Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/01830

 

 

 

 

 

 

 

 

 

2022 04 20

101/ШШ2022/01830

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц, автозогсоол, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц автозогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг даалгах, НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны алдбадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НШШГГарт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийдвэрийн дагуу иргэн Ж.Таас 501,549,026 төгрөгийг гаргуулж, Ч банкинд олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд 2 жил гарангийн хугацааны өмнө буюу тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 108,256,000 төгрөгөөр, тус хаягт байршилтай автозогсоолыг 26,172,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бол, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК нь Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 81,615,684 төгрөгөөр, тус хаягт байршилтай автозогсоолыг 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Түүнчлэн дээрх үнэлгээгээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаагаар Улаанбаатар хот, 0 хаягт байршилтай 2 өрөө орон сууц 90,000,000 төгрөгөөр, автозогсоол нь 9,000,000 төгрөгөөр, Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц 111,000,000 төгрөгөөр, автозогсоол нь 19,200,000 төгрөгөөр тус тус худалдан болдогдож, байрыг чөлөөлүүлэх мэдэгдэлийг өгөөд байна. Өнөөдрийн байдлаар Ж.Тын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь зах зээлийн ханш 2 дахин өссөн байдалтай байна. Үүнийг наад зах нь Үнэгүй.мн сайтаас л орж харахад ойлгомжтой харагдаж байна. Ж.Тын хувьд Ч банкинд өөрт байгаа бүх хөрөнгөө санал болгож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулахгүй эд хөрөнгийг нь үнэгүйдүүлэхгүй өр төлбөрт суутган авахыг удаа дараа санал болгосоор ирсэн. Гэтэл 2019 онд хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 70 хувиар дуудах үнийг тогтоож Ж.Тын хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэж гэж үзэж байна. Иргэн Ж.Т нь дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж дахин үнэлгээ тогтоолгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Д нарт хуульд заасан хугацаанд гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоолдоо төлбөр төлөгч өөрөө худалдан борлуулах эрх нь нээлттэй байсан гэж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн байна гэсэн тухайлан заасан тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар НШШГГар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан байдаг. Төлбөр авагч Ч банк нь дээрх дуудлага худалдааны өмнөх дуудлага худалдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Энэ хуулийн 67.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй гэж заасан боловч төлбөр авагч тал дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах талаар хүсэлт гаргаагүй байхад НШШГГар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулсаныг буруу гэж үзэж байна. Энэ талаараа гомдлоо зохих этгээдэд гаргасан боловч хамгийн сүүлийн хариу буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 09/548 дугаар албан тоотоор тодорхой шийдэл тайлбарлаагүй бөгөөд гагцхүү түдгэлзүүлэх үндэслэлгүй байна гэсэн хариу л өгснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өөрийн биеэр очиж гардан авсан болно.

Иймд иргэн Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоол, Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгах, НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны алдбадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоол, Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц автозогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр Ж.Таас 501,549,026 төгрөгийг гаргуулж Ч банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19261950 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан Ж.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү, Үдугаарт бүртгэгдсэн 0 тоот автозогсоолын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү, Ү дугаарт бүртгэгдсэн 0тоот орон сууц, зоорийн давхрын 1-8 тоот автозогсоолын хамт битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээч Виннэр вэй ХХК, Сэлэнгэ Эстимэйт ХХК-иар үнэлгээ тогтооход Баянзүрх дүүргийн 0тоот орон сууц нь 108,256,000 төгрөг, зоорийн давхрын 2 тоот автозогсоол нь 26,172,000 төгрөг, 0 тоот орон сууц нь 81,615,684 төгрөг, зоорийн давхрын 1-8 тоот автозогсоол нь 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Талуудад мэдэгдэл тогтоолыг хүргүүлэхэд төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 0 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Талуудад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0дугаар тогтоолоор мэдэгдэж, уг дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгүүд нь худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шиидвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19261950/06 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-0 дугаартай мэдэгдэл, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, баталгаат шуудангийн дугтуй, НШШГГрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Дд гаргасан гомдол, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдийн 101 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, НШШГГрын дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Дд гаргасан гомдол, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 09/548 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын №123 дугаартай болон 2021 оны 11 дүгээр сарын №138 дугаартай Барилга.мн сэтгүүлийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1263 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай захирамж, тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаартай захирамж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2051 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/0 дугаартай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах санал, Өнөөдөр сонины зар, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/61, 12/62, 12/63, 12/64 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-0 дугаартай мэдэгдэл, Ч банкны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт, мөн өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19261950/06 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НШШГГрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Ч банкны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай хүсэлт, Өнөөдөр сонины зар, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0, 0 дугаартай анхны албадан дуудлага худалдаан явуулах тухай тогтоол, НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаартай мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 13, 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч НШШГГарт холбогдуулан Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоол, Улаанбаатар хот, 0тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлагаа НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны алдбадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоол, Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шиидвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18ы өдрийн 101/ШШ2019/0 дугаартай шийдвэрээр Ж.Таас 501,549,026 төгрөгийг гаргуулж, Ч банкинд олгохоор шийдвэрлэсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

Дээрх 101/ШШ2019/00 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарч, мөн өдөр 101/ГХ2019/0 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, эдгээрийг үндэслэн НШШГГар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч Ж.Т нь гомдлын шаардлага гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/0 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2051 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00дугаартай тогтоолоор Виннэр вэй ХХК болон Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, орон сууцны талбайг бодитоор хэмжиж зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан гэж үзэж, Ж.Тын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Виннэр вэй ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ш-12/17 тоот тайлангаар 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 55.08 м.кв талбай бүхий орон сууцыг 108,256,000 төгрөгөөр, мөн байрны 02 тоотод байрлах, улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэгдсэн, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 26,172,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 55.2 м.кв талбай бүхий орон сууцыг 81,615,684 төгрөгөөр, мөн байрны 1-8 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 18 м.кв талбайтай автозогсоолыг 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Виннэр вэй ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд хариуцагч НШШГГрын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заажээ.

 

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэнээс хойш анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ дахин үнэлгээ тогтоолгохын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хүсэлтээр хийгдэх ажиллагаа байна.

 

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоод танилцуулахад зөвшөөрөөгүй байх тул хуулийн 55.5-д заасан үндэслэлээр дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй байна. /хх-84/

 

Нөгөөтэйгүүр талуудын дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэд анхны үнэлгээнд өөрчлөлт орсон гэдэг нь тодорхой баримтаар тогтоогдсон байх ёстой ба тийм баримт байгаа тохиолдолд НШШГГар нь хүсэлт гаргасан талын зардлаар хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох ажиллагааг явуулж болох юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2007 онд ашиглалтад орсон, байршилын хувьд хотын төвд байрлалтай, барьсан материал нь сайн, бүрэн цутгамал, ашигтай талбай ихтэй, 1 мкв-ын үнэ нь 3,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор 2020 оны 8 дугаар сарын №123 дугаартай болон 2021 оны 11 дүгээр сарын №138 дугаартай Барилга.мн сэтгүүлийг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй ойролцоо байрлалд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар эдгээр сэтгүүлээс судлуулсан, ийнхүү судлахад 2020, 2021, 2022 онуудад шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ ханштай харьцуулж, хуулийн 55.5-д заасан үндэслэлээр анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэж буй нь үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заажээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00 дугаартай тогтоол гарсанаас хойш дээрх хуулийн зохицуулалтын дагуу НШШГГар нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах саналыг гаргаж, 11 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, 11 дүгээр сарын 25-ны өдөр болох анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн байна.

 

Ийнхүү анхны албадан дуудлага худалдаа явагдахаас нэг хоногийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр авагч Ч банк нь НШШГГарт 0 дугаартай хүсэлтийг ирүүлсэн ба, хүсэлтэд төлбөр төлөгч Ж.Т нь 11 дүгээр сарын 24-ний өдөр Ч банкинд биечлэн уулзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулахыг хүссэн тул уг хүсэлтийг хүлээн авч, албадан дуудлага худалдааг хойшлуулж өгөх хүссэн байна.

 

Ч банкнаас дээрх хүсэлтийг ирүүлсэн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо ... ГЗ/373 дугаар албан бичгийн дагуу дараах тодруулгыг гаргаж байна. ... 0 албан бичигт хойшлуулах хугацаа байхгүй байх тул төлбөр төлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага худалдаагаар орох 4 ш үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сар дуудлага худалдаагаар оруулж өгч хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэж заасан зохицуулалтад нийцсэн буюу дуудлага худалдааг 1 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргаж, НШШГГар нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол-оор дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-нийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулсан байна.

 

Мөн хуулийн 67.2Энэ хуулийн 67.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй гэж заасан ба төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нь дээрх дуудлага худалдааг хойшлуулах хүсэлттэй хамт 2021 оны 12 дугаар сард болох дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг оруулахыг хүссэн хүсэл зоригоо илэрхийлсэн ба энэхүү агуулга бүхий хүсэлтийг Ч банк нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай албан бичгийг НШШГГарт ирүүлсэн байна.

 

НШШГГар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/37, 13/38, 13/39, 13/40 дугаартай анхны албадан дуудлага худалдаан явуулах тухай тогтоолыг гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0угаартай мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгүүд орж, 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 55.08 м.кв талбай бүхий орон сууц нь 111,000,000 төгрөгөөр, мөн байрны 02 тоотод байрлах, улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэгдсэн, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 19,200,000 төгрөгөөр, 0тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 55.2 м.кв талбай бүхий орон сууц нь 90,000,000 төгрөгөөр, мөн байрны 1-8 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 18 м.кв талбайтай автозогсоолыг 9,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон болохыг НШШГГраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-164/25362 дугаартай мэдэгдлээр Ж.Тт мэдэгджээ.

 

Хуулийн 71.13Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж заасан ба 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэхийг анхааруулсан мэдэгдлийг Ж.Тт өгсөн байна.

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл НШШГГар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмаар явуулсан, ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг заасан бөгөөд мөн хулийн 44.3Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зааснаар Ж.Т нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус тус гомдолд хариу өгсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Тын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч НШШГГарт холбогдуулан гаргасан Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоол, Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгах, НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны алдбадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоол, Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, автозогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Тын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ