Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2022/00093

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2022/00093

Сэлэнгэ аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, 0000 тоотод оршин суух, Балдир овогт *******, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 0000 тоотод оршин суух, Боржигон овогт ******* *******,

Хариуцагч: Орхон аймгийн Баянцагаан баг, Хуучин тосгон хороо 000 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт ******* ******* нарт холбогдох,

2,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагч *******, *******, нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие*** нь 2021 оны 09 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ***сумын иргэн***т 2,900,000 төгрөг өгсөн. Тухайн үед ***ийн Хаан банкны өмнө ******* бид хоёр уулзаж байгаад өгсөн бөгөөд би одоо энэ мөнгөө авч чадахгүй байна. Тэр үед *** нь надаас авсан 2,900,000 төгрөгөө Хаан банкны өөрийнхөө 00000000000 гэсэн данс руугаа хийлгээд надаас салаад явсан. Энэ мөнгийг өгсөн шалтгаан нь ***ийн аав *** нь өөрийн эзэмшлийн 0000 *** Тоёота раум маркийн тээврийн хэрэгслийг надтай хамт явж байсан *** гэх эмэгтэйд худалдсан байдаг юм. Тухайн үед *** нь чи өгчих гээд байхаар нь надад мөнгө байсан болохоор 2,900,000 төгрөгийг ***ийн охин***т өгсөн. Тэгээд би ***, *** нараас салаад Хаан банкны гадаа ***тэй очиж уулзаад аав чинь намайг чамд 2,900,000 төгрөгийг өг гэсэн тул би чамд өгөхөөр ирлээ гэхэд *** надаас тэр мөнгийг авангуутаа тэр дариудаа дансандаа хийгээд надаас салаад явсан. Гэтэл одоо ******* нь надад би чамд мөнгө өгөхгүй, чи мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө ав гээд байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Тиймээс ***, *** нарын хооронд хийсэн тээврийн хэрэгсэл худалдсан асуудал надад хамаагүй учраас би ***т өгсөн 2,900,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. *** машин авмаар байна туслаад өгөөч гэхээр нь хамт ***рүү ирсэн бөгөөд мөнгийг эргүүлж өгнө гэж хэлсэн. Тухайн үед ***ийн аавтай нь уулзаж хамт машиныг үзчихээд болох юм байна гээд ***,***аавтай нь тохирсон. Тухайн үед ***худалдах худалдан авах гэрээ хийх гээд ***ийн аавтай нь нотариат ороход би гадаа нь хүлээж байсан. Би мөнгөө данснаас бэлнээр аваад явж байсан. ***ын данс руу нь хийе гэж бодсон боловч мөнгөө бэлнээр өг гээд байсан. Бэлэн мөнгөө ***т өгөхөд миний 2,900,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данс руу хийсэн. Дараа нь мөнгөө нэхээд ***дээр очиход би чамаас мөнгө аваагүй. Чи өгсөн хүнээсээ очиж мөнгөө ав гэсэн учраас ***т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч ***энэ хэрэгт хамааралгүй тул хариуцагчаас татгалзаж байна. Одоо тэр машин ***д байгаа. Иймд ***аас энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэв.

Хариуцагч *** нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ***өөс 2,900,000 төгрөгийг зээлж аваагүй юм. 2,3 жилийн өмнө хувь чатаар танилцаж эхнэр хүүхэдгүй гэж орж ирчхээд 3,4 жилийн хөдөлмөрийг маань шулсан. Би дэс дараалан бичсэн. Би оёдол хийдэг хүн. *д 3,4 жил 4,000,000 гаруй төгрөгийн юм оёж өгсөн байдаг. ***өөс энэ мөнгийг зээлж аваагүй. Харин оёулж өгсөн юмныхаа хөлсийг авсан. Түүнээс бид хоёрт гарын үсэг зурсан нотлох юм  байхгүй. Манай албан газрын дарга хүртэл нотолно. Хувь чатаар нууц хаягаас танилцъя хүүхэдгүй гэж орж ирээд миний хөдөлмөрийг 3,4 жилээр нь шулж хөлсийг минь идэх зорилготой байна гэж ойлгож байгаа. Энэ мөнгийг би зээлдээгүй. Оёдлын хөлсөнд авсан гэж үзэж байна. Энэ хүн материал авч өгч байсан гэж байна. Материалыг нь тооцоод үзэхээр метрийн үнэ дээд тал нь 10,000 төгрөг ч хүрэхгүй материал авч өгч байсан. Нэг бүрчлэн бичсэн танилцуулахад бэлэн байна. Иймд ***д оёж өгсөн хувцасны жагсаалтыг нэг бүрчлэн бичлээ. 2018-2022 он хүртэл:

1.    Хөх монгол цамц том хүн 1ш-85,000,

2.    Хүүхдийн монгол цамц 1ш-45,000,

3.    Ажлын нимгэн хувцас хос 1ш-145,000,

4.    Ажлын цамц 1ш -45,000,

5.    Пудволк 1ш-15,000,

6.    Ажлын малгайтай цамц 1ш-50,000,

7.    Монгол цамц том эрээн 1ш-85,000,

8.    Монгол цамц том ногоон 1ш-115,000,

9.    Эрэгтэй цэнхэр дээл 1ш-200,000,

10.  Бэлтгэлийн өмд хар хөх нимгэн 1ш-30,000,

11.  Бэлтгэлийн өмд хар хөх зузаан 1ш-35,000,

12.  Машины өвлийн хучлага 1ш-280,000,

13.  Машины нимгэн хучлага 1ш-220,000,

14.  Эмэгтэй том дан дээл чернилийн ягаан 1ш-80,000,

15.  Эмэгтэй дан дээл том хүний улаан 1ш-110,000,

16.  Хүүхдийн плаж 1ш-60,000,

17.  Эмэгтэй хүүхдийн плаж тортой ягаан 1ш-60,000,

18.  Хүүхдийн плаж саатай 1ш-50,000,

19.  Эрэгтэй том булган эмжээртэй дээл 1ш-250,000,

20.  Эрэгтэй том хүрэм булган эмжээртэй 1ш-270,000,

21.  Ажлын хувцас зузаан 1ш 150,000,

22.  Бэлтгэлийн хос 1ш-90,000,

23.  Маск 50ш-75,000,

24.  Ажлын шар цамц 1ш -50,000,

25.  Эрэгтэй хүүхдийн бэлтгэлийн хос 2ш-140,000,

26.  Хормогч 4ш-20,000,

27.  Ханцуйвч 2ш-10,000,

28.  Сорочка цамц 2ш-170,000,

29.  Хувцасны засвар 300,000,

30.  Машины шилний хаалт 1ш-25,000,

31.  Машины ягаан тор 1ш-10,000,

32.  Пудволк улаан хүрэн 1ш-15,000,

33.  Пудволк хөх цэнхэр 1ш-15,000,

34.  Пудволк бор 1ш-15,000,

35.  Светрэн цамц саарал 2ш-40,000,

36.  Хувцасны уут 5ш-15,000,

37.  Машины суудлын гоёлын хар хос 1ш-90,000,

38.  Суудлын бор бүрээс хос 80,000,

39.  Хүүхдийн саарал өмд 1ш-25,000,

40.  Мишокны даавуу 1ш-15,000,

41.  Түшлэгтэй сандлын бүрээс 2хос-20,000,

42.  Хүүхдийн зузаан эрээн өмд 1ш-25,000,

43.  Хүүхдийн плаж бор эрээн 1ш-35,000,

44.  Эмэгтэй хүүхдийн эхнэр дээл 1ш-75,000,

45.  Эрэгтэй бэлтгэлийн өмд 2ш-70,000,

46.  Жинсэн өмд 1ш-35,000,

47.  Машины угаалганд 2 удаа 25,000 50,000,

48.  Монгол цамц том цагаан 1ш -85,000,

49.Эмэгтэй бэлтгэлийн хос 2ш-140,000,

50.Хар малгайтай бэлтгэлийн хос 1ш-90,000 нийт 4,205,000 төгрөг болж хувцас оёулж 3,4 жил хөлс хөдөлмөрөө гаргасан. Иймд энэ нэхэмжлэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.          

ҮНДЭСЛЭХ нь : 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй учир анх сонгосон хоёр хариуцагчаас ***т холбогдох шаардлагаас шүүх хуралдааны шатанд татгалзсан бөгөөд тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар үргэлжлүүлэн оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Хариуцагч *** нь нэхэмжлэгч О*** 2018 оноос хойш өөртөө болон хүүхдүүддээ хувцас хунар оёулаад  ажлын хөлс болон материалын үнийг төлөөгүй, *******гөөс авсан 2,900,000 төгрөгийг ажлын хөлсөндөө суутган авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ***ийн эцэг ***ээс хариуцагч ******* нь Тоёота Раум маркийн 00-00 000 улсын дугаартай автомашиныг худалдан авахаар тохиролцож, тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, автомашины үнэ 2,900,000 төгрөгийг худалдан авагч *******ын өмнөөс нэхэмжлэгч ******* төлсөн, одоо автомашин хариуцагч ***ын эзэмшилд байгаа болох нь худалдах худалдан авах гэрээ, харилцах дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *** нь дээрх зардлаа шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч ***аас 2,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч *** нь нэхэмжлэгч***д 4,205,000 төгрөгийн хувцас хунар оёж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***аас 2,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.

3.Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдох шаардлагаас шүүх хуралдааны шатанд татгалзсан болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА