Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/01781

 

 

 

 

 

 

2022 04 19

101/ШШ2022/01781

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТӨБЗГ,

 

Хамтран хариуцагч: НУИЭ ХХК холбогдох

 

Давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн,

ХариуцагчТӨБЗГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа,

Хариуцагч НУИЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, А.Золзаяа,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Санчир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НХХК нь ТӨХ, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө буюу кофе шопын /Coffee Shop/ зориулалттай талбайг түрээслэн одоог хүртэл тасралтгүй 13 жил ажиллуулж байна. Уг хугацаандаа түрээслэгчийн зүгээс хүлээх ёстой үүргээ хуулийн дагуу хүлээж, түрээсийн төлбөрөө цаг тухайд нь биелүүлж байсан ба Дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахал буюу /Covid19/-ын халдвар тархаж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хилээ хаах шийдвэр гаргасан ба нэг жилийн хугацаанд ч түрээсийн төлбөрийг ч бүрэн төлж үүрээ биелүүлж байгаа болно.

Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ-Уул Тахилт толгойд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа шилжихтэй холбоотойгоор манай байгууллагад /Coffee Shop/ кофе шопын зориулалттай талбайг шинэ Олон улсын нисэх онгоцны буудалд үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй гэж Олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх гэрээ-г шинэ ОУ-ын нисэх онгоцны буудал ашиглалтанд орох хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг байгуулсан. Энэ нь Буянт-Ухаа ОУ-ын нисэх буудлын ОУ-ын нислэг хүлээж авах эрх шинэ нисэх буудалд шилжих хүртэл хугацааг тооцож, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд л түрээсийн гэрээг байгуулахаар болсон. Ийнхүү үүнээс цааш ОУ-ын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх боломжгүй гэсэн. Манай компани Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалтай гэрээ байгуулсан бөгөөд Засгийн газрын 455 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд байгуулагдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Чингис хаан олон улсын нисэх буудал гэж өөрчилсөн тул шинэ онгоцны буудал дээр өмнөх гэрээний нөхцлөөр гэрээ байгуулах давуу эрхтэй гэж үзэж байна.

Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай түрээсийн гэрээ байгуулан тасралтгүй 13 жил кофе шопын /Coffee Shop/ зориулалттай талбайг түрээсэлж байгаа учир Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, НУИЭ ХХК-д түрээсийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

ХариуцагчТӨБЗГар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тэргүүн ээлжинд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай НХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг өгч байна. Тус нэхэмжлэлийн агуулга болон хавсаргасан түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримтын хуулбараас үзэхэд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалтай байгуулсан кофе шоп ажиллуулах түрээсийн гэрээний хугацаа дуусч давуу эрхтэйгаар Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд /хуучнаар Чингис хаан ОУНБ/ талбай түрээслэх гэрээ байгуулах гэж байгаагаар ойлгогдох эсвэл шинэ нисэх буудал /одоогоор Хөшгийн хөндийн ОУНБ/ онгоцны буудалд давуу эрхтэйгээр талбай түрээслэх гэрээ байгуулах гэж байгаа гэх хоёрдмол утга санаа агуулсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн агуулгаас харагдахгүй, үндэслэл нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл Буянт-Ухаа ОУНБ-д, эсхүл Хөшгийн хөндийн ОУНБ-д түрээсийн гэрээ байгуулахыг хүсч байгаа нь ойлгомжгүй байна.

Хөшгийн хөндийн ОУНБ-д түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухайд. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд урд өмнө нь нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16506 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19892 дугаар захирамжаар НУИЭ ХХК-д холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Монгол-Японы хамтарсан компани байгуулах тухай 261 дүгээр тогтоолоор Монголын талын 49 хувийн оролцоотой НУИЭ ХХК-ийг Япон улсын Жапан эйрпорт менежмент компанитай хамтран байгуулсан бөгөөд Хөрөнгө оруулалт-Ашиглах-Шилжүүлэх /lot/ төрлийн концессын гэрээний дагуу явагддаг. Энэхүү хамтарсан компанийн үйл ажиллагаандТӨБЗГар хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Нэхэмжлэгчийн маргаж буй гэрээний зүйл болох Чингис хаан олон улсын нисэх буудлын /одоогийн Буянт-Ухаа ОУНБ/ 2 дугаар давхарт байрлах 43.35 м.кв талбай нь НУИЭ ХХК-д ямар ч хамааралгүй юм.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д зааснаар Чингис хаан олон улсын нисэх буудалд /одоогийн Буянт-Ухаа/ байрлах уг талбайдаа гэрээ байгуулах давуу эрхээ эдлэх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт Эд хөрөнгө түрээслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн заалтаар ч шинээр байгуулагдсан хуулийн этгээд болох НУИЭ ХХК-ийн хувьд эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй юм. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д заасан зохицуулалт нь зөвхөн түрээсийн гэрээний талуудын хувьд үйлчлэх бөгөөд өөр этгээдүүдийн хооронд байгуулагдаж, хэрэгжиж байсан түрээсийн гэрээний давуу эрхтэй холбоотой шаардлагыг гэрээний эрх, үүргийн хувьд огт хамааралгүй өөр этгээдтэй холбогдуулах нь аливаа гэрээний эрх зүйн зарчимд харшлах юм. Мөн НУИЭ ХХК нь шинээр байгуулагдсан хуулийн этгээд тул нисэх буудлын үйл ажиллагааг нээн ажлуулахад Чингис хаан Олон улсын нисэх буудалд /хуучнаар/ үйл ажиллагаа эрхлэгч, түрээслэгч нарын өмнө Монгол улсын хууль тогтоомжоор ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй юм. НУИЭ ХХК нь шинээр байгуулагдсан хуулийн этгээд учир талбай түрээслэгчтэй ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулж байгаагүй ба сонгон шалгаруулалтыг анх удаа явуулсан бөгөөд энэ сонгон шалгаруулалтыг өөр газар буюу Чингис хаан олон улсын нисэх буудалтай /одоогийн Буянт-Ухаа ОУНБ/ түрээсийн гэрээ байгуулж байсан үндэслэлээр давуу эрхтэй гэж үзэн эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Буянт-Ухаа ОУНБ-д түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухайд. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг.Дээрх хуулийн заалтаас харахад: 1. түрээслэж байсан уг эд хөрөнгөтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл өөр газар, өөр эд хөрөнгө түрээслэхтэй холбоогүй байна. Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх буудлын /одоогийн Буянт-Ухаа ОУНБ/ 2 дугаар давхарт байрлах 43.35 м.кв талбайн түрээстэй холбогдуулж шаардлага гаргах эрхтэй. 2. хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал гэх нөхцөл бий болсон талаар нэхэмжлэлд огт дурдагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн түрээслэж байсан байр талбайг хэн нэгэн этгээдэд түрээсэлсэн тухай нэхэмжлэлдээ дурдаагүй байна.ТӨБЗГар, Чингис хаан олон улсын нисэх буудал, НХХК-ийн талууд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ТГ-20/53 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний дагуу НХХК нь одоог хүртэл тухайн кофе шопын үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч НУИЭ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Танай шүүхэд Нью анверса" ХХК-иас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамтран хариуцагчаар татагдсан НУИЭ ХХК-ийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч НХХК-ийн хувьд хариуцагч НУИЭ ХХК-иас Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар талбай түрээслэхийг даалгах тухай шаардах эрх үүсээгүй тухайд. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагадаа ... ТӨХ, (одоогийн) Буянт ухаа ОУНБ-тай 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулан тасралтгүй 13 жил кофе шопын зориулалттай талбайг түрээсэлсэн ... Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ-Уул Тахилт толгойд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа шилжихтэй холбоотойгоор манай байгууллагад шинэ ОУНБ-д үргэлжлүүлэн талбай түрээслэх боломжгүй гэсэн... иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ болгосон дээрх түрээсийн гэрээнүүдийг ТӨХ, /одоогийн/ Буянт ухаа ОУНБ-тай байгуулсан гэх бөгөөд манай НУИЭ ХХК-ийн хувьд уг гэрээний оролцогч тал биш юм. Өөрөөр хэлбэл, НУИЭ ХХК нь нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1заасан ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй, дээр дурдсан гэрээтэй холбоотойгоор аливаа эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн хувьд манай компанийн хариуцаж буй талбайг түрээслэх тухай аливаа эрхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, нэхэмжпэгч НХХК болон хариуцагч НУИЭ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан ... гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрх нь тухайн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг түрээслэгчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд тухайн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгөө давуу эрхээр дахин түрээслэх тухай харилцаатай холбоотой юм. Энэ тохиолдолд Буянт Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд түрээсэлж байсан талбайтай хамаарах зохицуулалт гэж үзэж байгаа бөгөөд өөр аж ахуйн нэгжийн эзэмшлийн өөр талбайд давуу эрх эдлэх ойлголт байхгүй юм. НУИЭ ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний хүрээнд Монгол улс, Төв аймаг 41090, Сэргэлэн сум, Тахилт толгой хаягт байрлах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал буюу 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нээж үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн төслийг хэрэгжүүлдэг хуулийн этгээд юм. НУИЭ ХХК нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл-ийг Хөрөнгө оруулах-Ашиглах-Шилжүүлэх (IOТ) концессын төрлөөр хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон бөгөөд, Концессын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу концессын хугацааны туршид концесс эзэмшигч буюу НУИЭ ХХК нь нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулах онцгой эрхтэй байхаар заасан. Иймд, нэхэмжлэгч НХХК болон аливаа нэгэн этгээд нь НУИЭ ХХК-иас давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч НХХК нь ТӨХ, одоогийн Буянт ухаа ОУНБ-тай байгуулсан гурван талт түрээсийн гэрээг үндэслэж НУИЭ ХХК-ийн удирдаж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал-д (одоогийн) Чингис хаан ОУНБ-д талбай түрээслэн авах давуу эрхгүй тухайд. НУИЭ ХХК нь Монгол Улсын Концессын тухай хууль, Монгол Улсын Их хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Засгийн газрын 2013 оны 317, 2015 оны 398, 2017 оны 105, 322, 2018 оны 150 болон 2019 оны 175, 259, 261 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Концессын гэрээний дагуу хэрэгжүүлэх концесс эзэмшигч болсон. Энэхүү Концессын гэрээний дагуу НУИЭ ХХК нь тухайн төсөлд хөрөнгө оруулалт хийж, гэрээний 11.1.2-т зааснаар концессын хугацааны туршид нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулах онцгой эрхийг эдлэх, мөн нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатны явцад гэрээний 16.1.6-д зааснаар зорчигч терминалын барилгад ажиллах жижиглэн худалдаа, хоол хүнс, уух зүйлс борлуулах эрх бүхий түрээслэгчдийг сонгох, мөн 14.1.5-д зааснаар ... VIP лоунжийн хэсгээс бусад хэсэгт жижиглэнгийн худалдаа, хоол, хүнс болон уух зүйлс борлуулах эрхийн түрээсийн талаар гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлэх онцгой эрхтэй. Уг концессын гэрээний 6.1-д зааснаар гэрээний хугацааг нисэх буудлын үйл ажиллагаа эхлэх өдрөөс хойш 15 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тогтоосон. НУИЭ ХХК нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал-ын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар үүсгэн байгуулагдсан шинэ хуулийн этгээд тул нисэх буудлын үйл ажиллагааг нээн ажиллуулахад Буянт-Ухаа олон улсын нисэх буудал дээр үйл ажиллагаа эрхлэгч болон түрээслэгч нарын өмнө Монгол улсын хууль тогтоомж болон Концессын гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Концессын гэрээний 34 дүгээр зүйлийн 34.1.2-т Үйл ажиллагаа эхлэх өдрөөс өмнө Эрх бүхий этгээд /МУ-ын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар/, ИНЕГ, ЧХОУНБ (одоогийн Буянт-Ухаа нисэх буудал) болон эрх бүхий этгээдтэй хамаарал бүхий этгээдтэй байгуулсан аливаа гэрээтэй холбоотойгоор аливаа Агаарын тээвэрлэгч эсхүл аливаа гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжпэл-ээс ангид байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл одоогийн Буянт-Ухаа олон улсын нисэх буудал"-ын ашиглалт, удирдлагыг Засгийн газрын агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Буянт ухаа олон улсын нисэх буудал ТӨААТҮГ хариуцан ажилладаг. Харин одоогийн Чингис хаан олон улсын нисэх буудал-ын удирдлага зохион байгуулалтыг Япон-Монголын хамтарсан НУИЭ ХХК нь Монгол Улсын Засгийн газраас олгосон онцгой эрхийн хүрээнд Концессын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгааг ялгаж ойлгох нь зүйтэй. НУИЭ ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Буянт ухаа олон улсын нисэх буудал ТӨААТҮГ зэрэг байгууллагуудаас одоогийн Буянт ухаа олон улсын нисэх буудал-тай холбоотой ямар нэг эрх, үүргийг залгамжлаагүй болно.

Иймд, нэхэмжлэгч НХХК-ийн бусад этгээдүүдтэй байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотойгоор НУИЭ ХХК нь Концессын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газраас олгосон концессын онцгой эрхийн хүрээнд одоогийн Чингис хаан" ОУНБ-ын талбайд давуу эрхээр түрээсийн гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгчид олгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул НХХК-иас танай шүүхэд гаргасан Давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Барилга, байгууламжийн талбай түрээслэн эзэмших тухай Т/08-41 дугаартай гэрээ, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Т-10/06 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, тус гэрээний хавсралтууд, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний сунгалт, мөн өдрийн түрээсийн төлбөрийн тооцоо, түрээсийн төлбөрийн тооцоо 2012 он, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний сунгалт, мөн өдрийн түрээсийн төлбөрийн тооцоо, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Т-14/02 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, хавсралтууд, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн R15-43 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, хавсралтууд, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ҮГ18-44-01 дугаартай Чингис хаан ОУНБ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ханган ажиллах тухай гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний сунгалтын хуудас, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Ашиглалтын болон бусад төлбөрийн тооцоо, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс сунгасан Түрээсийн гэрээний сунгалтын хуудас, мөн өдрийн түрээсийн төлбөрийн тооцоо, ашиглалтын болон бусад төлбөрийн тооцоо, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сунгасан Түрээсийн гэрээний сунгалтын хуудас, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ашиглалтын болон бусад төлбөрийн тооцоо, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс сунгасан Түрээсийн гэрээний сунгалтын хуудас, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ашиглалтын болон бусад төлбөрийн тооцоо, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ТГ-20/53 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, хавсралт, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ТГ-20/53-2 дугаартай Буянт-Ухаа ОУНБ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ханган ажиллах тухай гэрээ, 2019-03, 2019-04 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс сунгасан түрээсийн гэрээний сунгалт, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/19892 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, зохигчдын итгэмжлэлүүд, хариуцагчТӨБЗГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяагийн хариу тайлбар, хамтран хариуцагч татсан нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэл, хариуцагч НУИЭ ХХК-ийн хариу тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ, НУИЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 142/22 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаартай Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай тогтоол, хавсралт, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаартай Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сунгасан түрээсийн гэрээний сунгалтыг тус тус зохигчдоос шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагчТӨБЗГар, НУИЭ ХХК-д холбогдуулан Давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

ХариуцагчТӨБЗГар нь нэхэмжлэгчтэй өмнө байгуулсан гэрээний дагуу одоог хүртэл талбай түрээсэлж, кофе шопын үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа, хариуцагч НУИЭ ХХК нь нэхэмжлэгчийн бусад этгээдүүдтэй байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотойгоор манай компани Концессын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газраас олгосон концессын онцгой эрхийн хүрээнд одоогийн Чингис хаан ОУНБ-ын талбайд давуу эрхээр түрээсийн гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгчид олгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Н ХХК нь ИНЕГ-ын харьяа Чингис хаан Олон улсын буудалтай 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Т/08-41 дугаартай Барилга, байгууламжийн талбай түрээслэн эзэмших тухай гэрээг байгуулж, олон улсын буудлын 2 дугаар давхрын зааланд 36,6 мкв талбайтай талбайг кофе шопын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор түрээсэлсэн ба үүнээс хойш жил бүр гэрээ байгуулж, 36,6 мкв-ын хэмжээ нь 43,35 мкв болсон, гэрээг сунган одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /өмчлөгч/, Чингис хаан олон улсын нисэх буудал /эзэмшигч/ нь Н ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ТГ-20/53 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээсийн гэрээ-г байгуулж, түрээслүүлэгчийн эзэмшилд байгаа төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө Чингис хаан олон улсын нисэх буудлын 2 дугаар давхарт нийт 43,35 мкв талбайг Н ХХК нь кофе шопын зориулалтаар 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээсэлсэн байна.

 

Дээрх гэрээний 1 дүгээр хавсралт Түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт-аар 1986 онд ашиглалтад орсон Чингис хаан ОУНБ-ын олон улсын явагчдын танхим 2 дугаар давхарт 43,35 мкв талбайг Н ХХК нь хүлээн авсан байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаартай Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /https://legalinfo.mn/mn/detail/14912/-оор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал"-ыг "Чингис хаан" олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал гэж тус тус 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэрлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлыг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал гэж нэр өөрчлөгдсөн, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Н ХХК нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай ТГ-20/53-2 дугаартай Буянт-Ухаа ОУНБ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ханган ажиллах тухай гэрээ-г байгуулжээ.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /өмчлөгч/, Чингис хаан олон улсын нисэх буудал /эзэмшигч/ нь Н ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ТГ-20/53 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээсийн гэрээ-г байгуулсан гэрээний хугацааг 2020 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ нисэх буудал руу нүүх хүртэл хугацаагаар сунгаж, түрээслүүлэгч байгууллага болох Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан байна.

 

Дээрх түрээсийн гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, Н ХХК нь кофе шопын зориулалтаар 43,35 мкв талбайг шүүхэд нэхэмжлэл гаргах үе болон шүүхээр хэрэг, маргааныг шийдвэрлэж байх цаг хугацаанд түрээсэлсэн хэвээр буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Н ХХК болон Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан ба 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний үүргээ хэн алин нь зохих ёсоор гүйцэтгэсээр байх тул түрээсийн талбайн өмчлөгчТӨБЗГар болон Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нэхэмжлэгч нь уг зохицуулалтын дагуу шаардах эрх үүсээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусч, хөлслөгч хөлслүүлэгч хоёрын хэн алин нь цаашид тухайн эд хөрөнгийг хөлслөх сонирхолтой байгаа нөхцөлд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч эд хөрөнгө хөлслөх шинэ гэрээг өөртэй нь байгуулахыг хөлслүүлэгчээс шаардах эрх юм.

 

Нэхэмжлэгч нь Чингис хаан нэртэй олон улсын нисэх онгоцны буудалтай гэрээ байгуулсан бөгөөд Засгийн газрын 455 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудалтай өмнөх гэрээний нөхцлөөр гэрээ байгуулах давуу эрхтэй гэж үзэж, хамтран хариуцагчаар НУИЭ ХХК-ийг татсан ба энэхүү хариуцагчтай нэхэмжлэгч нь ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн харилцаанд ороогүй буюу кофе шопын зориулалтаар талбай түрээслэх гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл өөр газарт өөр эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой харилцааг дээрх хуулийн заалтаар зохицуулаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д заасныг баримтлан хариуцагчТӨБЗГар, НУИЭ ХХК-д холбогдуулан гаргасан Давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ