Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01163

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2022/01163 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

***-***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- С аймаг, С сум, 0 дугаар баг, Ган зам 0 дүгээр хэсэг гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух Б Ч овогт Ш Б /ТД00000000/

 

хариуцагч- ***-***дүүргийн 00 дугаар хороо, үйлдвэр гудамж, 000а байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт Г-ын Г /ТА00000000/

 

хариуцагч- С дүүргийн 0 дугаар хороо, Сын талбай-2, Сэнтрал тауэр 0 давхарт байрлах Ю ХХК /0000000/

 

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд- С дүүргийн 0 дүгээр хороо, Э өргөн чөлөө, Блью скай товер 0-000 тоот хаягт байрлах Л групп ХХК /0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Хариуцагч ЮХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Б нь ЮХХК, Г.Г нарт холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Г.Г гэдэг хүнээс 2018 оны 6 дугаар сард 00000000 дугаарыг худалдан авсан. Мөнгийг бэлнээр өгч, энэ дугаарыг худалдан авсан ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд би дээрх дугаарыг тасралтгүй өөртөө эзэмшиж байгаа юм. Тухайн үед Г.Г нь надад энэ дугаарыг би Э.Э гэдэг хүнээс 2017 оны 6 дугаар сард худалдан авсан, Эрдэнэцогт Баянмөнх гэдэг хүнээс анх 2016 онд барьцаанд авч, мөнгө зээлсэн гэсэн боловч Баянмөнх зээлсэн мөнгөө өгөхгүй 2 жил болсон учраас Эрдэнэцогт надад зарсан. Гэтэл Баянмөнх Э.Эыг шүүхэд өгснөөр дугаарыг Эрдэнэцогтод буцааж өгөхөөр шийдсэн гэж хэлж байсан. Ингээд 2018 оны 6 дугаар сараас өнөөдөр хүртэл би дээрх дугаарыг эзэмшиж байгаа бөгөөд саяхан буюу шинэ оны өмнөхөн гэнэт Г.Г нь над руу утасдаж, би таниас дугаараа буцааж авъя гэх сонин зүйлийг ярьсан. Би түүнд тийм юм байхгүй, Би 3 жил 6 сар гаруй хугацаанд энэ дугаарыг өөрийн эзэмшилд байлгалаа. Тиймээс миний хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олон гээд бүх хүмүүстэй би энэ дугаараараа харьцдаг. Тиймээс би чамд энэ дугаарыг буцааж өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл Г нь наад утасны дугаар чинь өнөөдрийг хүртэл ЮХХК-д очоод шүүлгэхэд, иргэн миний нэр дээр л байгаа. Тиймээс би тэр компани дээр л очоод наад дугаарыг чинь хаалгаад өөрөө дээрээ шилжүүлж чадна гээд утсаа тасалсан. Үүнээс хойш би олон удаа Г руу залгасан боловч тэрээр утсаа авахаа байсан. Тиймээс би мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүмүүсээс зөвлөгөө авсан ба тэдгээр хүмүүс надад Та яаралтай Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь дээр. Тэгэхгүй бол наад Г чинь танд 2018 онд худалдсан 00000000 дугаараа ЮХХК-д очиж хаалгаж байгаад дахиад өөр хүнд олон сая төгрөгөөр зарчихаж магадгүй шүү гэж анхааруулсан. Тиймээс би дээрх асуудлыг Шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд, энэхүү нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж байна. Дээрх мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүмүүс нь надад Та Г гэдэг хүнийхээ нэр дээр байгаа 00000000 дугаарыг өөр хүнд шилжихээс өмнө нь яаралтай битүүмжлэх ёстой. Тэгэхгүй бол та 10 000 000 төгрөг ч үгүй, утасны дугаар ч үгүй болох нь байна шүү. Гэхдээ наад дугаар чинь ЮХХК-ийн өмч гэж явдаг: Тиймээс ЮХХК-ийг давхар хариуцагчаар татуулах нь зүйтэй. Тэгвэл шүүхийн байгууллага нь ЮХХК-д үүрэг өгч, тухайн дугаарыг Г.Г нь бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, зарахгүй байх боломж үүснэ гэсэн хууль зүйн зөвлөгөө өгсөн юм. Иймд Г.Г гэдэг хүнээс 10 000 000 төгрөг гаргуулж, иргэн надад олгож өгнө үү. Мөн би өмгөөлөгч нарын зөвлөсний дагуу ЮХХК-ийг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татуулж, улмаар энэ компанийн өмч гэж яваа 00000000 гэсэн дугаарыг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг энэ компанид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Юшүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ю ХХК болон Г.Гд холбогдуулан 10 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 16 дугаар зүйлийн 16.3-т хариуцагчийг нэхэмжлэгчийн ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг ойлгоно гэж заасан ба ЮХХК нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй, маргаан бүхий дугаарыг өөр хүнд шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор татсан гэж ойлгогдохоор байх манай компанийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчсөн явдал байхгүй боловч одоогийн байдлаар маргаан бүхий дугаарыг хаасан, аливаа этгээдэд шилжихгүй зогссон төлөвтэй байна. Иймд зөвхөн дугаар эзэмшигчийн шилжилт хөдөлгөөнийг хаах зорилготой ЮХХК-ийг хариуцагчаар татсан манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Г.Г шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ойлгосноор энэ дугаарыг Ш.Бд худалдсан боловч нэр нь шилжээгүй бөгөөд өмнөх худалдан авсан хүн нь буцаах хүсэлт гаргасантай холбоотой ийм асуудал гарсан гэж бодож байна гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Лгрупп ХХК дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 02234 дүгээр шийдвэрээр үүрэг телефоны 00000000 дугаарын эзэмших эрхийг Лгрупп ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нарт даалгаж, хариуцагч Э.Э, Г.Г нараас үүрэн телефоны 00000000 дугаарын эзэмших эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ий өдрийн 377 дугаар магадлалаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 02234 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг үүрэн телефоны 00000000 дугаарын эзэмших эрхийг Л групп ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.Онарт, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.0 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 00000000 дугаарын эзэмших эрхийг Лгрупп ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Г.Г нарт тус тус даалгасугай гэж өөрчилсөн. Монгол Улсын Дээд шүүххийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.14-ний өдрийн 00000дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 377 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн тус шүүхэд иргэн Г.Г болон ЮХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дээр дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.14-ний өдрийн 00000дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасан үндэслэл байх тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: 2022.01.05-ны өдрийн 0007 дугаартай итгэмжлэл, 2022.03.22-ны өдрийн 0052 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 4, 67 ху/

 

6. Хариуцагч ЮХХК-иас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.01.31-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 12-14 ху/

 

7. Хариуцагч Г.Гас: 2022.02.24-ний өдрийн 0031 дугаартай итгэмжлэл ирүүлсэн. /хх 22 ху/.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2019.11.06-ны өдрийн 181/ШШ2019/02234 дугаартай С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.02.14-ний өдрийн 377 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал, 2021.12.14-ний өдрийн 001/ХТ2021/00000дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2022.02.23-ны өдрийн 181/ГХ2022/00160 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.02.23-ны өдрийн 181/ШЗ2022/02137 дугаартай С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Лгрупп ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.16-ны өдрийн 01/79 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 26-55, 61-62 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Г.Г, ЮХХК нарт холбогдуулан Г.Гас 10 000 000 төгрөг гаргуулах, 0000 0000 дугаарыг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг ЮХХК-д даалгуулахаар тус тус шаардсан. Шүүх Г.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЮХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сард Г.Гас үүрэн телефоны 00000000 дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан боловч дугаар эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй. Гэтэл уг дугаар эзэмшигчийн асуудлаар маргаантай, гэрээний нэр шилжүүлэхээр шаардахад татгалзсан тул 0000 0000 дугаарыг худалдан авсан үнэ 10 000 000 төгрөгийг Г.Гас буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, 10 000 000 төгрөгөөр үүрэн телефоны 00000000 дугаарыг Ш.Бд худалдсан үйл баримтын тухайд маргаангүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч ЮХХК, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дугаар эзэмшигчийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох зорилготойгоор тус компанийг хариуцагчаар татсан байх ба нэхэмжлэгч Ш.Бтай ямар нэг эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул уг иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Лгрупп ХХК нь С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 02234 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ий өдрийн 377 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.14-ний өдрийн 00000дугаар тогтоолоор тус тус 00000000 дугаарын эзэмших эрхийг Лгрупп ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Г.Г нарт тус тус даалгахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгоно уу гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар, хариуцагч Г.Г 2018 оны 6 дугаар сард үүрэн телефоны 00000000 дугаарыг нэхэмжлэгч Ш.Бд 10 000 000 төгрөгөөр худалдсан, дугаарыг худалдсаны дараа эзэмшигчийн нэрийг худалдан авагчид шилжүүлээгүй, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 02234 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ий өдрийн 377 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.14-ний өдрийн 00000дугаар тогтоолоор тус тус 0000 0000 дугаарын эзэмших эрхийг Лгрупп ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Г.Г нарт даалгахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, одоогийн байдлаар 0000 0000 дугаар хариуцагч Г.Г эзэмшилд бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

7. Зохигч 10 000 000 төгрөгөөр 00000000 дугаарыг худалдсан, дугаар эзэмшигчийн нэр шилжүүлээгүй үйл баримтад маргаангүй ба хариуцагч 10 000 000 төгрөг буцаан төлөх үндэслэлтэй эсэх талаар тодорхой тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

 

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 252 дугаар зүйлийн 252.1Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Г.Г нэхэмжлэгч Ш.Б-д 00000000 дугаарыг 10 000 000 төгрөгөөр худалдаж, маргаан бүхий дугаарыг Ш.Б эзэмшил ашиглалтад шилжүүлсэн боловч Ю ХХК-тай байгуулсан дугаар эзэмшигчийн гэрээний нэрийг шилжүүлээгүй бөгөөд маргаан бүхий дугаарын эзэмших эрхтэй этгээд нь гуравдагч этгээд болох Лгрупп ХХК болох нь С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 02234 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 377 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.14-ний өдрийн 00000дугаар тогтоолоор нотлогдож байна.

 

Иймд хариуцагч эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдсонгүй гэж үзээд нэхэмжлэгч Ш.Б Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зааснаар худалдах худалдан авах гэрээг цуцалж, 00000000 дугаарыг худалдан авсан үнэ 10 000 000 төгрөгөө хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Харин, хариуцагч ЮХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Б, Г.Г нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний оролцогч биш, нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээд гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал болон хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц нарт мөн өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу хүргэсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан баримтыг ирүүлээгүй. Иймд шүүх хариуцагч Г.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Гд хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар хариуцагч Б овогт Г-ын Г /ТА00000000/-аас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Ч овогт Ш Б /ТД00000000/-д олгож, хариуцагч Ю ХХК /0000000/-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Гас 180 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ