Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/шш2022/00710

 

 

 

 

 

....2 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ....2/00710

......аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/....2/00624/и

 

......аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... хот, С дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байр К ХХК /утас 75774040, 95954468, 99376213/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......аймаг, ..... сум, ........... баг ............. хороолол, ................ байр ........... тоотод оршин суух  Л.Ц утас ...., С.Б /утас ......../ нарт холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэг 135,000,593 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г /цахимаар/, Т.Т, хариуцагч Л.Ц, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

Иргэн Л.Ц, С.Б болон Ж.Б нар нь тус банктай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ................ тоот зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 24.0 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан билээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд доор эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид гэрээгээр барьцаалан болно. Үүнд:

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ................ тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Б дүүргийн ............ хороо, ........... төвийн бүс /16010/ ....................гудамж ............... байр, ............... тоот хаягт байршилтай, . мкв.............. талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Нэхэмжлэгч нь барьцааны эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагуудад бүртгүүлсэн болно.

2. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ............... тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ..............., улсын дугаартай, ......................... маркийн тээврийн хэрэгсэл.

3. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ............ тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ...... улсын дугаартай, .................... маркийн тээврийн хэрэгсэл.

Хариуцагч нарын хүсэлтийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ....................тоот ..................... тоот зээлийн гэрээний өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, зээлдэгч нарт 25,000,000 төгрөгийн зээлийг нэмж олгож, зээлийн нийт хэмжээг 80,000,000 төгрөг болгож, тус гэрээний хавсралтаар зээлийн нийт үлдэгдэл болох 72,200,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд доорх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд:

1. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ................... тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-гээр ............. улсын дугаартай, ........................маркийн авто ачигч.

Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 800,523.53 төгрөг, үндсэн хүүнд 5,438,083.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,001,278.27 төгрөг буюу нийт 7,239,885.54 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололд тусгав.

Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардсан бөгөөд хариуцагч нар нь ....1 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй болно.

Хариуцагч нартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр .................. тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах.

Хариуцагч нараас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ......................... тоот Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт Зээлийн өрийн үлдэгдэл 79,199,476 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 53,886,878 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,914,239 төгрөг, нийт 135,000,593 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ............ тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ............... дүүргийн ............хороо, үйлдвэрийн тавийн бүс ...................... гудамж .... байр, .......тоот хаягт байршилтай, ......... м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Ц, С.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа:

...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ......аймаг дахь Кнаас миний бие үндсэн зээлдэгчээр өөрийн нэр дээрх 0774 ДАХ Урал 375 автомашин, 6085 Дар Зил 131 автомашин, хамтран зээлдэгчээр Ж.Бын эзэмшлийн ............... хот дахь 1 өрөө байр барьцаалж 55 сая төгрөг авсан юм. 2019 оны 03 дугаар сард хамтран зээлдэгч Ж.Б дахин авто ачигч барьцаалж зээл авмаар байна гээд өөрийн эзэмшлийн авто ачигч барьцаалж 25 сая төгрөг авсан. нийт 80 сая төгрөгний 55 сая төгрөгийг хамтран зээлдэгч Ж.Б, үлдсэн 25 сая төгрөгийг миний бие авч хэрэглэх тохиролцоонд хүрч зээлээ сар сард нь өөрсдийн авсан мөнгөөр хүүг тооцож бодож төлж байхаар тохирсон юм. Үүнээс хойш цар тахал гарч зээлээ төлөхөд хүндрэл гарч зээлээ төлөлгүй өдий болтол явж байна. Хамтран зээлдэгч Ж.Б 2019 оны 11 дүгээр сард өөрийн нэр дээрх үл хөдлөх байраа зарж борлуулах итгэмжлэл өгөөд өдий болтол сураггүй байна. Үүнээс хойш миний бие 2 жил орчим Ж.Быг хайж зээлээ төлье, Ж.Быг ольё гээд банктай хамт хайж байна.

...Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт маргах зүйл байхгүй. Миний авсан 25,000,000 төгрөгийн зээлийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх хүсэлтэй байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Л.Ц, Ж.Б, С.Б нар нь К ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр .................. тоот зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 24,0 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр .............. тоот ............... тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулж, зээлдэгч нарт 25,000,000 төгрөгийг нэмж , зээлийн нийт хэмжээг 80,000,000 төгрөг болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан, зээлийн гэрээний хугацааг ....3 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкет, өргөдөл, зээл хамтран хүсэгч, батлан даагчийн анкет, Зээлийн гэрээнүүд, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээнүүд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр .................. тоот зээлийн гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр .............. тоот ............... тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд улсын ......................... маркийн тээврийн хэрэгсэл, улсын .................. маркийн тээврийн хэрэгсэл, .............................авто ачигч, эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ............... дүүргийн ............хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж .... байр, .......тоот хаягт байршилтай, ......... мкв талбайтай, 1 өрөө орон сууц зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Кны нь хариуцагч Л.Ц, Ж.Б, С.Б нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлж барагдуулахгүй, ....1 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч талтай байгуулсан  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Л.Ц, С.Баас зээлийн үндсэн төлбөр 79,199,476 төгрөг, хүү 53,886,878 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,914,239 төгрөг, нийт 135,000,593 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нь ...Зээлийн үнийн дүн дээр маргаан байхгүй. Зээлж авсан 80,000,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг хамтран зээлдэгч Ж.Б авсан, 25,000,000 төгрөгийг Л.Ц би авсан. зээлж авч ашигласан 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэх 55,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрөхгүй. Ж.Боос 55,000,000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэх нь зүйтэй байх. Ж.Быг хариуцагчаар энэ хуралд оролцуулах хүсэлтэй байна...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болохоор ...зохицуулсан байх тул үүрэг гүйцэтгэгч Л.Ц, Ж.Б, С.Б нарын хэнд нь холбогдуулан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах гаргах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгч К-д олгогдсон байна.

Иймд нэхэмжлэгч К нь хариуцагч Л.Ц, С.Б нараас дээрх зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.

Хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрт 800,523.53 төгрөг, үндсэн хүүнд 5,438,083.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,001,278.27 төгрөг, нийт 7,239,885.54 төгрөгийг төлсөн байна.

 

Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцалж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч банкнаас хариуцагч нарыг зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа

Иймд зохигчдын хооронд байгуулсан .................. тоот зээлийн гэрээ болон .............. тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн  453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Л.Ц, С.Б нараас дээрх зээлийн гэрээний үүрэг нийт 135,000,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч К нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ............... дүүргийн ............хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж .... байр, .......тоот хаягт байршилтай, ......... мкв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хамтран зээлдэгч Ж.Б болох нь хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр олгогдсон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн.............. тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хамтран зээлдэгч Ж.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус К-д хандаж ...Зээлийн төлбөрийг төлж чадахгүй хүндрэл гарвал банк байрыг худалдан борлуулахад гомдол байхгүй... гэсэн хүсэлтийг гаргаж байсан байна.

 

Иймээс дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ............... дүүргийн ............хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж .... байр, .......тоот хаягт байршилтай, ......... мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 17............зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 17............зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ......аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар  зохигчдын хооронд байгуулсан .................. тоот зээлийн гэрээ, .............. тоот зээлийн гэрээ тус тус цуцалж, хариуцагч Л.Ц, С.Б нараас зээлийн төлбөр 135,000,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох  улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ............... дүүргийн ............хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж .... байр, .......тоот хаягт байршилтай, ......... мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг ......аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,353 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 973,353 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ......аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА