Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 104/ШШ2022/00298

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 104/ШШ2022/00298

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ******* ХХК /*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******, тоотод оршин суух/, /РД:/-т холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, өмгөөлөгчийн ажлын хөлс, ын хураамж нийт 44833654 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., В.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч П. нь 2021 оны дугаар сарын 17-ны өдөр зээл авах хүсэлтийг гаргаж, 40,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр дугаар гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар түүний өмчлөлийн Налайх дүүрэг, *******,*******, тоот дугаартай, метр квадрат талбайтай хувийн орон сууц, гэр орон сууцны зориулалттай дугаартай, 500 метр квадрат талбайг барьцаалсан гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний дагуу сар бүрийн 25-ны өдөр 2,237,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч 2021 оны 7,, 9 дүгээр сарын төлбөрийг төлөөгүй. Мөн ХХК-тай байгуулсан ын төлбөр 588,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл төлөх хугацааг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Зээлдэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлбөр төлөх үүргийн талаарх мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр түүнд хүргүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл,711,000 төгрөг төлөх үүрэгтэй байхад мэдэгдэл хүргүүлсний дараа 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 550,000 төгрөг төлсөн. Үүний дараагаас 10, 11 дүгээр сарын төлбөрөө дахин төлөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг төлж, 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01, 02, 3 дугаар сард дахин төлбөрөө төлөөгүй. Ингээд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж дахин мэдэгдэл хүргүүлэхэд 1,000,000 төгрөг төлсөн. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээ байгуулснаасаа хойш хариуцагч нь нийт 21,858,526 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл төлөх ёстой байтал 9,050,000 төгрөг төлж гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа. Ийм учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн төлбөр 38,311,715 төгрөг, хуримтлуулсан хүү 2,344,530 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 251,913 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 3,337,497 төгрөг, мөн ын хураамж 588,000 төгрөг, нийт 44,833,655 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч талын гаргаж буй эвлэрэх хугацааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлээ хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа нь үнэн. Цаг үеийн нөхцөл байдал хэцүү байсан учраас ажил маань үнэхээр болохгүй байсан. Тэгээд зээлээ төлөхгүй явсан учраас хуримтлуулсан хүү нь нэмэгдсэн байх гэж ойлгож байна. Ажил гайгүй байгаа үедээ 2,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөг төлж байсан. Би ид амьдардаг хөдөлгөөнтэй байдаг учраас утсаа авахгүй ч юм уу, холбогдох боломжгүй учраа хэлж чадахгүй үе зөндөө байсан. Итгэл алдчихвуу, зээлээ төлөхгүй болчихвий гэсэн үүднээс надтай ирж уулзсан. Би тэгээгүй ямар ч байсан урин дулаан цаг ирж, ажил гайгүй болж байгаа учраас зээлээ төлөөд явна гэдгээ хэлсэн. Гэхдээ ойлголцож чадаагүй. Би хэрэгтэй үедээ мөнгө зээлж авсан нь үнэн. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд маргах зүйлгүй. Өмгөөлөгчийн ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй. Мөн ын гэрээг би байгуулаагүй. ..хугацаа авах, эвлэрэх хүсэлтэй байна гэв

 

3.Нэхэмжлэгч тал ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2021 оны сарын 17 өдрийн дугаар зээл, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээний хуулбар, мэдэгдэл, зээлийн гэрээний төлөлтийн түүх, гэр, хашаа байшингийн ын баталгааны хуулбар, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой тооцоо, ХХК-ийн шилжүүлгийн мэдээллийн баримт, итгэмжлэл, зээлийн мэдээллийн лавлагаа зэргийг /хэргийн 5-21, 32-35-р хуудас/ хэрэгт ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 40908158 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 3337497 төгрөг, ын хураамж 588000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч тал үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 40908158 төгрөгийг маргалгүй зөвшөөрч, өмгөөлөгчийн ажлын хөлс, ын хураамж 3925497 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- Талууд өдөр сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 40 сая төгрөгийн дугаартай зээлийн, эрхийн улсын бүртгэлийн , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 2021 оны 06 сарын 18 өдөр хариуцагчийн дахь дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлжээ. /хэргийн 7-11, 21-р хуудас/

 

- дугаар гэрээгээр хариуцагч тал өдрөөс хүртэл сар бүрийн 25 нд зээл, хүү нийт 2237000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Мөн зээлийн гэрээний 5-р зүйлийн 5.3-д зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн зээлдүүлэгч нь өмгөөлөгч болон эрх бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлөхөөр 2 тал тохирчээ. /хэргийн 7-9-р хуудас/

 

- Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн дугаартай зээлийн гэрээний тооцоолол болон хариуцагч талын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан зээлээ хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа.., тооцооллыг зөвшөөрч байна гэх тайлбараар нотлогдож байна.

 

- Нэхэмжлэгч тал өдөр, өдөр зээл төлөх мэдэгдлийг хариуцагч талд хүргүүлжээ. /хэргийн 12, 32-р хуудас/

 

- компанид П.ын өмчлөлийн Налайх дүүрэг тоотод орших зээлийн барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулсан байх боловч гэрээнд даатгуулагч П. гарын үсэг зураагүй байна. /хэргийн 14-р хуудас/

 

- Нэхэмжлэгч тал өмгөөллийн ХХН-тэй П.тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний төлбөр гаргуулах хэрэгт хууль зүйн туслалцаа авахаар 2021 оны 04 сарын 06 өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, ажлын хөлс 2939731 төгрөгийг төлсөн байна. /хэргийн 15-16, 18-р хуудас/

 

-Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10-д зааснаар зээлдэгч П. гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч-д зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүссэн байна.

 

-Хариуцагч тал нэхэмжлэгч талаас ирүүлсэн, зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргахгүй зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 38311715, зээлийн хүү 2344530, нэмэгдүүлсэн хүү 251913 төгрөгийг хангах нь зүйтэй байна.

 

- Хариуцагч тал зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

- Иргэний хуулийн 189 дугаар зүйлд зааснаар гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн өмгөөлөгчөөс туслалцаа авсан зардлыг зээлдэгч тал төлөхөөр талууд гэрээгээр тохирсон байх тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд өмгөөлөгчийн зардал 2939731 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 397766 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

-Нэхэмжлэгч тал хариуцагчийн өмнөөс ын төлбөр 588000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч ын гэрээг П. байгуулаагүй /гарын үсэг зураагүй/ байх тул ын төлбөр 588000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454819 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас 447389 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч /РД:/-аас үндсэн, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 40908158 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2939731 төгрөг, нийт 43847889 /дөчин гурван сая найман зуун дөчин долоон мянга найман наян ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК /*******/-д олгож, нэхэмжлэлээс 985766 /есөн зуун наян таван мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасныг баримтлан хариуцагч П. нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 40908158 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох

- Налайх дүүрэг, *******,, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, ,, өрөө, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

- Налайх дүүрэг, *******,, тоот хаягт байрлах, дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.,0 дугаар зүйлийн0.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454819 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга найман зуун арван ес/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.аас 447389 /дөрвөн зуун дөчин долоон мянга гурван зуун наян ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА