Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/02393

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        05          20                                     101/ШШ2022/02393         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах, дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, 

Гэрч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/02773 дугаар захирамжаар “М ББСБ" ХХК-ийн нэхэмжпэлтэй, Г.Г, Н.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 110,505,520 төгрөгийг Н.Б-с 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор гаргуулж “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх хугацаанд Н.Б нь төлөөгүй тохиолдолд Г.Г миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 0А байр, зоорийн давхрын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Н.Б нь дээрх хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй байх ба шүүхийн шийдвэрийн дагуу Г.Г миний өмчлөлийн эд хөрөнгөөс үүргийн гуйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудсыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардан авч танилцаад үнэлгээний дүнтэй санал нийлэхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 хороо, 0 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 0А байр, зоорийн давхрын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 286,537,500 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн ханшаас хэт багаар үнэлэгдсэн байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үнэлгээний компаниар зохих үнэлгээг хийлгэж нэхэмжпэлд хавсаргасан болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 0А байр, зоорийн давхрын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 286,537,500 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээтэй холбоотойгоор шүүхэд үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэхийг даалгах захирамж 2022 оны 01 дгээр сарын 31-ний өдөр гарсан болно. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь анхны албадан дуудлага худалдааг явуулсан атлаа үүнийгээ мэдэгдээгүй болно. Мөн хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар албан тоотыг шуудангаар илгээсэн болно. Хоёр дахь дуудлага худалдаа явагдсан байж болохоор ч байна.

Уг тогтоол нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарч, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэлийг гаргасан байна. Мэдэгдэл нь 2022 ны 02 дугаар сарын 10-ны өдөр шуудангаар ирсэн болно.

Иймд дуудлага худалдаа явуулахдаа хөрөнгө битүүмжлэх тогтоол, санал болгох хугацаа, шинжээч томилох тогтоол, дуудлага худалдаа явуулах тогтоол зэргийг гаргахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.7,  62 дугаар зүйлийн 62.2, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг  тус тус зөрчсөн байх тул дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах,  үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “НШШГГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь шүүхэд ирүүлсэн татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2773 дугаар захирамжаар Г.Г, Н.Б нараас 110,895,859 төгрөгийг гаргуулж “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 21260730 дугаар тогтоолоор үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Г, Н.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0А дугаар байр, зоорийн давхрын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот 270 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21260730/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21260730/08 дугаар тогтоолоор хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Г.Г нь 360,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Н.Б нь үнэлгээ өгөх боломжгүй, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/360 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Д” ХХК-ийг томилоход 386,537,500 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээг талуудад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-162/24707, 4-162/24708, 4-162/24706 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгсэн. Мөн дугаар албан бичгээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-162/345, 4-162/346, 4-162/347 дугаар албан бичгээр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн боловч уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй.

Талуудад хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт тус газарт зохион байгуулах талаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4-162/1915, 1916, 1914 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2809 дүгээр захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 09- ний өдрийн 17 цагт хүлээн авсан тул хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй болно.

Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээ зах зээлийн бодит ханшаар үнэлэгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Г-оос Б.О-д олгосон итгэмжлэл, 2021.12.20-ны өдрийн 4-162/24708 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Г-т хүргүүлсэн мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.05-ны өдрийн 101/ШШ2020/02773 дугаартай захирамж, “И” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ы 2022.01.13-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, 2022.01.06-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Г-т хүргүүлсэн мэдэгдэл, 2022.01.04-ны өдрийн 1/19 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.04.07-ны өдөр Г.Г-оос тус шүүхэд гаргасан хүсэлт, Г.Г-оос Б.Д-д олгосон итгэмжлэл,  /хх-ийн 3-25, 35-37, 121-123, 142-143/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас : Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.З-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021.12.04-ний өдөр [email protected] и мэйл хаягаас [email protected] и мэйл хаяг руу илгээсэн мессеж, 2021.06.22-ны өдрийн 723 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.05-ны өдрийн 101/ШШ2020/02773 дугаартай захирамж, 2021.08.30-ны өдрийн 21260730 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021.09.10-ны өдрийн 4-1624/16881 дугаартай албан бичиг, 2021.09.20-ны өдрийн 8/132 дугаартай Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан бичиг, 000415534 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.10.14-ний өдрийн 21260730/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.10.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.02-ны өдрийн 21260730/08 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.12.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.02-ны өдөр Г.Гоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үнийн санал, 2021.12.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.06-ны өдөр “М ББСБ” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2021.12.08-ны өдрийн 12/360 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2021.12.08-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, 2021.12.08-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2021.12.08-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.12.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, 2021.12.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.20-ны өдрийн 4-162/24707 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “М ББСБ” ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2021.12.20-ны өдрийн 4-162/24706 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б-д хүргүүлсэн албан бичиг, 2021.12.20-ны өдрийн 4-162/24708 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Г-т хүргүүлсэн албан бичиг, 2022.01.04-ний өдрийн 1/19 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.01.06-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “М ББСБ” ХХК, Н.Б, Г.Г нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2022.01.06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.01.21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, албадан дуудлага худалдааны мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021.04.29-ний өдрийн 3/385 дугаартай тушаал, хариу тайлбар, 2022.01.28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б, Г.Г нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2022.01.27-ны өдрийн 2/9 дугартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2022.01.28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, албадан дуудлага худалдааны мэдээлэл, 2022.02.15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021.04.29-ний өдрийн 3/385 дугаартай тушаал,  /хх-ийн 30, 40-94, 113-114, 134-141, 145-146/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч “НШШГГ” нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0А байр, зоорийн давхарын 3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20 тоот хаягт байршилтай, 270 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, 18 ширхэг, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ”Д” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №Ш21-24 үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөгчийн өмчийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/02773 дугаартай захирамжаар:

“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Г, Н.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 110,505,520 төрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,505,520 төгрөгийг 2021 оны 02 сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0А байр, зоорийн давхарын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, Г.Г, Н.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 43-46/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Г.Г, Н.Б нарыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “М ББСБ” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ГХ2021/00723 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон./хх-ийн 42, 47/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Г.Г, Н.Б нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан Г.Г-ийн өмчлөлийн, 

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13342/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 а байр, зоорийн давхарын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай, нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилсэн, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хураан авсан, эдгээр ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 51-57/

 

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр өмчлөгч Г.Г 360,000,000 төгрөг, төлбөр төлөгч Н.Б үнэлгээ өгөх боломжгүй, төлбөр авагч “М ББСБ” ХХК нь шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх-ийн 57-59/

Талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №12/360 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 60-63/

 

“Д” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №Ш21-24 тоот үнэлгээний тайлангаар Г.Г-ийн өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнийг “286,537,500” төгрөг гэж үнэлжээ./хх-ийн 64-80/

 

Хариуцагч нь дээрх үнэлгээг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч Г.Г, Н.Б, төлбөр авагч “М ББСБ” ХХК-т тус тус мэдэгдсэн, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д: Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасантай нийцжээ. /хх-ийн 81-84/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д: “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу Г.Г нь дээрх үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзнэ. /хх-ийн 2, 26/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. “Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана”, 9.3.1.үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл”, 14 дүгээр зүйлийн 14.1.Үнэлгээчин дараахь үүрэг хүлээнэ”, 14.1.6. “үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх” гэж заасан.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т: “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,

8 дугаар зүйлийн 8.1-д: “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус заажээ.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Олон Улсын Стандарт /IVS/-2020-105-д заасан зах зээлийн, орлогын, өртгийн хандлагаас зах зээлийн хандлагын үнэлгээг сонгож 286,537,500 төгрөг болохыг тогтоож, эдгээр үнэлгээний зах зээлийн харьцуулалтын аргаар тооцсон үнэлгээ нь тухайн орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлсэн, үнэ цэнийн суурь нь зах зээлийн үнэ цэнэ, уг хөрөнгийн талаар захиалагчийн өгсөн мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, холбогдох баримт бичгүүд, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээлэлийг магадлан шинжилсэн болохыг шүүх хуралдаанд мэдүүлж байх ба үүнийг үнэлгээний тайланд тусгажээ. /хх-ийн 74/

 

Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд үнэлэх гэж буй орон сууцны байршил, ашиглалтын байдал зэрэг хөрөнгийн шинж байдлыг тодорхой тусгаж, өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, улмаар өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын арга тус бүрээр хэрхэн үнэлснээ тусгаж, эцсийн дүгнэлтийг гаргасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь 2021.12.27-ны өдрийн “И” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг 338,936,300 төгрөг гэх үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба энэхүү тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон этгээд гаргасан гэж үзэхгүйгээс гадна энэхүү тайланг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дах хийгдсэн үнэлгээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хх-ийн 8-24/

 

Зохигчийн тайлбар, гэрч Ц.Т-ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч “Д” ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч “НШШГГ”-т холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/02773 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13342/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 а байр, зоорийн давхарын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай, нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”Д” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №Ш21-24 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд албадан дуудлага явуулсан нь хуульд нийцэхгүй гэжээ.

 

Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг талуудад мэдэгдсэн, уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар хөрөнгө худалдан борлогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/19 тогтоол гаргаж, 2022.01.06-ны өдрийн 4-162/345, 4-162/346, 4-162/347 дугаартай мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр нарт хүргүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 85-94/

 

Хариуцагчаас дээрх мэдэгдлийг талуудад хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдэл дэх Монгол шуудан ХК-ийн тэмдэгний дардасны өдөр тодорхой гэж үзэх боломжгүй./хх-ийн 86-88/

 

Анхны албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/9 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022.02.15-ны өдөр байхаар тогтоосон боловч шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/ШЗ2022/02809 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, үүнтэй холбоотой дуудлага худалдаа явагдаагүй болох нь тогтоогджээ. /хх-ийн 137-141/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тогтоогдсон үнэлгээний талаар төлбөр төлөгч гомдол гаргасан, анхны албадан дуудлага худалдааны талаар талуудад мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байхад дуудлага худалдаа явуулсан, ийнхүү явуулсны үндсэн дээр хоёр дахь албадан дуудлага явуулахаар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцээгүй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндлэслэлээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлйиг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “НШШГГ”-т холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/02773 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /13342/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 а байр, зоорийн давхарын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 тоот хаягт байрлах, 270 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай, нийт 18 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”Д” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №Ш21-24 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч НШШГГ-ын 2022.01.21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг, 2022.01.27-ны өдрийн 2/9 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГ-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2022/02809 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ