Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/00674

 

 

 

 

 

 

2022 02 16

101/ШШ2022/00674

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.А холбогдох,

 

Хариуцагч Ж.Аын барилгын 2 давхар өргөтгөлийн хэсэг нэхэмжлэгч Э.Эы эзэмшил газартай давхцсан гэдгийг тогтоолгох, нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч Э.Э нь хөрш залгаа газар эзэмшигч иргэн Ж.Аыг барилгын ажилаа эхлүүлэх үеэс эхлэн түүний барилгын ажил нь хөршийн хил зөрчин явагдаж, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчиж байгаа талаар удаа дараа хандан шаардлага тавьж байсан. Шаардлагын хариуд хариуцагч талаас зохих ёсоор иргэний хэрэг үүсгүүлээд хүрээд ир, тэр үед нь танайд ямар л шаардлага байна, хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах болно гэж амласан. Иймд нэхэмжпэгчээс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Ж.Аын барилгын ажлыг зогсоолгох, иргэн Э.Эы нэгж талбарын  дугаар бүхий 227 м.кв талбайн хэсэгтэй давхцаж буй газрыг чөлөөлүүлэх нэхэмжпэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн юм. Гэтэл хариуцагч тал тодорхойгүй байсаар шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад 2 давхарын өргөтгөлийн барилгын ажлаа дуусгасан. Иргэн Ж.Аын энэхүү барилга нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил талбай руу 1 м.кв түрж орсны зэрэгцээ тус улсад мөрдөгдөж буй барилгын хууль, холбогдох барилгын норм дүрэм, галын аюулгүй байдлын стандарт шаардлагыг ноцтой зөрчиж, барилга барих хүчин төгөлдөр зөвшөөрөл, батлагдсан зураг төсөлгүй баригдсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, орчины эрүүл аюулгүй байдал, газар эзэмшилт, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байна. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан ... хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх, мөн хуулийн 9.1.4-т заасан зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулаагүй байх гэсэн заалтуудыг зөрчиж байна. Нэхэмжлэгч өөрийн газар дээр 5 давхар үйлчилгээний барилгын холбогдох зөвшөөрөл авч, зураг төсөл батлуулан барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөөд байгаа болно. Гэтэл хариуцагч барилга хоорондын зай талбайн норм хэмжээ, галын аюулгүйн норм дүрмийг үл баримтлан нэхэмжлэгчийн эзэмшил талбайн газрын гадарга дээр болон газар доорхи /хундам/, түүнчлэн агаарын орон зайн хэсгээр түрж орж барилгынхаа өргөтгөл хэсгийг барьж дуусгасан нь нэхэмжлэгчээс өөрийн барилгыг барих ямар ч бололцоогүй болгож буй юм. Монгол улсын хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар Галын аюулаас хамгаалах шаардлага-н дагуу барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай дор хаяж 6 метр байхаар заасан байна. Мөн тухайн дүрмийн 12 дахь хэсэгт Явган зам, гарцыг орон сууц олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шатруу саадгүй очих галын машин чөлөөтэй зорчих боломжтойгоор төлөвлөх, барилгын орцгүй ханын дагуу галын машин зорчих 6 метрээс ихгүй өргөнтэй зурвас зай гаргаж төлөвлөх үүргийг тус тус хүлээлгэсэн байдаг. Хэрэв хариуцагчийн өргөтгөлийн барилга энэ хэвээрээ ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж байгаад галын аюул тохиолдвол манай барилга руу хоорондын зохих зайг баримтлаагүйгээс болж гал түймрийн аюул гарах эрсдэл өндөр юм.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 135, 137 дугаар зүйлийг тус тус баримтлан хариуцагч Ж.Аын барилгын 2 давхар өргөтгөлийн хэсэг нэхэмжпэгч Э.Эы эзэмшил газартай давхцсан гэдгийг тогтоолгох, нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай /6 м/ хэмжээгээр чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Э нь хөрш залгаа газар эзэмшигч Ж.Аын үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгын үйлчилгээний хэсгээс барилгын болон аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6м хэмжээгээр буулгуулах нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь яах аргагүй зөв зүйтэй асуудал гарах гарц нь. Явган зам гарцыг орон сууц олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах баримтууд галын шатруу очих галын машин зорчих 6 метрээс ихгүй өргөнтэй зурвас зай гаргаж төлөвлөх үүрэгтэй. Аливаа хуулийн этгээд бүтээн байгуулалт хийж эхлэхдээ энэ зай хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Бид анх баригдаж байгаа байгууламжийн ажлыг эхлэхдээ Топ мебель дэлгүүрээс энэ зай хэмжээг авсан. Төлөвлөж буй барилгаас энэ зай хэмжээг авах ямар ч боломжгүй болно. Харин та бүгд барилга байгууламжаа барьж эхэлбэл манай барилгаас хууль дүрмээрээ 6 метрээс доошгүй барилга хоорондын зайгаа барих шаардлагатай болж байна. Баригдсан байгаа байшингаас зай хэмжээгээ тооцохоос, баригдаагүй байгаа төлөвлөсөн барилгаас зай хэмжээг тооцно гэсэн аливаа хуулийн хэллэг нэр томьёо байхгүй болно.

Иймд танай шаардлагаас үндэслэн та бүгдийн газар руу давхцал гэж 1 м.кв хэсгийг чөлөөлүүлэх нь танай ажилд ноцтой хохирол учруулж байгаа асуудал нь 6 метр зай хэмжээг авснаар үгүйсгэгдэж байна. Иймд газрын давхцал хэсгийг харьяа дүүргийн газрын алба нь эргэлтийн цэг өөрчлөх замаар манай газраас хасаж эдний газар дээр нэмж шийдэх боломжтой тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын хувьд:

Нэхэмжлэгчээс: Э.Эд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон  дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн  дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, уг захирамжийн хавсралт, Э.Эы иргэний үнэмлэх, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн  дугаартай албан бичиг, мөн газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн  дугаартай албан бичиг, мөн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн  дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн  дугаартай магадлан хэмжилт хийсэн дүгнэлт, уг дүгнэлтийн хавсралт, мөн газрын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн давхцалын талаарх зураг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2020/11922 дугаартай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/17208 дугаартай захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2020/18311 дугаартай захирамж, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай Газрын тухай дүгнэлт, 2015 оны Иргэн Л.О үйлчилгээ, конторын барилга /ажлын зураг/, Хашаатай хэвийн байгаа байдал /2018 оны 4 дүгээр сарын байдлаар/, /2020 оны 3 дугаар сарын байдлаар/, Барилгын суурь шороогоо асгасан байгаа байдал /2019 оны 5 дугаар сарын байдлаар/, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай газрыг чөлөөлөөгүй байгаа байдал, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар, 2020 оны 3 дугаар сарын байдлаар, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай газрыг чөлөөлөөгүй байгаа байдал гэх тайлбартай гэрэл зургууд, хоорондоо харилцан чат, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн акт, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаартай акт, Талбайн зохион байгуулалтын зураг төсөл, Л.Оюунбилэгийн үйлчилгээ, конторын барилга /эскиз/, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2015/110 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт,

Хариуцагчаас: 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 032/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Ж.Ад 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон  дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн  дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай акт, уг актын хавсралт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  дугаартай Хурлын шийдвэрийн тухай албан бичиг, иргэн Э.Эы олгогдсон газар гэх тайлбартай гэрэл зураг, Иргэн Аын үйлчилгээтэй орон сууцны барилга /загвар зураг/,

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтууд: Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2021/02958 дугаартай захирамжаар шаардсан баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тайлбар өгсөн ба нурааж буулгаж өгнө үү гэсэн үйлчилгээний давхар барилгын баригдсан байдал /1мкв буулгах/, энэ газар нь Топ мебель дэлгүүрийн мод тарьсан ногоон байгууламжтай хэсэг байгаа байдал нь, иргэн Ж.Аын үйлчилгээтэй орон сууцны барилга баригдсан байдал гэх тайлбартай гэрэл зургууд, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн eservice.ulaanbaatar.mn веб сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан баримтууд, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай акт, уг актын хавсралт, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Суурийн нүх ухсан акт зэрэг баримтууд тус тус хавтаст хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ж.Ад холбогдуулан анх шүүхэд барилгын ажлыг зогсоолгож, нэгж талбарын дугаар бүхий 227 м.кв талбайн хэсэгтэй давхцаж байгаа хэсгийг нь албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчлөн, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хариуцагч Ж.Аын барилгын 2 давхар өргөтгөлийн хэсэг нэхэмжлэгч Э.Эы эзэмшил газартай давхцсан гэдгийг тогтоолгох, нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр чөлөөлүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Аын барилгын 2 давхар өргөтгөлийн хэсэг нэхэмжлэгч Э.Эы эзэмшил газартай давхцсаны хувьд маргадагүй бөгөөд харин нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий 227 мкв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ Э.Эд олгогджээ. /1хх-5/

 

Дээрх газрыг Л.О эзэмшиж байсан ба Л.О болон Э.Э нар нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг үндэслэн Э.Эы эзэмшилд шилжсэн байна. /1хх-9/

 

Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий 1798 мкв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр  дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ Ж.Ад олгогджээ. /1хх-98/

 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг Л.О /1хх-88/, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр  дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг Ж.А /1хх-104/ тус тус авсан байна.

 

Хариуцагч Ж.А нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Суурийн нүх ухсан акт зэргийг үндэслэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэн байна. /2хх-31,32/

 

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Ж.Ад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  дугаартай Хурлын шийдвэрийн тухай албан бичгийг өгсөн байх бөгөөд уг албан бичигт ...зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3.12-т барилга байгууламжийн эх загвар зураг батлагдснаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ гэсэн заалтад хамаарахгүй тул Мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ тухай хэлэлцүүлэх шаардлагагүй тухай хурлын шийдвэр гарсан болно. Түүнчлэн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг шинэчлэн баталгаажуулахгүй болохыг уламжилж байна гэжээ. /1хх-108/

 

Түүнчлэн Ж.А нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна. /1хх-97/

 

Барилгын хөгжлийн төвөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт-ийг гаргажээ. /1хх-113/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр eservice.ulaanbaatar.mn веб сайтад үзлэг хийж, нэхэмжлэгч Э.Эы эрх бүхий байгууллагад хандаж байсан эсэхийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газар Л.Эрдэнэчулуунд, мөн өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд, 2021 оны 4 дүгээр сарын 06, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газар /мэргэжлийн зөвлөлд/, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт тус тус Э.Э нь Ж.Аын барилгатай холбоотой асуудлаар ханджээ.

 

Нэхэмжлэгч Э.Эы хүсэлтийн дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар магадлан хэмжилт хийж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн  дугаартай дүгнэлтээр төмөр хашаа бүхий газар, төмөр хашаан дотор баригдаж дуусаагүй барилгын суурийг хэмжсэн ба нэгж талбарын  дугаар бүхий 227 мкв талбай бүхий газар нь төмөр хашаан дотор бүхэлдээ байх бөгөөд ажлын хэсгийн хэмжилт хийсэн 1492 мкв талбай бүхий барилга нь уг нэгж талбартай 1 мкв талбайгаар давхцаж байна гэжээ.

 

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн  дугаартай Газрын тухай дүгнэлтээр иргэн Ж.А нь өөрийн эзэмшил газартаа барилга байгууламж барихдаа иргэн Э.Эы эзэмшил газарт 1 м2 талбайтайгаар давхцсаныг тогтоосон байх бөгөөд энэ талаар зохигчид маргаж, дүгнэлтийг эсэргүүцээгүй байна.

 

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж зааснаар зохигчдын эзэмшлийн газар нь хөрш залгаа эд хөрөнгө мөн байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Э.Э нь шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Ж.Аын барилгын 2 давхар өргөтгөлийн хэсэг нэхэмжлэгч Э.Эы эзэмшил газартай давхцсан гэдгийг тогтоолгох шаардлагын хувьд хариуцагч маргаагүй, зөвшөөрсөн бөгөөд дээрх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр хариуцагч Ж.А нь өөрийн эзэмшил газартаа барилга байгууламж барихдаа нэхэмжлэгч Э.Эы эзэмшил газарт 1 м2 талбайтайгаар давхцсан болохыг тогтоосон байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт Галын аюулаас хамгаалах шаардлага-ын дагуу барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай дор хаяж 6 метр байхаар заасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч Ж.А нь Барилгын тухай хууль, холбогдох норм ба дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн Монгол Улсын Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт Галын аюулаас хамгаалах шаардлага-ын 8-д Хэрвээ эсрэг талын барилгын хана нь гал тэсвэршлийн зэрэгтэй бол гал тэсвэршилтийн I-II зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 6 м хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө, 12-т Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө гэж зааснаас үзэхэд баригдах гэж буй барилгад хамааралтай гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй заасан байх бөгөөд хариуцагч Ж.А нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Суурийн нүх ухсан акт-ыг үндэслэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэн байхад нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчсөн асуудлаар 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эрх бүхий байгууллагад хандсанаас үзэхэд газрын хил зөрчигдсөн асуудлаар тухайн цаг хугацаанд нь гомдлоо гаргаагүй буюу хариуцагч Ж.Аын хил зөрчиж, 12 давхар барилга барьсан үйлдлийг нэхэмжлэгч Э.Э нь хүлээн зөвшөөрөх үүргийг хүлээхээр байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4, 137 дугаар зүйлийн 137.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Аын барилгын 2 давхар өргөтгөлийн хэсэг нэхэмжлэгч Э.Эы эзэмшил газартай давхцсан болохыг тогтоож, нэхэмжлэгч Э.Эы нэхэмжлэлээс нэхэмжлэгчтэй хил залгаа хэсгийг барилгын болон галын аюулгүйн норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6 метр хэмжээгээр чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ