Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/01481

 

 

 

 

 

 

2022 04 01

101/ШШ2022/01481

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А

 

Хариуцагч: И.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнээс учирсан хохиролд 48,968,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Анийн сөрөг нэхэмжлэлтэй, 3,542,010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан,

Хариуцагч И.Э,

Хариуцагч Б.Анийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга,

Гэрч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.А миний бие 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  тоот, 50.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцаа барьцаалсан юм. Ингэхдээ миний бие И.Эын гуйснаар байраа барьцаалж дээрх ББСБ-аас мөнгө зээлсэн бөгөөд зээлсэн 30,000,000 төгрөгөөсөө 25,000,000 төгрөгийг нь И.Эт зээлүүлсэн юм. И.Э нь өөрийн танил дүү гэх Б.Анэтэй хамт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Морин хуурын загвар бүхий флаш диск урдаас бөөндөж авчран Монголд зарж борлуулсан ч надаас зээлсэн мөнгөө огт эргүүлж төлөөгүй. Миний бие өнгөрсөн хугацаанд дээр дурдсан 2 өрөө орон сууцаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд Ц ББСБ-д хураалгасан бөгөөд И.Э, Б.Анэ нарын зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүйгээс болж өнөөдрийг хүртэл хохирсоор явна. Тухайн үед буюу 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.Анэ нь надад өөрийн гараар баталгаа бичиж өгч байсан. Уг баталгаа дээр Миний бие Б.Анэ нь 2013 он /2014 онд гэдгийг андуурч 2013 онд гэж бичсэн/-д Г.Аоос БНХАУ-д үйлдвэрлүүлсэн Морин хуур флаш диск авахаар 25,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно. Мөнгийг авахдаа байрыг барьцаалж авсан. Байрыг алдахгүй байх талаас ажиллаж байгаа. Мөн флаш диск зарсан авлага болох 14,000,000 төгрөгийг авч 5 сардаа багтааж хасалт хийлгэнэ. Үүнийг миний бие бүрэн хариуцна. Байрыг алдахгүй. Би бүрэн хариуцна. Б.Анэ, СЩ79092231, 2015.05.03, И.Э гэж бичиж өгч байсан болно. Гэвч тэдний бүх үйлдэл, хэлж ярьж байсан зүйлүүд нь бүгд худал байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд И.Э, Б.Анэ хоёр зээлсэн мөнгөө огт эргүүлж төлөх нь битгий хэл, утсаа авахгүй зугтааж, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Ингээд миний бие өөрийн аав Т.Гын хамт удаан хөөцөлдсөний эцэст 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гурван гал худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Mild cosmetics дэлгүүр дээр 13.25 цагт уулзахад И.Э нь өөрийн гараар Гахад 2014 оны 4 дүгээр сард Г.Аыг Б.Анэтэй танилцуулсан. Найзууд хоорондоо тохироод байраа барьцаалж 30,000,000 төгрөгийг авснаас Г.А 5,000,000 төгрөг, Б.Анэ 25,000,000 төгрөг авсан болно. И.Э, 96107373, ХЛ 74021241, энэ асуудлыг Б.Анэтэй уулзаж ярилцаад эргэж уулзаж шийдье, 91096969, ойрын үед барагдуулах арга хэмжээ авна гэсэн баталгааг бичиж өгсөн. Мөн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Анэ нь өөрийн ХААН банкны тоот данснаас Г.Аын ХААН банкны тоот данс руу 1,500,000 төгрөгийг Б.Анээс гэж шилжүүлсэн байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, түүнчлэн Иргэний хуулийн 79 дугээр зуйлийн 79.1-д ... эсхүл үүрэг хүлээсэн этгээд ... багалгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж, 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 9.4.4Учруулсан хохирлыг арилгуулах, 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 227.5-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Б.Анэ, И.Э нар нь миний хүү Г.Аоос зээлж авсан 25,000,000 төгрөгийн үүргээ зохих ёсоор, хугацаанд гүйцэтгээгүйгээс болж нэхэмжлэгч Г.А өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулж Ц ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг болон зээлийн хүүнд 13,648,600 төгрөг, нийт 43,648,600 төгрөгийг төлсөн болох нь Ц ББСБ-ын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/17 тоот албан бичгээр нотлогддог. Түүнчлэн миний бие, хүү Г.А, мөн охины хамт 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 2021 оны 7 дугаар сарын 27-ныг хүртэл иргэн Б.Энхтуяагийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг,  тоот орон сууцыг нэг сарын 450,000 төгрөгөөр хөлсөлж, нийт 67 сар буюу 5 жил 7 сарын төлбөрт 30,150,000 төгрөгийг хөлслүүлэгчид төлсөн. Мөн түүнээс хойш 2021 оны 7 дугаар сарын 28-наас хойш Хан-Уул дүүргийн тоотод байрлах нийтийн байранд 1 өрөө хөлсөлсний зардал 2,370,000 төгрөг, түүнчлэн Г.А нь 2021 оны 7 дугаар сарын 25-наас хойш эхнэр Б.Сүндарьцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн  тоот хаягт байрлах 1 өрөө нийтийн орон сууцыг хөлсөлсний зардалд 2,800,000 төгрөгийг төлөөд байна.

Иймд Б.Анэ, И.Э нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг, зээлийн гэрээнээс учирсан хохиролд 48,968,600 төгрөг, нийт 73,968,600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч И.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие И.Э нь Г.Аын нэхэмжилж байгаа мөнгөн дүн болон гаргаж байгаа үйлдэлтэй нь санал нийлэхгүй байна. Үүнд: Би Г.Аоос огт мөнгө авч байгаагүй. Байраа барьцаанд тавихдаа намайг хамт байсан, өөрөө огт байгаагүй гэж бичсэн байна лээ тэр бол огт худлаа. Би байрны мөнгөнөөс нь нэг төгрөг ч аваагүй. Байрыг тавихад Г.А өөрөө Б.Анэ, н.Одбаяр гурав цуг орж байраа тавьсан байсан. Г.А надаас байраа тавиад 5,000,000 төгрөгөөр форекс тоглож мөнгө олно гэж ярьдаг байсан өдөр тутмын хийдэг ажил нь тэр байсан. Байр тавьсанаасаа бүүр сүүлд надаас 1,000 доллар 2 удаа, 500 доллар 1 удаа авч форекс тоглоод өсгөнө гэж хэлж аваад алдсан, надад мөнгө буцааж өгөөгүй. Одоо хавсаргаатай байгаа миний бичиж өгсөн баримт бол намайг хуурч бичүүлсэн, Жигүүр гранд барилгын компанийн захиралтай хамаатнууд тэр захирал н.Баттөр байр өгье гэсэн ийм бичиг хийгээд өгчих гээд аавтайгаа ирээд гуйгаад байхаар нь бичиж өгсөн бодвол өмгөөлөгч нь зааж өгсөн байх. Г.Аын барьцаанд байсан байрны хүүг Б.Анэ 2 жил гаруй хугацаанд ганцаараа төлж байсныг би сайн мэдэж байна. Нийт 25,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг Б.Анэ, 5,000,000 төгрөгийг Г.А, 1,000,000 төгрөгийг н.Одбаяр гурав хувааж авсан, гэсэн ч энэ хоёрын авсан мөнгөний хүүг мөн л Б.Анэ төлсөөр ирсэн. Г.А яагаад хуралд өөрийн биеэр оролцохгүй байна вэ, үнэнээс айж байна. Аав нь юу ч мэдэхгүй шүү дээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Анэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.А нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны 33 тоот 50,3 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл гаргуулан 30,000,000 төгрөгийг зээлснээс 25,000,000 төгрөгийг И.Э, Б.Анэ нарт зээлсэн гэх боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байхгүй. Г.Аын зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Анэ миний бие Ц ББСБ-д сар бүрийн төлбөрийн төлөлтийг хийж явсан. Ингэхдээ зарим сарын төлбөрийг өөрийн нэрээр, зарим сард Г.Ат бэлнээр өгч төлөлт хийгдэж явсан. Г.Э нь Мобиком корпораци ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,135,130 төгрөгийн үнэ бүхий гар утас авч Г.Ат өгсөн боловч Г.А нь төлбөрийг төлөөгүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2593 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсаар төлбөрийг Г.Эаар албадан гаргуулахаар заасан ба дээрх 1,135,130 төгрөгийг Б.Анэ миний бие Г.Атой тохиролцон төлж барагдуулсан. Мөн өөрийн дансаар болон бэлнээр Г.Ат мөнгө шилжүүлдэг байсан ба тэдгээр төлбөр нь нийлээд миний төлбөл зохих төлбөрөөс хасагдан тооцогдсоноор дуусгавар болсон.

Иймд Г.Аын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.Анэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Анэ нь Г.Эаар дамжуулан Г.Ат 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,010 ам.доллар буюу 1,874,560 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 ам.доллар буюу 39,520 төгрөг, 2016 онд 200 ам.доллар буюу 492,800 төгрөг, Г.Э нь Мобиком корпораци ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,135,130 төгрөгийн үнэ бүхий гар утас авч Г.Ат өгсөн боловч Г.А нь төлбөрийг төлөөгүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02593 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсаар төлбөрийг Г.Эаар албадан гаргуулахаар заасан ба дээрх 1,135,130 төгрөгийг Б.Анэ Г.Атой тохиролцон төлж барагдуулсан төлбөр юм.

Иймд нийт 3,542,010 төгрөгийг Г.Аоос гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Б.Анэ нь Г.Эаар дамжуулан 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,010 ам.доллар буюу 1,874,560 төгрөг өгсөн гэжээ. Энэхүү асуудлаар шүүхээс Худалдаа хөгжпийн банкнаас лавлагаа гаргуулсан бөгөөд миний бие бас шүүхэд энэ талаар тайлбар бичиж өгч байсан ба энэ нь надад зээлдүүлсэн мөнгө биш форекс арилжаанд зориулан эрсдлээ тооцож алдсан ч буцааж авах нөхцөлгүйгээр надад өгч байсан мөнгө тул энэхүү мөнгийг миний бие төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн энэхүү мөнгө нь Ц ББСБ-аас зээл авсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс даруй 1 сар орчмын өмнөх асуудал бөгөөд энэ нь үндсэн нэхэмжпэлийн шаардлагад огт хамааралгүй өмнө нь болж өнгөрөөд дууссан асуудал юм. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 ам.доллар буюу 39,520 төгрөг авсан гэжээ. Миний бие 20 ам.доллар авч байснаа огт санахгүй байгаа бөгөөд хэрвээ надад өгч байсан бол сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тал баримтаар нотлох үүрэгтэй билээ. 2016 онд 200 ам.доллар буюу 492,800 төгрөг авсан гэсэн нь мөн л үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тал өөрөө нотлох, түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй билээ. Мөн энэхүү сөрөг нэхэмжпэлдээ иргэн Г.Э нь Мобиком корпораци ХХК- тай гэрээ байгуулан 1,135,130 төгрөгийн үнэ бүхий гар утас авч Г.Ат өгсөн боловч намайг үнийг нь төлөөгүй учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02593 дугаар шийдвэр, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар төлбөрийг Г.Эаар гаргуулахаар заасан ба дээрх 1,135,130 төгрөгийг Б.Анэ Г.Атой тохиролцон төлж барагдуулсан гэсэн нь бас л үндэслэлгүй худал бөгөөд дээр дурдсан гар утсыг миний бие аваагүй, бас хэрэглээгүй болно.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Аын иргэний үнэмлэх, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн баримт, И.Эын үйлдсэн баримт, Г.Аын Хаан банкин дахь 5753795301 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц ББСБ-тай Г.Аын байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн З тоот 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч Б.Анийн хариу тайлбар, Гахад гэх баримт, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн баримт, Ц ББСБ-ын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/17 дугаартай тодорхойлолт, Ц ББСБ-ын зээлдэгч Г.Аын зээл, хүү төлөлт, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орлогын ордер, Г.Аын тайлбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Аын тайлбар, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, Т.Гын Хаан банкин дахь  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Амарбаясгалангийн тодорхойлолт, Ц.Амарбаясгалангийн Хаан банкин дахь  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Эн Голомт банкин дахь  тоот дансны хуулга, Б.Энхтуяагийн Хаан банкин дахь  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Аын Хаан банкин дахь  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Г.Аын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Л.М болон Г.Аын иргэний үнэмлэх, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч И.Эын тайлбар, Э.А тодорхойлолтууд, хариуцагч Б.Анийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, Шүүхийн тусгай архивын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/249 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/0 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 101/ГХ2018/ дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг тус тус зохигчдоос шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Ц ББСБ-ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  дугаартай албан бичиг, Ц ББСБ-ын харилцагчийн зээл, хүүний тооцоолол, тус ББСБ-ын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн кассын зарлагын ордер, тус ББСБ-ын 2014 оны 6 дугаар сарын 21, 2014 оны 7 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 29, 2014 оны 8 дугаар сарын 11, 2014 оны 8 дугаар сарын 22, 2014 оны 9 дүгээр сарын 19, 2014 оны 10 дугаар сарын 03, 2014 оны 10 дугаар сарын 28, 2014 оны 11 дүгээр сарын 05, 2014 оны 11 дүгээр сарын 28, 2014 оны 12 дугаар сарын 21, 2014 оны 12 дугаар сарын 25, 2015 оны 01 дүгээр сарын 21, 2015 оны 02 дугаар сарын 21, 2015 оны 3 дугаар сарын 21, 2015 оны 4 дүгээр сарын 21, 2015 оны 6 дугаар сарын 20, 2015 оны 6 дугаар сарын 26, 2015 оны 7 дугаар сарын 29, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрүүдийн кассын орлогын ордер, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичиг, Г.Аын Худалдаа хөгжлийн банкин дахь  тоот долларын хугацаагүй хадгаламжийн дансны хуулга, тоот долларын иргэдийн харилцах дансны хуулга, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрч Г.Эаас авсан мэдүүлэгийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч И.Э, Б.Анэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээнээс учирсан хохиролд 48,968,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 73,968,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Анэ нь нэхэмжлэгч Г.Ат холбогдуулан 3,542,010 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч И.Э нь би Г.Аоос огт мөнгө авч байгаагүй, одоо хэрэгт хавсаргасан баримтын хувьд намайг хуурч бичүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хариуцагч Б.Анэ нь бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, Ц ББСБ-д сар бүрийн төлбөрийн төлөлтийг хийж явсан ба ингэхдээ зарим сарын төлбөрийг өөрийн нэрээр, зарим сард Г.Ат бэлнээр өгч төлөлт хийгдэж явсан, Г.Э нь Мобиком корпораци ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,135,130 төгрөгийн үнэ бүхий гар утас авч Г.Ат өгсөн, үүний төлбөрийг Б.Анэ миний бие Г.Атой тохиролцон төлж барагдуулсан зэргээр маргаж байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1. Ц ББСБ ХХК болон Г.А нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/11 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр Г.А нь зээлж авсан ба мөн өдөр БГ/11 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, тоот, 50,3 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх зээлээс 5,000,000 төгрөгийг Г.А өөрөө захиран зарцуулж, харин 25,000,000 төгрөгийг нь Б.Анэ зээлж авсан, улмаар уг зээлээс Б.Анэ нь ББСБ-д төлж байсан болох нь Б.Анийн 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн Миний бие Б.Анэ нь 2013 онд Г.Аоос БНХАУ-д үйлдвэрлүүлсэн морин хуур флаш диск авахаар 25,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно. Мөнгийг авахдаа байрыг барьцаалж авсан. Байрыг алдахгүй байх талаас ажиллаж байгаа. Мөн флаш диск зарсан авлага болох 14,000,000 төгрөгийг авч, 5 сардаа багтааж хаалт хийлгэнэ. Үүнийг миний бие бүрэн хариуцна. Байрыг алдахгүй, бүрэн хариуцна гэх баталгаа, И.Эын үйлдсэн Гахад гэх баримтад 2014 оны 4 дүгээр сард Г.Аыг Б.Анэтэй танилцуулсан, найзууд хоорондоо тохироод байраа барьцаалж, 30,000,000 төгрөгийг авснаас Г.А 5,000,000 төгрөг, Б.Анэ 25,000,000 төгрөгийг авсан болно... гэх баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-72, 73 тал/

 

Эдгээрээс үзвэл Г.А болон Б.Анэ нарын хооронд 2014 оны 5 дугаар сард Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.2гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Г.А нь Ц ББСБ ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/11 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээлд 30,000,000 төгрөг, зээлийн хүүд 13,648,600 төгрөгийг тус тус төлж, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 29,960,000 төгрөг төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь мөн өдрийн кассын орлогын ордер, Ц ББСБ ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/17 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-62, 74 тал/

 

Дээрх зээлийн хүүд хариуцагч Б.Анэ нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний ний өдөр 400,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг төлсөн болох нь Ц ББСБ ХХК-ийн кассын орлогын ордерууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн дээрх гэрээ байгуулагдсанаас хойш Г.Аын Худалдаа хөгжлийн банкин дахь  тоот долларын харилцах дансанд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15.08 доллар буюу 30,009.2 /ханш 1990 төгрөг/ төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 24.67 доллар буюу 50,006.09 /ханш 2027 төгрөг/ төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 29.48 доллар буюу 59,991.8 /ханш 2035 төгрөг/ төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 4.81 доллар буюу 9,995.18 /ханш 2078 төгрөг/ төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 178.02 доллар буюу 404,995.5 /ханш 2275 төгрөг/ төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3.56 доллар буюу 8010 /ханш 2250 төгрөг/ төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 133.33 доллар буюу 299,992.5 /ханш 2250 төгрөг/ төгрөг, нийт 863,000.27 төгрөгийг Б.Анэ нь шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-86-88 тал/

 

Түүнчлэн Б.Анэ нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөгийг Г.Ат шилжүүлсэн болох нь түүний Хаан банкны  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-8/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар Г.А, Б.Анэ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Б.Анэ нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөгийг Г.Ат төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

Дээрхээс дүгнэвэл Б.Анийн зээлсэн 25,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөг болон 863,000.27 төгрөгийг хасч, зээлийн гэрээний үүрэгт 22,636,999.73 төгрөгийг хариуцагч Э.Аээс гаргуулж, нэхэмжлэгч Г.Ат олгох нь зүйтэй байх ба хариуцагч И.Эын хувьд зээлийн харилцаанд оролцож, уг зээлээс авч захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул И.Эт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэсэн үндэслэлд хамааруулан зээлийн гэрээнээс учирсан хохиролд 48,968,600 төгрөг буюу орон сууц хөлсөлсний төлбөрт нийт 35,320,000 төгрөг болон ББСБ-аас зээлийн хүүд 13,648,600 төгрөгийг төлж хохирсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгэгч болох Э.Аэ нь Г.Аоор ББСБ-аас зээл авахуулж, уг зээлийн 83,3 хувь болох 25,000,000 төгрөгийг авч, захиран зарцуулсан атлаа өөрийн зээлд ногдох зээлийн хүүг бүрэн төлөөгүй, хэсэгчилэн төлөх зэргээр тодорхой үйлдлүүдийг гаргаж байсан байх ба үүрэг гүйцэтгүүлэгч Г.А нь өөрийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авсан тул уг орон сууцаа гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор алдахгүй байх үүднээс зээлийг бүрэн төлж, тэрээр бусдын авсан зээлийн хүүг төлж, түүнд хохирол учирсан гэж үзэж үндэслэлтэй байна.

 

Ийнхүү Б.Анэ нь нийт зээлийн 83,3 хувьтай тэнцэх зээлийг авсан тул Г.Аын зээлийн хүүд 13,648,600 төгрөг төлсний 83,3 хувьтай тэнцэх хүү болох 11,369,283.8 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байх ба уг хүүгийн төлбөрөөс Б.Анийн хүүд төлсөн 1,100,000 төгрөгийг хасч, зээлийн гэрээнээс учирсан хохиролд 10,269,283.8 төгрөгийг хариуцагч Э.Аээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Ц ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, барьцаанд тавьсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байрны 33 тоот, 50,3 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.А нь Л.д Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн ба 40,000,000 төгрөгөөр худалдсан болох нь мөн өдрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-187/

 

Нэхэмжлэгч нь Б.Анэ, И.Э нар зээлж авсан 25,000,000 төгрөгийн үүргээ зохих ёсоор, хугацаандаа гүйцэтгээгүйгээс болж өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулж Ц ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг болон зээлийн хүүнд 13,648,600 төгрөг, нийт 43,648,600 төгрөгийг төлсөн болох нь Ц ББСБ-ын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21/17 тоот албан бичгээр нотлогддог гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 29,960,000 төгрөг төлснөөр дуусгавар болсон ба дээрх үйл баримтаас үзвэл гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш 4 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нь орон сууцаа худалдан борлуулсан байх тул энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

 

Ийнхүү хариуцагч Б.Анэ Г.Аын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Г.А нь орон сууцаа худалдан борлуулж, улмаар өнөөдрийг хүртэл орон сууц хөлсөлж, хохирол учирсан болох нь шалтгаан холбоогүй байна.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь О.А болон Б.С нарын хооронд байгуулагдсан ба Б.С нь Г.Атай ямар хамаарал бүхий этгээд болох талаарх баримт хэрэгт авагдаагүй, 2022 /засвартай/ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугааратй Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь О.А болон Г.А нарын хооронд байгуулагдсан ба эдгээр түрээсийн гэрээнүүд нь завсартай байх тул үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр О.А нь шүүхэд тодорхойлолт ирүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзсан болно.

 

Тус хэргийн нэхэмжлэгч нь Г.А бөгөөд Т.Гын дансаар түрээсийн төлбөрт төлсөн төлбөр болон Т.Гын орон сууц хөлсөлж буй нөхцөл байдлыг, мөн Г.А Ц.А, Б.Э нарт түрээсийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн төлбөрүүдийг нэхэмжлэгч Г.Ат учирсан хохиролд тооцох үндэслэлгүй юм.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсний төлбөрт нийт 35,320,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хариуцагч Б.Анэ нь Г.Эаар дамжуулан шилжүүлсэн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1,010 ам.доллар буюу 1,874,560 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 ам.доллар буюу 39,520 төгрөг, 2016 онд 200 ам.доллар буюу 492,800 төгрөг, Г.Э нь Мобиком корпораци ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,135,130 төгрөгийн үнэ бүхий гар утас авч Г.Ат өгсөн ба уг төлбөрийг Б.Анэ нь Г.Атой тохиролцон төлсөн тул нийт 3,542,010 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Б.Анэ болон Г.А нарын хооронд 2014 оны 5 дугаар сард зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд үүнээс өмнөх цаг хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр орлого гэсэн утгаар Г.Аын тоот долларын дансанд шилжүүлсэн 1,010 ам.долларыг Б.Анийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй, уг төлбөрийг гэрч Г.Э нь шилжүүлсэн гэх мэдүүлэг өгсөн ба 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20 ам.долларыг орлого Эрдэнэлхам гэсэн утгаар, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 200 ам.долларыг Эрдэнэлхамаас гэсэн утгаар тус тус шилжүүлсэнийг Б.Анийн өмнөөс Г.Ат төлөх мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэрч Г.Эын мэдүүлэгээс үзэхэд Г.А болон Г.Э нар нь өөр асуудлаар буюу интернетээр форекс арилжааны үйл ажиллагаа явуулдаг байсан, энэ агуулгаараа Г.Э нь Г.Ат доллар шилжүүлдэг байсан гэж үзэхээр байна, мөн Г.Эын утасны төлбөрт төлөх мөнгийг Г.А, Б.Анэ нар нь харилцан тохирч төлсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Анээс зээлийн гэрээний үүрэг болон уг гэрээнээс учирсан хохиролд нийт 32,906,283.53 /гучин хоёр сая есөн зуун зургаан мянга хоёр зуун наян гурван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ат олгож, нэхэмжлэгч Г.Аын нэхэмжлэлээс 41,062,316.47 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч И.Эт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Анийн нэхэмжлэгч Г.Ат холбогдуулан гаргасан 3,542,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,743 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,623 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Анээс улсын тэмдэгтийн хураамжид 322,481 /гурван зуун хорин хоёр мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ат олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ