Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01588

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2022/01588 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******** дүүргийн 00 дугаар хороо, ******* **** хотхоны 000-000 тоот хаягт оршин суух, С овогтой Д.Т /РД:**00000000/

 

Хариуцагч: ***-*** дүүргийн 0 дүгээр хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, ********овогт О.Г /РД:**00000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух -д холбогдох, Б овогт Г.У /РД:**00000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222, 110 байр, 10д тоот хаягт оршин суух, М овогт Г.П/РД:**00000000 нар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 67 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ийн 81 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т

Хариуцагч Г.У

Хариуцагч О.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Т нь Г.У, Г.П, О.Г нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 71 603 714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 4 603 714 төгрөгөөр багасгаж, 67 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Т нь 2020 оны 07 сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Б2 давхарт байрлах Урбан карс Авто худалдааны төвөөс 2015 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол улсад АНУ-аас импороор орж ирсэн Л Р 000 маркийн авто машиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Тус авто машиныг худалдан авахдаа төлбөрийн 50 хувийг бэлнээр буюу өөрийн хуримтлалаас, үлдэгдэл 50 хувийг Улаанбаатар зочид буудлын 2 давхарт байрлах А Т ББСБ-аас сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авч барагдуулсан. Авто машины мөнгөний 50 хувийг хариуцагч О.Г худалдаа хөгжлийн банкны 460010361 данс руу 33 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг хийхэд А Т ББСБ-аас өвто тээврийн хэрэгслийг тус ББСБ-ын нэр рүү шилжүүлсэн байх ёстой гэсэн учраас Урбан карс авто худалдааны төвийн борлуулагч Б.Тамир, хариуцагч О.Г нартай Авто тээврийн үндэсний төвд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Гэвч О.Г нь Г.П гэх хүнээс давхар итгэмжлэл хийсэн тул нэр шилжих боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймээс бид Г.П гэх хүнийг дуудаад манай дүү тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулснаар нэр шилжсэн. Ингээд А Т ББСБ ХХК-иас О.Г Хаан банкны данс руу 33 500 000 төгрөг шилжүүлснээр төлбөр бүрэн төлөгдсөн. Мөн тухайн тээврийн хэрэгслийн 4 дугуй, обуд муудсан учраас 1 800 000 төгрөгөөр шинээр худалдан авсан. Мөн 120 000 төгрөгөөр тень наалгасан. Доктор авто сүлжээнд 120 000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн. Мөн авто зогсоолд байрлуулахгүй бол болохгүй байсан учраас ******** дүүргийн 00дугаар хороонд байрлах True L хотхон, И.Д ХХК-тай авто зогсоол хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж 3 сарын хугацаанд байрлуулсан. Авто зогсоолын төлбөр 855 000 төгрөг болсон. Дээрх тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш 10 өдрийн дараа урд гупрын доод хүрээ салж унасан, мөн машины дээврээс нь бороо орохоор дусаал гоождог. Бензин хэмжигч нь ажиллахгүй болсон. Ингээд Мөнххада засварын төвд очиж үзүүлэхэд зөвхөн гупрын доод хэсэг асуудалтай биш. Урд хэсгээрээ нилээд том осолд орж машины жааз хүрээ гажсан, үүнийгээ стандарт бусаар засварласан байсан. Дээрх гэмтлүүдийг засварлахад 1 004 500 төгрөг болно гэсэн. Мөнххада засварын төвөөс Л 000 авто машины жааз буюу гол төмрийн урд хэсэг 350 орчим цэгэн тохиргоотой байдаг ба эдгээр цэг бүрийн хооронд тогтоосон хэмжээтэй, хэмжээг тусгай техникээр тохируулан янзалдаг юм гэсний дагуу тус төвд авто машинаа засварлуулахаар өгсөн. Тухайн үед хариуцагч нартай холбогдож засварын мөнгөнөөс 50 хувийг нь өгөхийг хүсч хриуцагч нар зөвшөөрсөн. Ингээд 3 хоногийн дараа Мөнххада авто засварын төвөөс машинаа авахад эд ангийг засварлах боломжгүй. Шинээр солих шаардлагатай, манай зүгээс баталгаа өгч чадахгүй гэсэн. Мөн 350 цэгээс 000 нь янзлагдсан. Үлдсэн 100 цэг нь засварлах боломжгүй гэсэн. Дараа нь Их засаг их сургуулийн зүүн талд авто засварын сайн газар байдаг гэж сонсоод дээврийн хэсгийг янзлуулах зорилгоор очиход машины доторх хэсгийг задлахад баруун талын урд болон хойд суудлын дунд байрлах баганы хэсэгт том хэмжээний засвар, өрөм, зүсэлт, гагнуурыг нэлээд болхи байдлаар хийсэн болох нь илт байлаа. Тус төвийн засварчид машиныг зөвхөн урд талаараа бус баруун талаараа унаж онхолдсон, бүтэн будаг хийсэн, одоогийн байгаа байдлаар хөдөлгөөнд оролцоход өндөр эрсдэлтэй. Хэрвээ муугаар бодоход хүний амь насанд аюултай гэж хэлсэн. Мөн www.google.mn-ээс арлын дугаараар нь хайгаад үз. Осолд орсон бол en.bidfax.info сайтаас зургууд нь гарч ирнэ гэсэн. Үүний дагуу орж үзэхэд 2019 оны 11 дүгээр сард осолд орж, онхолдсон байсан. 2020 оны 02 дугаар сард 6 500 доллараар худалдан авсан зэрэг бүхий л мэдээллүүд байсан. Ингээд бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдан авч, хууран мэхлэгдсэн гэдгээ мэдээд худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, машинаа буцаая гэхэд, хариуцагч нар шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье. Бид ямар ч эвдрэл гэмтэлгүй машин өгсөн гэсэн. Иймд хариуцагч О.Г, Г.У нараас тээврийн хэрэгслийн үнэ 67 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. 4 ширхэг обудны үнэ 1 800 000 төгрөг, тень 120 000 төгрөг, Мөнххада авто засварын төвөөр оношлуулсан засварын үнэ 1 004 500 төгрөг, А Т Банк бус санхүүгийн байгууллагын хүүнд төлсөн 424 189 төгрөг, авто зогсоолын төлбөр 855 000 төгрөг нийт 4 603 714 төгрөгөөсөө татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч Г.П хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдаж буй авто машин миний өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Я.Э гэх хүнээс олгосон итгэмжлэлийн дагуу уг машиныг худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Ттай байгуулсан. Нэхэмжлэгч хариуцагч Д.Пүрэвжаргалаас юу шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан. Хариуцагч Г.П нь өөрөө гуравдагч этгээд Я.Эоос олгосон итгэмжлэлийн хүрээнд гуравдагч этгээдтэй тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд оролцсон. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт Я.Э нь тээврийн хэрэгслийг бусдад худалдах эрхийг Г.Пд итгэмжлэл олгосон болно гэж заасан. Уг итгэмжлэлийн хугацааг 6 сарын хугацаанд олгосон. Уг хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Хариуцагч Г.П нь нэхэмжлэгчээс машины төлбөрийг аваагүй. Иймд хариуцагч Г.Пд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.У хариу тайлбартаа: ...Гэрчээр асуугдсан Э.О, Ц.М гэх хоёр хүн хариуцагч О.Г бид хоёрт 100 000 000 төгрөгийн өртэй байсан. Уг өрөндөө Л Р 000 маркийн авто машиныг 70 000 000 төгрөгөөр, Honda HRV маркийн машиныг 30 000 000 төгрөгөөр тооцож өгсөн. Бидэнд машин биш мөнгө хэрэгтэй байсан болохоор Л Р 000 маркийн авто машиныг худалдахаар болж Урбан кар авто худалдааны төвд хандаж зуучлуулан худалдахаар болсон. Машиныг худалдах үед би байгаагүй, гэр бүлийн хүн О.Г гэрээ байгуулах үед хамт байлцаж, машины мөнгийг эхнэр О.Г данс руу шилжүүлсэн. Т машинаа худалдан авсаны дараа машины гуприйг жижигхэн эвдэлчихсэн. Засвар нь 1 500 000 төгрөг болсон ба Урбан кар авто худалдааны төвөөр дамжуулан өгсөн. Дараагийн удаад машинд гарсан эдврэл гэмтэл, дугуй солих зэрэг асуудлыг бид хариуцахгүй гэдгээ хэлсэн. Ингээд дараа нь Д.Т Урбан кар авто худалдааны төвийн борлуулагч Б.Тамиртай холбогдоод машинаа буцаая гэж хэлсэн байсан. Би энэ машиныг өрөндөө хүнээс авсан учир эвдрэл гэмтэл, осолд орж байсан талаар мэдэхгүй. Худалдах худалдан авах гэрээ байгуулахад худал мэдээлэл өгөөгүй, хил гаалиар бид өөрсдөө нэвтрүүлээгүй тул доголдлыг хариуцахгүй, мөнгийг би хүлээн аваагүй, гэрээний оролцогч биш учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч О.Г хариу тайлбартаа: ...Ц.М, Э.О нараас авах авлагадаа эдгээр машиныг авсан. Тухайн үедээ оношилгоонд оруулаагүй бөгөөд асуудалгүй, эвдрэл гэмтэл байхгүй, шинэ машин гэхээр нь гэрээ байгуулаад машинаа авсан. Гаалийн бичигтэй машин байсан. Бид анх тухайн машиныг худалдан авахад урд гупер нь хуруу хэртэй зайтай байсан. Т машиныг худалдан авахдаа засуулаад авъя гэхээр нь бидний зүгээс машины үнэ 70 000 000 төгрөгөөс засварын мөнгө 3 000 000 төгрөг хассан. Машины мөнгийг Д.Т миний данс руу шилжүүлсэн. Гэтэл 10 хоногийн дараа Урбан кар авто худалдааны төвөөс над руу залгаж, Д.Т машинаа аваад шууд хөдөө яваад ус руу орж гупрээ гэмтээсэн байна. Мөнххада дээр засварын хөлс нь 1 500 000 төгрөг болжээ. Гуперын засварын хөлснөөс нь талыг нь өгчих гэхээр нь төлсөн. Бид машиныг имдортоор оруулж ирэээгүй, 100 000 000 төгрөгийн авлагдаа аваад шууд Түьшинжаргалд шилжүүлсэн. Автомашин худалдах худалдан авах гэрээний оролцогч биш учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч О.Г, Г.У нар нэхэмжлэгчид холбогдуулан 81 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

4. Нэхэмжлэгчээс: Д.Тын цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2020.09.14-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2020.07.27-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.19-ний өдрийн итгэмжлэл, 2020.07.28-ны өдрийн АЗГ2020/07/08 дугаартай зээлийн гэрээ, 2020.07.28-ны өдрийн 08/202007 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 2020.07.28-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн маягт, Л А Э 000 маркийн 0000УНЯ улсын дугаартай автомашины техникийн тодорхойлолт, 2020.08.11-ний өдрийн автомашин хүлээн авах хуудас, фото зургууд, 2020.08.10-ны өдрийн 1113 дугаартай нэхэмжлэх, 2020.10.29-ний өдрийн 337 дугаартай Автозогсоол хөлслөх, хөлсүүлэх гэрээ, 2020.10.29-ний өдрийн цахим төлбөрийн баримт, Апнэт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Апнэт ХХК-ийн дүрэм, 2021.05.24-ний өдрийн 121 дугаартай итгэмжлэл, Л.Бийн цахим иргэний үнэмлэхний хуулбар, Хас банк ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-22, 96-100, 124-128 ху/

 

5. Хариуцагч нараас: 2020.10.07-ны өдрийн 820 дугаартай итгэмжлэл, 2020.10.13-ны өдрийн 813 дугаартай итгэмжлэл, 2020.10.14-ний өдрийн 2308 дугаартай итгэмжлэл, О.Г Хаан банк ХХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2021.03.22-ны өдрийн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021.06.23-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022.04.22-ны өдрийн 231 дугаартай итгэмжлэл, 2022.05.05-ны өдрийн 569 дугаартай итгэмжлэл, 2022.05.06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 48, 56, 58, 71-72, 121-122, 160-162 ху/

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийг шинжээчээр томилсноор 2022.03.18-ны өдрийн 03/11 дугаар дүгнэлт гаргасан байна. /хх .... ху/

Түүнчлэн хариуцагч нарын хүсэлтээр шүүх, Таван богд ХХК-иас 200727096 дугаартай захиалга бүртгэлийн хуудас, 1201995 дугаартай оношилгооны хуудсыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 153-156 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч О.Гаас 67 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.У, Г.П нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор, хариуцагч О.Г, Г.У нар 81 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Г.Птай байгуулж, 2015 онд үйлдвэрлэсэн, Л 000 маркийн, хар өнгөтэй, **************** арлын дугаартай, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 67 000 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг автомашин нь Монголд орж ирэхээсээ өмнө буюу АНУ-д 2019 оны 11 сард осолд орж онхолдсон, машины жааз буюу гол төмөр гажсанаас аюулгүйн дэр, бинзений даачиг ажиллахгүй, хөдөлгөөнд оролцоход өндөр эрсдэлтэй доголдолтой эд хөрөнгө байх тул гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 67 000 000 төгрөгийг хариуцагч О.Г, Г.У нараас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Г.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд автомашин миний өмчлөлийн эд хөрөнгө биш, Я.Эоос надад олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулах, нэр шилжүүлэхэд оролцсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хариуцагч О.Г, Г.У нар нь тухайн автомашиныг бусдаас авах авлагадаа тооцон авч нэхэмжлэгч Г.Тд шилжүүлсэн. Өөрсдөө импортолж оруулж ирээгүй учраас доголдлын талаар буюу тээврийн хэрэгсэл осолд орж байсан талаар бид мэдээгүй. Нөгөө талаар тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний оролцогч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн  4,5,6 дугаарт дурдагдсан баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д.Т, Г.П /Я.Эоос олгосон итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд/ нарын хооронд 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй суудлын зориулалттай, Л 000 маркийн тээврийн хэрэгслийг 67 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэрээ байгуулагдсан.

5.2 Маргаан бүхий автомашиныг 2020.02.28-ны өдөр Я.Э гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэг бөглөж, Монгол улсын хилээр нэвтрүүлсэн.

5.3 Автомашины үнэд 67 000 000 төгрөгийг хариуцагч О.Г хүлээн авсан.

5.4 Автомашинд нэхэмжлэгч 2020 оны 08 сарын 10-ны өдөр Мөнххада авто засварын төвөөр 1 004 500 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөрийн 50 хувь буюу 700 000 төгрөгийг хариуцагч О.Г төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

6. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнэ, автомашин Монгол улсад импортлогдохоос өмнө осолд орж байсан үйл баримт, гэрээний зүйл биет байдлаар нэхэмжлэгчийн өмчлөл, ашиглалтад байгаа зэрэг үйл баримтад маргаангүй, харин гэрээг цуцлах үндэслэлтэй эсэх, автомашин цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, хариуцагч О.Г, Г.У нар гэрээний оролцогч мөн эсэх, хариуцагч нар доголдлын талаарх мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй эсэх талаар маргаантай.

7. Шүүх, нэхэмжлэгч Д.Т, хариуцагч О.Г нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдсан гэж дүгнэлээ. Учир нь:

Маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2020.02.28-ны өдөр Я.Э гаалийн мэдүүлэг бөглөж, Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байх ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлж улсын дугаар аваагүй байх үед хариуцагч О.Г, Г.У нар бусдаас авах авлагад тооцон авсан болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдох ба тээврийн хэрэгслийн үнэ 67 000 000 төгрөгийг хариуцагч О.Г хүлээн авсан болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 15 ху/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт 2022.03.18-ны өдрийн 03/11 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлт авагдсан ба уг дүгнэлтэд ...автомашин нь идэвхитэй аюулгүй байдлын шаардлага, жолооч болон зорчигчийг тав тухтай байлгах шаардлага, дахиж осолд орох үеийн идэвхгүй аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байгаа тул цаашид ашиглах боломжгүй гэж үзж байна... гэжээ.

 

Дээрхээс үзэхэд маргаан бүхий автомашин нь Иргэний хуулийн 001 дүгээр зүйлийн 001.2Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж заасанд хамаарахгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө байх тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 004 дүгээр зүйлийн 004.1Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Ийнхүү нэхэмжлэгчийг гэрээг цуцлахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар автомашины үнэд төлсөн 67 000 000 төгрөгийг хариуцагч О.Гаас буцаан шаардах эрхийн үндэслэл болно.

 

8. Хариуцагч Г.П, Г.У нарын татгалзлын тухайд, нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Г.П нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан боловч талууд тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.Тын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангах зорилгоор гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул Г.П худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан үр дагаварыг хариуцах үндэслэлгүй гэж үзээд Г.Пд холбогдох нэхэмжлэлийг, О.Г, Д.Т нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний оролцогч биш гэсэн үндэслэлээр Г.Ут холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож байна.

 

9. Хариуцагч О.Г, Г.У нар нэхэмжлэгч Д.Тд холбогдуулан 81 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нар сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дэмжсэн шаардлагын хэмжээ болох 67 000 000 төгрөгт ногдох 492 950 төгрөгийг хариуцагч О.Гаас гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгохоор, хариуцагч О.Г, Г.У нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 004 дүгээр зүйлийн 004.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ********овогт О.Г /РД:**00000000/ -аас 67 000 000 /жаран долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С овогтой Д.Т /РД:**00000000/-д олгож, Б овогт Г.У /РД:**00000000/, М овогт Г.П/РД:**00000000 нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Д.Таас 81 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч О.Г, Г.У нар татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гаас 492 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож, хариуцагч О.Г, Г.У нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ