Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/01315

 

 

 

 

 

 

 

2022 03 23 101/ШШ2022/01315

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххххх тоотод оршин суух, Л.Оын /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххх тоотод оршин суух, Ц.О /РД: хххххххх/, Н.М /РД: хххххххх/ нарт холбогдох,

72.016.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.О нь 2017 оноос Ц.Отай танилцан 6 жил найз, нөхдийн болон ажил төрлийн харилцаатай байсан. 2020 оны 3 сард Л.О Х ХХК-д барилгын материал нийлүүлж, Х ХХК барилгын материалын үнэ 72.016.000 төгрөгийн төлбөрт ххххххххххххххххх тоотын орон сууцыг мөнгө нэмээд Л.Оыг төлбөртөө ав гэсэн.

Энэ тухай Н.М, Ц.О нар мэдээд чи энэ байраа ХХХК-д хэлээд бидний нэр дээр шилжүүлээд өгчих, бид чамд 72.016.000 төгрөгийг чинь өгье гэсэн.

Ц.О Т финанс ХХК-ийн шөнийн захын салбарын эрхлэгч тул мөнгө төлөх боломжгүй бол байгууллагаас мөнгө гаргаж өгөх эрх мэдэлтэй гэж итгэл үнэмшил төрүүлсэн тул Л.О ХХХК-ийн захирал н.Дэлгэрт хэлж уг компаниас авах хххххххххххх-2 хотхон дахь 57.51 м.кв байрны өмчлөх эрхээ Н.Мд шилжүүлсэн.

Гэтэл тэд өнөөг болтол мөнгийг өгөөгүй ба цагдаагийн байгууллагад гомдол гаргахад иргэний маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Л.Оын тухайд байраа бусдад алдчихаад хүүхдүүдээ дагуулан түрээсийн байранд амьдарч байна. Н.М, Ц.О нарын ХХХК-д төлсөн 20.000.000 төгрөг хасагдан 72.016.000 төгрөг болж байгаа бөгөөд тэдний өгсөн 9.500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцно гэжээ.

 

Хариуцагч Н.М, Ц.О нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Л.Оаас иргэн Ц.О, Н.М нарт ирсэн 72.016.000 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар бичиж байна. Бид мөнгөн дүнг зөвшөөрөхгүй. Харин 15.889.500 төгрөгийн өглөг байгаа.

Тус байр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлалтай, 57.51 м.кв, 83.389.500 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр. Анх тус байрыг авахдаа ХХХК-д 20.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг Л.О өгнө гэсэн тохиролцоотой авсан.

ХХХК-иас төлбөр тооцоогүй гэсэн тодорхойлолт хавсаргав. ХХХК-д 2020 оны 2 сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн.

Харин Л.От 2020 оны 6 сарын 4-ний өдөр приус 30 /ххххххххххххх арлын дугаар/ маркийн авто машиныг 14.500.000 төгрөгт, 2020 оны 2 сард тоёота сай маркийн авто машинаа 20.000.000 төгрөгт тооцож өгсөн.

Тухайнд үед тус машин Т финанс ХХК-д барьцаанд байсан тул нэр шилжүүлэг хийлгүй миний бие зээлийг нь төлж дуусаад 2020 оны 6 сарын 30-ны өдөр шилжүүлж өгсөн. Зээл чөлөөлөөд эрх шилжүүлэх албан тоотыг Л.От хийж өгсөн.

2020 оны 6 сарын 25-ны өдөр Л.Оын данс руу 3.000.000 төгрөг, 2021 оны 3 сарын 4-ний өдөр 6.500.000 төгрөг шилжүүлсэн.

2020 оны 10 сарын 15-наас 2021 оны 3 сарын 15-ны өдөр хүртэл Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол, 92А байр, 1108 тоотод байрлах 3 өрөө байрандаа Л.Оын дүүд сарын 700.000 төгрөгөөр хөлслүүлсэн. 5 сар суусан тул 3.500.000 төгрөг болсон. Үүнийг мөн өгөх мөнгөнөөсөө суутгасан.

Нийт өгсөн мөнгө 67.500.000 төгрөг болж байгаа. Нийт 83.389.500 төгрөг өгөх байснаас өөрсдийн өгсөн мөнгөн дүнгээ хасаад 15.889.500 төгрөгийг Л.От өгөх ёстой ба энэ мөнгийг бид аль болох хурдан хугацаанд төлж барагдуулна.

Бидний зүгээс төлөхгүй зугтсан зүйлгүй. Ковидын нөхцөл байдалтай холбоотой санхүүгийн хувьд боломж бололцоо гараагүй. Тухай бүр Л.Отай харилцаа холбоотой байсан гэжээ.

 

Хариуцагч Н.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.О нь тус шүүхэд Ц.О, Н.М нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72.016.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнөх хариу тайлбарыг тодруулж мөн зарим хэсгийг өөрчилж дараахь тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байсан боловч уг хэрэг маргаан үүссэнээс хойш шүүхийн шатанд цуглуулсан шаардлагатай нотлох баримт материалуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир Монгол улсын Иргэний хуултд үндэслэлгүйнгээр хөрөнгөжих ойлголтын тухайд уг хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө тодорхой хуулийн үндэслэлд буцаан шаардах эрхтэй гэсэн агуулгыг заасан байна.

Хуулийн энэ агуулгаар бол талуудын хооронд тодорхой үүргийн болон өр авлагын харилцаа бий болоогүй. Л.О миний өмнө үүрэг гүйцэтгэж хөрөнгөө шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн байх агуулгыг заасан. Гэтэл бидний дунд ийм нөхцөл байдал байгаагүй.

Харин нэхэмжлэгч Л.Оын бусадтай хийсэн тохироогоор олж авах байсан орон сууцыг тухайн этгээдээс шилжүүлэн авч худалдах, худалдан авах, тохиролцсон үнийг тодорхой хугацаанд эд хөрөнгө болон бэлэн мөнгө шилжүүлэх замаар түүнд төлөх аман хэлцэл тохироо хийгдсэн.

Үндэслэлгүй хөрөнгөжсөний улмаас хөрөнгө болох орон сууцны үнэ 72.016.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдоогүй тул бүхэлдээ шаардлага хэрэгсэхгүй болох үндэслэлтэй.

Байрны үнэ 72.016.000 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгчид биет хөрөнгө шилжүүлэх, бэлэн мөнгө өгөх, шилжүүлэх, өр авлага суутгах зэрэг хэлбэрээр төлбөр тооцоог дуусгасан байна.

Тоёота сай маркийн авто машиныг 20.000.000 төгрөгөөр тооцон 2021 оны 8 сарын 20-ны өдөр, тоёота приус маркийн авто машиныг 14.500.000 төгрөгөөр тооцон 2020 оны 6 сарын 4-ний өдөр тус тус шилжүүлж өгсөн.

Мөн маргааны зүйл болсон орон сууцыг Л.О ХХХК-иас ажил гүйцэтгэж бараа материал нийлүүлэх төлбөртөө тооцон авах, ингэхдээ 20.000.000 төгрөгийн зөрүүг уг компанид шилжүүлснээр байрыг өмчлөлдөө авахаар хэлцэл тохироотой байсан.

Тиймээс дээрх орон сууцыг шилжүүлж авах нөхцөл болсон 20.000.000 төгрөгийг Л.Оын өмнөөс бид ХХХК-д шилжүүлж төлсөн учир Л.Оын зөвшөөрлөөр өмчлөлийг бидний нэр дээр шилжүүлж өгсөн.

Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Үүнээс гадна нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах дансанд 2021 оны 3 сарын 4-ний өдөр 6.500.000 төгрөг, 2021 оны 6 сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн.

Мөн нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 92А байр, 1108 тоотын орон сууцандаа сарын 700.000 төгрөгөөр түрээсээр суулгахаар болж 2020 оны 10 сараас 2021 оны 3 сар хүртэл 5 сарын хугацаанд амьдарч нийт 3.500.000 төгрөг болсон.

Нэхэмжлэгч Л.Оын нэхэмжилсэн 72.016.000 төгрөгийн тооцоо дууссан тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Л.О нь Ц.О, Н.М нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Чанцал болон Д.Нямгомбо нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 сарын 19-ний өдийн 4/1155 тоот гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудас, өмгөөлөгч З.Ариунжаргал, Ц.Халиун нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ц.О, Н.М нар нь Я.Баярсайханд 2021 оны 12 сарын 01-ний өдөр олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл, ХХХК-ийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/144 дугаартай тодорхойлолт, ХХХК-д 2020 оны 02 сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг Н.М төлсөн баримт, Н.Мгийн ХХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ,

Ц.Огийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулга, Л.Оын Т финанс ХХК-д гаргасан 2021 оны 06 сарын 30-ны өдрийн хүсэлт, Т финанс ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн 2020 оны 06 сарын 30, 2020 оны 08 сарын 20-ны өдрийн албан тоотууд,

Ц.Огийн Т финанс ХХК-тай 2020 оны 02 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн болон 000000 улсын дугаартай тоёота сай маркийн авто машиныг барьцаалсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 100.000 төгрөгийн торгууль төлсөн баримт,

М.Аын тодорхойлолт гэх баримт, А ХХК-ийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцалын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 12695-р захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс хххххххххххх-2 хотхон, 0000-р байрны 8 тоотын 57.51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбарыг,

ХХХК-иас:

-ХХХК-д Л.О барилгын материал нийлүүлэн уг мөнгөнийхээ оронд хххххххххххх-2 хотхон, 0000-р байрны 8 тоотын 57.51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирсон гэх гэрээ,

-Л.Оын ХХХК-д нийлүүлж байсан барилгын материалын тооцоо, нийт хэдэн төгрөгийн барилгын материал нийлүүлсэн болох, үүнтэй холбоотой баримтууд,

-Ц.Огийн ХХХК-тай байгуулсан гэх хххххххххххх-2 хотхон, 0000-р байрны 8 тоотын 57.51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиалгын гэрээ зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

2021 оны 08 сарын 13-ны өдрийн 12695-р захирамжийн дагуу ХХХК нь 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 20/35 тоот Л.Отай байгуулсан тохиролцоо, Н.Мгийн ХХХК-тай 2019 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээ,

2020 оны 05 сарын 07-ны өдрийн 20/144 дугаартай тодорхойлолт, Л.Отай байгуулсан 2019 оны 08 сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгүүлэх гэрээ, Л.Отай тооцоо нийлсэн баримтуудыг ирүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 6/1261 тоотоор хххххххххххх-2 хотхон, 0000-р байрны 8 тоотын 57.51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ц.О, Н.М нарын хүсэлтээр 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 18004-р захирамжаар Автотээврийн үндэсний төвөөс 00000000 улсын дугаартай, арлын дугаар 0000000000, тоёота сай маркийн авто машиныг болон ххххххххххххх арлын дугаартай, тоёото приус 30 маркийн автомашины хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Авто тээврийн үндэсний төв 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 673-р захирамжаар 00000000 улсын дугаартай, арлын дугаар 0000000000, тоёота сай маркийн авто машиныг болон ххххххххххххх арлын дугаартай, тоёото приус 30 маркийн автомашины хувийн хэргийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханы хүсэлтийн дагуу тус шүүхийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжаар Хаан банкнаас 0000000000 тоот дансны эзэмшигчтэй холбоотой лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Хаан банкнаас 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 50/157 тоот албан бичгээр эзэмшигчийн талаар лавлагааг ирүүлжээ.

 

2022 оны 02 сарын 21-ний өдрийн 4471 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан Т Финанс ХХК-иас:

Т Финанс ХХК-тай Ц.О 2020 оны 2 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 8.100.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн, мөн өдөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 000000 улсын дугаартай тоёота сай маркийн авто машиныг барьцаалсан гэх ба уг зээлийн хувийн хэргийг,

Тоёота приус маркийн арлын 000000000 дугаартай, 000000000 /0000 УНЕ/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Т Финанс ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсныг тус компанийн 2020 оны 6 сарын 19-ний тоотоор Л.Оын нэр шилжүүлсэн гэх ба уг авто машиныг барьцаалан тус байгууллагаас зээл авсан эсэх, үүнтэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Т финанс ХХК нь 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 22/1-069 тоот албан бичгээр 000000, 0000 УНЕ тээврийн хэрэгслүүдтэй холбоотой 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 4471 дугаар захирамжийн дагуу шаардсан баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Н.М, Ц.О нарт холбогдуулан 72.016.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Л.О нь ХХХК-ийн нийлүүлсэн барилгын материалын үнэ 72.016.000 төгрөгийн төлбөрт ххххххххххххх, У гудамж, 0000-р байр, 57.51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 20.000.000 төгрөг нэмж төлөөд ав гэсэн. Энэ талаар Ц.О, Н.М нар мэдээд ХХХК-д хэлээд байрыг бидний нэр дээр шилжүүлээд өгчих, бид чамд 72.016.000 төгрөг өгье гэсэн гэж,

Хариуцагч Н.М, Ц.О нар Л.Оын бусадтай хийсэн тохиролцоогоор олж авах байсан орон сууцны үнэ 72.016.000 төгрөгт тоёота сай маркийн авто машиныг 20.000.000 төгрөгт, тоёота приус маркийн авто машиныг 14.500.000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн. 9.500.000 төгрөг шилжүүлсэн. Л.Оын дүү нь бидний орон сууцанд түрээсээр амьдарсан төлбөр 3.500.000 төгрөг болсон. Тооцоо дууссан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Л.О нь ХХХК-тай 2019 оны 08 сарын 22-ны өдөр ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч Л.О нь өөрийн эзэмшлийн хово маркийн ачааны 24 м3 даацтай 00000 УНР, 0000 УБД,000000 УБЛ улсын дугаартай хайрганы авто машинаар хайрга буулгах ажил гүйцэтгэхээр,

Захиалагч буюу ХХХК төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд талууд гэрээнд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамгыг даран баталгаажуулсан бөгөөд уг гэрээтэй холбоотой зохигч маргаагүй болно.

/ХХ-ийн 30 дугаар тал/

 

Дээрхи гэрээний талууд 2020 оны 02 сарын 19-ний өдрийн байдлаар гүйцэтгэгч Л.Оын хийж гүйцэтгэсэн ажлын талаар тооцоо нийлэн энэ талаараа тохиролцооны баримт үйлдсэн ба ХХХК болон гүйцэтгэгч Л.О нарын хоорондын 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 20/35 тоот тохиролцоонд:

Л.О нь Хконстракшн ХХК-иар дамжуулан Улаанбаатар хот, ххххххххххххх, Улаанхуаран С хотхоны 1С байр, 1-р орц, F тоот 57.51 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авсан.

Худалдан авагч нь тус байрыг 92.016.000 төгрөгөөр буюу НӨАТ-гүй үнээр худалдан авахаар харилцан тохиролцов.

Худалдан авагч нь байрны нийт үнээс 45.614.200 төгрөгийг манай компани хоорондын хайрга тээврийн тооцооноос хасуулж, 2020 оны 02 сарын 19-ний өдөр манай компанийн Хаан банк дахь дансанд 20.000.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл төлбөр болох 26.401.800 төгрөгийг 2020 оны 3, 4 дүгээр саруудад хайрганы тээвэрт явж төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

/ХХ-ийн 26, 31-33 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Л.Оын ХХХК-иас элс, хайрга нийлүүлэх буюу ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөртөө тооцон авсан ххххххххххххх, Улаанхуаран С хотхоны 1С байр, 1-р орц, F тоот 57.51 м.кв 2 өрөө бүхий орон сууц нь 92.016.000 төгрөгийн үнэтэй болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Л.Оын ХХХК-иас ажлын хөлсөндөө авсан 92.016.000 төгрөгийн үнэ бүхий дээр дурдсан орон сууцыг хариуцагч Н.М, Ц.О нар нэхэмжлэгч Л.Оаас авч түүний үнэ 72.016.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.От өгөхөөр харилцан тохиролцсон талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

Дээрх тохиролцоог үндэслэн хариуцагч Н.М нь ХХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба хариуцагч Н.М, Ц.О нар орон сууцны төлбөрт төлөх 20.000.000 төгрөгийг ХХХК-ийн Хаан банк дахь дансанд 2020 оны 02 сарын 19-ний өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон болно.

ХХХК нь 2020 оны 05 сарын 07-ны өдөр 20/144 тоот тодорхойлолтдоо Н.М Баянзүрх дүүрэг, Улаанхуаранд байрлалтай, С 2 хотхоны 1С байр, 1 орц, 1 давхар, F тип, 8 тоот 57.51 м.кв орон сууцны ... төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан тул байр эзэмших эрхийг Н.Мд шилжүүлэв гэжээ.

/ХХ-ийн 27-29, 48-51 дүгээр тал/

 

ххххххххххххх, Улаанхуаран /13301/, У гудамж, 0000-р байр, 8 тоот хаягт байршилтай, 57.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүргэлтэй, 2 өрөө орон сууц нь 2020 оны 08 сарын 27-ны өдөр Наянтайн Мгийн өмчлөлд бүртгэгдсэн нь уг орон сууцны хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 36-43 дугаар тал/

 

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Л.От ххххххххххххх, Улаанхуаран /13301/, У гудамж, 0000-р байр, 8 тоот хаягт байршилтай, 57.51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэд Хаан банк дахь өөрийн 0000000000 тоот данснаас Л.Оын мөн банк дахь 0000000000 тоот дансанд 2020 оны 06 сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 03 сарын 04-ний өдөр 6.500.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 52-53, 166-167 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал нэхэмжлэлийн шаардлага 72.016.000 төгрөгөөс уг 9.500.000 төгрөгийг хасч тооцон хариуцагч Н.М, Ц.О нараас 62.516.000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч Н.М, Ц.О нар дээр дурдсан орон сууцны төлбөрт 000000 улсын дугаартай, тоёота сай маркийн авто машиныг 20.000.000 төгрөгт, 0000 УНЕ улсын дугаартай, тоёота приус маркийн авто машиныг 14.500.000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн гэж марган уг авто машинуудын хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан болно.

 

Тоёота сай маркийн, 00000000 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018 оны 02 сарын 02-ны өдөр Монгол улсын гаалийн хилээр нэвтэрсэн бөгөөд уг авто машиныг хүлээн авагч нь иргэн Цэрэндашийн Ганболд байх ба тэрээр 2018 оны 07 сарын 24-ний өдөр иргэн Ц.Отай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан уг авто машиныг 21.000.000 төгрөгөөр худалдсан гэжээ.

Ингээд Тоёота сай маркийн, 000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018 оны 07 сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 сары 21-ний өдрийн хооронд Т финанс ХХК-ийн эзэмшилд,

2021 оны 08 сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 сарын 31-ний өдрийн хооронд Л.Оын эзэмшилд, 2021 оны 08 сарын 31-ний өдрөөс Г.Эгийн эзэмшилд тус тус бүртгэгджээ.

/ХХ-ийн 58-69 дүгээр тал/

 

Хариуцагч Ц.О нь Т финанс ХХК-тай 2020 оны 02 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 8.100.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлэн, мөн өдөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 000000 улсын дугаартай, тоёота сай маркийн авто машинаар үүргийн үйцэтгэл хангуулахаар Т финанс ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэжээ.

/ХХ-ийн 109, 112, 197-203 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Л.Оын Т финанс ХХК-д гаргасан 2021 оны 06 сарын 30-ны өдрийн хүсэлтэд:

2020 оны 02 сарын 11-ний өдөр танай компанийн нэр дээр шилжүүлэн унаж явах нөхцөлтэй зээл авсан зээлдэгч Ц.Огийн өмчлөлийн 000000 улсын дугаартай хар өнгөтэй, 0000000000 арал дугаартай, тоёота сай маркийн авто машиныг худалдаж авах болсон тул нэр шилжүүлэх албан бичгийг Л.О миний нэр дээр гаргаж өгнө үү гэжээ.

 

Т финанс ХХК нь 2021 оны 06 сарын 30-ны өдөр 21/4-9252 тоот, 2021 оны 08 сарын 20-ны өдөр 2184-13310 тоот Т финанс ХХК-ийн өмчлөлд буй 000000 улсын дугаартай, тоёота сай маркийн авто машиныг Л.Оын нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичгийг хүргүүлснээр уг авто машин 2021 оны 08 сарын 21-ний өдөр Л.Оын өмчлөлд бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 106-108, 204-205 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Л.О нь 2020 оны 02 сарын 11-ний өдөр ТБ аьто финанс ХХК-д барьцаалан унаж явах нөхцөлтэй зээл авсан зээлдэгч Ц.Огийн өмчлөлийн 000000 улсын дугаартай тоёота сай маркийн авто машиныг худалдаж авч буй талаараа зээлдүүлэгч Т финанс ХХК-д гарган авто машины өмчлөгч өөрчлөгдсөн бөгөөд дээрхээс дүгнэхэд Ц.О нь уг авто машиныг төлбөртөө тооцон шилжүүлээгүй, Л.О уг авто машиныг түүнээс худалдан авсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд Ц.О нь Т финанс ХХК-тай 2020 оны 02 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 8.100.000 төгрөгийг зээлэн уг зээлийн гэрээний үүрэгт 000000 улсын дугаартай, тоёота сай маркийн авто машиныг барьцаалсан байх ба тэрээр уг зээлийн гэрээний үүрэгт 8.100.000 төгрөгийг 2021 оны 06 сарын 30-ны өдөр төлж дуусган Л.От шилжүүлсэн гэх хариуцагч талын тайлбараас үүдэн уг авто машиныг Л.От 20.000.000 төгрөгт тооцон өр төлбөртөө шилжүүлэн авсан гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.О нь тоёота сай маркийн 000000 улсын дугаартай авто машиныг 20.000.000 төгрөгт тооцон Л.От төлөх байрны төлбөртөө суутгасан гэх тайлбар нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Тоёота приус маркийн, 000000000 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 оны 03 сарын 23-ны өдөр Монгол улсын гаалийн хилээр нэвтэрсэн бөгөөд уг авто машиныг хүлээн авагч нь иргэн Бат-Эрдэнийн Өлзийбаяр ба тэрээр 2020 оны 06 сарын 04-ний өдөр иргэн М.Ад 1 сарын хугацаатай итгэмжлэл олгон уг тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, нотариат, тээврийн газарт төлөөлөх, төлбөр тооцоог хийх эрхийг олгожээ.

Б.Өлзийбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь Л.Отай 2020 оны 06 сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг авто машиныг 14.500.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг бэлнээр төлсөн хэмээн тусгажээ.

/ХХ-ийн 70-77 дугаар тал/

 

Л.О нь дээр дурдсан тоёота приус маркийн, 000000000 арлын дугаар бүхий 0000 УНЕ улсын дугаартай авто машиныг барьцаалан Т финанс ХХК-иас 2020 оны 06 сарын 10-ны өдөр 7.500.00 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн нь зээлийн болон үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон зээлийн тооцоололд тусгагдсан ба уг авто машин 2020 оны 06 сарын 10-ны өдөр Т финанс ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 206-210 дугаар тал/

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь тоёота приус маркийн авто машиныг Япон улсаас оруулж ирсэн Б.Өлзийбаяр нь н.Наранбаатар гэгчтэй хамааралтай, н.Наранбаатар нь Ц.Од өгөх 14.500.000 төгрөгийн өрөндөө уг авто машиныг өгсөн гэж, мөн М.А гэгч нь Ц.Од өгөх 14.500.000 төгрөгийн төлбөртөө уг тоёота приус маркийн авто машиныг шилжүүлэн өгсөн гэж тус тус тайлбар гаргаж байна.

 

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Ц.О нь 2020 оны 6 сарын 4-ний өдөр уг приус маркийн авто машиныг Л.От 14.500.000 төгрөгт тооцон өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч тал нэхэмжлэгч Л.Оын дүүд өөрсдийн орон сууцаа 5 сарын хугацаатай, сарын 700.000 төгрөгөөр түрээслэсэн, түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгийг байрны төлбөрөөс хасч тооцно гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Н.М, Ц.О нарт холбогдуулан 72.016.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 7 сарын 19-ний өдөр гаргахад 2021 оны 7 сарын 26-ны өдрийн 11429 дугаар бүхий захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч Ц.Од 2021 оны 7 сарын 28, Н.Мд 2021 оны 8 сарын 5-ны өдөр тус тус зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн бөгөөд хариуцагч талд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацааг шүүхийн зүгээс олгож байсан болно.

/ХХ-ийн 1-2, 8, 11-13, 16-19 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

 

Дээр дурдсан баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагч Н.М, Ц.О нар нь нэхэмжлэгч Л.Оын ХХХК-иас ажлын хөлсөндөө тооцон авсан ххххххххххххх, Улаанхуаран /13301/, У гудамж, 0000-р байр, 8 тоот хаягт байршилтай, 57.51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан атлаа үлдэгдэл төлбөр 62.516.000 төгрөгийг нь буцаан өгөөгүй байх тул Л.О тэднээс уг мөнгөө шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.О, Н.М нараас 62.516.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын ерөнхий прокурорын газрын хэрэгт бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын өмгөөлөгч З.Ариунжаргалд хүргүүлсэн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 4/1155 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд:

Таны гомдлын дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газраас бүртгэлийн 480 дугаартай материалыг хянав. Ц.Ог ... эд хөрөнгө залилсан гэж үзэх үндэслэлгүй, иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлбэл зохих маргаан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын шийдвэр үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээсэн ... мэдэгдье гэсэн байгааг дурдлаа.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.О, Н.М нараас 62.516.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О, Н.М нараас 470.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 21158 дугаар захирамжаар хариуцагч Н.Мгийн өмчлөлд бүртгэлтэй ххххххххххххх, Улаанхуаран /13301/, У гудамж, 0000-р байр, 8 тоот хаягт байршилтай, 57.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлиэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 72.016.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН