Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01179

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01179

 

Ж.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01830 дугаар шийдвэртэй

Ж.Тын нэхэмжлэлтэй Эт холбогдох

Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, А гудамж, 00 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц, авто зогсоол, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Эт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2010 дугаартай шийдвэрийн дагуу иргэн Ж.Таас 501,549,026 төгрөгийг гаргуулж, Чингис хаан банкинд олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд 2 жил гарангийн хугацааны өмнө буюу тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 108,256,000 төгрөгөөр, тус хаягт байршилтай авто зогсоолыг 26,172,000 төгрөгөөр, хөрөнгийн үнэлгээний А ХХК нь Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 81,615,684 төгрөгөөр, тус хаягт байршилтай авто зогсоолыг 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Түүнчлэн дээрх үнэлгээгээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаагаар Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дүгээр байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц 90,000,000 төгрөгөөр, авто зогсоол нь 9,000,000 төгрөгөөр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц 111,000,000 төгрөгөөр, авто зогсоол нь 19,200,000 төгрөгөөр тус тус худалдан болдогдож, байрыг чөлөөлүүлэх мэдэгдэлийг өгөөд байна. Өнөөдрийн байдлаар Ж.Тын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь зах зээлийн ханш 2 дахин өссөн байдалтай байна. Үүнийг наад зах нь Unegui.mn сайтаас л орж харахад ойлгомжтой харагдаж байна. Ж.Тын хувьд Чингис хаан банкинд өөрт байгаа бүх хөрөнгөө санал болгож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулахгүй эд хөрөнгийг нь үнэгүйдүүлэхгүй өр төлбөрт суутган авахыг удаа дараа санал болгосоор ирсэн. Гэтэл 2019 онд хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 70 хувиар дуудах үнийг тогтоож Ж.Тын хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Маргаан зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар Э 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан байдаг. Төлбөр авагч Чингис хаан банк нь дээрх дуудлага худалдааны өмнөх дуудлага худалдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч тал дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах талаар хүсэлт гаргаагүй байхад Э 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулсаныг буруу гэж үзэж байна. Иймд иргэн Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны алдбадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2010 дугаар шийдвэрээр Ж.Таас 501,549,026 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19261900 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан Ж.Тын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байрны 31 тоот орон сууц, зоорийн давхрын 2 тоот авто зогсоолын хамт, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байрны 2 тоот орон сууц, зоорийн давхрын 1-8 тоот авто зогсоолын хамт тус тус битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээч Виннэр вэй ХХК, А ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байрны 31 тоот орон сууц нь 108,256,000 төгрөг, зоорийн давхрын 2 тоот авто зогсоол нь 26,172,000 төгрөг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байрны 2 тоот орон сууц нь 81,615,684 төгрөг, зоорийн давхрын 1-8 тоот авто зогсоол нь 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Талуудад мэдэгдэл тогтоолыг хүргүүлэхэд төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3502 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1090 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Талуудад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23909 дугаар тогтоолоор мэдэгдэж, уг дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгүүд нь худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч Эт холбогдуулан гаргасан Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны алдбадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Тын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн давж заалдах гомдлын агуулга: ... Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд 2 жил гарангийн хугацааны өмнө буюу тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 108,256,000 төгрөгөөр, тус хаягт байршилтай авто зогсоолыг 26,172,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бол, хөрөнгийн үнэлгээний А ХХК нь Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0-р хороо, 10-р хороолол, 56-р байр, 02 хаягг байршилтай 2 өрөө орон сууцыг 81,615,684 төгрөгөөр, тус хаягт байршилтай авто зогсоолыг 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Түүнчлэн дээрх үнэлгээгээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаагаар Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0-р хороо, 10-р хороолол, 56-р байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц 90,000,000 төгрөгөөр, авто зогсоол нь 9,000,000 төгрөгөөр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц 111,000,000 төгрөгөөр, авто зогсоол нь 19,200,000 төгрөгөөр тус тус худалдан болдогдож, байрыг чөлөөлүүлэх мэдэгдэлийг өгөөд байна. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2021 оны байдлаар 2019 онд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний үнэ ханшийн өөрчлөлт орсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн Барилга.мн сэтгүүлээс тодорхой харагдаж байгаа бөгөөд уг сэтгүүлд шинэ орон сууц гэж байгаа боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хуучин үл хөдлөх эд хөрөнгө гэж тооцоолон дундаж үнээр тооцож үзэхэд ч 2019 оны үнэлгээгээр тогтоогдсон үл хөлдөх эд хөрөнгийн гуравны нэгээс их хэмжээтэй байгаа нь тогтоогдсон. Түүнчлэн орон сууцны үнэ орон даяар хэд дахин өссөн хандлагатай байгаа нь нийтэд илэрхий баримт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх дээрх үндэслэлийг харгалзаж үзэлгүйгээр 2019 оны үнэлгээг 2021 оны зах зээлийн ханш гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Эт холбогдуулан Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, А гудамж, 00 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц, авто зогсоол, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц авто зогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргасан байна. /хх.1-2, 44-45/

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Өнөөдрийн байдлаар Ж.Тын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь зах зээлийн ханш 2 дахин өссөн, үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлажээ.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02010 дугаар шийдвэрээр Ж.Таас 501,549,026 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банкинд олгож шийдвэрлэсэн байна. /хх.48-50/

5. Нэхэмжлэгч Ж.Тын нэхэмжлэлтэй Эт холбогдох ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01090 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2051 дугаар магадлалаар шийдвэрийн 1 дэх заалтын ...В ХХК гэснийг Виннэр вэй ХХК гэсэн өөрчлөлтийг оруулж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ/2021/00989 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх.53-63/

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ нотолсон баримт, хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Хариуцагч Э нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/64 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Ж.Т, төлбөр авагч Чингис хаан банк ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 11 өдөр мэдэгдлээр хүргүүлсэн байна. Төлбөр авагч Чингис хаан банк ХХК-ийн ...худалдан борлуулахыг хүссэн хүсэлттэй холбогдуулан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт ирүүлснийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19261950/00 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол-оор дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. /хх.73-74/

8. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23909, 4-164/23908 тоот мэдэгдлээр хүргүүлсэн, нэхэмжлэгч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч гардаж авсан байна. /хх.78-86/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-164/28362 тоот мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсон талаар мэдэгдсэн байна. /хх.92/

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж, 71.13 дахь хэсэгт Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж тус тус заасан бөгөөд дуудлага худалдааг явуулж, ялагч тодорсоноос хойш 14 хоногийн дотор төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлсан тохиолдолд эд хөрөнгөө буцаан авах боломжтой байх бөгөөд төлбөр төлөгч хуульд заасан дээрх хугацаанд төлбөрөө төлсөн болох нь тогтоогдоогүй байна.

10. Иймд анхан шатны шүүх Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны алдбадан дуудлага худалдааны Ж.Тын өмчлөлийн Улаанбаатар хот, 0 дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00 дугаар байр, 02 хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, М Д гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Тын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО