Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00753

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00753

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоот хаягт байрлах МТЗ ХХК /РД:*/

 

Дампуурсанд тооцож, татах буулгах тухай хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * хотхон, * тоот хаягт оршин суух Г.А /РД:УШ*/-ийн нэхэмжлэлтэй

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35 392 500 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар байр, * тоот хаягт оршин суух Б* овогт С.М /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135 225 000 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *дугаар хороо, * тоот хаягт байрлах ХЭ ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 208 000 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, * тоотод байрлах СБДТХ /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

Татварын өр төлбөр 9 821 768.25 төгрөг гаргуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв

 

Хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.А,

Нэхэмжлэгч Г.Агийн төлөөлөгч Ч.Э

Нэхэмжлэгч С.М,

Нэхэмжлэгч ХЭ ХХК-ийн төлөөлөгч Д.П

НэхэмжлэгчСБДТХийн төлөөлөгч Ж.Д Б.Д, Ч.Б

хэрэг гүйцэтгэгчА.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч МТЗ ХХК нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай МТЗ ХХК нь 2020 онд өөрчлөн байгуулагдсан бөгөөд 2020 оноос ХАХ ХХК-тай харилцан тохиролцож, Хангарьд Сити-2 хотхон төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. ХАХ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хангарьд Сити-2 хотхонд баригдаж байгаа 3 блок, зоорь, техник бүхий 13 давхар барилгын дотор заслын иж бүрэн ажил буюу суурийн бэлтгэл ажлаас эхлэн техникийн давхар хүртэлх ажлыг 100 хувь бараа материал болон ажлын хөлсийн хамт гүйцэтгэх, захиалагч буюу ХАХ ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс болох 3 800000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Энэхүү гэрээгээр ажлын хөлсийг бэлэн бус (бартер) тооцооны хэлбэрээр Хангарьд Сити-2 хотхоны 3 блокоос нийт 1670.32 м.кв талбай бүхий орон сууцуудыг 1 м.кв-ийг 2 275 000 төгрөгөөр тооцож төлөхөөр талууд тохиролцсон байсан боловч уг гэрээ цуцлагдаж, шүүх дээр маргалдан, хувьцаа эзэмшигч Л.Гантөмер хувийн шинж чанартай дарамт шахалтнаас болж өөртөө болон компанид маш их алдагдалтай Эвлэрлийн гэрээ байгуулсан ч гэсэн уг гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, манай компанийг улам хүнд байдалд оруулсан. Ийнхүү манай компаний хувьд бараа материалын зардал болон ажлын хөлсөнд гаргасан зардлаа энэ ажлаас олж авч чадаагүйн улмаас маш их алдагдалд орж, ажилчид болон бусад туслан гүйцэтгэгч нартаа ажлын хөлсийг нь өгч чадахгүй болж, мөн ХАХ ХХК орон сууцнуудыг давхардуулан борлуулснаас манайх өөрийн бартераар авсан орон сууцнуудаа борлуулсан хүмүүстээ байраа хүлээлгэж өгч чадахгүй болсон. Ингээд үйл ажиллагаагаа зогсоосон байгаа бөгөөд одоо бусдад төлөх нийт өр төлбөрийн хэмжээ 2,083,068,185 төгрөгт хүрсэн. Компанид эргэлтийн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй, мөн анх компанийг шилжүүлж байгуулсан хувьцаа эзэмшигч Л.Гантөмөр нь 65 нас хүрсэн, бие муутай, цаашид бизнесийн үйл ажиллагаанд оролцож, уг компанийг авч явж үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд дахин хөрөнгөжүүлэх нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо, чадвар байхгүй учраас ийнхүү компаниа татан буулгахыг хүсэж байгаа юм. Энэ чигтээ үргэлжилбэл компаний татварын болон санхүүгийн тайлан тооцооны дарамт, татварын өр, ажилчдын цалингийн өр, орон сууц захиалагч нарын өр төлбөрийн дарамт улам ихсэж, компаний эзэн хувьцаа эзэмшигч Л.Гантөмөр улам хүнд байдалд орж байна. Дампуурч татан буухгүй байлаа гээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа компани орлого байхгүй, орлогогүй компани, хувьдаа хөрөнгөгүй хувьцаа эзэмшигчийн хувьд дампуурахгүй байх маш хүнд байна. Тиймээс хувьцаа эзэмшигч Л.Гантөмөр нь бүх асуудлаа нэг мөр шийдэж, өр төлбөрийн асуудлаа цэгцлээд, цаашид компаниа үргэлжлүүлж, бизнесийн үйл ажиллагаа явуулах нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байхгүй учир манай компанийг Дампуурлын тухай хуулийн 4.1. Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. хэмээн заасны дагуу дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч Г.А нь МТЗд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35 392 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Г. Анхтуяа би барилгын инженер мэргэжилтэй, 6 жилийн ажпын туршлагатай /виараа барилгын дотор ханын шавар, заслын ажил гүйцэтгэдэг ба ажлын их агаас хамаарч 12-20 хүний бүрэлдэхүүнтэй баригадаар ажил хийдэг. 2020 оны 8 сарын 15-ны өдөр МТЗ ХХК-тай Хан-уул дүүргийн 4 хорооны арцатын аманд барьж буй Хангарьд-2 хотхоны 3-р блок байрны дотор шаврын ажил гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх №015 дугаартай гэрээг байгуулж ажлыг 2020 оны 8-р сарын 15/ны өдрөөс эхлэн давхар тус бүрийг 7-10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх буюу 9, 10 давхруудыг /1давхартаа 10н айлтай/ ханын шаврыг мкв-ыг 9 000 төгрөг, ариун цэврын өрөөний ханын шаврыг м2-ыг 7000 төгрөгөөр тооцон олгохоор мөн бараа материалаар таслалгүй хангаж, давхар бүрт материал хувиарлалт хийж гаргаж өгөн, өмнөх ажиллыг дуусган талбай цэварлэн хүлээлгэн өгч, ажиллах галбайн нөхцлийг бүрдүүлж хамтран ажиллахаар тохиролцсон. р давхрын ажил 1411мкв ханын шавар, 290мкв ариун цэврийн өрөөний шаврын ажлыг 2020 оны 8 сарын 30-ны өдөр 100 хувь хийж гүйцэтгэн ерөнхий инженер Н.Батболд, талбайн инженер нарт хүлээлгэн өгсөнөөр давхрын ажлыг 9 сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллахад захиалагч тал болох МТЗ ХХК ажпын өмнөх ажпын дутуугаас болж мөн бараа материал нийлүүлэлтээс болж удаашран дундаасаа зогссонг байдалд орсон ба 10 сарын 15-ны өдрөөс гүйцэтгэлийг материал нийлүүлэлт эхлэхэд подём зогссон зөөврийн кран байхгүй, халаалт аваагүйн улмаас ажил хийгдэх боломжгүй болж 2020 оны 10 сарын 25 зогсон ба ханын шаврын 823 мкв, ариун цэврын өрөөний 208 мкв-ыг ерөнхий инженер Н.Батболд, талбайн инженер нарт хүлээлгэн өгсөн. Энэ ажил зогссон хооронд барилга дээр үлдээгээд явсан ажил хийж байсан бүх бригадуудын ажлын багаж хулгайд алдагдаж Яармагын Цагдаагийн 2 хэлтэсд гомдол гаргаж бүгд бүртгүүлсэн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд ажпын урьдчилгаа хөлс болон нэгч удаа гүйцэтгэлийн мөнгө одоог хүртэл аваагүй . Иймд ажлын хөлс болох 9 давхрын 14 731 000 төгрөг, 10 давхрын 8 864 000 төгрөг нийт 23 595 000 төгрөг, гэрээний 6.2-д зааснаар 0,5%-иар 335 хоногийн алданги тооцвол 3 952 162 500 төгрөг боловч хуулийн дагуу 0,5% 11 797 500 төгрөг, нийт 35 392 500 төгрөгийг МТЗ ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч С.М нь МТЗ ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135 225 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

Миний нөхрийн танил МТЗ ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч н.Гантөмөр нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд Хан-Уул дүүргийн нэгдсэн шинэ эмнэлгийн урд талд 13 давхар орон сууц барьж байгаа гэж хэлсэн. Тэгээд очиж байрыг нь үзээд бартерийн наймаа хийнэ гэхээр нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх 13 давхар орон сууцны 8 давхарт, Е загварын 54.09 мкв 2 өрөөө орон сууцыг нийт 135 225 000 төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан. Орон сууцны төлбөрт харилцан тохиролцож 33 мкв-ийн диаметрийн амсартай, 80 гр хэмжээтэй улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан ултай, зааны ясан халбагатай, их гарын хаш хөөргийг 120 000 000 төгрөгт, мөн 17 см-ын амсартай, 17 лан мөнгө орсон Дарьганга хийцийн том аяга 1 ширхэг, 13 см-ын амсартай, 13 лан мөнгө орсон Дарьганга хийцийн дунд аяга 3 ширхэг, нийт 4 ширхэг мөнгөн аягыг нийт 15 225 000 төгрөгт тооцон тус тус Гантөмөрт хүлээлгэн өгсөн. МТЗ ХХК-ийн барьж байгаа орон сууц нь өнөөдөр ашиглалтанд орсон хэдий ч манай захиалгын гэрээнд заасан Е загварын блок болон барилга, өрөө байдаггүй гэж хэлсэн. Мөн МТЗ ХХК-аас 135 225 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч ХЭ ХХК-ийн төлөөлөгч Монголын торгоны ХХК-д холбогдуулан 11 208 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Манай компани МТЗ ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ОС ХХК-ийн Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 13-р хороонд төлөвлөж буй оффис болон үйлчилгээний зориулалт бүхий барилгын Эргийн хамгаалалтын өрмийн ажлыг нийт 19 008 000 төгрөгөөр хийхээр болсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс нийт 7 800 000 төгрөг төлсөн. Энэ нь манай компаний дансаар 2021 оны 04-р сарын 09 болон 04 дүгээр сарын 12-ны өдөр орсон болно. Бид гэрээнд заасны дагуу ажлаа дуусгаад, хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөө авах байтап өнөөдрийн хүртэл ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй байна. Иймд манай компаний ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангуулж үлдэгдэл 11 208 000 төгрөгийг МТЗ ХХК-иас гаргуулж, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч СБДТХ нь МТЗ ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 9 350 130.48 төгрөг гаргуулахаар шаардсныг нэмэгдүүлж, 9 821 768.25 төгрөг болгож ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд

Татвар төлөгчийн 2679736 дугаартай МТЗ ХХК нь 2002 онд байгуулагдсан төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компаний өр төлбөр нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар 9 350 130.48 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь 2016 оноос үүссэн Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 6 047 051.25 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 862.23 төгрөг, Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 1 785 000 төгрөг, Зам ашигласны төлбөр 1,390,000.00 төгрөг, Агаарын бохирдлын төлбөр 126 217 төгрөгийн өрийг төлж барагдуулаагүй байна. Мөн Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 2022 оных 471 637.77 төгрөг байгаа бөгөөд нийт 9 821 768.25 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө., 55 дугаар зүйлийн 55.1.1 татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй; гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбар хийж татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэв.

 

6. Хэрэг гүйцэтгэгчА.Эын дүгнэлтэнд: Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт: МТЗ ХХК нь Улсын бүртгэлийн 9011818233 дугаартай, 2679736 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 6а байрны 3 тоотод байрлаж ажиллахаар 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хоёр гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай ХХК хэлбэрээр /Монгол, Хятад хоёр хүний өмч/ гадаад худалдаа, барилгынзасвар хийх, худалданы зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 100 000 америк долларын дүрмийн сантайгаар байгуулагсан. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр компанийг өөрчлөн байгуулсныг, дүрмийн сан 150 000 000 төгрөг болсныг, хувьцаа эзэмшигчийн тоот 1 болж өөрчлөгдсөнийг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагчийн тоот 2 болж өөрчлөгдсөнийг тус тус улсын бүртгэлд бүртгэжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Нямдаваагийн Баасандорж ба дүрмийн сангийн 75 000 000 төгрөгөөр 50 хувийг Ц.Гантөмөр, 75 000 000 төгрөгөөр 50 хувийг Ч.Эрдэнэдалай эзэмшдэг байна. МТЗ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2010-2013, 2020-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2010-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 846 518 000 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1 736.59 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнхцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрйн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус компани нь 2020 оноос өөрийн хөрөнгийн -1356.79 хувьтай тэнхцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. ТУс компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд үүссэн байх ба 2020 онд -198 774 400 төгрөг, 2021 онд -198 748 400 төгрөгийн тус тус алдангитай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох нэг үндэслэл болжээ. Тус компани нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ХАХ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрэ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгэр хороо, Хангарьд сити 2 хотхоны 3 блокийн барилгын дотоод заслыг иж бүрэн хариуцах, ажлын хөлсөнд 3 800 000 000 төгрөгийг бартераар орон сууцаар авчхудалдахаар гэрээ байгуулсан боловч захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаар МТЗ ХХК нь ажлын хөлсөө авч чадаагүйгээр ажил гүйцэтгэхэд гарсан зардал, үйл ажиллагааны зардал болон богино хугацаат өр төлбөрөө барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь МТЗ ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох гол шалтгаан нь болжээ. МТЗ ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нсанхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цагтухай нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх тал дээр нэгэн баг болж ажиллаж чадаагүй, гүйцэтгэх удирдлагын баг болон хувь эзэмшигч нарын хоорондын үл ойлголцол нь компанийн үйл ажиллагааг зогсоох, улмаар ажил гүйцэтгэлийн гэрээг дүгэнэхэд шаардагдах гүйцэтгэлийн төсөв, баримт бичгүүдийн иж бүрдлийг дутуу гаргаж өгөх зэрэг дотоод зөрчилдөөн нь компанийн төлбөрийн чадваргүй болох, авлагаа барагдуулж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүргэхэд нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийн талаар: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаантай байгаа тохолдолд Дампуурлын тухай хуулийн 12.1.5 дахь хэсэгт ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай. Иймээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дамдуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй. Нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцосон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, хэрэг гүйцэтгэгчээрА.Эыг томилуулахаар шүүхэд санал болохыг хуралд оролцосн нэхэмжлэгчийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлсэн. Дампуурлын тухай хуулийн Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус МТЗ ХХК нь 2020 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс МТЗ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүлээгүй тул мөн хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуацгчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийн дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлынтухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Хэрэг гүйцэтгэгч миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй эрх зүйч, хуульч өмгөөлөгч, бизнесийн удирдлагын магистр мэргэжилтэй болно гэв.

 

7. Хүсэлт гаргагчаас хавтаст хэрэгт эд хөрөнгийн бүртгэлийн тухай лавлагаа, нэхэмжлэл, 2021.8.06-ны өдрийн 2021/01 дүгээр эвлэрлийн гэрээ, 2020.04.16-ны өдрийн АГГ-20/03 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2020.04.23-ны өдрийн ЗГ-20/13 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, өр төлбөрийн жагсаалт, Хангарьд сити 2 хотхоны гүйцэтгэлийн өр төлбөрүүд, 2021 оны 3 дугаар улирлын цалингийн өглөгийн үлдэгдлийн тооцоо, орон сууц захиалагч нартай холбоотой өр төлбөрүүд, 2020 оны жилийн санхүүгийн тайлан, аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, /хх-7-45/

 

8. Нэхэмжлэгч Г.Агаас хавтаст хэрэгт заслын ажил гүйцэтгэсэн акт, нэхэмжлэх, зураг төсөл, 2020.08.15-ны өдрийн 015 дугар барилгын дотор ханын шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021.11.04-ний өдрийн 10275 дугаар захирамж, зураг, 2021.09.03-ны өдрийн итгэмжлэл /хх-154-165, 200/,

 

9. Нэхэмжлэгч С.Маас хавтаст хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, 2020.04.24-ний өдрийн орон сууцны захиалгын гэрээ, /хх-168-174/

 

10. Нэхэмжлэгч ХЭ ХХК-иас хавтаст хэрэгт дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.04.07-ны өдрийн эргийн хамгаалалт ажил гүйцэтгэх гэрээ, /хх-176-183/,

 

11. НэхэмжлэгчСБДТХээс хавтаст хэрэгт хуулийн этгээдийн лавлагаа, нэхэмжлэх, татварын өрийн тооцоолол, татварын өрийн мэдээлэл, мэдэгдэл, 2021.02.26-ны өдрийн Б/151 дүгээр тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-187-/

 

12. Шүүхийн журмаар хавтаст хэрэгт 2021.10.27-ны өдрийн 17/2678 дугаар албан бичиг, 2021.10.28-ны өдрийн 5/9329 дүгээр албан бичиг, 2021.10.27-ны өдрийн 671 дүгээр лавлагаа, 2021.11.01-ний өдрийн Б-10/762 дугаар албан бичиг, 2021.10.26-ны өдрийн 16/2164 дүгээр албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 4-179/20900 дүгээр албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 21290775 дугаар хувийн хэрэг, 2021.10.25-ны өдрийн 3/3535 дугаар албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 2/1459 дүгээр албан бичиг, 2021.10.29-ний өдрийн Н/1869 дүгээр албан бичиг, 2021.10.28-ны өдрийн 12/2535 дугаар албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 14/хх/03-1312 дугаар албан бичиг, 2021.10.27-ны өдрийн 585 дугаар албан бичиг, 2021.10.27-ны өдрийн 7804 дүгээр албан бичиг, 2021.10.26-ны өдрийн 10177 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 6/7714 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 14/2425 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 01-06/6787 тоот албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 19/1886 тоот албан бичиг, 2021.11.02-ны өдрийн 11/452 тоот албан бичиг, 2021.11.02-ны өдрийн 01/03-7722 тоот албан бичиг, 2021.11.02-ны өдрийн 05/7105 тоот албан бичиг, 2021.11.09-ний өдрийн 14/2451 тоот албан бичиг, 2021.11.10-ны өдрийн 4/872 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 026/5310 тоот албан бичиг, 2021.11.08-ны өдрийн 18/1864 тоот албан бичиг, 2021.11.6-ны өдрийн 20/1496 тоот албан бичиг, 2021.11.11-ний өдрийн 56/3730 тоот албан бичиг, 2021.12.22-ны өдрийн 01/3476 дугаар албан бичиг, /хх-127, 129-131, 144-149/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч МТЗ ХХК нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:

Компанид эргэлтийн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй, мөн анх компанийг шилжүүлж байгуулсан хувьцаа эзэмшигч Л.Гантөмөр нь 65 нас хүрсэн, бие муутай, цаашид бизнесийн үйл ажиллагаанд оролцож, уг компанийг авч явж үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд дахин хөрөнгөжүүлэх нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо, чадвар байхгүй учраас ийнхүү компаниа татан буулгахыг хүсэж байгаа юм. Энэ чигтээ үргэлжилбэл компанийн татварын болон санхүүгийн тайлан тооцооны дарамт, татварын өр, ажилчдын цалингийн өр, орон сууц захиалагч нарын өр төлбөрийн дарамт улам ихсэж, компаний эзэн хувьцаа эзэмшигч Л.Гантөмөр улам хүнд байдалд орж байна. Дампуурч татан буухгүй байлаа гээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа компани орлого байхгүй, орлогогүй компани, хувьдаа хөрөнгөгүй хувьцаа эзэмшигчийн хувьд дампуурахгүй байх маш хүнд байна гэв.

 

2. Нэхэмжлэгч Г.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: захиалагч тал болох МТЗ ХХК ажпын өмнөх ажпын дутуугаас болж мөн бараа материал нийлүүлэлтээс болж удаашран дундаасаа зогссонг байдалд орсон ба 10 сарын 15-ны өдрөөс гүйцэтгэлийг материал нийлүүлэлт эхлэхэд подём зогссон зөөврийн кран байхгүй, халаалт аваагүйн улмаас ажил хийгдэх боломжгүй болж 2020 оны 10 сарын 25 зогсон ба ханын шаврын 823 мкв, ариун цэврийн өрөөний 208 мкв-ыг ерөнхий инженер Н.Батболд, талбайн инженер нарт хүлээлгэн өгсөн. Энэ ажил зогссон хооронд барилга дээр үлдээгээд явсан ажил хийж байсан бүх баригаадуудын ажлын багаж хулгайд алдагдаж Яармагын Цагдаагийн 2 хэлтэсд гомдол гаргаж бүгд бүртгүүлсэн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд ажпын урьдчилгаа хөлс болон нэгч удаа гүйцэтгэлийн мөнгө одоог хүртэл аваагүй гэв.

 

3. Нэхэмжлэгч С.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: МТЗ ХХК-ийн барьж байгаа орон сууц нь өнөөдөр ашиглалтанд орсон хэдий ч манай захиалгын гэрээнд заасан Е загварын блок болон барилга, өрөө байдаггүй гэж хэлсэн. Гэв.

 

4. Нэхэмжлэгч ХЭ ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бид гэрээнд заасны дагуу ажлаа дуусгаад, хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөө авах байтал өнөөдрийн хүртэл ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй байна. гэв.

 

5. Нэхэмжлэгч СБДТХ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбар хийж татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэв.

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

МТЗ ХХК 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хоёр гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай ХХК хэлбэрээр /Монгол, Хятад хоёр хүний өмч/ гадаад худалдаа, барилгынзасвар хийх, худалданы зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 100 000 америк долларын дүрмийн сантайгаар байгуулагсан. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр компанийг өөрчлөн байгуулсныг, дүрмийн сан 150 000 000 төгрөг болсныг, хувьцаа эзэмшигчийн тоот 1 болж өөрчлөгдсөнийг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагчийн тоот 2 болж өөрчлөгдсөн байна. /хх-42/

 

Тухайн компани нь төслийн гүйцэтгэлийн өр 255 297 060 төгрөг, цалингийн өр 46 773 341 төгрөг, татварын өр 9 821 768.25 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 16 914 538 төгрөг, гэрээний өр 1 756 301 250 төгрөг, нэхэмжлэлийн өр 506 000 төгрөг, зураг зүйн төлбөрийн өр 850 000 төгрөг, нийт 2 083 918 185 төгрөгийн өр төлбөртэй болох ньСБДТХийн улсын байцаагчийн акт, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, уг компанийн санхүүгийн тайлан болон бусад баримтуудаар тогтоогджээ.

 

МТЗ ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өдрийн сонин-ны 2021 оны12 дугаар сарын 27-ны өдрийн №250 дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад нэхэмжлэгч Г.А, С.М, ХЭ ХХК, СБДТХ нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Түүнчлэн МТЗ ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 16 914 538 төгрөгийн өр төлбөртэй талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа хэдий ч тус хэлтэс нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт, нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй байна.

 

Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16315 дугаар шүүгчийн захирамжаарА.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон болно.

 

Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ шүүхэд 2022 оны 02 сарын 28-ны өдөр ирүүлж, хүсэлт гаргагч МТЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцжээ.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд МТЗ ХХК нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурлын хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтанд хийсэн дүгнэлтэнд үндэслэн МТЗ ХХК нь 2021 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс МТЗ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. гэжээ.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу МТЗ ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн алин нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш МТЗ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

Улмаар Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар МТЗ ХХК нь 2010-2013, 2020-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.

Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл, МТЗ ХХК нь ажлын хөлсөө авч чадаагүйгээр ажил гүйцэтгэхэд гарсан зардал, үйл ажиллагааны зардал болон богино хугацаат өр төлбөрөө барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох гол шалтгаан нь болжээ. МТЗ ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх тал дээр нэгэн баг болж ажиллаж чадаагүй, гүйцэтгэх удирдлагын баг болон хувь эзэмшигч нарын хоорондын үл ойлголцол нь компанийн үйл ажиллагааг зогсоох, улмаар ажил гүйцэтгэлийн гэрээг дүгнэхэд шаардагдах гүйцэтгэлийн төсөв, баримт бичгүүдийн иж бүрдлийг дутуу гаргаж өгөх зэрэг дотоод зөрчилдөөн нь компанийн төлбөрийн чадваргүй болох, авлагаа барагдуулж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүргэхэд нөлөөлсөн зэргээс төлбөрийн чадваргүй болох үндэслэл болжээ.

Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу хариуцагч МТЗ ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

А. Нэхэмжлэгч Г.А нь МТЗ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35 392 500 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж улмаар Г.А нь гэрээнд заасан ажлыг хийж, хүлээлгэж өгсөн байх ба хариуцагч МТЗ ХХК нь ажлын хөлсийг төлөөгүй байна. Иймд гэрээний үүрэг болон гэрээгээр тохирсон алдангийн нийт 35 392 500 төгрөгийг хангах үндэслэлтэй.

Б. Нэхэмжлэгч С.М нь МТЗ ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135 225 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх 13 давхар орон сууцны 8 давхарт, Е загварын 54.09 мкв 2 өрөөө орон сууцыг нийт 135 225 000 төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан байна. дээрх гэрээний дагуу МТЗ ХХК нь орон сууцыг шилжүүлэн өгөөгүй байх тул гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

В. Нэхэмжлэгч ХЭ ХХК Монголын торгоны ХХК-д холбогдуулан 11 208 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлтэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж улмаар ХЭ ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж, хүлээлгэж өгсөн байх ба хариуцагч МТЗ ХХК нь ажлын хөлсийг төлөөгүй байна. Иймд гэрээний үүрэги 11 208 000 төгрөгийг Монгопын торгоны зам ХХК-иас гаргуулах үндэслэлтэй.

 

Г. Нэхэмжлэгч СБДТХ нь МТЗ ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 9 821 768.25 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө. Гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д Татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй; гэснээр хуулиар тогтоосон татварыг төлөх үүрэгтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан МТЗ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 341 дүгээр зүйлийн 341.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан МТЗ ХХК-иас ажлын хөлс 35 392 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ад, байрны төлбөрт төлсөн 135 225 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мд, ажлын хөлс 11 208 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХЭ ХХК-нд, татварын өр 9 821 768.25 төгрөгийг гаргуулж, СБДТХт тус тус олгосугай.

 

3. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан МТЗ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

4. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц МТЗ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгчА.Эод шилжүүлсүгэй.

 

5. Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчА.Эын зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгчА.Эод хариуцуулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар МТЗ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 334 915 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Г.Ад, нэхэмжлэгч С.Маас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 834 075 төгрөгийг улсын орлогоос гаргуулан С.Мд, ХЭ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194 278 төгрөгийг улсын орлогоос гаргуулж ХЭ ХХК-д тус тус олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ