Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г**** Б*****, /РД:********/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Д***** А******. /РД:*******/

Гуравдагч этгээд: Э***** А*****. /РД:*******/

Гуравдагч этгээд: Н****** Г******. /РД:********/ нарын хоорондын газар эзэмших, өмчлөх эрх, газрын өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*****, А.Э*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*****, Б.О*****, гуравдагч этгээд Д.А****, Э.А***** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.  Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*****н, гуравдагч этгээд Н.Г****-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т***** нар цахимаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б****** нь Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А*****-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаар захирамжийн Д.А****-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-******** дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 1-р гудамж, 2680 дугаар газрын өмчлөгчөөр Д.А*****, Э.А***** нарыг бүртгэсэн бүртгэлийг, үл хөдлөхийн Ү-******* дугаартай Д.А*****, Т.А***** нарын гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн ба уг шаардлагыг шүүх хүлээн авч Баянзүрх дүүргийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

2. Нэхэмжлэгч Г.Б******* 1998 оноос эхлэн маргаан бүхий газар болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 35 дугаар гудамж, 799 тоот хаягт амьдарч ирсэн ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/159 дүгээр захирамжийн дагуу тус тоот хаягт 800 м.кв газрыг ашиглуулахаар гэрчилгээ олгогдсон. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” Б/133 дугаар захирамжаар маргаан бүхий газарт газар ашиглах эрхийн үнэмлэх Г.Б*******т олгогджээ. Улмаар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газарт давхцуулан гуравдагч этгээд Д.А*****, Э.А**** нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг мэдэж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2018 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Д.А****-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн Ж.Т*******-т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А*****-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 029 дугаар захирамжийн Ж.Т******т холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-****** дугаартай 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Т*****-ын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-****** дугаартай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э*****, Б.Н***** нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 1 дүгээр гудамж, 2680 тоот Ү-***** дугаартай 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Д.А*****, Э.А***** нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 029 дугаар захирамжийн Ж.Т***** холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-******** дугаартай 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Т*******-ын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-2******* дугаартай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э*****, Б.Н***** нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А*****д холбогдох хэсэг, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж, 2680 тоот Ү-******* дугаартай 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Д.А*****, Э.А***** нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг даргад хандаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 422 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл явдал болсон.

3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 03-08/4354 дугаар албан бичгээр татгалзсан хариу авчээ.

Г.Б******* нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ.

   4. Нэхэмжлэгч Г.Б******* нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... 1998 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 35-799 тоотод гэр бүлээрээ буугаад газрын албанд өргөдөл өгөөд 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/159 тоот захирамжаар газраа эзэмшиж эхэлсэн. Гэр бүлээрээ тухайн газраа хашаалаад, үл хөдлөх эд хөрөнгө барьж, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээд амьдарч байгаад, ах, дүү, хамаатан, садан бусад хүмүүст түр хугацаагаар эзэмшүүлсэн.

Гэтэл энэ хугацаанд тус хашаа байшингийн хаяг 3-4 удаа өөрчлөгдсөнийг зальтай хүмүүс ашиглан, нийлж хуйвалдаж газрыг нь давхцуулаад, маш олон янз бүрийн захирамж гаргуулж авсныг сүүлд мэдээд цагдаа, шүүхээр явсан.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг өөр хэнд ч өгөх ёсгүй. Г.Б****-ийн эд хөрөнгийг өөрийнх зөвшөөрөлгүйгээр нэг нь зарсан, нөгөө нь авсан, хоорондоо худалдсан гээд асуудал гарсан. Г.Б***** миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/133 дугаар захирамжаар Дарь Эхийн 35-799 тоот газарт газар эзэмшдэг, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлсэн Y-****** тоот гэрчилгээтэй болно. Миний зөвшөөрөлгүйгээр Л.Насансүрэн гэдэг хүн Д.А*****-д газар зарах ямар ч үндэслэл байхгүй. Л.На*****-д үзүүлэх гэрчилгээ зэрэг үзүүлэх зүйл огт байхгүй.

Ингээд миний газарт хууль бусаар гэрчилгээ олгосон асуудлыг захиргааны шүүхэд хандан шийдвэрлүүлсэн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэр, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 422 дугаар тогтоол тус тус гарч миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн ба миний нэхэмжлэлийн шаардлагаас Д.А******, Э.А****** нарт холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзсан ба учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаагүй гэж үзсэн бөгөөд үүнийг шат шатны шүүх дүгнэсэн.

Ингээд Нийслэлийн Засаг даргад 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А****-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад "... таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэх хариуг өгсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдсэн гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Баянзүрх дүүргийн  Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот захирамжийн Д.А*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Г.Б****** нь 1998 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд газар авч хашаалж, гэр бүлээрээ буусан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 11 ний өдрийн Б/133 дугаар шийдвэр гарсан, тухайн газарт 35-799 тоот гэсэн хаягжилт олгож байсан. 2000 онд 103 м.кв хувийн сууцаа үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж Y-****** дугаартай гэрчилгээ авсан байна. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн 2 хороо нь 2 болон 21 дүгээр хороо болон хуваагдаж, улмаар 27 дугаар хороог шинээр Баянзүрх дүүргийн хороодыг өөрчлөн шинэчлэх явцад нэхэмжлэгч Г.Б*******ийн 800 м.кв газарт Баянзүрх дүүргийн  Засаг дарга 2005 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 189 тоот захирамжаар Д.А*****-д газрыг давхцуулан олгож, Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-ийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч Г.Б****** 800 м.кв газар эзэмших эрхтэй байсан ба энэхүү газар дээр 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 189 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг дарга газар олгосон нь байршлын хувьд нэг газар болох /давхцал үүссэн/ тогтоогдсон. Хууль зөрчсөн Баянзүрх дүүргийн 2005 оны 189 дүгээр захирамжийн Д.А*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д хамаарна гэж үзэж байна.

5.1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар  захирамжийн Д.А******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 Нийслэлийн Засаг дарга 2006 оны 570 дугаар захирамж гаргаж Д.А******-д газар өмчлүүлэх болсон үндэслэл нь Баянзүрх дүүргийн  Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот захирамжаар Д.А*****-д газар эзэмшүүлсэн актыг үндэслэсэн байдаг. Гэвч Нийслэлийн Засаг дарга, түүний хуулийн хэлтэс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрт заагдсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороог 2 болон 21 дүгээр хороо болгон бүтцийн өөрчлөлт хийж хуваасан, шинээр 27 хороог байгуулж, шинэ хаягжилт олгож байх үед хууль ёсны өмчлөгч Г.Б******-ийн өмчлөх, эзэмших эрх хөндөгдөж байгаа эсэхэд хороо хяналт тавьж, газар олголтыг нягтлаагүй нь буруутай байх тул Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А*****-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-д хамаарна гэж үзэж байна.

5.2. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Г-***** улсын дугаартай Баянзүрх дүүргийн  21-р хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот газрын өмчлөгчөөр Д.А****, Э.А***** нарыг бүртгэсэн бүртгэл, Үл хөдлөхийн Ү-********* дугаартай Д.А*******, Т.А****** нарын гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баянзүрх дүүргийн  Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Y-2204021100 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21-р хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот газрын өмчлөгчөөр Д.А****, Э.А***** нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн байх бөгөөд техникийн алдаа гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг хүчингүй болгуулах гэж бичсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага зөвтгөн гаргаж байна. Манай шаардлага бол төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо муу, мэдээлэл солилцох бааз дутмаг, өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн хэлтэс газрын давхцал байгаа эсэхийг нягтлах боломж чадавх сулаас болж нэхэмжлэгч Г.Б****-ийн 800 м.кв газарт буй 103 м.кв, Y-******* дугаартай хувийн сууц бүхий газартай давхцуулж Баянзүрх дүүргийн Засаг дарга 189 тоот захирамж гаргаж Д.А*****-д газар олгосон, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар Д.А*****- газар өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэж Улсын бүртгэл Г-****** дугаартай гэрчилгээг Д.А****-д олгосон байгаа нь холбогдох хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаар захирамжийн Д.А******-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А****-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Г-****** улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот газрын өмчлөгчөөр Д.А****г  бүртгэсэн бүртгэл, Үл хөдлөхийн Ү-******0 дугаартай

 Д.А****, Э.А***** нарын гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн  2 дугаар хороо, дунд Дарь Эх, 8-р гудамж 335 тоотын газар эзэмших эрхийг Д.А****д олгосон байдаг. Нэхэмжлэгч Г.Б*****ийн тухайд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0176 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар  2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/133 дугаар захирамжаар Дарь Эхийн 35 дугаар гудамжны 799 тоот эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн боловч газрын болон захирамжийн хувийн хэрэг архивд хадгалагдаагүй байдаг.

Г.Б****-ийн 2000 онд авч байсан гэх газар нь бодит байдал дээр 800 м.кв биш 467 м.кв талбайтай болох нь тус тус тогтоогдсон байна гэж дүгнэсэн. Дээрх 176 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд Ж.Тунгалагтамирын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо дунд Дарь Эхийн 1-ийн 2680 тоот 213 м.кв газар эзэмших эрхийг цуцалсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” Б/48 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо шинээр байгуулагдсан бөгөөд Д.А*****-ийн эзэмшиж байгаа газар нь 21 дүгээр хороо 13-ын 1113 тоот хаяг болгосон байна. Эдгээр нөхцөл байдлаас харахад газрын давхцал хороодын өөрчлөлтийн явцад арилсан. Газрын тухай хуулийн 4.1.2-т заасан газар Төрийн хамгаалалтад байх зарчимд нийцсэн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж заасан байгаа. Захиргааны байгуулга бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Т***** гэх хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нэгэнт сэргэсэн байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй буюу зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэж байна.

Газар эзэмших эрх гэдгийг Газрын тухай хуулийн 3.1.3-т газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шүүхийн шийдвэрээр сэргэсэн байна. Тиймээс зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг маргаан бүхий хэрэг нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн байгаа. Өмнөх анхан шатны шүүх хурлаар гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Нийслэлийн Засаг даргын захирамж нь дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн гарсан байдаг. Тус захирамж гарахдаа нэхэмжлэгчийн дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж харж байна. Тухайн захирамжийг гаргахдаа хээрийн судалгаа болон бусад холбогдох судалгааг хийсэн гэж үзээд Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хурлаар хэлэлцэж шийдвэрлээд хууль зүйн үндэслэлтэй байна гэж маргаан бүхий захирамжийг гаргасан байгаа. Тиймээс зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“... Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг байсан.

Иргэн Д.А*****, Э.А**** нар нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 1 дүгээр гудамжны 2680 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэг гарган хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаартай захирамжаар олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр газрын кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт болон бусад хуульд заасан нотлох баримтыг хавсаргасан өгсөн нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан “Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-****** дугаарт, хувийн сууцыг эрхийн улсын бүртгэлийн Y-*******0 дугаарт иргэн Д.А**** Э.А**** нарын өмчлөлд 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус бүртгэсэн байна.

Уг бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх", "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д "Мэдүүлэг энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана", 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасныг үндэслэн хуулийн дагуу хийгдсэн байна.

Дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцны эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийн хүсэлт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 03 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөнийг 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/48 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны 1113 тоот болж хаяг өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус бүртгэсэн байна. 

Улмаар газар, хувийн сууцны өмчлөх эрх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Н.Г*****-ын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байх бөгөөд дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Х***** ХХК-тай байгуулсан 150.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийг хууль зөрчиж гарсан учраас эрхийн улсын бүртгэлийн Г-******, У-******0 дугаартай бүртгэлүүдийг хүчингүй болох ёстой гэж үзсэн байх боловч уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд анх бүртгэхдээ эд хөрөнгийн эрхийн цахим мэдээллийн сангаас хаягийн мэдээллийг шүүж үздэг бөгөөд тухайн үед хаяг давхардсан өөр иргэний мэдээлэл бүртгэгдээгүй байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон холбогдох нотлох баримтууд нь иргэн Д.А****-д олгогдсон байсан учраас хуульд заасны дагуу өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг болохоос эрх бүхий этгээдээс олгосон шийдвэр, нотлох баримт, тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон газрын кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гэх зэрэг нотлох баримтууд хууль тогтоомжид нийцэж гарсан эсэхийг хянаж, шалгах үүргийг хүлээсэн хуулийн зохицуулалт байхгүй юм.

Түүнчлэн "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай юм.

Нэхэмжлэгч Г.Б***** нь өөрийн эзэмшлийн 800 м.кв талбайтай газар дээрээ 2000 оны үед барьсан хувийн сууцаа өөрийн өмчлөлд бүртгүүлсэн гэтэл уг давхардсан гэх маргаан бүхий газар дээр иргэн Д.А***** миний хөрөнгөөр барьсан сууцыг өөрийн болон иргэн Т.А*****-ийн өмчлөлд бүртгүүлсэн байна гэж маргасан байна.

Гэтэл эрхийн улсын бүртгэлийн Y-********4 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 35 дугаар гудамжны 799 тоот хаягаар иргэн Г.Б***** Д.Б****, Б.А****, Б.А****, Б.А*********д, Б.Б****** нарын өмчлөлд бүртгэгдсэн хувийн сууцны, эрхийн улсын бүртгэлийн У-******0 дугаартай Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь Эх 13 дугаар гудамжны 1113 тоот хаягаар иргэн Д.А*****, Э.А**** нарын өмчлөлд бүртгэгдсэн хувийн сууны эрхийн улсын бүртгэлүүдийг тус тус бүртгэхэд нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн фото зургууд зөрүүтэй, хоёр өөр хувийн сууцны фото зургийг хавсарган өгсөн, үл хөдлөх эд хөрөнгийн хаяг нь мөн зөрүүтэй, газрын хэмжээ нь /255 м.кв, 800 м.кв/ гэх зэрэг нь хоорондоо зөрүүтэй, мөн газрын албанаас олгогдсон газрын кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг нь нотлох баримтаар авагдсан байх тул улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах хуулийн үндэслэлгүй байна. 

Иймд эрхийн улсын бүртгэлийн Y-*****0, Г-*******8 дугаартай бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Гуравдагч этгээд Д.А****, Э.А**** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.А***** нь Л.Н****-ийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 2-р хорооны 8-ийн 335 тоот газрыг 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тухайн үеийн ханшаар буюу 1,500,000 төгрөгөөр худалдан авч 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн 2007 онд 80 м.кв хувийн орон сууц болон 255 м.кв газрын гэрчилгээ гарсан байдаг. Нэхэмжлэгч нь  Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа яг ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн болон Газрын тухай хуулийн ямар заалтын зөрчсөн талаар дурдаагүй байдаг. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хаана зөрчигдөөд байгаа нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй байна. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд үндэслэн эд хөрөнгийн улсын бүртгэлийг хийсэн гэж үзэж байна. Тодруулах юм бол иргэн Д.А**** Э.А***** нар нь Баянзүрх дүүргийн 21-р хороо дунд Дарь Эх, 1-р гудамжны 2680 тоот хаягт байрлах гэр бүлийн зориулалттай газрыг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэг гаргасан хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 570 дугаар захирамжаар олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, газрын кадастрын зураг, газрын төлөв байдлын үнэлгээ болон хуульд заасан бусад холбогдох бичиг баримтуудыг өгсөн байдаг. Эдгээр нотлох баримтууд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.15-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал байхгүй тул бүртгэл хийгдсэн байдаг.

Монгол Улсад 2002 онд Газрын тухай хууль батлагдаж иргэн бүр 0,7 га газар эзэмших эрх нээгдсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хөдлөх, үл хөдлөх  эд хөрөнгийг  шударгаар олж авч, эзэмших эрхтэй байдаг. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Тухайн газрыг эзэмшсэнтэй холбоотойгоор маргаан байхгүй гэж үзэж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-т иргэн бүр газар эзэмших эрхтэй, Газрын тухай хуулийн 5.1-т зааснаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1 болон Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-т зааснаар эд хөрөнгийг улсын эрхийн бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Гуравдагч этгээд Д.Г*****-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэдэг нь тухайн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсвэл эрхээ хамгаалуулахаар ханддаг гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон хэрхэн сэргэх талаар дурдсан байх ёстой. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагаар тухайн эрх сэргэх боломжгүй гэж үзэж байна. Энэ шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

1999 оноос эхлэн газраа эзэмшиж, ашиглаж байхад дундуур нь хүн орж ирээд газрыг маань авчихлаа гэж байна. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор хандах ёстой байдаг. 2005 оноос хойш тооцон үзэхэд 17 жилийн дараа Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Дунд нь хууль хүчний байгууллагад хандсан уу? Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй байсан гэж үзэхгүй байна. Газрын тухай хуулийн агуулга нь тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдэд газрыг эзэмшиж, ашиглуулна гэсэн зарчимд үндэслэдэг. Нэхэмжлэл гаргаад байгаа этгээд нь 2005 оноос хойш тухайн газраа ашиглаагүй. Гэтэл өнөөдөр энд Захиргааны байгуулга надад эрх олгосон газраа эзэмших байсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Газар эзэмшинэ гэдэг нь газар эзэмших этгээдтэй гэрээ байгуулах, хувийн хэрэг нээх гэх мэт асуудлыг шаарддаг. Газар эзэмших эрх олгосон гэсэн хэр нь хувийн хэрэг, гэрээ байдаггүй. Тиймээс газар эзэмших эрхтэй байсан гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхой бус. Хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн ба нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11. Маргаанд хамаарах бусад үйл баримтууд, шүүхийн шийдвэрүүд.

11.1. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3295 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолтод УБ-******* тоот үнэмлэхтэй Д**** овогтой А**** нь хоёр ам бүл, дунд Дарь Эх 1-***** тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон, /1-р хх-ийн 51-д/

11.2. 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д***** А***** нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо дунд Дарь-Эх 1 дүгээр гудамж, 2***  тоотод байрлалтай хувийн сууц буюу үл хөдлөх эд хөрөнгөө 15,000,000 төгрөгөөр үнэлж, Э**** А****тэй хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд хандаж хүсэлт гаргаснаар, /1-р хх-ийн 50-д/

11.3. 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ёсоор иргэн Д.А*****, Э.А**** нар нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 2**** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 80.96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-*******0 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, /1-р хх-ийн 60-д/

11.4. 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********* дүгээр гэрчилгээнээс үзвэл, иргэн Д.А*****, Э.А***** нар нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 2*** тоотод байршилтай ************ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 255 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204006798 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. /2-р хх-ийн 212-д/

11.5. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хаягийн давхардал арилгах тухай” 03 дугаар тогтоолд “... Тус хорооны 10, 11 дүгээр хэсгийн иргэдийн эзэмшиж байгаа газрын хаягийн давхардлыг ариглаж шинэчилсэн хаягжилт явуулахыг 21 дүгээр хорооны Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, /1-р хх-ийн 65/

11.6. Тус тогтоолыг үндэслэн Д.А***** нь 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж, өөрийн газар эзэмшиж буй дунд Дарь-Эхийн 1-2**** тоотыг дунд Дарь-Эхийн 1-***** тоот болгон өөрчлүүлэхээр хүсэлтээ бичгээр гаргасан, /1-р хх-ийн 63/

11.7. Иргэн Д.А**** Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 1 дүгээр гудамжны ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 80,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-*******0 дугаарт бүртгэж, 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0****** дугаар гэрчилгээ олгосон, /1-р хх-ийн 68-д/

11.8. Иргэн Д.А***** нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь Эх 1 дүгээр гудамжны 2654 тоотод байршилтай ************** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 255 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэж, 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********** дугаар гэрчилгээ олгосон, /2-р хх-ийн 220-д/

11.9. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.А*****, Э.А**** нар нь Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт “... Д.А****, Э.А***** нарын өмч болох Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 13-***** тоот хаягт орших Ү-******0 дугаартай хувийн сууцныхаа гэрчилгээг гээгдүүлсэн тул хүчингүй болгож, шинээр гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаснаар, /1-р хх-ийн 82-д/

11.10. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” А/216 дугаар тушаалын нэг дэх заалтаар “...Бүртгэлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тухай нотлох баримт болон иргэний гаргасан өргөдлийг үндэслэн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дараах гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж, нэгдүгээрт нь “Иргэн Д.А*****, Э.А***** нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-****** дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны 1*** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ******* дугаартай”, хоёрдугаарт нь “Иргэн Д.А****, Э.А**** нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-*****0 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны ***** тоот хаягт байрлах хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаартай” гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсон, /1-р хх-ийн 83-д/

11.11. Иргэн Э.А****, Д.А**** нар нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эх, 13 дугаар гудамж, ***** тоот хаягт байршилтай 80.96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч  тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021100 дугаарт бүртгэж, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****** дугаар гэрчилгээ олгосон, /1-р хх-ийн 84-д/

11.12. Иргэн Д.А****, Э.Ам***** нар нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны 1113 тоот хаягт байршилтай ********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 255 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай гэрчилгээ олгосон,/1-р хх-ийн 244-д/

11.13. Нийслэлийн тойргийн нотариатч Б.М*****-ын үйлдсэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0402 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээгээр иргэн Э.А*****, Д.А***** нар нь улсын бүртгэлийн Ү-******0 дугаартай, ****** гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 13 дугаар гудамж, **** тоотод байршилтай 80.96 м.кв хэмжээтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Н.Г*****худалдсан, /1-р хх-ийн 131-д/

11.13. Нийслэлийн тойргийн нотариатч Б.М****-ын үйлдсэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0403 бүртгэлийн дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээгээр иргэн Э.А****, Д.А**** нар нь нэгж талбарын ****** дугаартай, улсын бүртгэлийн Г-****** дугаартай, 0***** гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 13 дугаар гудамж, ***** тоотод байршилтай 255 м.кв газрыг иргэн Н.Ганбаатарт худалдсан, /1-р хх-ийн 246-д/

11.14. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл, Н**** овогтой Г***** нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эх 13 дугаар гудамж, ***** тоот хаягт байршилтай 80.96 м.кв талбайтай, өрөө, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-******0 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, /1-р хх-ийн 133-д/

11.15. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0****** гэрчилгээнээс үзвэл, Н**** овогтой Г**** нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 13 дугаар гудамж, **** тоот хаягт байршилтай нэгж талбарын ******** дугаартай, 255 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн Г-****** дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, /1-р хх-ийн 248-д/

11.16. Иргэн Н.Э****нь иргэн Н.Г****, Ш.Од****, Ц.А***** нарт 120,000,000 төгрөгийг зээл олгож, Нийслэлийн тойргийн нотариатч Г.Х***-йн үйлдсэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2769 бүртгэлийн дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд иргэн Н.Г**** нь улсын бүртгэлийн Г-****** дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, *****  гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 13 дугаар гудамж, ***** тоотод байршилтай 255 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус зээлийн гэрээний барьцаанд тавьж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2770 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулсан, /1-р хх-ийн 136-138-д/

11.17.“Б***” ХХК-ийг төлөөлж, захирал албан тушаалтай Н.Г**** нь “Х*****” ХХК-аас 150,000,000 төгрөгийг зээлж, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ/202146762167 дугаартай зээлийн гэрээ байгуулсан, /1-р хх-ийн 250-д/

11.18. Энэхүү зээлийн гэрээтэй холбоотойгоор Н.Г***** нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байр, 2** тоот хаягт байршилтай орон сууц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 131/3 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-*****0 дугаартай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 13 дугаар гудамж, 1*** тоот хаягт байршилтай 80.96 м.кв талбайтай хувийн орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-*******8 дугаартай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 13 дугаар гудамж, 1113 тоот хаягт байршилтай 255 м.кв газрыг тус тус барьцаанд тавьж, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн БГҮ/202146762167 дугаар барьцааны гэрээ байгуулсан, /2-р хх-ийн 7-д/

11.19. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Б****-аас тус шүүхэд хандан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 189 дүгээр захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Э.А****-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-******0 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж, 2*** тоот газрын өмчлөгчөөр Э.А****, Э.А**** нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  /1-р хх-ийн 17-д/

11.20. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 121-д/

11.21. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 422 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 128-д/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б****-аас тус шүүхэд хандан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 189 дүгээр захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Э.А****-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-*****0 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж, 2*** тоот газрын өмчлөгчөөр Э.А*****, Э.А**** нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3. Ийнхүү шүүхийн шийдвэрийн холбогдох заалтаар татгалзаж шийдвэрлэснийг  нэхэмжлэгч Г.Б*****нь эс зөвшөөрч давж заалдаагүй, уг шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсанаар Улсын дээд шүүхийн 2020 оны 422 дугаар тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч гардаж авсан, энэ хугацаанаас хойш 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлоо гаргаагүй ба Ковид-19 цар тахалтай холбон тайлбарласан.

4. Нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 189 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандсанаар,  хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03-08/4354 дүгээр албан бичгээр авсан, үүнээс хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

5. Харин маргаан бүхий бүртгэлтэй холбоотойгоор түүнийг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүйг тэмдэглэж байна.

6. Нэхэмжлэгч анх “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А****-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-****** улсын дугаартай газрын өмчлөгчөөр Д.А****, Э.А**** нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан ба тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2021/6942 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2021/5878 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Г.Б*****аас шүүхэд бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Д.А*****д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А*****д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Г-******8 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 1 дүгээр гудамж, 2680 тоот газрын өмчлөгчөөр Д.А****-г бүртгэсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-*****0 дугаартай Д.А*****, Т.А***** нарын гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаныг мөн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Г.Б**** нь “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж, **** тоот хаягт Т.А****-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тэмдэглэж байна.

7. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.А*****-ад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дунд Дарь Эхийн 8-335 тоот газар эзэмших эрхийг олгож, 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 467 м.кв газар эзэмших эрхийн 2-189-1643 дугаар гэрчилгээг олгож улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь Эхийн 1-ийн 2*** тоот 255 м.кв газрыг өмчлүүлснийг Д.А**** нь 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эрхийн Улсын бүртгэлийн Ү-*******0 /байшин/, Г-******8 /газар/ дугаарт бүртгүүлэн улмаар 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-******0-тай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Э.А*****ийг нэмж бүртгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Л.Н*****ийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7/590 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд, Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 1/2848 дугаар албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт холбогдох бусад баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэлт хийсэн байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхээс үнэлж, харин маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 189 дүгээр захирамжаар тус дүүргийн 2, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнд зориулан хавсралтад дурдсан иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгож /хавсралтын 31 дүгээрт Д**** А**** Дунд дарь эх 8-335/ шийдвэрлэснийг, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр иргэн Д.А***-д болон хамтран өмчлөгч Энхтайвангийн А******* нарт Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 255 м.кв, 3.366.000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэв.

8. Учир нь хэрэгт дараах баримт авагдсан:

8.1. Эрх бүхий улсын бүртгэлийн хэлтсээс гуравдагч этгээд Д.А*****, Э.А***** нарыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны 1113 тоот хаягт байршилтай 1*********9 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 255 м.кв газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-*******8 дугаарт бүртгэж, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *****8 дугаартай гэрчилгээ[1] олгосноос гадна мөн өдрөөр огноолж, дээр дурдсан хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 80,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******0 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********i6 дугаар гэрчилгээ[2] олгосон.

8.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 101/ШЗ2017/15086 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Б*****-ийн гаргасан хариуцагч Б.Э****, Д.А***** нарт холбогдох хашаа, байшинг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

9. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу улсын бүртгэлийн Ү-******0 дугаарт бүртгэж, *******6 дугаар гэрчилгээ бүхий хувийн сууцны зориулалттай 80,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэнийг шүүх дахин нотлохгүй, түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгө оршин байрлаж буй газрын өмчлөх эрхийн бүртгэлийг мөн хүчингүй болгох үндэслэлгүй байна.

10. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д: “...Эдүгээ Д.А*****, Э.А***** нарын өмчилж буй эрхийн улсын бүртгэлийн Г-*****8 дугаарт бүртгэлтэй газар нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны ****3 тоот хаяг болох нь, гуравдагч этгээд Б.Э*****, Б.Н*** нарын гуравдагч этгээд Ж.Т****аас шилжүүлэн авсан эрхийн улсын бүртгэлийн Ү-*****7 дугаарт бүртгэлтэй газар нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 13 дугаар гудамжны ****4 тоот хаяг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 3 дугаар тогтоол, 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн огноо бүхий Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 20 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэснийг шүүх дахин нотлохгүй зарчмын хүрээнд үнэлж, түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 6/48 дугаар тогтоолоор “Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүдэд шинээр байгуулах 20 хороог нэгдүгээр хавсралтаар, хороодын хүн амыг тэнцвэржүүлэх зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын хүн ам хилийн цэсийн өөрчлөлтийг хоёрдугаар хавсралтаар баталж” шийдвэрлэсэн[3], Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр 31064040663 тоот үнэмлэхтэй Д.А***** нь 21 дүгээр хороо, Дунд Дарь Эх 1-***4 тоотод оршин суудаг байсныг дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/48 дугаар тогтоолыг үндэслэн Дунд Дарь Эх 13-***3 тоот болж өөрчлөгдсөн болохыг тодорхойлж өгсөн[4] баримтаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын давхцал үүсээгүй, хаягжилтын маргаан байхгүй байна.

11. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу маргаан бүхий дүүргийн болон нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, газар өмчлүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн болон нийслэлийн Засаг даргад олгосон, тухайлбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д: “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-д: “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т: “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг”, 6 дугаар зүйлийн 6.1.“Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараах газрыг өмчлүүлнэ”, 6.1.1.“хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт”, 12 дугаар зүйлийн 12.1.“Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй”, 12.1.1.“иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 21 дүгээр зүйл. “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1.“Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн болон нийслэлийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн баримтгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу  зохистой эзэмших” газрын талаар баримтлах зарчмыг хангаж гарсан байна гэж үзэв.

12. Хэргийн нөхцөл байдал, Тодорхойлох хэсгийн 11-д бичигдсэн үйл баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Г-*******8 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 1 дүгээр гудамж, 2***0 тоот газрын өмчлөгчөөр Д.А****-г бүртгэсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-*****0 дугаартай Д.А*****, Т.А**** нарын гэрчилгээг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж, 2**0 тоот хаягт Т.А*****ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5. “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” эрх үүргийн хүрээнд хариуцагчаас хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

13. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон, эдгээрээс 4.1.5. “улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 4.1.4. “улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх”, 4.1.3 “улсын бүртгэл хараат бус байх” зарчмуудыг хангуулах нь хариуцагч захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг ба нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон журмын зохицуулалтыг хэрэгжүүлж тухай бүр өөрчлөлт, бүртгэл хийснийг хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцсэн гэж үзэхээс гадна хуульд зааснаар дуусгавар болчихсон бүртгэлийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт хамаарах хэсэг үндэслэлгүй юм.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу шүүхээс шийдвэрлэхдээ, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн төлбөрийг төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 19.4.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б*******аас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Д.А*****д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А*****д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Г-*******8 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 1 дүгээр гудамж, 2*** тоот газрын өмчлөгчөөр Д.А*****г бүртгэсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2********0 дугаартай Д.А*****, Т.А***** нарын гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 238-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 78-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 74-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 75-р хуудас