Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/01545

 

 

 

 

 

 

2022 04 06

101/ШШ2022/01545

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Н холбогдох

 

20,296,900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 24,014,904 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

НэхэмжлэгчР.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Д.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НэхэмжлэгчР.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Н.Наар 2014 оноос эхлэн 2018 оны дунд хүртэл өөрийн амины хэдэн малыг маллуулж байсан юм. Н.Ныг гэмт хэрэг үйлдсэн талаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст өргөдөл өгч, шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй, хөлсөөр ажиллах гэрээний маргаан байна гэж үзээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 675 тоот тогтоолоор хэргийн хаасан юм. Н.Н нь манай малыг харж байхдаа гэнэт алга болж, бидэнд дараахь хохирлыг учруулаад байгаа болно. Нэхэмжлэгч би Уваа уул Аудит ХХК-иар өөрсдийн эд зүйлсийг үнэлүүлэхэд 13,096,000 төгрөгийн эд зүйлсийг хариуцагч Н.Наас аваагүй байгаа юм. Иймд Н.Наас Сементал үүлдэрийн тугалтай үнээ 1ширхэг 1,500,000 төгрөг, хар тарлан үүлдэрийн тугалтай үнээ 2 ширхэг 3,000,000 төгрөг, монгол тугалтай үнээ 1 ширхэг 1,000,000 төгрөг, эр шүдлэн үхэр З ширхэг 650,000=1,950,000 төгрөг, эр бяруу 2 ширхэг 450,000=900,000 төгрөг, морь 1 ширхэг 800,000 төгрөг, хөнгөн цагаан ёмкость 1 ширхэг 2,200,000 төгрөг, гүний худгийн насос 1 ширхэг 325,000 төгрөг, гүний худгийн цахилгаан утас 70м 2,970=207,900 төгрөг, гүний худгийн бэхэлгээний тросс 70м 400=280,000 төгрөг, гүний худгийн сэлбэг хийх ажлын хөлс 250,000 төгрөг, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг 500,000 төгрөг, цэнхэр усны сав 120л 2 ширхэг 49,000=98,000 төгрөг, цэнхэр усны сав 60л 2ширхэг 30,000=60,000 төгрөг, усны шар канистор 20л 14 ширхэг 10,000=140,000 төгрөг, хүрз 5 ширхэг 8,500=42,500 төгрөг, зээтүү 5 ширхэг 6,500=32,500 төгрөг, жоотуу 4 ширхэг 36,000 төгрөг, нийт 13,096,900 төгрөгийн эд зүйлсийг хүлээлгэн өгөөгүй явсан байгаа тул эдгээр нэр бүхий эд зүйлсийг Н.Наас гаргуулж өгнө үү. Мөн тухайн газарт 70 метр гүнтэй гүний худгийн 7,200,000 төгрөгийн хөлсийг төлсөн байдаг, худгийг эвдсэн байгаа болно. Н.Над 2015 оноос эхлэн 2018 оны хооронд өөрийнх нь болон хүүхдүүдийнх нь данс руу цалинг шилжүүлж байсан болно. Эдгээр эд хөрөнгийг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн болно. Миний хүлээлгэж өгсөн мал бүгд эрлийз сайн чанарын мал байсан ба хир баргийн зуданд үхэхээргүй байсан. Худгийн мотор, хонда мотор бусад зүйлс эдэлж хэрэглээгүй бүгд цоо шинэ эд хөрөнгүүд байсан. Эдгээр зүйлүүдийг портероор ачиж явсныг Баянзүрх дүүргийн иргэн н.Ариунбаяр бүрэн гэрчилсэн. Н.Н бид хоёр гэрээ байгуулсан зүйл байхгүй, миний итгэл үнэмшилийг төрүүлж, хөрөнгийг сайхан зүйл ярьж амлаж байгаад хүлээж авчихаад бусдад зарж, хольж, сольж өөртөө ашиглаж надад 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулж намайг онц их хэмжээгээр хохироочихоод одоо болохоор шүүхэд худлаа ярьж байгааг анхаарна уу. Н.Н нь Хэнтий аймаг руу шилжсэн нь худлаа ба Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байнга оршин суудагийг тус хорооныхон бүгд мэднэ.Р.Ц миний бие 2014 оны 6 дугаар сараас өөрийн өмч болох уналгийн морь, саалийн үнээ бага насны үхрийн хамт 13 толгой мал, Баянзүрх дүүрэг Гачуурт хорооны Арцатын дунд эхэнд байрлах 80 метр гүнтэй гүний худаг, амбаар, 3*3 хэмжээтэй хувийн сууцны хамт буцааж авах болзолтойгоор хүлээлгэн өгсөн болно. Гэтэл Н.Н нь миний мал, эд хөрөнгийг бусдад миний зөвшөөрөлгүй зарж ирээд намайг үхсэн гэж хэлж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу нүүж очих болсон. Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу шалгаад Н.Ныг олж тухайн хэрэг асуудлыг та хоёр аман хэлцэлтэй учир гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхэд хандаж хэргийг шийдвэрлүүлсэний дагуу нэхэмжлэл гаргасан. Н.Наас хөлсөөр ажиллах гэрээний дагуу аман хэлцлээр болон биет байдлаар эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн.

Иймд мал болон эд хөрөнгөтэй холбоотой хохиролд нийт 20,296,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ИргэнР.Ц нэхэмжлэлдээ надаар 2014 оноос 2018 оны хооронд мал маллуулж байсан мэтээр дурдсан ба энэ нь огт худлаа юм. Миний бие 2010 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны тухайн үед Засаг дарга хийж байсан н.Лхагвасүрэн гэх хүнээр зуучлууланР.Цтэй холбогдон танилцаж тэднийд 2010 оны 9 дүгээр сарын 28-наас ажиллаж эхэлсэн. Анх ажилд орохдоо нийт 4 тооны үхэр /үүнд: хар тарлан үнээ, 1 тугалтай, хар тарлан охин бяруу 2/, мөн төмөр тороор хашаалсан 20 га газрыг харах үүрэг хүлээж, үүний хөлсөнд сарын 180,000 төгрөгөөр цалинжиж, сарын хэрэгцээт хоол хүнсээр хангуулах, өвлийн улиралд нүүрс түлээгээр болон малын тэжээлээр хангуулахаар тохиролцон ажилд орж байсан. Энэ хугацаанд цалинг манай эхнэр Д.Мөнхжарглын нэр дээрх Төрийн банкны дансаар цөөхөн удаа өгч байсан. Цалин өгөх тал дээр улам хойргошиж араасаа их чирэгдүүлж хэл ам хийж эхэлсэн.Р.Цтэй уулзах болгондоо аваагүй хугацааны цалинг авах гэж хэрэлдэж нэхдэг байсан. Энэ байдал нь хэцүү байснаас гадна миний эрүүл мэндийн байдал тааруу болж хэдэн малаа ав, маллаж хүч хүрэхгүй боллоо гэж удаа дараа шаардаж, хүүхдүүд маань ч аавыгаа авмаар байна малаа аваач гэж очиж уулзан маргаан хийж байсан. Энэ болгонд удахгүй өөр хүн олоод ирнэ, хүн олоод иртэл байж байгаач гээд байдаг байснаа гэнэт л ямар ч сураггүй алга болсон. Манай хүүхдүүд болон би түүний гэр орныг мэдэхгүй зөвхөн ажлын байрыг нь мэддэг байсан, гэтэл тухайн газартаа ажиллахаа больж, гар утас нь бас холбогдохоо больсон. Түүнийг хайж байх арга байгаагүй. 2015 оны 3 дугаар сараас огт ирэхээ болиод намайг ямар ч цалин хөлс, хоол хүнс малын тэжээлгүй орхисон. Ирэхгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сард гэнэт хүрээд ирсэн. Ирээд их олон шалтаг тоочиж, бие өвдөөд их хүнд байгаад удаан хугацаагаар эмчлүүлж байгаад ирлээ гэх мэт зүйл ярьж, өр ихтэй өрөндөө өгнө гээд тухайн үед 13 тооны үхэр болж өссөн байсан малаас 3 үхэр /үүнд хязаалан насны хар тарлан гунж 1, эрлийз хар хязаалан гунж 1, охин бяруу 1, нийт 3 тооны үхэр/ нядалж аваад нийт 10 тооны үхэр 2016 оны мал тооллогоор үлдээсэн. Тэгж ирэхдээ надад өгөөгүй цалиндаа 2 охин бяруу өгнө та аваарай гэж байсан боловч яг зүсэлж зааж өгөөгүй, одоо энэ малнууд дээрээ маргаж байгаа тул би хүлээж авахаас татгалзаж байна.Р.Ц нь нэхэмжлэлдээ намайг ямар ч хэл чимээгүй түүний хэдэн малыг хулгайлаад явсан мэтээр бичжээ. Гэтэл энэ хүн өөрөө бусдыг ажиллуулна гэж хээр аваачиж орхичихоод ямар ч цалин хөлсгүй ажиллуулаад байх эрхтэй байх уу. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сард очиж худал үнэн зүйл ярьж 3 үхэр нядалж аваад явсанаас хойш ямар ч сураг байхгүй алга болсон. Би хүүхдүүдээрээ өчнөөн асууж суруулсан. 2017 оны хавар цаг хүндэрч үхэр муудаж хоёр ч бяруу үхүүлсэн, бас нэг үхрээ машинд мөргүүлээд үхүүлсэн, намайг харсаар байхад машин мөргөсөн, гэхдээ газар нь их хол байсан тул би гүйцэж очиж чадалгүй алдсан, надаас зугтаад би дугаарыг нь харж чадалгүй хохироод өнгөрсөн, энэ мэт байдлаас болоод ер нь ингээд байгаад байвалР.Цийн хэдэн малыг юу ч үгүй болгох юм байна гэж бодоод ханьтай байх санаатай мал маллаж амьдардаг танил талаа бараадах нь дээр юм байна гэж бодон нүүхэд хүрсэн. Би 2017 оны 8 дугаар сар хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь тухайн сардаа нүүсэн. Ингээд нүүхдээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны малын эмчээр ажиллаж байсан н.Ариунаа гэх хүнээс тодорхойлолт, Гачууртын малын байцаагчид үзүүлж зөвшөөрөл аваад явсан. Тухайн орон нутгаас нүүхдээР.Цийг хайж сураад ирвэл намайг зааж өгөөрэй гээд хаашаа нүүж байгаа талаараа болон холбогдох утасны дугаар бүх мэдээллээ саахалт амьдардаг байсан н.Тогтох гуайд, мөн малын эмч н.Ариунаа нарт өгсөн, ер нь тэр хавьд амьдарч байсан бүхий л хүнд хэлж байсан.Р.Ц 2018 оныг дуустал цалин олгож байсан мэтээр огт худал зүйл бичжээ.Р.Ц 2015 оны 3 дугаар сар хүртэл огт цалин өгөөгүй болно. Өөрөө ор сураггүй алга болчихоод хүнийг ямар ч цалин хөлсгүй ажиллуулах эрх хэнд ч байхгүй санагдаж байна. 2018 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс намайг дуудсан, ирээд уулзтал хүний эд хөрөнгийг завшиж хохироосон эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тайлбарласан, би тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр тайлбарлан хэлж шалгуулсан, намайг үхрүүдийг өгмөөр байна, хаягийг нь өгөөч гэхэд надад болон манай хүүхдүүдэд өгөөгүй, би тухайн үед хохирлоо барагдуулж цалингаа нэхэмжилж, үлдсэн малыг нь хүлээлгэж өгөх, нүүхдээ хулгайд алдаж болохоос сэргийлэн зарим эд зүйлийг авч явсанаа хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаагаа хэлээд утсаар холбогдуулж өгөхийг гуйсан. Тэгсэн ч надад энэ хүний хаяг бусад зүйлийг хэлж өгөөгүй, тантай ярих зүйл байхгүй, хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэнэ гэж байсан. Миний бие гомдолтой хохирч байгаагаа болон нэхэмжлэл гаргаж цалингаа нэхэмжлэх болохоо тус хэргийг шалгаж байсан байцаагчид уламжилж байсан.Р.Ц худлаа гүтгэн улам их хохироож байгаад миний бие гомдолтой байна, эрүүгийн гэмт хэрэгт хүн гүтгэх ч бас хуультай байх, энэ тал дээр би түүнд гомдол гаргана гэж бодож байна. Хэрвээ би 2017 онд бэлчээр бараадаж нүүгээгүй байсан бол ямар ч идэш тэжээлгүй хэдэн үхэр юу ч үгүй болох байсан.Р.Ц нь нэхэмжлэлдээ надаас 1 морь болон хөнгөн цагаан ёмкось 1 ширхэг гэж нэхэмжилжээ.Р.Ц нь 1 морь авч ирсэн боловч уналгад ашиглах боломжгүй догшин морь байсан, хэдэн үхрээ маллахад хүнд байхад бас нэг морь маллах боломжгүй байсан тул 2016 оны өвөл нутгийн хүн н.Лувсандоржид нэг тооны шүдлэн үхрээр сольж авсан боловч 2017 оны хавар онд оруулж чадалгүй үхүүлсэн, тухайн оны хавар би зургаан тооны үхэр үхүүлсэн, ямар ч өвс, нэмэгдэл тэжээлгүй үнэхээр хүнд байсан, миний их хүнд байдалтай байсныг саахалт айлын хүмүүс бүгд мэднэ.Р.Цийг өвс тэжээл өгөлгүй энэ цаг хугацаанд би ар гэрийнхэнтэйгээ хамжиж өвс тэжээл авч байсан, үүнийг тооцонР.Цээс нэхэмжлэх болно. Мөн хөнгөн цагаан ёмкость 1 ширхэг гэжээ. 2013 оны 5 дугаар сарын 31-нд бага үдэд 11 цагийн үедР.Ц над дээр ирсэн, Арцатын ферм орчихоод явж байна гэсэн, би тухайн үед юу ч мэдээгүй учир тэгсхийгээд явуулсан. Тэгээд үд өнгөрсөн хойно талбай дотор явж байгаад ёмкость алга болсон байгааг мэдсэн, тэр даруй өөрийн хүүхдүүд болонР.Цд утсаар хэлж мэдэгдсэн. ГэтэлР.Ц надад хандан би хүнд очоод аваарай гээд хэлсэн байсан юм тэгээд очоод авсан юм байна гэж хэлсэн.Р.Ц өөрөө аваад явсан талаар би өөрийн охин Н.Од хэлсэн. БиР.Цийг тэр саваа өөрөө хулгайлаад аваад явсан гэж боддог, би тухайн ёмкостийг хүлээж аваагүйгээс гадна тэр ёмкость байрлаж байсан газар нь миний байрлаж байсан газраас 1 км орчим зайтай нүдэнд харагддаггүй хол газар байрладаг байсан. Тэгээд ч надад өөрийн амаар хүнд өгсөнөө хэлж байсан гэтэл одоо надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрч яагаад ч чадахгүй, бт гүтгүүлж байгаадаа гомдолтой байна, шалгуулах хүсэлтэй байна. 120 литрийн 2 ширхэг усны сав нэхэмжилсэн байна, ийм сав огт байгаагүй, 20 литрийн 14 ширхэг шар сав байгаагүй, 4 ширхэг байсан нь элэгдэж хорогдоод малын тэжээл хийдэг сав болгож тайраад дуусгасан, 60 литрийн 4 ширхэг сав байсан, эдгээрийг хэрэглэж элэгдэж хорогдоод одоо ч байж байгаа. Нэхэмжлэлд дурдагдсан эд зүйлсээс гүний худгийн насос, гүний худгийн цахилгааны утас, гүний худгийн бэхэлгээний тросс зэрэг зүйлс бүгд надад хадгалагдаж байна. Тухайн гүний худгаас н.Ариунбаяр гэдэг айл их ойрхон, байнга малаа тухайн худгаас усалдаг, намайг яаж ч цоожилсон эвдээд онгойлгодог байсан учир нүүхдээ би эд зүйлсийг нь юу ч үгүй хулгайд алдах байх гэж бодоод аваад нүүсэн юм. Нэхэмжлэлдээ цахилгаан үүсгэдэг мотор нэхэмжилсэн байна. Би гүний худгийн эд зүйлсийг харна хамгаална гэж гэрээ байгуулж, хариуцахаар хүлээж аваагүй, тэгээд ч гүний худаг нь миний гэрээс их хол өдөр болгон очоод хараад байх боломжгүй байдаг байсан. Мотор нь хулгайд алдагдахад биР.Цд хэлж ярин цагдаад өгч шалгуулаач гэж удаа дараа хэлж байсан, би төлж огт чадахгүй.

ИймдР.Цийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Н.Н ньР.Цээс 2015 оны 4 дүгээр сараас хойш нэг ч удаа цалин авалгүй өнөөг хүрсэн. Үүнийг би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хэмжээгээр тооцон нэхэмжилж байна. Үүнд: 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 240,000 төгрөг, 2019 оны 01дүгээр сарын 01-нээс 320,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 420,000 төгрөг болж өсчээ.Р.Цээс аваагүй хугацааны цалингийн тооцоолол: 2015 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл нийт 8 сар, 192,000 төгрөгийг 8 сар, нийт 1,536,000 төгрөг, 2016 оны 1-12 сар, 192,000 төгрөгийг 12 сар, нийт 2,304,000 төгрөг, 2017 оны 1-12 сар, 240,000 төгрөгийг 12 сар, нийт 2,880,000 төгрөг, 2018 оны 1-12 сар, 240,000 төгрөгийг 12 сар, нийт 2,880,000 төгрөг, 2019 оны 1-12 сар, 320,000 төгрөгийг 12 сар, нийт 3,840,000 төгрөг, 2020 оны 1-12 сар, 420,000 төгрөгийг 12 сар, нийт 5,040,000 төгрөг нийтдээ ажилласан хугацааны цалинд 18,480,000 төгрөг байна. Энэ хугацаандР.Ц нь сураггүй алга болж малын тэжээл, өвс, хивэг, өндөг зэргийг би өөрийн зардлаар бэлтгэсэн. Эрлийз мал учир байнга тэжээл шаарддаг, хүний гараар тэжээж байж онд ордог, тэжээл их орж байсан. Иймээс би өөрийн мөнгөөр уг үхрүүдийг 2016 оноос эхлэн тэжээж эхэлсэн. Харсаар байгаад үхүүлээд байж үнэндээ чадаагүй.Р.Ц 2016 оны намар 11 сард хамгийн сүүлд над дээр ирэхдээ ганцхан шуудай хивэг авч ирээд 3 тооны үхэр алж аваад явсан цагаас хойш ахиж ирээгүй, холбоо барих утас, хайж сураад очих газаргүй болсон. Худалдаж авч байсан өвсний тооцоо: 2016 онд 100 боодол өвс, нэг бүрийн үнийг 7,000 төгрөг, нийт 700,000 төгрөг, яг энэ хэмжээ энэ үнээр 2017, 2018, 2019, 2020 онуудад өвс аван нийт 5 жилд 3,500,000 төгрөг болсон. Мөн 2016 онд 20 шуудай хивэгийг нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр, нийт 200,000 төгрөгөөр, 2017, 2018 онуудад яг энэ үнэ, энэ хэмжээгээр авсан бол, 2019 онд 20 шуудай хивэгийг нэг бүрийг нь 11,000 төгрөг, нийт 220,000 төгрөгөөр, 2020 онд эхлээд 10 шуудайг, нэг бүрийг нь 15,000 төгрөгөөр, дахин 11 шуудайг, нэг бүрийг нь 19,000 төгрөгөөр, нийт 359,000 төгрөг, нийт 5 жилийн хугацаанд 1,179,000 төгрөгөөр хивэг авсан, үүнийг нэхэмжилнэ. Мал муудаж онд оруулахын тулд үхрүүддээ өндөг өгч байсан. Өндөг муудсан хэвтсэн малыг босгож ирдэг. Жил бүр 3 сээтэг өндөг авч 7 хоногтоо 2 удаа тогтмол өгч байсан. 2016 онд анх удаа өндөг хэрэглээд түүнээс хойш тогтмол өгдөг болсон. 2016 онд 14,400 төгрөг, 2017 онд 14,400 төгрөг, 2018 онд 21,600 төгрөг, 2019 онд 25,200 төгрөг, 2020 онд 28,800 төгрөгөөр, нийт 5 жилд 105,904 төгрөгөөр өндөг авсан.Р.Цийг ор сураггүй алга болсноос болж би арга буюу бэлчээр, тулах хүн, танил тал бараадаж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгон руу нүүсэн. Ингэж нүүхдээ портер маркын ХЭ 21-81 улсын дугаартай автомашинаар 3 удаа зөөсөн. Үхрүүдээ 2 удаа, гэр болон бусад ачаагаа 1 удаа, нэг явахдаа жолоочид 250,000 төгрөг, 3 удаа явахад нийт 750,000 төгрөг өгч нүүсэн.

Иймд 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 18,480,000 төгрөг, өөрөө мөнгө гарганР.Цийн малыг тэжээсэн зардал 4,784,904 төгрөг, Хэнтий аймаг руу нүүсэн зардал 750,000 төгрөг, нийт 24,014,904 төгрөгийгР.Цээс гаргуулж өгнө үү гэв.

 

НэхэмжлэгчР.Ц сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.Н нь ямар ч үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Болоогүй үйл явдлыг болсон мэтээр өөрийн санаанаас зохиож сөрөг нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэлх цалин нэхэмжилсэн тухайд. Н.Н бид хоёр ямар нэг цалин өгч авалцах талаар тохиролцсон зүйл болон гэрээ хэлцэл байхгүй. Харин би Н.Наар мал эд хөрөнгөө харуулахдаа зүгээр харуулаагүй, дээрх хугацааны цалин хөлсийг өөрийнх нь хэлж, хүссэн ёсоор эхнэр хүүхдийнх нь дансанд сар бүр шилжүүлж байсан. /Хаан банк 5011196028 данснаас/. Мөн би ашиг шимийг өөрөө авалгүй Н.Над ашиглуулж байсан. /нэмэлт хөлс мэтээр/ Миний эрлийз үнээнээс өдөртөө 5-10 литр сүү гардаг байсан. Би Н.Наас малынхаа сааль сүү, хялгас хөөвөр зэргийг огт авч байгаагүй. Анхнаасаа би Н.Над энэ бүгдийг зөвшөөрсөн байсан. Үүнээс гадна хэрэгцээтэй үедээ өвөл намрын идшинд авч байгаарай гэж хэлж тохирсон байсан. Мөн бид хоёрын хооронд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгох тухай ямар нэг хэлцэл хийгдээгүй. Н.Н сөрөг нэхэмжлэлдээ миний эрлийз үхрүүдийг өндөг хивэг тэжээлээр тэжээж байсан гэж бичжээ. Миний үхрүүд өвс, хивэг, хужир, багсармал, хүчит тэжээл иддэг болохоос гахай шиг ийм элдэв зүйл идэхгүй. 2015 оноос 2020 оны хооронд Гачууртын хэмжээнд зуд турхан болоогүй өнтэй өвөл болж байсныг Улаанбаатарынхан бүгд мэднэ. Харин Н.Н 2017 онд намайг нас барсан сураггүй болсон мэт бусдад цуурхал тарааж мал өмч хөрөнгийг бусдад надаас зугтаасан үйлдлээ нуун дарагдуулах үүднээс шүүхэд худал зүйл бичсэн байна. Энэ хүн угаасаа бусдын мал өмч хөрөнгийг хулгайлж орон шоронгоор явж байсан түүхийг сонссон. Н.Н надаас зугтааж явахдаа Хэнтий аймгийн Хэрлэн баян улаан тосгон руу 3 удаа портер машин хөлсөлж нүүсэн гэх зардалаа нэхэмжилжээ. Н.Н нь энэ мэт худал зүйл бичиж нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,Р.Цийн иргэний үнэмлэх, Н.Нын иргэний мэдээллийн лавлагаа, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 675 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн хохирогчР.Цээс дахин авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн архивын тасгаас малчин-даатгуулагчид олгох 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай архивын лавлагаа, 2010, 2013, 2014, 2015, 2016 оны бэлэн тоологдсон малын тооллогын баримт, эрэн сурвалжлалт зарласантай холбоотой баримт, Уваа уул аудит ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан, 2008 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ,Р.Цийн Хаан банкин дахь 5011196028 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн гүний худгийн тооллогын комиссын баримт, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Эрдэнэдрийлинг ХХК-ийн орлогын ордерын тасалбар, мөн компанийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын падаан, Найданбатын гүний худгийг эвдэн тонож явсан үеийн байдал, гүний худгийн гадна байдал гэсэн тайлбартай фото зураг, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/13640 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн хариу тайлбар, Н.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, гэрч нарын тодорхойлолт, Усны хоолой 70м, тогны утас 70 м, худгийн насос утас 140 м гэсэн тайлбартай фото зураг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Н.Оын Хаан банкин дахь 5845353696 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус зохигчдоос шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт: 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрч М.Жс авсан мэдүүлэг, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрч Б.Бс авсан мэдүүлэг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрч Д.О, Ц.Ч нараас авсан мэдүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрч Н.Ас авсан мэдүүлэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/4048 дугаартай албан бичиг, Үндэсний статистикийн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06/89 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралт Боодолтой өвсний үнэ, 2010-2021 он, аймгаар, сараар, төгрөгөөр зэрэг баримтыг зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчР.Ц нь хариуцагч Н.Над холбогдуулан эд хөрөнгөд учруулсан хохиролд 13,096,000 төгрөг, 70 метр гүнтэй гүний худгийн төлбөрт 7,200,000 төгрөг, нийт 20,296,900 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Н нь нэхэмжлэгчР.Цд холбогдуулан 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 18,480,000 төгрөг, өөрөө мөнгө гарганР.Цийн малыг тэжээсэн зардал 4,784,904 төгрөг, Хэнтий аймаг руу нүүсэн зардал 750,000 төгрөг, нийт 24,014,904 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгчийн мэдлийн малыг маллаж байсан нь үнэн бөгөөд бусад хөрөнгүүдийг хүлээлгэн өгөөгүй, зарим зүйлс нь гэмтэж алга болсон, одоо үлдсэн 13 тооны малыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгчР.Ц нь сөрөг нэхэмжлэлд бичигдсэн зүйлс үнэнд нийцэхгүй, худал тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1.Р.Ц нь 2010 онд 4 үхэр, 3 хонь, 4 ямаа, нийт 11 тооны мал, 2013 онд 11 үхэр, 2014 онд 12 үхэр, 2015 онд 1 адуу, 17 үхэр, нийт 18 тооны мал, 2016 онд 13 үхэр тус тус мал тооллогоор тоолуулж байсан болох нь 2010, 2013, 2014, 2015, 2016 оны бэлэн тоологдсон малын тооллогын баримтаар тогтоогдож байна.

 

Н.Н ньР.Цийн дээр дурдсан тооны малыгР.Цийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын дунд энгэр гэх газарт 2013 оны 7 дугаар сараас эхлэн маллахаар, 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөсР.Ц нь Н.Нын охин Н.Оын Хаан банкин дахь 5845353696 тоот дансандР.Цийн Хаан банкин дахь 5011196028 тоот данснаас 1 сард 2 удаагийн давтамжаар 90,000 төгрөгийг цог, цалин гэх зэрэг агуулгаар шилжүүлж байсан болох нь эдгээр дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн гэж тус тус зааснаарР.Цийн эзэмшлийн малыг Н.Н нь маллаж, ийнхүү мал маллаж ажил хийсний ажлын хөлсөндР.Ц нь Н.Над сард 180,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон буюу зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Р.Цоггэрэл нь сураг чимээгүй болсон тул Н.Н нь 2017 оны 8 дугаар сардР.Цийн үлдсэн малыг аваад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгон руу нүүж, өнөөдрийг хүртэл уг газартаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд харин ийнхүү нүүснээс хойш эдгээр малыгР.Цийн нэр дээр мал тоолуулаагүй, одоо 13 тооны үхэр байгаа гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

 

УлмаарР.Ц нь Н.Ныг цагдаагийн байгууллагаар шалгуулж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 675 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

 

Уваа уул аудит ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөрР.Цийн хүсэлтээр түүний нэрлэн заасан нийт 18 нэр төрлийн эд хөрөнгийг нийт 13,096,900 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээний тайланг өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүднээс шүүхэд ирүүлсэн, энэхүү үнэлгээг хариуцагч тал эс зөвшөөрч маргаагүй болно.

 

Уг үнэлгээгээр сементал үүлдэрийн тугалтай үнээ 1 ширхэгийг 1,500,000 төгрөгөөр, хар тарлан үүлдэрийн тугалтай үнээ 2 ширхэгийг /нэг бүрийн үнэ 1,500,000/ 3,000,000 төгрөгөөр, монгол тугалтай үнээ 1 ширхэгийг 1,000,000 төгрөгөөр, эр шүдлэн үхэр 3 ширхэгийг /нэг бүрийн үнэ 650,000/ 1,950,000 төгрөгөөр, эр бяруу 2 ширхэгийг /нэг бүрийн үнэ 450,000/ 900,000 төгрөгөөр, морь 1 ширхэгийг 800,000 төгрөгөөр, хөнгөн цагаан ёмкость 1 ширхэгийг 2,200,000 төгрөгөөр, гүний худгийн насос 1 ширхэгийг 325,000 төгрөгөөр, гүний худгийн цахилгаан утас 70 метр /нэг метрийн үнэ 2,970/ 207,900 төгрөгөөр, гүний худгийн бэхэлгээний тросс 70 метр /нэг метрийн үнэ 400/ 28,000 төгрөгөөр, гүний худгийн сэлбэг хийх ажлын хөлс 250,000 төгрөгөөр, цахилгаан үүсгүүр /мотор/ 1 ширхэгийг 500,000 төгрөгөөр, цэнхэр усны сав 120 литрийн 2 ширхэгийг /нэг бүрийн үнэ 49,000/ 98,000 төгрөгөөр, цэнхэр усны сав 60 литрийн 2 ширхэгийг /нэг бүрийн үнэ 30,000/ 60,000 төгрөгөөр, усны шар канистр 20 литрийн 14 ширхэгийг /нэг бүрийн үнэ 10,000/ 140,000 төгрөгөөр, хүрз 5 ширхэгийг /нэг бүрийн үнэ 8,500/ 42,500 төгрөгөөр, зээтүү 5 ширхэгийг /нэг бүрийн үнэ 6,500/ 32,500 төгрөгөөр, жоотуу 4 ширхэгийг /нэг бүрийн үнэ 9000/ 36,000 төгрөгөөр тус тус зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлжээ.

 

Н.Н нь 2016 оны байдлаарР.Цийн нийт 13 тооны малыг маллаж байсан байх бөгөөд дээрх үнэлгээний тайланг үндэслэнР.Ц нь 10 тооны буюу сементал үүлдэрийн тугалтай үнээ 1 ширхэг, хар тарлан үүлдэрийн тугалтай үнээ 2 ширхэг, монгол тугалтай үнээ 1 ширхэг, эр шүдлэн үхэр 3 ширхэг, эр бяруу 2 ширхэг, морь 1 ширхэгийн үнэ болох нийт 9,150,000 төгрөгийг гэрээний улмаас өөрт учирсан бодит хохиролд тооцон нэхэмжилж буй нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Эдгээрээс үзэхэдР.Ц нь Н.Нтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар татгалзаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Харин бусад эд хөрөнгийгР.Ц нь Н.Над хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд эдгээрийг Н.Н нь хүлээн зөвшөөрөөгүй, нөгөөтэйгүүр Н.Нын буруутай ажиллагаанаас болж эд хөрөнгө устсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэлд дурдагдсан эд зүйлсээс гүний худгийн насос, гүний худгийн цахилгааны утас, гүний худгийн бэхэлгээний тросс зэрэг зүйлс бүгд надад хадгалагдаж байна... гэжээ.

 

Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь тухайн газарт 70 метр гүнтэй гүний худгийн 7,200,000 төгрөгийн хөлсийг төлсөн байдаг, худгийг Н.Н нь эвдсэн гэж уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Н.Н уг худгийг эвдсэн, эсхүл өөр хүчин зүйлийн улмаас эвдэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

2. Хариуцагч Н.Н нь 2015 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсийг тухайн цаг хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 18,480,000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд дээр дурдсанчилан зохигчид нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажлын хөлсийг 180,000 /90,000 х 2/ төгрөгөөр тохирсон байх ба Н.Нын охин Н.Оын Хаан банкин дахь 5845353696 тоот данснаас шүүн үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 90,000 төгрөг, 4 дүгээр сарын 29-ний өдөр 105,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 90,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 90,000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 90,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 130,000 төгрөгийг тус тусР.Ц нь ажлын хөлсөнд төлсөн байх ба харин 2015 оны 5 дугаар сард 90,000 төгрөг, 6, 7, 8, 9, 10 дугаар сарын ажлын хөлс тус бүр нь 180,000 төгрөг, 11 дүгээр сард 90,000 төгрөг, нийт 2015 оны ажлын хөлсөнд 1,080,000 төгрөгийгР.Ц нь Н.Над төлөх үүргээ биелүүлээгүй байх тул уг ажлын хөлсийг тооцон гаргуулах нь зүйтэй байна.

 

Н.Н нь 2016 ондР.Цийн малыг мал тооллогонд тоолуулж, үүнээс хойш тоолуулаагүй тулР.Цийн малыг 2016 оныг дуустал зохигчдын харилцан тохиролцсоны дагуу малласан гэж үзэж, 2016 оны ажлын хөлсөнд 2,160,000 /12 сар х 180,000/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 360 дугаар зүйлийн 360.2Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэж тус тус заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэдР.Ц нь ажлын хөлсийг сард 2 хувааж, тодорхой хугацаанд төлж байсан байх бөгөөд дутуу төлөгдсөн нийт 3,240,000 /1,080,00+2,160,000/ төгрөгийн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дээрхээс үзвэл хариуцагчийн ажлын хөлсийг тухайн цаг хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь өөрөө мөнгө гарганР.Цийн малыг тэжээсэн зардал 4,784,904 төгрөг, Хэнтий аймаг руу нүүсэн зардал 750,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд эдгээр нь гэрчүүдийн мэдүүлэгээс гадна өөр баримтаар давхар нотлогдохгүй байхын зэрэгцээ 2017 оноос хойшР.Цийн нэр дээр мал тоологдоогүй байх тул түүний малыг Н.Н малласан, гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2021/00917 дугаартай захирамжаар хариуцагчийн хүсэлтээр нэр бүхий гэрчүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр н.Тогтохыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Наас хохиролд 9,150,000 /есөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчР.Цд олгож, нэхэмжлэгчР.Цийн нэхэмжлэлээс 11,146,900 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчР.Цээс ажлын хөлсөнд 3,240,000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Над олгож, хариуцагч Н.Нын сөрөг нэхэмжлэлээс 20,774,904 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Наас улсын тэмдэгтийн хураамжид 161,350 /нэг зуун жаран нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчР.Цд олгож, нэхэмжлэгчР.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 66,790 /жаран зургаан мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Над олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ