Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2022/01236

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 24 181/ШШ2022/01236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, С

Хариуцагч: Улаанбаатар хот, Б нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 32,470,567.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

/Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөлөөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсний улмаас 32,470,567.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******тай ЗГ/1705143624 дугаарт зээлийн гэрээ байгуулан 30,000,000.00 /Гучин сая/ төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 60 /Жаран/ сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан.

Зээлдэгч  нар нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул зээл төлөх хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 29-нд дуусах боловч банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

ЗГ/1705143624 дугаарт зээлийн гэрээний үүрэгт үндсэн өр 25,058,036.09 төгрөг, үндсэн хүү 7,272,586.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,944.74 төгрөг, нийт 32,470,567.19 төгрөгийг Бохьшарга овогтой Жавзанханд,*******нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: миний бие 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******тай ЗГ/1705143624 дугаарт зээлийн гэрээ байгуулан 30 сая төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан боловч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болон ажлаа хүлээлгэн өгснөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл гэрээнд заасны дагуу төлбөр төлж явсан боловч Ковид 19 цар тахлын улмаас эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд хүндрэл гарсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 31-нээс хойш бизнесийн үйл ажиллагааны доголдолыг арилгах гэсэн боловч миний бие хорт хавдар гэсэн оноштойгоор өнөөг хүртэл эмчлүүлж байгаа болно.

*******ны гаргасан зээлийн гэрээний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахад хүндэтгэн үзэх нөхцлүүдийг тус банкны хариуцсан эдийн засагч нарт тогтмол харилцан хэлж байсан ч хувь хүний мэдээлэлд халдах зүй бус харилцах асуудал гарч байсанд гомдолтой байгаа болно. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй бол гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах боломжийг олгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 320,302.84 төгрөг төлсөн баримт, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1705143624 дугаар зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, *******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар Эрх олгох тухай тушаал, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотариатаар баталгаажуулан гаргаж өгсөн байна./хх-2-9 дэх талд/

Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргасан боловч нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч Б. хамтран зээлдэгч Б. нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******тай ЗГ/1705143624 дугаарт зээлийн гэрээ байгуулан 30,000,000.00 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан. Зээлдэгч  нар нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул зээл төлөх хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 29-нд дуусах боловч банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн өр 25,058,036.09 төгрөг, үндсэн хүү 7,272,586.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,944.74 төгрөг, нийт 32,470,567.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Б. би *******тай ЗГ/1705143624 дугаарт зээлийн гэрээ байгуулан 30 сая төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан боловч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болон ажлаа хүлээлгэн өгснөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл гэрээнд заасөн төлбөр төлсөн боловч Ковид 19 цар тахлын улмаас эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд хүндрэл гарсан, 2021 оны 07 дугаар сарын 31-нээс хойш бизнесийн үйл ажиллагааны доголдолыг арилгах гэсэн боловч миний бие хорт хавдар гэсэн оноштойгоор өнөөг хүртэл эмчлүүлж байгаа болно. *******ны гаргасан зээлийн гэрээний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахад хүндэтгэн үзэх нөхцлүүдийг тус банкны хариуцсан эдийн засагч нарт тогтмол харилцан хэлж байсан ч хувь хүний мэдээлэлд халдах зүй бус харилцах асуудал гарч байсанд гомдолтой байна. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй бол гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах боломжийг олгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1705143624 дугаар зээлийн гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь хавсралт 1, Хүү тооцооллын хүснэгтийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/1705143624 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, 30,000,000.00 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж авсан боловч тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Б. Б.нар нь төлж байгаад төлөөгүй үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байна.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан, зээлийн хүүг төлнө. 2.3-т Зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг энэ гэрээний 2.1.3-т заасан дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхэлж хүү тооцож эхлэнэ. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлнэ., 2.4-т Зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах бөгөөд графикийн дагу утөлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, 2.7-д Зээлдэгч хуваарьт төлбөрийн дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ дараагийн хуваарьт төлөлтөнд нэмж тооцогдоно, 2.9-т Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн хүүг энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов, Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хавсралт 1-д дурдсан гарфикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй., 3.1.3-т Зээлдэгч хавсралт 1-т заасан хуваарьт төлбөрийн дүнг хуваарьт өдрөө 2.1.3-т заасан дансанд байршуулах үүрэгтэй ба банк хуваарьт өдөр уг данснаас тухайн сарын зээл, зээлийн хүүний төлбөрийг суутган авна.-аар тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэх тул нэхэмжлэгчийн гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаархи нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.

4.3. Зээлдүүлэгч ******* ХХК нь гэрээгээр тохирсон 30,000,000 /гучин сая/ төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч Б. Б.нар уг зээлийг болон гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж, ноцтой зөрчил гаргаснаас нэхэмжлэгч дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

4.4. Талуудын тохирсон гэрээний хугацаа 60 сар буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл байх боловч зээлдэгч нар нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 4,941,963.91 төгрөгийг, зээлийг авч ашигласны хүүнд 4,469,535.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,784.04 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлөлт хийгдээгүй байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх энэ өдрийг хүртэл мөн л төлөлт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

4.5. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заажээ.

4.6. Тус нэхэмжлэлийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, 2022 оны 01 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.д, хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ад 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр мөн нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулан өгч, хуульд заасан 14 хоногийн хугацааг олгож, хариу тайлбар, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөх эрх, үүргийг тайлбарласан боловч хариуцагч Б.2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

4.7. Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамж гаргаж, хариуцагч Б. шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд өөрөө гардаж авсан, мөн шүүгчийн туслах 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түүний 86010847 дугаарын утсаар Шүүх хуралдааны товыг дахин мэдэгдэж, шүүх хуралдаанаас өмнө ирж хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд За ойлголоо гэсэн хариуг өгсөн байтал өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээс хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн тул шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж дүгнээд, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.8. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч******* татгалзаж буй үндэслэлээ нотолсон холбогдох баримтыг бүрдүүлж, шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.9. Иймээс гэрээнд заасан үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол нь гэрээгээр тохиролцсон зээлийн болон нэмэгдүүлсэн хүүний хэмжээгээр тооцоологдсон, үнэн зөв байна гэж шүүх дүгнэлээ.

4.10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан зохицуулалтууд болон гэрээний үүргийн дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч 32,470,567.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамжид 320,302.84 төгрөгийг хуульд зааснаар төлсөн байх тул улсын төсвийн орлого болгож, хариуцагч нараас 320,302.84 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.нараас 32,470,567.19 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,302.84 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б.нараас 320,302.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд уг шийдвэрийг хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ