Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01170

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2022/01170 УлаанБ хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Б дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Б.Д 00 а байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт Нийн С-У /ЧЕ00000000/

 

хариуцагч- ***-*** дүүргийн 16 дугаар хороо, буянт ухаа 24 дүгээр гудамж, 10 тоот хаягт оршин суух Г Т овогт Лн Д /ВК85101513/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 59 530 074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.С-У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т

Хариуцагчийн өмгөөлөгч З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.С-У нь хариуцагч Л.Дд холбогдуулан 59 530 074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Н.С-У би 2017 оны 03 дугаар сарын орчимд Л.Дтай танилцсан. Удалгүй (2017 оны 09, 10 сарын орчимд) дотно харилцаатай болж, хамт амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд Л.Д нь архи дарс хэрэглэдэггүй, ажилсаг, хөдөлмөрч, зан харилцааны хувьд төлөв даруу, халамжтай байдаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ланд круйсер 200 маркийн автомашин авах зорилгоор надаас 19.000.000 төгрөгийг авсан. 2018 оны 03 дугаар сарын орчимд Л.Д нь ...том шанагатай экскаватор тээврийн хэрэгслийг худалдаж авч Ховд аймгийн Цэцэг суманд ажил хийлгэхээр явуулья... гэж хэлсэн. Миний зүгээс Л.Дд ...бизнес эхлүүлэх хөрөнгөгүй байгаа бол зээл аваад хийх гээд үзээ... гэж хэлсэн. Гэтэл ...миний бүх юм барьцаанд байгаа. Надад одоо бол барьцаалах хөрөнгө байхгүй. Миний нэр дээр зээл гарах боломжгүй... гээд ...чи барьцаа гаргаад нэр дээрээ зээл аваад өгчих би хугацаанд нь төлөөд явнаа... гэж хэлж, надад итгүүлсэн. Ингээд зээл авч экскаватор худалдан авахаар болсон. и х и ББСБ гэх газраас зээл авахаар болж, зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байсан тул миний өмчлөл дээр бүртгэлтэй УлаанБ хот, Б дүүрэг, 4-р хороо, Б.Дийн гудамж, 00А дугаар байрны 03 тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж, 80.000.000 төгрөгийг зээлдэгчээр Л.Д, Н.С-У нар бүртгэгдэж зээл авсан. Улмаар уг зээлийн гэрээний дагуу олгогдсон 80.000.000 төгрөгийн 79.600.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн данснаас бэлнээр гаргаж Л.Дд өгсөн. Уг мөнгөөр экскаватор худалдан авч бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан. Зээл авсны дараагаас Л.Дын зан харилцаа эрс өөрчлөгдөж, өдөр алгасахгүй архи уудаг болсон. Надтай ширүүн харьцах, маргалдах нөхцөл байдал тасрахгүй байдаг болж, хэрүүл ихтэй байх, надад гар хүрэх, хүч түрэмгийлэх нөхцөл байдалтай байх болсон. Уг хэрүүл маргаанаас шалтгаан тусдаа амьдарья гэсэн боловч миний орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөөгүй. Мөн зээлийн төлөлтийг хийхгүй орхигдуулсан. Л.Дтай ...авсан зээлээ төлөөд байрыг маань барьцаанаас чөлөөлж өг... гэж маргалдаж 2 жил гаруй хугацааг өнгөрөөсөн. Уг хугацааны явцад и х и ББСБ нь хоёр зээлдэгч байхад зөвхөн намайг Б дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Энэ нөхцөл байдлыг Л.Дд хэлэхэд ...эвлэрчихээ, би удахгүй төлнө... гэж хэлсэн. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад и х и ББСБ-тай эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Ю1/ШШ/2020/00000 тоот захирамжаар баталгаажуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосо. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч Л.Д нь уг мөнгөн төлбөрөө төлөөгүй. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж УлаанБ хот, Б дүүрэг, 4-р хороо, Б.Дийн гудамж, 00А дугаар байрны 03 тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, битүүмжилж, үнэлж, нэг дэх, хоёр дахь дуудлага худалдаанд оруулаад байгаа юм. Уг хөрөнгө нь манай аав, ээжийн гэр бүлийн амьдралын явцад бий болж надад өвлөгдөж ирсэн хөрөнгө юм. Уг хөрөнгийг бий болоход Л.Дын зүгээс оруулж байсан хөрөнгө нэг ч байхгүй бөгөөд уг хөрөнгө нь миний өмчлөл дээр 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн. Иймээс Л.Д нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлийн 79.600.000 төгрөг, түүнд ногдох хүүг буцаан төлөх үүрэгтэй. Өнөөдрийн нөхцөл байдлаар бол и х и ББСБ-аас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх үүргийг надад хүлээлгэсэн шүүхийн шийдвэр гарсан. Мөн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс уг төлбөрийг гаргуулж байгаа. Гэтэл и х и ББСБ-аас авсан зээлийг хэрэглэсэн Л.Д гэх этгээд нь ямар ч үүрэг хүлээдэггүй. Шүүхийн шийдвэрээр ч өр төлбөргүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагддаггүй чөлөөтэй ямар өр төлбөргүй гээд явж байна. Үүнийг шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байна. Шүүхийн шийдвэрээр мөнгөн төлбөрийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул миний зүгээс төлөх боловч уг мөнгөн төлбөрийг төлөхдөө зээлийн мөнгийг авч хэрэглэсэн Л.Даас би авч байж төлөх юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн уйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан байдаг. Иймээс Л.Д нь зээлийг авч хэрэглэсэн тул зээлийн гэрээний 79.600.000 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хюүндай робекс 200 лэйс маркийн экскаваторыг 74.100.000 төгрөгт тооцож төлсөн. Өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь 57.900.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нь .630.074 төгрөг, нийт 59.530.074 төгрөг болсон. Уг мөнгөн төлбөрийг дээр дурьдсан Иргэний хуулийн зүйл заалтаар Л.Д бол хариуцаж надад төлөх үүрэгтэй байна. Миний зүгээс Л.Дд 79.600.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй бэлнээр хүлээлгэж өгсөн Л.Д нь уг мөнгөн төлбөрийг авснаа хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн байгууллагад ирж тайлбар өгөхдөө энэ талаараа хэлнэ гэж бодож байна. Иймээс Л.Даас 59.530.074 төгрөгийг гаргуулж Н.С надад олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох мөнгийг өөрийн бизнес хийж олон жил цуглуулсан өөрийн хөрөнгө болох том оврын уул уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмжүүдээ дээрх шүүхийн шийдвэрээр хураалгасан. Үүнд цагаан өнгийн том оврын Beiben ND 41900 маркийн зүтгүүр, ачааны автомашин, 0000 УБ улсын дугаартай Hyundai маркийн экскаватор зэргийг шүүхийн шийдвэрээр дээрх өрөнд хураалгаж дуудлага худалдаагаар худалдагдсан.Одоо надад өөрийн ажлаа хийх, бизнесээ хийх боломжгүй болгосон. Энэ асуудлыг Монгол улсын шүүхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, би өөрт байгаа бүх өмчөө өгсөн тул дахин энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2020.02.11-ний өдрийн 101/ШШ/2020/00000 дугаартай Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.03.26-ны өдрийн 2018/17 дугаартай Зээлийн гэрээ, 2018.03.26-ны өдрийн 2018/17/1 дугаартай Барьцааны гэрээ, 2021.03.30-ны өдрийн 4-161/5671 дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Итгэлт эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.02.02-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.03.10-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.02.02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.10.13-ны өдрийн 26/17509 дугаартай Б дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, 2021.10.13-ны өдрийн 239 дугаартай Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, 2021.08.01-ний өдрийн НӨАТ-ын баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт, фото зураг, 2021.12.21-ний өдрийн 614 дугаартай итгэмжлэл, 2021.02.09-ний өдрийн 312 дугаартай СүхБ дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-44, 53, 65-67 ху/

 

4. Хариуцагчаас: 2021.12.21-ний өдрийн 850 дугаартай итгэмжлэл, 2021.12.22-ны өдрийн 2470 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 54 ху/

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр СүхБ дүүргийн Прокурорын газраас 2021.02.02-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.06.15-ны өдрийн 101/ГХ2020/00874 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020.02.11-ний өдрийн 101/ШШ/2020/00000 дугаартай Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.10.23-ны өдрийн 00000000/0 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.10.23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.29-ний өдрийн 20260661/6 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.10.29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.29-ний өдрийн 20260661/7 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.10.29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.11.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.11.04-ний өдрийн и х и ББСБ ХХК-ийн Барьцаа хөрөнгө үнэлүүлэх тухай албан бичиг, 2020.12.16-ны өрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.12.16-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.01.25-ны өдрийн тэмдэглэл, 2021.01.26-ны өдрийн 20260661/8 Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, 2021.01.27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /хх 74-105 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.С-У нь хариуцагч Л.Дд холбогдуулан 59 530 074 төгрөг гаргуулахаар шаардсанаас 21 815 037 төгрөгийг хангаж, үлдэх 37 715 037 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018.03.26-ны өдөр экскаватор худалдан авахаар зорилгоор и х и ББСБ ХХК-иас миний өмчлөлд бүртгэлтэй УлаанБ хот, Б дүүрэг, 4-р хороо, Б.Дийн гудамж, 00А дугаар байрны 03 тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 80.000.000 төгрөгийг Л.Дтай хамт авсан. Зээлийн гэрээний дагуу олгогдсон 80.000.000 төгрөгийн 79.600.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Л.Дд бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээл авсны дараа хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрахаар шийдсэн ба миний орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөөгүй, зээлийн төлөлтийг хийхгүй орхигдуулсан. Ингээд и х и ББСБ нь хоёр зээлдэгчтэй байхад зөвхөн намайг Б дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн ба энэ талаар Л.Дд хэлэхэд ...эвлэрчих, би удахгүй төлнө.. гэж хэлсний дагуу эвлэрч Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Ю1/ШШ/2020/00000 тоот шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа Л.Д нь уг мөнгөн төлбөрөө төлөөгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, битүүмжилж, үнэлж, нэг дэх, хоёр дахь дуудлага худалдаанд оруулаад байна. Уг хөрөнгө нь манай аав, ээжийн гэр бүлийн амьдралын явцад бий болж надад өвлөгдөж ирсэн хөрөнгө юм. Уг хөрөнгийг бий болоход Л.Дын зүгээс оруулж байсан хөрөнгө нэг ч байхгүй бөгөөд уг хөрөнгө нь миний өмчлөл дээр 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн. Иймээс Л.Д нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлийн 79.600.000 төгрөг, түүнд ногдох хүүг буцаан төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан байдаг. Иймээс Л.Д нь зээлийг авч хэрэглэсэн тул зээлийн гэрээний 79.600.000 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хюүндай робекс 200 лэйс маркийн экскаваторыг 74.100.000 төгрөгт тооцож төлсөн. Өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь 57.900.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нь 1.630.074 төгрөг, нийт 59.530.074 төгрөг болсон. Миний зүгээс Л.Дд 79.600.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй бэлнээр хүлээлгэж өгсөн Л.Д нь уг мөнгөн төлбөрийг авснаа хүлээн зөвшөөрдөг.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн бизнес хийж олон жил цуглуулсан хөрөнгө болох том оврын уул уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмжүүдээ хураалгасан. Үүнд цагаан өнгийн том оврын Beiben ND 000000-00УБГ маркийн зүтгүүрийг 15 000 000 төгрөгөөр, 0000 УБ улсын дугаартай Hyundai маркийн экскаватор 60 000 000 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэрээр төлбөр авагчид төлсөн. Нэхэмжлэгч дээрх тоног төхөөрөмжийг зах зээлийн үнээс доогуур үнэлж хүлээлгэн өгсөн ба одоо надад өөрийн ажлаа хийх, бизнесээ хийх боломжгүй болсон. Энэ асуудлыг Монгол улсын шүүхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, би өөрт байгаа бүх өмчөө өгсөн тул дахин энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар, зохигч 2018.03.26-ны өдөр и х и ББСБ ХХК-тай 80 000 000 төгрөгтйн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд УлаанБ хот, Б дүүрэг, 4-р хороо, Б.Дийн гудамж, 00А дугаар байрны 03 тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар өдөр и х и ББСБ ХХК нь Н.С-Уд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.02.11-ний өдөр 101/ШШ/2020/00000 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Н.С-Уас 132 000 000 төгрөг гаргуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, төлвөл зохих өр төлбөрөөс 75 000 000 төгрөг буюу Beiben ND 000000-00УБГ маркийн зүтгүүрийг 15 000 000 төгрөгөөр, 0000 УБ улсын дугаартай Hyundai маркийн экскаватор 60 000 000 төгрөгөөр тус тус үнэлэн төлбөр авагчид хүлээлгэн өгсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигч, хамтран зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгөөр Hyundai маркийн экскаватор худалдан авсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан тоног төхөөрөмжийг 75 000 000 төгрөг тооцон төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаангүй, харин зээлийн гэрээний үүргийг хэн нь хэдий хэмжээгээр хариуцах талаар маргаантай.

 

6. Хэрэгт авагдсан 2018.03.26-ны өдрийн и х и ББСБ ХХК-тай байгуулсан 80 000 000 үнэ бүхий зээлийн гэрээнд зээлдэгчээр Н.С-У, Л.Д нар гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан ба зохигч дээрх зээлийн гэрээний хувьд нэг тал буюу зээлдэгч тал байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар хамтран үүрэг гүйцэтгэгч нар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ хэн хэрхэн хариуцах талаар тохиролцсон болох нь нотлогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Н.С-У, Л.Д нар тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх үндэслэлтэй.

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.11-ний өдрийн 101/ШШ/2020/00000 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Н.С-Уас зээлийн гэрээний үүрэгт 132 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 242.3-т зааснаар Н.С-Уас үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарна.

 

 

 

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүх, зохигчийг хамтран үүрэг гүйцэтгэгч мөн, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ хуваарилаагүй нь үүргийг тэдгээрийн тэнцүү үүрэг хүлээлгэх үндэслэлд хамаарна, нэхэмжлэгч хамтран хүлээх үүргийг дангаар гүйцэтгэх нь 101/ШШ/2020/00000 дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэгч Н.С-Уд зээлийн гэрээний үүрэгт 132 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 630 074 төгрөг, нийт 133 630 074 төгрөг төлөх үүрэг үүссэнээс хариуцагч тэнцүү хэмжээгээр хариуцах буюу 66 815 037 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 75 000 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ба зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан 0000 УБ улсын дугаартай Hyundai маркийн экскаваторыг 60 000 000 төгрөгөөр үнэлэн төлбөр авагчид шилжүүлсэн тул зохигч хэн алины хариуцах үүргээс тус бүр 30 000 000 төгрөгийг хасах, түүнчлэн том оврын Beiben ND 000000-00УБГ маркийн зүтгүүрийг 15 000 000 төгрөгт тооцон төлбөр төлөгчид шилжүүлсэн ба уг эд хөрөнгийг хариуцагч Л.Дын эд хөрөнгө байсан гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагчийн хариуцвал зохих 00 815 037 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг хасч үлдэх 21 815 037 төгрөгийг хариуцагч Л.Даас гаргуулан нэхэмжлэгч Н.С-Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 715 037 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбын шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэх тайлбарыг үндэслэн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242 дугаар зүйлийн 242.12-т заасныг баримтлан хариуцагч Г Т овогт ЛнД /ВК85101513/-аас 21 815 037 /хорин нэгэн сая найман зуун арван таван мянга арван долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Нийн С-У /ЧЕ00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 715 037 /гучин долоон сая долоон зуун арван таван мянга гучин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.Даас 267 025 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ