг нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 2022 оны 01, 02 дугаар сарын цалингаа авсан. 3 дугаар сарын цалинг бүтнээр аваагүй байсан. Харин гомдол гаргасны дараа 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 928.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг /хх 42 дахь тал/ өгчээ.

          7.О**** у***** г**** ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/141 дүгээр итгэмжлэлээр /хх 49 дэх тал/ Д.Ц********, П.Э******** нарт компанийг төлөөлж гомдолтой танилцах, гомдлын хүрээнд тайлбар өгөх, холбогдох баримт материал бүрдүүлэн өгөх, хүсэлт, гомдол гаргах, шийдвэрлүүлэх, гомдол гаргагчтай эвлэрэн хэлэлцэх эрхийг олгож, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор О**** у***** г**** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Э********г томилсон. /хх 50 дахь тал/

          8.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр /хх 46 дахь тал/ зөрчлийн хэрэг нээж зөрчлийн арга хэмжээ тооцох талаар мэдэгдэхэд О**** у***** г**** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******** 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр /хх 43 дахь тал/ “...шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй”, “Би мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө” гэж тус тус мэдүүлэг өгсөн боловч өмгөөлөгч оролцуулах талаар хүсэлт, холбогдох баримт ирүүлээгүй байна.

          9.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас П.Э********г 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 17 минутад /хх 52 дахь тал/, Б.О********агийг 14 цаг 48 минутад /хх 53 дахь тал/, П.Э********г 15 цаг 00 минутад /хх 54 дэх тал/ тус тус зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар утсаар мэдэгдсэн, П.Э******** нь 15 цаг 00 минутад очихгүй гэж хариу өгсөн талаар тэмдэглэл үйлдсэн. Мөн өдрийн 16 цаг 35 минутад хохирогч Б.О********агт хэргийн материал, шийтгэлийн хуудастай танилцуулсан. 

          10.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно”, 2-т “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно.” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана.” гэж заасан ажиллагааг хариуцагчаас явуулсан болох нь нотлогдож байна.

          11.О**** у***** г**** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******** 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр /хх 43 дахь тал/ “...шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй”, “Би мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө” гэсэн нь тэмдэглэгдсэн боловч өмгөөлөгч оролцуулах талаар хүсэлт, холбогдох баримт ирүүлээгүй байна.

          12.О**** у***** г**** ХХК-ийн цалингийн картад үзлэг хийж нотлох баримтаар хавсарган авахад /хх 99-102 дахь тал/ Б.О********агт 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 600.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 367.854 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 550.300 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 371.800 төгрөгийн цалинг тус тус өгч байсан бөгөөд 3 дугаар сарын цалин хөлсийг 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн болох нь нотлогддог бөгөөд хэргийн оролцогч нар уг асуудлаар маргадаггүй.

           13.П.Э********гаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “улсын байцаагч Г.Б*******гийн үйл ажиллагаа, хандлагад гаргасан” гомдолд /хх 131 дэх тал/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02-01/2352 дугаар албан бичгээр /хх 7 дахь тал/ “улсын байцаагч Г.Б*******д анхааруулах хуудас хүргүүлж хариуцлага тооцсон” гэх хариу, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “улсын байцаагч Г.Б*******гаас татгалзах” гомдолд /хх 128 дахь тал/ Дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэст шалгагдаж байгаа тул улсын ахлах байцаагч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

             14.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 10.16, ...-т заасан зөрчлийн харьяалан шийдвэрлэхээр, 6.7 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ.”, 7.2 дугаар зүйлийн 1.”Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.” гэж зааснаар О**** у***** г**** ХХК-ийн зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

          15.О**** у***** г**** ХХК нь Б.О********агийн цалинг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр олгосон нь Зөрчлийн тухай хуулиар хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан;” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар 5.000.000 /таван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

          16.Иймд дээр дурдсан үндэслэлээр О**** у***** г**** ХХК-ийн гаргасан  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б*******гийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

          1.Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан О**** у***** г**** ХХК-ийн гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б*******гийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН